| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0075/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ******* *******, овогт нарт холбогдох 2426000000073 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **********оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, лам ажилтай, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн *************сумын *************** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, овогт ******* *******, регистрийн дугаар: /************/,
Монгол Улсын иргэн 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, лам ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Өвөрхангай аймгийн ************сумын *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт регистрийн дугаар: /****************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.тай “пиво авсангүй” гэснээр шалтаглан маргалдаж нүүр тус газар нь гараараа 2 удаа цохиж газар унаган өшиглөж зодсоны улмаас дээд урууланд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруул, цээж, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, дээд эрүүнд 11, 21, 22, 23, 24-р шүднүүдийн сулрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Э.ын “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн сумын Өлзийт гэх нэртэй баарны урд машины гадна тамхи татаад зогсож байтал Өлзийт баарнаас ******* гэх залуу караокед дуулах гэсэн чинь тог тасарчихлаа, дүү нь ганц шил пиво уучихлаа гээд гарч ирсэн. ...эхнэрийн ажил дээр очиж эхнэрийг хүлээж байтал ******* гэх залуутай гэх миний таних залуу хүлээж байна гэж хэлсэн. Эхнэр хүүхдийг ажил дээрээс нь аваад Шунхлай гэх нэртэй шатахуун түгээх станц дээр очиж эхнэрт машинаа өгч явуулчхаад ын машинд суугаад 3-р багийн 4-р гудамжинд зогсоод *******, гэх залуучуудтай машинд авсан 4 ширхэг пивоо хувааж уусан. , ******* хоёр, хоёр дүү нь дэлгүүр ороод пиво аваадахья гээд машинаас буугаад явсан. Тэр хоёр нэг шил архи аваад ирсэн. Тэр архийг хувааж ууж дуусаад би *******тай хамт дэлгүүр ороод 0,75 литрийн хэмжээтэй Эдэн гэх нэртэй архи авсан. Тэр архийг бид гурав хувааж уугаад дуусах гэж байтал манай эхнэр ирээд намайг авах гэтэл *******, хоёр эхнэрт архи ууж дуустал та гудамжны үзүүр дээр хүлээгээд байж бай гэсэн. Эхнэр гудамжны үзүүрт очоод зогссон. Тэр хооронд *******, хоёрын таньдаг ах нь гээд нэг танихгүй залуу ирээд тэр хоёр машинаас буугаад явуулсан. Би тэр үед машинд нь сууж байхад *******, хоёр машиныхаа цонх руу цохиод буугаад ир гэж хэлсэн. Тэгээд буутал үг хэлэлгүй *******, хоёр хоёулаа зодсон. Зугатаах гэтэл араас хөөж ирээд нүүр, ам руу цохисон. Би газар унахад өшиглөсөн. Хоёулаа зодсон. ...Зүүн нүд, зүүн хацар хавдаж хөхөрсөн. Шүд өвдөөд байгаа. Нуруу, гуя, хоёр хөл өвчинтэй байгаа. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. ******* миний зүүн нүд рүү эхэлж цохиод гэх залуу араас нь ахиад зүүн нүд рүү гараараа цохисон. Толгойн ар хэсэг рүү, хоёулаа толгой руу цохиод байсан. Газар унасан байхад хоёулаа толгой руу өшиглөөд гараар цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч ".. нийт 147,000 төгрөгний зардал гарсан тул гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч "...Манай нөхөр удаан уулзаагүй найзуудтайгаа уулзана гээд 19 цагийн үед *******, нар дээр хүргэж өгсөн. Тэгээд 21 цаг өнгөрч байхад нөхөр лүүгээ залгаад хаана байгаа юм очиж авъя гэж хэлсэн. Тэгээд 3-р хорооны 3 гудамж руу ороод нөхөр дээрээ очоод хүлээж байтал нь та машины гэрлээ унтраагаад хүлээж бай удахгүй гэхээр нь би арай болоогүй гээд бензин аваад буцаад гудманд хүрээд иртэл ...******* гэх залуу манай нөхрийг унагаагаад өшиглөж байхаар нь би сигналдаад машинаас буухын хооронд дээр нь суусан цохиод байхаар нь би хөлнөөс нь татаж буугаад салгасан. Тэгээд ******* дайраад байхаар нь гэх залуу салгаад ын гэр лүү аваад явсан. Тухайн үед *******, , , нар байсан. ******* нуруу руу нь 2-3 удаа цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-21-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Э.ын мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, түүний Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй” гэсэн хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 95 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 147,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 95-р хуудас/ тогтоогдож байгааг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* *******, овогт нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ******* *******, овогт нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР