| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0136/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426001710155 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 2-р багийн 02-19 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан. Боржгин овогт ******* ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн 02-19 тоотод хохирогч ******* “ирэхээрээ хэрүүл маргаан үүсгэдэг” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түлхэн унагааж, гар болон хөлөөрөө нүүр, толгойн тус газар 8 удаа цохиж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч "...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* сумын 2-р багт байдаг ******* гэх айлд шараа тайлж ганц хоёр пиво ууя гээд дуудаад байхаар нь 11 цагийн үед очсон юм. ...Тэгээд бид хэд ууж байсан чинь Л.Шинэбаяр гэх залуу намайг цагдаа шүүхэд өгсөн гээд над руу дайраад. Тэгээд бид хоёр маргалдсан чинь ******* гэх эмэгтэй бас над руу та хоёр манайд ирэхээрээ хэрүүл хийдэг гээд байсан. Би тэгээд *******гийнхээс явах гээд гарсан чинь ах Гансүх гэх хүн намайг араас түлхээд би газар сөхрөөд унасан чинь араас ******* гэх эмэгтэй гарч ирээд миний хамар болон толгой хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, хохирогч дахин өгсөн “...******* 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 7 цагийн үед манайд хүрээд ир гээд утсаар залгаад байсан. Тэгэхээр нь 11 цагийн үед гэрт нь очсон. ******* гурвуул пиво уугаад сууж байсан. ...Орой 17 цагийн үед маргаан болоод гэр лүүгээ харих гээд гэрээс нь гараад хашаанд ойчсон чинь ******* араас гарч ирээд нүүр лүү цохиод мөн өшиглөөд байсан. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Л.Гансүхийн “...*******, түлхэж унагаад үсдээд толгой руу нь 5-6 удаа өшиглөөд мөн толгой руу нь 1-2 удаа гараа зангидаад цохисон. , *******г зохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч “ нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзлэг, эмчилгээнд нийт 99,649 мянган төгрөгний зардал гарсан тул гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 315 дугаартай "... биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхийг хамарсан, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хзрэг болсон гзх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь хэрэг болохоос 8-10 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, хуучин гэмтлүүд байна. Тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт гаргасан “Гомдол саналгүй, сэтгэл санаанд хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 60 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч ******* нь Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 99,649 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 66 дугаар хуудас/ тогтоогдож байгааг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Боржгин овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгин овогт ******* *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 99,649 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР