| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2020/04598/И |
| Дугаар | 184/ШШ2021/02269 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2021/02269
2021 09 20 184/ШШ2021/02269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, 1 хороолол, 8 байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/
Хохирол 930 196 000 төгрөг гаргуулах, Өдрийн сонин, Өнөөдөр сонинд нийтэлсэн ярилцлагуудын мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч Ц.*******од хариу өгөхийг Улсын ерөнхий прокурор Б.******* даалгах, шүүхийн шийдвэр хууль бус аргаар хүчингүй болгож Ц.******* болон хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэдэд /******* , , , / хохирол учруулсан тул албан ёсоор уучлалт хүсэхийг Прокурорын байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* дүүргийн Прокурорын газрын Ахлах прокурор Б., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Онон, иргэдийн төлөөлөгч О.Отгонгэрэл, нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн шүүхийн 20******* оны 05 сарын 16-ны өдрийн 1068 шийдвэрээр Засгийн газрын нөөц сангаас 427 494 661 төгрөг гаргуулж, Ц.******* надад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл надад холбогдох Эрүүгийн 21*******2899 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-т заасан хэргийг дүүргийн прокурор 20******* оны 11 сарын 01-ний өдөр 39 дүгээр тогтоол үйлдэн сэргээж, Нийслэлийн хяналтын прокурорууд 20******* оны 11 сарын 21-ний өдөр хяналтын харьяаллыг 592 дугаар тогтоол үйлдэн өөрчилж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байсан Эрүүгийн дугаар хэрэгтэй нэгтгэн шалгаж, хэргийн гэм буруу эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ******* дүүргийн шүүхийн 20******* оны 12 сарын 12-ны өдрийн *******2 тогтоолоор шүүхийн 20******* оны 05 сарын 16-ны өдрийн 1068 шийдвэрийг шинээр илэрсэн гэх нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож намайг хохироосон болно. Прокурорын байгууллага нь Монгол улсын Үндсэн хууль, консулын дүрэм, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Монгол улс болон БНХАУ-ын хоорондын 1989 онд байгуулагдсан гэрээ, Монгол улс 2008 онд нэгдэн орсон Гаагын конвенцийг зөрчсөн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 610 тогтоолоор надад холбогдох эрүүгийн дугаар хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* зүйлийн 2*******.1-т заасан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1.1 дэх хэсгийн 1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд шүүхийн 20******* оны 05 сарын 16-ны өдрийн 1068 шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 2011 оны 05 сарын 01-ний өдрөөс 20******* оны 01 сарын 30-ны өдөр дуустал хугацаанд надад учирсан хохирол болох:
1.Сүхбаатар аймгийн сумын гэх газарт орших 33 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглаж чадаагүй бусдад ашиглуулж, олох байсан орлого 287 632 ам.доллар, /1 ам. долларыг Монгол банкны 2020 оны 11 сарын 10-ны өдрийн зарласан ханш 2 850.22 төгрөгөөр тооцсон/
2.Сүхбаатар аймгийн сумын гэх газраас техник тоног төхөөрөмжөө татан авч чадаагүйн улмаас харуул хамгаалалт, цалин хөлс төлсөн зардал 8 500 000 төгрөг,
3.Өмгөөлөгчийн зардал 16 000 000 төгрөг,
4.Орчуулга, нотариатчийн зардал 881 550 төгрөг, нийт 287 632 ам.доллар, 25 381 550 төгрөгийн хохирлоо арилгуулах хүсэлтэй. Мөн 20******* оны 04 сарын 16-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, ******* дүүргийн шүүхийн 20******* оны 05 сарын 16-ны өдрийн 1068 шийдвэртэй шүүх хуралд оролцсон өмгөөлөгч Ж.Энхчулуунд төлсөн өмгөөллийн хөлс 25 000 000 төгрөг, нийт учирсан хохирол 870 196 000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү.
Мөн өмгөөлөгч Ц.тэй 2019 оны 12 сарын 05-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөллийн үйлчилгээнд төлсөн хөлс 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ё. Өдрийн сонин-ны 2015 оны 04 сарын 20-ны дугаар 098-д Хүний эрхийн зөрчил ихсэж байгаад Улсын Их Хурал анхаарал хандуулах хэрэгтэй, мөн миний бие Өдрийн сонин-ны 2017 оны 02 сарын 07-ны дугаар 034-д дүүргийн прокурор миний амьдралаар 2011 оноос хойш тоглож байна, Өнөөдөр сонины 2019 оны 04 сарын 05-ны дугаар 069-д Прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас би 10 жил хохирч байна гэх ярилцлагууд өгч олон нийтэд ил болгосон. Үүнд Прокурорын байгууллага өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй тул уг ярилцлагуудын мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар надад тодорхой хариу өгөхийг Улсын Ерөнхий прокурор Б.******* даалгах, Миний бие болон надад хөрөнгө оруулсан БНХАУ-ын иргэн ******* , , , нар ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл бүхий жоншны ордод 2011-2021 онд олборлолт явуулсан бол 27 000 000 000 гаруй төгрөгийн жонш олборлон гадаад дотоодын зах зээлд борлуулж, улсын төсөвт татвар хураамж төлж, ашиг орлого олж ажиллах байсан. Намайг 2011 оноос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* зүйлийн 2*******.1-т заасан гэмт хэрэгт эрүүдэн шүүж, аж ахуйн ажлыг 10 жил зогсоож, прокурорын байгууллага намайг болон хөрөнгө оруулагч нарыг онц их хэмжээгээр хохирсон. Иймд Ц.******* надаас болон надад хөрөнгө оруулсан БНХАУ-ын иргэн ******* , , , нараас албан ёсоор уучлалт хүсэхийг прокурорын байгууллагад даалгах нэхэмжлэл гаргаж байна.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389.4-т хууль бусаар ял шийтгэсэн хохирлыг төр хариуцан арилгана, 390.1.1, 390.1.4, 390.1.5-д хохирлыг улсын төсвөөс нөхөж олгоно гэж, Улсын дээд шүүхийн 2006 оны 47 дугаар тайлбарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 390.1.1-д заасан амьжиргааны үндсэн эх үүсвэр, хөдөлмөрийн бусад орлого гэдэгт тухайн иргэний байнгын эрхэлдэг ажил үйлчилгээ, гэрээний дагуу олж байсан ашиг орлого, хөлсийг хамааруулж ойлгоно гэж заасан. Монгол улс нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэх ёсгүй, Иргэний болон улс төрийн эрхийн пактын 9.5-д хууль бусаар хохирсон этгээд хохирлоо албадан төлүүлэх эрхтэй, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 14.1-т хохирлоо арилгуулах, нөхөн төлбөр авах эрхийг хүлээн зөвшөөрнө гэж тус тус заасан. Жинижао ХХК нь жонш олборлож түүнийгээ экспортлоод 287 000 ам. долларын орлого олох байсныг нотолж гаалийн статистикийн мэдээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Прокурор компанийн үйл ажиллагааны чиглэлд гадаад худалдаа гэснээс өөр зүйл алга гэж тайлбарлаж байна. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх шүүхийн шийдвэр гарч заавал биелэгдэх ёстой учир Жинижао ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, дараа нь гэрчилгээ дээр ашигт малтмал хайх, олборлох гэж бичихээс бус тусгай зөвшөөрлөө аваагүй гэрчилгээгээр уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх гэсэн бүртгэл хийгдэхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* дүүргийн Прокурорын газрын Ахлах прокурор шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийг төлөөлөн оролцож байна. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Гэм буруугүйд тооцох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллага нь гэм буруутай эсэхийг тогтоохоор хууль ёсны шалгах ажиллагааг явуулах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 45.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үндэслэлүүдийг заасан ба үүнд хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд албан тушаалтны гэм бурууг үл харгалзан хохирлыг төр хариуцан арилгахаар заасан байдаг.
Ц.******* нь 2008 оны 04 дүгээр сарын 08, 2009 оны 03 сарын 01-ний өдрүүдэд Жинижао ХХК-ийн итгэмжлэлүүд дээр компанийн захирал БНХАУ-ын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн дүүргийн иргэний хэргийн шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож, 2008 оны 03 сарын 16-ны өдөр 1275, 2009 оны 05 сарын *******-ны өдөр 699 дугаар шийдвэрүүд гаргуулсан. Итгэмжлэлд зурсан гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, Ц.*******ыг энэ үйлдэлд нь дүүргийн цагдаагийн хэлтэс 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар яллагдагчаар татсан ба Ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай мөрдөгчийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т заасан гэснийг өөрчилж, 2******* дугаар зүйлийн 2*******.1-т заасан ял шинээр сонсгосон байдаг. Уг хэргийг хэрэгсэхгүй болгосон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны 610 дугаар шийтгэх тогтоолд Ц.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн 2******* дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект биш, итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 37.2-д заасан нотлох баримт биш гэж дүгнэсэн нь Ц.*******ыг гэм буруугүй гэж үзсэн дүгнэлт биш юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд мөрдөгч, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхдаа илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлох баримтын хүрээнд шалгасан байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад хууль бусаар цагдан хоригдож таслан сэргийлэх арга хэмжээ авсан, албан үүргээ буюу үүрэгт ажлаа биелүүлэхийг хориглосон түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад хууль бус арга хэрэгсэл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 10 сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолд Эрүүдэн шүүгдсэн гэдэгт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1-д заасан Хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг ойлгоно гэсэн байна. Тэгвэл Ц.*******ыг үндэслэл бүхий баримтаар хэрэг холбогдуулан шалгах явцдаа мөрдөгч, прокурор, шүүгчийн зүгээс бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох зорилгоор санаатай ямар нэг үйлдэл хийгээгүй. Мөн тайлбарт иргэний олох байсан орлогыг шууд бус хохирол тооцох талаар тайлбарласан бөгөөд уг хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх хэсэгт хууль бус ажиллагаатай холбоотой шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэж заасан тул Сүхбаатар аймгийн сумын гэх газар орших 33 гектар талбайд ашигт малтмал ашиглаж чадаагүй бусдад ашиглуулж, олох байсан гэх 287632 ам.долларыг төрөөс гаргуулах үндэслэлгүй. 287 632 ам.доллар гаргуулах шаардлагаа 20******* оны шүүхийн шүүхийн шийдвэрийг үндэслэж байна гэх боловч тухайн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосон байдаг. Жинижао ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа гэснээс ашигт малтмалын хайгуул, олборлолт гэж байхгүй. Олох ёстой байсан орлого нэхэмжилж байгаа цаг хугацааны хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Нанжид ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан үеийн орлого нэхэмжилсэн, Ашигт малтмалын газрын албан бичигт Нанжид ХХК-ийн 7304А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай дурдсан байдаг тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь техник, тоног төхөөрөмжөө татан авч чадаагүйн улмаас харуул хамгаалалт, цалин хөлс, төлсөн зардал 8 500 000 төгрөг нэхэмжлэхдээ 2009-2011 онд юань болон долларын ханш ямар байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс гадна Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын албан тоотод Нанжид ХХК нь Жинижао ХХК-тай хамтран 2007-2009 онд хамтарч ажиллахад манаачаар Эрдэнэчулуун гэх хүн ажилласан талаар дурдсан, гэтэл хамгаалалтын зардал нотолсон гэх баримтад Эрдэнэчулуун гэх хүний нэр огт байдаггүй.
Шүүх өмгөөлөгчийн зардал 16 000 000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан хуулийг баримтлан хохирлыг гаргуулах эсэхийг шийдвэрлэх байх, 20******* онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийг дансаар авах хэлбэрийг зөрчин бэлнээр авсан бол төр хариуцан арилгахгүй тул кассын зарлагын ордер гэх баримтаар өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй. Өмгөөлөгч Ц.тэй байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ, мөнгө төлсөн тасалбарт нотариат тэмдэг дарсан боловч гарын үсэг байхгүй, хэдэн төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул 60 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор байна. Ц.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хууль зөрчсөний улмаас учирсан хохирлыг гаргуулахаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд адил агуулга бүхий нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг нь одоогоор шийдвэрлэгдээгүй байх ба мөн эрүүгийн хэрэгтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01763 дугаар шийдвэр, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байна.
Улсын ерөнхий прокуророос тайлбар өгөх, прокурорын байгууллага уучлалт
гуйхыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Прокурорын байгууллагаас Ц.*******од тухайн үедээ хариу өгч байсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж чадаагүй, сонины нийтлэлийг албан ёсны хариу тайлбар өгөхөөр гомдол биш гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.******* нь 2011 онд эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д / нотлох баримтыг хуурамчаар үйлдэх / заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгагджээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 он/ 21.1-т Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гаргасан байдал, түүний үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий арга хэмжээ авах үүрэгтэй, мөн хуулийн 166.1-т гэмт хэрэг гарсан талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан эрх бүхий байгууллагад мэдээлсэн бөгөөд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэн шалгах-аар тус тус хуульчилсан. Үүнээс үзэхэд эрх бүхий байгууллага нь иргэн, байгууллагаас гаргасан гомдлын дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана. гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 20******* оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигт малтмал ашиглаж чадаагүй, бусдад ашиглуулж, олох байсан орлого 287 683 ам долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хуулийн этгээдийн орлого зэрэг эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхөөр хуульчилсан боловч нэхэмжлэлд дурдсан олох байсан орлого-ын хэмжээг хэрхэн тооцож буй нь тодорхойгүй байна. Мөн Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт дурдсанаар Нанжид ХХК нь 2012 оноос хойш ашигт малтмалын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотолдог. Нэхэмжлэгч нь 2012-20******* оны хоорондын ашигт малтмал олборлож чадаагүйгээс олох орлого гэж нэхэмжилж байгааг шүүх анхаарна байх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан.
Түүнчлэн тоног төхөөрөмж татан авч чадаагүйн улмаас харуул хамгаалалт, цалин хөлс төлсөн зардал, орчуулга, нотариатчийн зардал, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 1068 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулсан зардал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохиролд хамаарахааргүй байна. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд 2011 оноос 2019 он хүртэл шалгагдсан, гэм буруугийн хохирол учирсан гэх нэхэмжлэл нь Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлд заасан заалтад хамаарах юм шиг, өөрөө 20******* оны 1068 дугаар шүүхийн шийдвэр хүчингүй болгосны улмаас гэм хорын хохирол учирсан гэж тайлбарлаад байдаг. 400 000 000 гаруй төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 1068 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу гэм хор нэхэж байгаа атал одоо гаргаж буй нэхэмжлэлдээ мөнгөн дүнгээ нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй, 1068 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн хэмжээ тогтоогдсон гэх боловч хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг нотлох баримт болгож хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын ерөнхий прокурорт нийтлэлийн мөрөөр ямар арга хэмжээ авсныг даалгах, Ц.******* болон БНХАУ-ын иргэдээс прокурорын газрыг уучлал гуйхыг даалгах нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
Нэхэмжлэгч нь аль хуулийн, ямар заалтаар нэхэмжлээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулж байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1, 36.2-т зааснаар өмгөөлөгч нь ажлын байртай, тодорхой өмгөөллийн хөлсний данстай байна гэж хуульчилсан. Энэ агуулгаар бол өмгөөлөгч нь ямар нэгэн байдлаар ашиг олсон бол тус дансаараа дамжуулан өмгөөллийн хөлс авч, олсон орлогоосоо татвар төлөх тухай хуулийн зохицуулалт байдаг. Өмгөөллийн хөлс гээд хэдэн арван сая төгрөг нэхээд байна, кассын баримтыг хаанаас бол хаанаас аваад хавтаст хэрэгт хийх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэх хуулийн тайлбараа хэлэхгүй байж байгаад сая хэлэхдээ хольж яриад байна. Иргэний хуулийн 228, 229, 497 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шаардаж байна гэж хэлэх юм, яг аль заалтаар шаардаж байгаа юм бэ, хэрвээ Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд зааснаар гэм хор гэж нэхэмжилж байгаа юм бол энэ нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх харьяаллын хэрэг биш. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна гэвэл Ц.******* эрүүгийн хэргийн гэм хорын хохирлоо дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: 2011 оноос 20******* он хүртэл гурван удаа хэргийг сэргээсэн боловч, хүчингүй болгож цагаатгаж байсан. Прокурор 10 жил шалгахдаа гэм буруугүй бол бүх хохирлыг барагдуулна гэсэн, энэ хооронд нэхэмжлэгчээс их хэмжээгээр зардал мөнгө гарсан байна. Эрүүгийн хуулийн 2******* дугаар зүйлээр шийтгэсэн нь буруу гэж үзэж байна. Дээрх хэргээс Ц.******* гэх хүн гэм буруугүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* төрөөс хохирол 930 196 000 төгрөг гаргуулах, Өдрийн сонин, Өнөөдөр сонинд нийтэлсэн ярилцлагуудын мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч Ц.*******од хариу өгөхийг Улсын ерөнхий прокурор Б.******* даалгах, шүүхийн шийдвэр хууль бус аргаар хүчингүй болгож Ц.******* болон хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэдэд /******* , , , / хохирол учруулсан тул албан ёсоор уучлалт хүсэхийг Прокурорын байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь П.Ичинхорлоог хуурч 20 000 000 төгрөг залилан авсан, иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, мөн Ж.Өнөрсайхан, Д.Отгонжаргал нартай бүлэглэн Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарт онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 2019/ШШТ/610 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийг 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Өнөрсайхан, Д.Отгонжаргал нарт холбогдох хэрэг болон 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******од холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 163-178, 2 дугаар хавтаст хэргийн 164-192 тал/
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаагчийн 2010 оны 07 сарын 22-ны өдрийн тогтоол, дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаагчийн 2011 оны 05 сарын 31-ний өдрийн тогтоолоор Ц.*******ыг гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 34, 202, 4 дүгээр хавтаст хэргийн 181 тал/
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389, 390 дүгээр зүйл, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1-45.3 дугаар зүйлээр иргэн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэх, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс төлөх, хохирлыг улсын төсвөөс нөхөн олгохоор тус тус хуульчилсан байна.
Ц.******* нь гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул өөрт учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Хуулийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заажээ.
Нэг. Сүхбаатар аймгийн сумын гэх газарт орших 33 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглаж чадаагүй бусдад ашиглуулж, олох байсан орлого 287 632 ам.доллар гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч жонш худалдах, худалдан авах гэрээ, Гаалийн ерөнхий газрын жоншны экспортын мэдээ, Жинижао ХХК, Монпасс интернэшнл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг нэхэмжлэлд холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь 2011 оны 05 сарын 01-ний өдрөөс 20******* оны 01 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны олох байсан орлого 287 632 ам. доллар нэхэмжилж, ам. долларыг Монгол банкны 2020 оны 11 сарын 10-ны өдрийн зарласан ханш 1ам. долларыг 2 850.22 төргөг буюу 819 814 479 төгрөгөөр /287 632 х 2 850.22 = 819 814 479/ тооцсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 104 тал/
Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно, 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заажээ. Хэрэгт гадаадын мөнгөн тэмдэгтээр тооцож, төлбөр гүйцэтгэх хугацаа тохирсон аливаа гэрээ авагдаагүй байх ба 287 632 ам.доллар гаргуулах үндэслэл, шаардлага тодорхой бус байна.
Ашигт малтмалын газрын 2012 оны 01 сарын 09-ний өдрийн 6-115 албан бичгээр Нанжид ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрлийн талбайд байх ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 сарын 11-ний өдрийн 1048 тоот шийдвэрээр 7304А тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Нанжид ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч ийм баримт хэрэгт авагдаагүй тул Сүхбаатар аймгийн сум, Цагаан чулуут нэртэй газарт ашигт малтмал олборлох эрх цуцлагдсан 2011 оны 11 сарын 11-ний өдрөөс хойш хайлуур жонш олборлож олох байсан орлого нэхэмжлэх үндэслэлгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 54 тал/
Монпасс интернэшнл ХХК /худалдан авагч/, Нанжид ХХК-ийн /худалдагч/ 2004 оны 12 сарын 03-ны өдөр байгуулсан Хайлуур жонш, худалдах, худалдан авах Х/26-04 дугаар гэрээгээр 2004 оны 12 сарын 06-ны өдрөөс 2005 оны 01 сарын 15-ны өдрийн хооронд 500 тонн жоншийг 20 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах, 2005 оны 02 сарын 31-ний өдрийн гэрээний нэмэлтээр жоншны нийлүүлэлтийг 1 000 тонн болон нэмэгдүүлэхээр тохиролцжээ. /4 хавтаст хэргийн 42-44 тал/
Гаалийн ерөнхий газрын 20******* оны 04 сарын 12-ны өдрийн 02/*******02 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Нанжид ХХК-ийн 2009 оны 01 сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 сарыг дуустал жоншны экспортын мэдээ гэх баримтад 2009 оны 03 сарын 30-ны өдрөөс 2011 оны 11 сарын 11-ний өдрийн хооронд 580 856.80 ам. доллар буюу 754 373 620 төгрөгийн жонш, хайлуур, хүдэр экспортод гаргажээ. Мөн Монпасс интернэшнл ХХК-ийн 2004-2011 оны 11 сарын 30-ны байдлаар экспортолсон жоншны мэдээ гэх баримтад 2004 оны 08 сарын 08-ны өдрөөс 2005 оны 06 сарын 21-ний өдрийн хооронд 74 657.4 ам.долларын экспортолсон байна. /3 дугаар хавтаст хэргийн 86 тал, 4 дүгээр хавтаст хэргийн 41 тал/
Талуудын хооронд байгуулсан Хайлуур жонш, худалдах, худалдан авах Х/26-04 дугаар гэрээ дуусгавар болсноос гадна Нанжид ХХК, Монпасс интернэшнл ХХК-ийн жоншны экспортын мэдээ нэхэмжлэлд дурдсан үйл баримттай цаг хугацааны хувьд тохирохгүй, шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр дурдсан баримтуудаар 287 632 ам.доллар гаргуулах шаардлага нотлогдохгүй байх ба нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.
Хоёр.Сүхбаатар аймгийн сумын гэх газраас техник тоног төхөөрөмжөө татан авч чадаагүйн улмаас харуул хамгаалалт, цалин хөлс төлсөн зардал 8 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж Жинижао ХХК-ийн кассын зарлагын ордер, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт шүүхэд ирүүлжээ. /2 дугаар хавтаст хэргийн 228-237/
Баримтаас үзэхэд хэргийн 228, 231 талд авагдсан 2011 оны 06 сарын 14-ний өдрийн 400 000 төгрөг, 2011 оны 10 сарын 26-ны өдрийн 450 000 төгрөг нь захирал Ц.*******ын томилолтын зардал тул харуул хамгаалалт, цалин хөлс төлсөн зардал гаргуулах шаардлагад хамаарахгүй байх ба бусад баримтаар Ц.Отгонзул гэх этгээдэд 2011 оны 09 сараас 2012 оны 12 сарын хооронд 7 600 000 төгрөгийн цалин олгожээ.
дүүргийн шүүхэд ирүүлсэн Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 20-ны өдрийн 01/15 дугаар албан бичиг, Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны улсын байцаагчийн тодорхойлолтод Жинижао ХХК нь Нанжид ХХК-тай хамтран 2007-2009 онд жонш олборлох бэлтгэлээ ханган ажиллаж байгаад 2009 оны 05 сарын 30-ны өдөр техник тоног төхөөрөмжөө татан авсан, ... энэ хугацаанд 5 дугаар багийн иргэн Эрдэнэчулуун эхнэр, хүүхдийн хамт манаачаар ажилласан гэж дурджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 тал/
Нэхэмжлэгчийн харуул хамгаалалт, цалин хөлс төлсөн зардал 8 500 000 төгрөг гаргуулах тухай тайлбар болон тайлбараа нотолсон баримтууд дах цаг хугацаа, үнийн дүн, харуул хамгаалалтад /манаач/ ажилласан хүний нэр зөрүүтэй байх тул 8 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Гурав.Өмгөөлөгчийн зардал 16 000 000 төгрөг, 25 000 000 төгрөг, 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэх явцад өмгөөлөгч Д.Энхтөр, Б.Болдбаатар, Эрх чөлөө төв ТББ-ын өмгөөлөгч Ж.Даваасүрэн, Ц.Сүхбат, Зөв зохицол партнерс ХХК-ийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, өмгөөлөгч Г.Тунгалаг, өмгөөлөгч М.Алтанцэцэг, өмгөөлөгч Ч.Ганбат нарт 2008 оны 10 сарын 22-ны өдрөөс 20******* оны 04 сарын 26-ны өдөр хүртэл нийт 16 000 000 төгрөг, өмгөөлөгч Ж.Энхчулуунд 20******* оны 11 сарын 19-ний өдөр 25 000 000 төгрөг, өмгөөлөгч Ц.т 2019 оны 12 сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 сарын 05-ны өдрүүдэд 60 000 000 төгрөг төлсөн хэмээн уг мөнгөө нэхэмжилжээ.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарах тул нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөө нэхэмжлэх эрхтэй.
Нэр бүхий өмгөөлөгч нартай хуул зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, мөнгө төлсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр 1 дүгээр хавтаст хэргийн 105-107, 2 дугаар хавтаст хэргийн 194-196, 238-250 дахь талд авагдсан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд мөнгө төлсөн баримтууд хуульд заасан шаардлага хангахгүй, өмгөөллийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй гэж маргаж байх боловч шүүх өмгөөлөгчийн зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3 300 000 төгрөг хангах үндэстэй гэж үзлээ.
Тухайлбал өмгөөлөгч Г.Тунгалагт 2009 оны 06 сарын 04-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, Эрх чөлөө төв ТББ-ын хуулийн зөвлөх, өмгөөлөгч Ж.Даваасүрэнд 2010 оны 10 сарын 11-ний өдөр төлсөн 300 000 төгрөг, Зөв зохицол партнерс ХХК-ийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэд Хаан банкны мөнгөн шилжүүлгээр 2012 оны 09 сарын 19-ний өдөр төлсөн 1 200 000 төгрөг, Худалдаа, хөгжлийн банкны 2012 оны 10 сарын 09, 2012 оны 12 сарын 10-ны өдрийн орлогын маягтаар төлсөн 800 000 төгрөг нь Ц.*******од холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д заасан хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс болох нь 2012 оны 09 сарын 17-ны өдрийн 25/12 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ээр нотлогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 239-240, 244-246, 248-250 тал/
Харин өмгөөлөгч Ж.Энхчулуунтай 20******* оны 04 сарын 16-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Жинижао ХХК-ийн нэхэмжлэлтэй төрд холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох, өмгөөлөгч Д.Энхтөр, Б.Болдбаатар нартай 2008 оны 06 сарын 16-ны өдөр байгуулсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь Жинижао ХХК, Нанжид ХХК-ийн хооронд үүссэн ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөлд холбогдох маргаанд холбогдох, өмгөөлөгч Ц.Сүхбаттай 2011 оны 05 сарын 23-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь лицензийн маргаан-нд холбогдох, өмгөөлөгч М.Алтанцэцэгтэй 20******* оны 03 сарын 10-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээ нь шүүхийн 696 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянах шүүх хуралд оролцох хууль зүйн туслалцаа авах гэрээний дагуу төлсөн хөлс байх тул нөхөн төлөх зардал гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл эдгээр зардал нь нэхэмжлэгчид холбогдох нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд хамааралгүй болно. /1 дүгээр хавтаст хэргийн 105-107, 2 дугаар хавтаст хэргийн 238, 241-242, 3 дугаар хавтаст хэргийн 1-2, 5 тал/
Өмгөөлөгч Ц.тэй 2019 оны 12 сарын 05-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр /үндсэн гэрээ/ ямар хэрэг, маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж буй нь тодорхой бусаас гадна Дөрөв. Нэмэлт нөхцөл гэх гэрээний 2 дугаар хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 60 000 000 төгрөг төлсөн баримтыг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв баримт гэхэд эргэлзээтэй гэж үзлээ. /2 дугаар хавтаст хэргийн 194-196 тал/
Нотлох баримт эргэлзээтэй байх тул хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэсгүй болно.
Дөрөв.Орчуулга, нотариатчийн зардал 881 550 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
3 дугаар хавтаст хэргийн 6-71 дүгээр талд 881 550 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой баримт авагджээ. Очко орчуулгын төвийн мөнгөний баримт, Молор-Учрал ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, ПДДБ ХХК, Зол баян арвижих ХХК-ийн кассын орлогын ордер болон Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарт бичигдсэн үнийн дүнгийн нийлбэр 324 400 төгрөг /1 200 + 1 500 + 10 000 +6 200 + 5 000 + 12 100 + 2 700 +600 +500 + ******* 800 + 1 800 + 7 200 + 5 400 + 64 300 + 11 600 + 4 200 + 2 400 + 14 400 + 14 800 + 4 800 + 10 800 + 3 550 + 21 500 + 3 250 + ******* 200 + 5 300 + 1 800 + 11 500 + 21 700 = 324 400/ байх бөгөөд мөнгө тушаасан баримтуудын огноо нь Ц.*******ын холбогдсон нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэргийг эрүүгийн журмаар шалгасан цаг хугацаатай давхцаж байх тул 324 400 төгрөгийг эд хөрөнгөд учирсан шууд хохиролд тооцож хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Харин Очко орчуулгын төвийн мөнгөний баримтад огноо, үнийн дүн бичигдээгүй, Улаанбаатар төмөр замын Зорчих эрхийн тасалбар, Сантол ХХК-ийн орлогын ордер гэх баримтыг 881 550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзлээ. /3 дугаар хавтаст хэргийн 6, 7 тал/
Тав. Өдрийн сонин, Өнөөдөр сонинд нийтэлсэн ярилцлагуудын мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч Ц.*******од хариу өгөхийг Улсын ерөнхий прокурор Б.******* даалгах, шүүхийн шийдвэр хууль бус аргаар хүчингүй болгож Ц.******* болон хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэдэд /******* , , , / хохирол учруулсан тул албан ёсоор уучлалт хүсэхийг прокурорын байгууллагад даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.******* нь 2020 оны 12 сарын 01-ний өдөр хохирол 870 196 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, 2021 оны 06 сарын 23-ны өдөр Ц.*******од хариу өгөхийг Улсын ерөнхий прокурорт даалгах, албан ёсоор уучлалт хүсэхийг прокурорын байгууллагад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хоног хүртэл сунгаж энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэхээр зохицуулжээ. Нэхэмжлэгч нь хохирол гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сар буюу хагас жил өнгөрсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж буй нь хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол гаргуулах хэрэг нь хариуцагчгүй тул онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ёстой гэх тайлбар гаргаж байх тул прокурорын байгууллагад холбогдуулан сонины нийтлэлийн дагуу хариу өгөх, уучлалт гуйхыг даалгах тухай бие даасан шаардлага гаргах эрхтэй болно.
Иргэдийн төлөөлөгч нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3.-д заасан хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх боловч энэхүү дүгнэлттэй шүүх бүрэлдэхүүн бүрэн санал нийлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 3 300 000 төгрөг, орчуулга, нотариатын зардал 324 000 төгрөг нийт 3 624 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, үлдэх 926 572 000 төгрөг болон Өдрийн сонин, Өнөөдөр сонинд нийтэлсэн ярилцлагуудын мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч Ц.*******од хариу өгөхийг Улсын ерөнхий прокурор Б.******* даалгах, шүүхийн шийдвэр хууль бус аргаар хүчингүй болгож Ц.******* болон хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэдэд /******* , , , / хохирол учруулсан тул албан ёсоор уучлалт хүсэхийг Прокурорын байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 3 300 000 төгрөг, орчуулга, нотариатын зардал 324 000 төгрөг нийт 3 624 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, үлдэх 926 572 000 төгрөг болон Өдрийн сонин, Өнөөдөр сонинд нийтэлсэн ярилцлагуудын мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч Ц.*******од хариу өгөхийг Улсын ерөнхий прокурор Б.******* даалгах, шүүхийн шийдвэр хууль бус аргаар хүчингүй болгож Ц.******* болон хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэдэд /******* , , , / хохирол учруулсан тул албан ёсоор уучлалт хүсэхийг Прокурорын байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН
Л.ОЮУНЦЭЦЭГ