Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

 

 

  2024           07           26                                             2024/ШЦТ/198

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Н.Амгалан

Хохирогч Б.*******-*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-*******ын *******т холбогдох 2439000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ч.******* нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ы 8-02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.*******-*******той тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний зүүн шилбэнд өөрийнхөө гэрт байсан хуванцар бариултай хутгаар хөлийн шилбэ хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Б.*******-******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бид хоёр гэртээ байж байгаад манай хүн уурлаад маргалдсан. Манай хүн нилээн согтсон байсан. Тэгээд шүүгээнд байсан хутгаар миний хөлийг зүссэн. Манай дүү өглөө нь ирээд цагдаа дуудсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэв.

 

Хохирогч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн орчимд миний хамтран амьдрагч Ч.******* бид хоёр түүний найз гэх залуутай хамт гурвуулаа манай гэрт 2 шил 0.75 граммын шилтэй “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед миний нөхрийн найз нь тасраад унтчихсан байсан ба тэр хооронд нөхөр бид хоёр миний том охин өөс болж хоорондоо маргалдаад намайг зүүн талын орны урд толгойг нь түшээд сууж байхад Ч.******* шургуулган дотроос хар өнгийн бариултай, бариул хэсгийг нь скочоор ороосон байсан хутгаар миний зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа зүссэн. Тэгэхлээр нь зүссэн хэсгийнхээ цусыг нь 00-ын цаасаар арчиж тогтоогоод шууд унтаж амарсан. Гэтэл маргааш өглөө нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө миний дүү Ган-Эрдэнэ манайд ирээд өчигдөр болсон асуудлын талаар мэдээд мөн миний хөл зүсэгдсэн байхыг нь хараад цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн...” гэжээ. (хх-ийн 12-14),

 

Гэрч Б.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө ******* сумын 1 дүгээр баг Нисэх 13-09 тоот гэртээ байх хугацаанд миний эгч Б.*******-*******ын ихэр нь буюу миний эгч Б.-******* нь над руу утсаар залгаад “эгчийг чинь /Б.*******-*******/ нөхөр нь хутгаар хөл, гарыг нь зүссэн гэж байна” гэж ярихаар нь би *******-******* эгч рүү залгаад утсаар ярьсан чинь надад нээх юм яриагүй. Тэгэхлээр нь би Б.*******-******* эгчийн гэрт нь буюу ******* сумын 5 дугаар баг ******* 8-2 тоотод очсон. Гэтэл миний эгч Б.*******-*******ын зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгаар зүссэн байсан. Тэгэхлээр нь би эгчээсээ юу болсон талаар нь асуухад ******* “бид хоёр 2024 оны 04 дүгээр сарын 21-ний орой хамт архи уугаад хоорондоо маргалдсан чинь ******* миний хөлийг хутга даахгүй байна” гэж байгаад зүсчихсэн гэж хэлсэн. Тэгэхлээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэжээ. (хх-ийн 17-18),

 

Гэрч Б.-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.*******-*******ын том охин нь манайд ирж хоноод 04 дүгээр сарын 22-ны өглөө эрт манайхаас гэр лүүгээ буюу ******* сумын 5 дугаар баг ******* 8-2 тоот руу явсан. Тэгээд гэртээ очсон хойноо 09 цаг 40 минутын үед өө хүний утаснаас миний дугаар руу залгаж яриад “Аав ээжийн хөлийг хөндлөн зүсчихсэн байна. Намайг гэрт оруулахгүй байна” гэж ярихаар нь өө ахтайгаа буюу ээжийнхээ төрсөн дүү Ган-Эрдэнэтэй холбогдож яриад хэлчих гэж хэлсэн. Учир нь би тухайн үед эмнэлэгт үзүүлээд ажилтай байсан болохоор юу болсон талаар нь тодруулж мэдэж чадалгүй өнгөрсөн юм. Харин сүүлд нь миний дүү Ган-Эрдэнэ надад хэлэхдээ хүргэн *******ийг миний дүү *******-*******ын зүүн хөлийг зүсэж, гэмтэл учруулсан байна гэж над руу утсаар ярьсан...” гэжээ. (хх-ийн 21-22),

 

Шүүгдэгч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хамтран амьдрагч *******-******* бид хоёр зүс таньдаг Батаа гэх найзынхаа хамт гурвуулаа 2 шил 0.75 граммын архийг хувааж уусан. Тэгээд орой нь 19 цагийн орчимд Батаа гэртээ харихаар явсан. Эхнэр бид хоёр гэртээ бага хоёр хүүхдийнхээ хамт үлдсэн бөгөөд *******-******* бид хоёр өө гэх миний дагавар охиноос болж маргалдаж муудаад би согтуурхаад, уурандаа хоолны шүүгээн дотор байсан хар өнгийн хутгыг аваад хамтран амьдрагч *******-*******ын зүүн талын хөл хэсгийг нь зүсчихсэн юм...” гэжээ. (хх-ийн 44-45),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаартай “...1. Б.*******-*******ын биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагуулахгүй....” гэх дүгнэлт  (хх-ийн 27-28)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 196 дугаартай “...1. Ч.*******ийн биед баруун, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  (хх-ийн 33-34)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8, 3-5)

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 60)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 62)

Хэнтий аймгийн ******* сумын Өндөрхаан багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 48)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 48)

Ч.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 49)

Ч.*******ийн Төрийн банкны харилцах дансны хуулга (хх-ийн 56) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ч.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******-*******ын ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ы 8-02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******-*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ч.*******ийн “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хамтран амьдрагч *******-******* бид хоёр зүс таньдаг Батаа гэх найзынхаа хамт гурвуулаа 2 шил 0.75 граммын архийг хувааж уусан. Тэгээд орой нь 19 цагийн орчимд Батаа гэртээ харихаар явсан. Эхнэр бид хоёр гэртээ бага хоёр хүүхдийнхээ хамт үлдсэн бөгөөд *******-******* бид хоёр өө гэх миний дагавар охиноос болж маргалдаж муудаад би согтуурхаад, уурандаа хоолны шүүгээн дотор байсан хар өнгийн хутгыг аваад хамтран амьдрагч *******-*******ын зүүн талын хөл хэсгийг нь зүсчихсэн юм...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.*******-*******ын “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн орчимд миний хамтран амьдрагч Ч.******* бид хоёр түүний найз гэх залуутай хамт гурвуулаа манай гэрт 2 шил 0.75 граммын шилтэй “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед миний нөхрийн найз нь тасраад унтчихсан байсан ба тэр хооронд нөхөр бид хоёр миний том охин өөс болж хоорондоо маргалдаад намайг зүүн талын орны урд толгойг нь түшээд сууж байхад Ч.******* шургуулган дотроос хар өнгийн бариултай, бариул хэсгийг нь скочоор ороосон байсан хутгаар миний зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа зүссэн. Тэгэхлээр нь зүссэн хэсгийнхээ цусыг нь 00-ын цаасаар арчиж тогтоогоод шууд унтаж амарсан. Гэтэл маргааш өглөө нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө миний дүү Ган-Эрдэнэ манайд ирээд өчигдөр болсон асуудлын талаар мэдээд мөн миний хөл зүсэгдсэн байхыг нь хараад цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Ган-Эрдэнийн “...Намайг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө ******* сумын 1 дүгээр баг Нисэх 13-09 тоот гэртээ байх хугацаанд миний эгч Б.*******-*******ын ихэр нь буюу миний эгч Б.-******* нь над руу утсаар залгаад “эгчийг чинь /Б.*******-*******/ нөхөр нь хутгаар хөл, гарыг нь зүссэн гэж байна” гэж ярихаар нь би *******-******* эгч рүү залгаад утсаар ярьсан чинь надад нээх юм яриагүй. Тэгэхлээр нь би Б.*******-******* эгчийн гэрт нь буюу ******* сумын 5 дугаар баг ******* 8-2 тоотод очсон. Гэтэл миний эгч Б.*******-*******ын зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгаар зүссэн байсан. Тэгэхлээр нь би эгчээсээ юу болсон талаар нь асуухад ******* “бид хоёр 2024 оны 04 дүгээр сарын 21-ний орой хамт архи уугаад хоорондоо маргалдсан чинь ******* миний хөлийг хутга даахгүй байна” гэж байгаад зүсчихсэн гэж хэлсэн. Тэгэхлээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.-*******ын “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.*******-*******ын том охин нь манайд ирж хоноод 04 дүгээр сарын 22-ны өглөө эрт манайхаас гэр лүүгээ буюу ******* сумын 5 дугаар баг ******* 8-2 тоот руу явсан. Тэгээд гэртээ очсон хойноо 09 цаг 40 минутын үед өө хүний утаснаас миний дугаар руу залгаж яриад “Аав ээжийн хөлийг хөндлөн зүсчихсэн байна. Намайг гэрт оруулахгүй байна” гэж ярихаар нь өө ахтайгаа буюу ээжийнхээ төрсөн дүү Ган-Эрдэнэтэй холбогдож яриад хэлчих гэж хэлсэн. Учир нь би тухайн үед эмнэлэгт үзүүлээд ажилтай байсан болохоор юу болсон талаар нь тодруулж мэдэж чадалгүй өнгөрсөн юм. Харин сүүлд нь миний дүү Ган-Эрдэнэ надад хэлэхдээ хүргэн *******ийг миний дүү *******-*******ын зүүн хөлийг зүсэж, гэмтэл учруулсан байна гэж над руу утсаар ярьсан...” гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн хамтран амьдрагч Б.*******-*******ын хөлийн шилбэ хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ч.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “хамтран амьдрагч...” гэж зааснаар Ч.******* нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч Ч.*******, хохирогч Б.*******-******* нар нь хамтран амьдрагчид болох нь тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Ч.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******-*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ч.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******-*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.*******-******* нь шүүх хуралдаанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ч.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 11 см урттай, хар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ын *******т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 11 см урттай, хар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР