| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-07-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох 2439000620200 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн 2 дугаар жагсаалтад багтсан Delta-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар биедээ хадгалж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ы 1-1 тоотод иргэн А.*******, Н.*******, Э.*******, Б. нарт өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө өөрийн гэртээ , ******* гэх 2 залуугийн хамт пиво уугаад сууж байсан юм. Би тухайн 2 залуугийн ******* гэх залууг нь жоохон таньдаг юм. Ингээд тэр хоёртой 2 том пиво уугаад сууж бахад гэх залуу гар утсаараа нэг хүнтэй “Юм яриад сууж байна. Хүрээд ир” гэж байсан ба удалгүй гаднаас , гэх 2 залуу орж ирсэн. Тэр 2 орж ирэхдээ 2 том пиво нэг шил 0,75 литрийн архины хамт аваад орж ирсэн. Бид нар уг нь нилээн уугаад сууж байхад гэх залуу “Надад нэг юм байна. Өвс гэдэг юм. Та нар хэрэглэж үзсэн үү?” гээд дүнсэн тамхи шиг гялгар ууттай зүйл гаргаж ирсэн. Тэгээд намайг хоол цай хийгээд гадуур дотуур ажилтай гээд явж байхад тэр ороодог тамхи шиг ороосон зүйлээ бариад “энийг татаж үзье” гээд бид нар манай гэрийн гадаах тамбар луу гарсан. Гадаа гараад тухайн ороодог тамхи шиг зүйлийг асаагаад бид нар нэг нэгэндээ дамжуулаад сорсон. Тэгээд хүн бүр 1, 2 сороод уг зүйл дууссан. Дуусаад би “Энэ зүгээр тамхи шиг зүйл юм байна. Орж архиа ууя” гээд бүгд гэр лүү буцаад орсон. Ингээд бид нар үргэлжлүүлж уугаад сууж байхад Өдрийн 14 цагийн үед манай гэх найз нэг 0,75 литрийн архитай орж ирсэн. Ингээд бид нар зургуулаа болоод үргэлжлүүлж уусан. Тэгээд бид нар нилээн согтоод зарим нь унтацгаагаад зарим нь сэрүүн байж байхад гэрт , , нар хэрэлдээд байхаар нь би “Манай гэр хэрүүл хийдэг газар биш. Гарцгаа” гээд тэр хэдийг гаргаад унтах гэж байхад цагдаа нар орж ирсэн. Тухайн үед дуудлага өгсөн юм шиг байна лээ....” гэжээ. (хх-ийн 29-31),
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь “ид өвс байгаа” гэж хэлэхээр нь бид нар урьд нь татаж үзээгүй болохоор үзье гээд ээс гэрт нь татаж болох талаар асуухад “болохгүй ээ” гэхээр нь үүдний амбаарт нь бид 5 татаж үзсэн. 1 хүн нэг л удаа сорсон. Тэгээд тэр жоохон зүйл нь дуусчихсан. Ороод архи, пиво уугаад байж байтал , 2 тасраад унтсан. Удалгүй нь ирээд би *******тай гадаа тамхилаад буцаад ортол нь та нар хар тамхи хэрэглээд байна. Би та нарыг цагдаад өгнө гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 34-35),
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг ирэхэд тэр хэд нэлээн согтсон байсан ба хамтдаа нийлээд сууж байхад *******, *******, ******* нар нь өвс татсан, хар тамхи татсан тухайгаа ярьсан. Тэд нарын ярьж байгааг нь сонсчихоод ээс татаж үзсэн эсэх талаар асуухад “тийм” гэж хариулаад, “Гоё юм байна лээ. Зүгээр шүү дээ” гэж хэлсэн. *******ийг электрон тамхитай гэхээр нь татья гэж хэлэхэд ******* нь өөрийнхөө өмдний халааснаас авч өгсөн бөгөөд авч өгөх үед түүний халааснаас гялгар ууттай, нунтаглаж ороосон, ганга өвс шиг мэт харагдах зүйл унасан. Тэрийг нь “юу юм” гэж хэлээд би аваад өөрийнхөө өмдний халаасанд хийхэд *******, *******, ******* нар нь сандраад “******* ахаа нөгөө болохгүй зүйлийг чинь энэ авчихлаа шүү дээ. Баригдвал бүгдээрээ асуудалд орно шүү дээ” гэж хэлээд тэд нар надаас тухайн ууттай хар тамхи гэж нэрлээд байгаа зүйлээ булаагаад авчихсан. Би тухайн үед буюу өмднийхөө дотор талдаа хийчихсэн байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд тэр цагдаа ирэх хооронд тэд нар булаагаад авсан...” гэжээ. (хх-ийн 39-41),
Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө ******* над руу залгаад “Хангарьд буудалд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд 10 цаг өнгөрөөгөөд очсон байх. Очтол ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёр 1 том пиво уугаад сууж байтал “Мань нь хотоос нэг юм олсон” гэхээр нь “юу вэ?” гэтэл ууттай жижиг ороосон юм гаргаж ирсэн. Би тэрийг нь урьд өмнө нь сонсож байсан болохоор асуугаагүй “аан за за” гээд орхисон. Тэгээд пивоо дуусгаад 12 цаг болгоод буудлаасаа гарах болоод гарсан. Буудлаасаа гараад ******* ахтай ярьтал ******* ах “ийнд байна. Та 2 ирэхдээ 2 том пиво аваад ир” гэхээр нь бид хоёр 2 том пиво аваад очтол ийнд ах, ******* ах, энэ 3 байсан. Очиход тэр гурав 1 том пиво ууж байсан. Ингээд тавуулаа 3 том пиво уугаад сууж байтал би гэнэт ид нөгөө өвс байгааг санаад ******* ахад хэлсэн. Тэгээд архины халуундаа “бөөндөө сорж үзье” гээд сорсон. Тэгээд 2, 2 сорчихоод тэр нь дуусчихсан. Ороод “Энэ чинь тамхи шиг юм байна ш дээ” гээд бид нар ярьцгаагаад өнгөрсөн. Уух юм дуусчихаад ах утсаа хайгаад олохгүй болохоор нь өмнө орой ийнд ирж уусан гэх найз руу залгатал ахын утас нь тэнд байна гэсэн. Удалгүй нь такситай ирээд утсыг нь авчирч өгөөд би тэр таксигаар нь дэлгүүр яваад 0,75 литрийн 2 том пиво аваад буцаад нөгөө хэд дээрээ очсон. Тэгээд бид нар ууж байтал , ах хоёр тасраад унтаад өгсөн. ******* бид хоёр үлдээд болон ийн найз хоёртой ууж байгаад гэрт нь тамхи татаж болдоггүй болохоор гадаа гараад тамхи татаад ороод иртэл нь урдаас “Хар тамхи хэрэглэлээ та хэд. Би цагдаад өгнө” гээд орилоод байсан. Тэгээд өөрөө утсаа аваад гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэжээ. (хх-ийн 44-45),
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 128-129),
Гэрч М.*******гийн мэдүүлэг (хх-ийн 53-54),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5826 дугаартай “...2,3,4. Шинжилгээнд ирүүлсэн “А.******* /СЭ93031514/” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “А.******* /СЭ93031514/” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ІІ жагсаалтад хамаарна.
1. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй тул хариулах боломжгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 64),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5827 дугаартай “...2,3,4. Шинжилгээнд ирүүлсэн “******* /С398071715/” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “******* /СЭ98071715/” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад хамаарна.
1. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй тул хариулах боломжгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 67),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5829 дугаартай “...2,3,4. Шинжилгээнд ирүүлсэн “Э.******* /СФ93032114/ 2023.11.20” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “Э.******* /СФ93032114/ 2023.11.20” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ІІ жагсаалтад хамаарна. 1. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй тул хариулах боломжгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 70),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5825 дугаартай “...2,3,4. Шинжилгээнд ирүүлсэн “Б. /СЮ83122461/” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “Б. /СЮ83122461/” гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.
1. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй тул хариулах боломжгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 73),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5828 дугаартай “...2,3,4. Шинжилгээнд ирүүлсэн “Б.******* /СО96052214/” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “Б.******* /СО96052214/” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад хамаарна.
1. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй тул хариулах боломжгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 83-84),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 18),
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 19),
Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 21),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 100-101, 92-98),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 103),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 140, 141),
Б.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 138, 139)
Б.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 130-136) болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Вита нэртэй 0.5 литрийн цэвэр усны сав 1 ширхэг, саарал өнгийн мөнгөлөг цаас 1 ширхэг, татсан тамхины иш 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн 2 дугаар жагсаалтад багтсан Delta-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ы 1-1 тоотод иргэн А.*******, Н.*******, Э.*******, Б. нарт өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.*******ийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.ийн “...Бид нар уг нь нилээн уугаад сууж байхад гэх залуу “Надад нэг юм байна. Өвс гэдэг юм. Та нар хэрэглэж үзсэн үү?” гээд дүнсэн тамхи шиг гялгар ууттай зүйл гаргаж ирсэн. Тэгээд намайг хоол цай хийгээд гадуур дотуур ажилтай гээд явж байхад тэр ороодог тамхи шиг ороосон зүйлээ бариад “энийг татаж үзье” гээд бид нар манай гэрийн гадаах тамбар луу гарсан. Гадаа гараад тухайн ороодог тамхи шиг зүйлийг асаагаад бид нар нэг нэгэндээ дамжуулаад сорсон. Тэгээд хүн бүр 1, 2 сороод уг зүйл дууссан. Дуусаад би “Энэ зүгээр тамхи шиг зүйл юм байна. Орж архиа ууя” гээд бүгд гэр лүү буцаад орсон...” гэх, гэрч Э.*******ы “...******* нь “ид өвс байгаа” гэж хэлэхээр нь бид нар урьд нь татаж үзээгүй болохоор үзье гээд ээс гэрт нь татаж болох талаар асуухад “болохгүй ээ” гэхээр нь үүдний амбаарт нь бид 5 татаж үзсэн. 1 хүн нэг л удаа сорсон. Тэгээд тэр жоохон зүйл нь дуусчихсан. Ороод архи, пиво уугаад байж байтал , 2 тасраад унтсан. Удалгүй нь ирээд би *******тай гадаа тамхилаад буцаад ортол нь та нар хар тамхи хэрэглээд байна. Би та нарыг цагдаад өгнө гэж хэлсэн...” гэх, гэрч Н.ын “...намайг ирэхэд тэр хэд нэлээн согтсон байсан ба хамтдаа нийлээд сууж байхад *******, *******, ******* нар нь өвс татсан, хар тамхи татсан тухайгаа ярьсан. Тэд нарын ярьж байгааг нь сонсчихоод ээс татаж үзсэн эсэх талаар асуухад “тийм” гэж хариулаад, “Гоё юм байна лээ. Зүгээр шүү дээ” гэж хэлсэн. *******ийг электрон тамхитай гэхээр нь татья гэж хэлэхэд ******* нь өөрийнхөө өмдний халааснаас авч өгсөн бөгөөд авч өгөх үед түүний халааснаас гялгар ууттай, нунтаглаж ороосон, ганга өвс шиг мэт харагдах зүйл унасан. Тэрийг нь “юу юм” гэж хэлээд би аваад өөрийнхөө өмдний халаасанд хийхэд *******, *******, ******* нар нь сандраад “******* ахаа нөгөө болохгүй зүйлийг чинь энэ авчихлаа шүү дээ. Баригдвал бүгдээрээ асуудалд орно шүү дээ” гэж хэлээд тэд нар надаас тухайн ууттай хар тамхи гэж нэрлээд байгаа зүйлээ булаагаад авчихсан. Би тухайн үед буюу өмднийхөө дотор талдаа хийчихсэн байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд тэр цагдаа ирэх хооронд тэд нар булаагаад авсан...” гэх, гэрч Н.*******ын “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө ******* над руу залгаад “Хангарьд буудалд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд 10 цаг өнгөрөөгөөд очсон байх. Очтол ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёр 1 том пиво уугаад сууж байтал “Мань нь хотоос нэг юм олсон” гэхээр нь “юу вэ?” гэтэл ууттай жижиг ороосон юм гаргаж ирсэн. Би тэрийг нь урьд өмнө нь сонсож байсан болохоор асуугаагүй “аан за за” гээд орхисон. Тэгээд пивоо дуусгаад 12 цаг болгоод буудлаасаа гарах болоод гарсан. Буудлаасаа гараад ******* ахтай ярьтал ******* ах “ийнд байна. Та 2 ирэхдээ 2 том пиво аваад ир” гэхээр нь бид хоёр 2 том пиво аваад очтол ийнд ах, ******* ах, энэ 3 байсан. Очиход тэр гурав 1 том пиво ууж байсан. Ингээд тавуулаа 3 том пиво уугаад сууж байтал би гэнэт ид нөгөө өвс байгааг санаад ******* ахад хэлсэн. Тэгээд архины халуундаа “бөөндөө сорж үзье” гээд сорсон. Тэгээд 2, 2 сорчихоод тэр нь дуусчихсан. Ороод “Энэ чинь тамхи шиг юм байна ш дээ” гээд бид нар ярьцгаагаад өнгөрсөн. Уух юм дуусчихаад ах утсаа хайгаад олохгүй болохоор нь өмнө орой ийнд ирж уусан гэх найз руу залгатал ахын утас нь тэнд байна гэсэн. Удалгүй нь такситай ирээд утсыг нь авчирч өгөөд би тэр таксигаар нь дэлгүүр яваад 0,75 литрийн 2 том пиво аваад буцаад нөгөө хэд дээрээ очсон. Тэгээд бид нар ууж байтал , ах хоёр тасраад унтаад өгсөн. ******* бид хоёр үлдээд болон ийн найз хоёртой ууж байгаад гэрт нь тамхи татаж болдоггүй болохоор гадаа гараад тамхи татаад ороод иртэл нь урдаас “Хар тамхи хэрэглэлээ та хэд. Би цагдаад өгнө” гээд орилоод байсан. Тэгээд өөрөө утсаа аваад гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5825, 5826, 5827, 5828, 5829 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Б.******* нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болохыг мэдсээр байж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 688 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 86 хоногийн хугацаагаар тогтоох санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.******* зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 32 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж 688 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10-01/1440 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.*******ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Вита нэртэй 0.5 литрийн цэвэр усны сав 1 ширхэг, саарал өнгийн мөнгөлөг цаас 1 ширхэг, татсан тамхины иш 1 ширхэг зэргийг устгахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ид 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийг 2 (хоёр) жилийн хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Б.*******ид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Б.*******ид Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Вита нэртэй 0.5 литрийн цэвэр усны сав 1 ширхэг, саарал өнгийн мөнгөлөг цаас 1 ширхэг, татсан тамхины иш 1 ширхэг зэргийг устгахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР