| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/157 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2426000000095 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 2-р багийн 10-05 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн 28-15 тоотод байх ******* хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалан, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэвтрэн орж, нийт 1,072,000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг нь хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын 4 дүгээр багийн 28-15 тоотод байх манай байшингийн зүүн талын унтлагын өрөөний цонхыг гар орох хэмжээний хагалсан байсан талаар манай хашаанд байдаг айлын хүн хэлсэн. Тэгээд би өөрөө хөдөө байсан болохоор утсаар яриад өөрийн төрсөн дүү 8 дугаар ангийн сурагч явуулж кардон цаасаар бөглүүлсэн. Тухайн үед манай байшингийн түлхүүр байхгүй орж чадаагүй юм. Би өөрөө хөдөө сум руу явсан байсан юм. Тэгээд дүү тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин очтол цонх бөглөсөн юмыг нь цоолоод дахин нэмж хагалсан байсан гэсэн. Тэгээд манай дүү тухайн хагархайгаар цонхоо онгойлгоод гэртээ ороод хартал манай гэрт ил харагдах 2 мөнгөн аяга, 1 зэсэн аяга, 2 ширхэг суран чөдөр, 1 суран хазаар, 1 дуураймал мөнгөн хазаар, мөнгөний гахай хагарчихсан, мөнгө хураадаг жижиг авдар алга болсон байна гэсэн. Тэгээд дахин цонхоо битүүлээд явсан юм. Би өөрөө 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөөнөөс ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрийн түлхүүр зөвхөн надад байдаг. Би 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явсан. ...манай хулгай орсон байшинд одоо хүн амьдардаггүй юм. Манай аав, ээж хоёр Өмнөговь аймагт урт хугацаагаар ажилладаг юм. ...Манай гэрийн том өрөөний баруун хананд өлгөөтэй байсан 2 ширхэг суран чөдөр, 1 ширхэг суран хазаар, 1 ширхэг мөнгөн хазаар /дуураймал/, том өрөөний хойд тавилганы баруун шилэн хаалганы дээд тавиурт байсан 250 грамм ордог, 2024 оны цагаан сараар хоёуланг нь нийт 320,000 төгрөгөөр худалдан авч байсан шинэ цагийн цулгуй мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан. Тухайн аягануудын нэг нь ёроолдоо морины зурагтай, нэг нь барны зурагтай байгаа. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Мөн хоёр мөнгөн аягатай хамт байсан манай аавд хүн бэлгэнд өгч байсан содон шинж тэмдэггүй дунд гарын зэс аяга 1 ширхэг, мөн том өрөөний тавилганы дээд тавиурт байх бор шаргал өнгийн мөнгө хадгалах зориулалттай 30*30 харьцаатай модон авдар алдагдсан. Тухайн авдрыг 2024 оны 01 дүгээр сард 40,000 төгрөгөөр авч байсан. Дотор нь манай дүүгийн цагаан сараар хураасан 250,000 орчим төгрөг байсан. Том өрөөний мөнгөний авдарны дэргэд байсан мөнгөний цагаан өнгийн шаазан гахайг хагалсан байсан. Тухайн гахайг 10,000 төгрөгөөр авч байсан ба дотор нь мөнгө байгаагүй. Бурханы авдар тухайн хар цоожоор цоожтой байсан. Сэтгүүр төмөр нь зуухны хажууд байсан юм. Тухайн цоожийг 2,000 төгрөгөөр авч байсан хятад цоож байгаа юм. Тухайн авдарнаас эд зүйлс алдаагүй. Мөн манай хашаанд байсан 39-88 ӨВР улсын дугаартай машины акумлятор сая үзэхэд бас байхгүй байсан. Тухайн аккумляторыг цагаан сараас хойш огт үзээгүй. Хэзээ алдсаныг мэдэхгүй байна. Машины түлхүүрээ би хаячихсан юм. Копуд нь шууд гаднаасаа онгойчихдог юм. Тухайн аккумляторыг 2023 оны намар 240,000 төгрөгөөр авсан, 80 ампертай, 1 сар хэрэглэсэн аккумлятор байгаа. Манай унтлагын өрөөний цонх 50*60 см харьцаатай цонх байгаа. Шил нь хагарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би ******* гэх хүнийг танихгүй. Манай хашаанд байдаг Ганболд түүний хүү ******* нар манай гэрт орох эрхтэй хүмүүс биш, би хүүг нь сайн танихгүй. Манайх 2 мөнгөн аягаа буцаагаад олчихсон. Алдсан мөнгөн аяга шинж тэмдгээрээ мөн байсан. Одоо бусад алдсан зүйлсээ олж авч хохиролгүй болмоор байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...******* 2 ширхэг мөнгөн аяга буцааж өгсөн. 2 ширхэг мөнгөн аягаа хасаад 722.000 төгрөгийн хохирол учирсан. 722,000 төгрөгөө авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн унтлагын өрөөний цонх хүний гар багтахаар хэмжээний хагарсан байсан. Тухайн үед гэр дотроо ороогүй, гадна хашаанд байсан цаасан хайрцагнаас аваад цонхон дээр очиж гадна талаас нь скочоор нааж битүүлсэн. Тэгээд би ахынхаа гэр лүү явсан. 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буцаж ирэхэд тухайн цонхыг битүүлж скочоор наасан байсан цаасыг цоолчихсон байсан. Тэгээд би аав Баясгалантай утсаар ярихад манай аав чи гэртээ ороод эд зүйлсээ бүртгээдэх гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороход том өрөөнд миний мөнгөний гахай газар унаад хагарчихсан байсан. Би том өрөөний ханын стекэн дотор байсан мөнгөн аягыг үзэхэд байхгүй, мөн том өрөөний баруун хананд өлгөөтэй байсан 2 ширхэг хазаар, 2 ширхэг чөдөр байхгүй, бас миний мөнгөө хадгалдаг байсан авдар хэлбэртэй, шар өнгийн мөнгөний сав алга болчихсон байсан. Тэгээд байхгүй байгааг нь мэдээд аав, эгчид хэлээд цагдаа дуудсан. Тухайн үед манай эгч гэрийн түлхүүрээ аваад хөдөө явчихсан байсан. ... Хамгийн сүүлд 03 дугаар сарын 01-ний өдөр очиход зүгээр байсан. Мөнгөний авдранд мөнгө байсан, 200 гаруй мянган төгрөг байсан. Би нарийн тоог мэдэхгүй байна. Өөрийн цуглуулсан мөнгөө хийсэн байсан. Ээж, аав нэмээд мөнгө хийсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын 4-р багийн 28-15 тоотод байх гэрээсээ гараад явсан. Буяндалай гэх манай хүүхэд яриад цонх хагарчихсан байна гэсэн. Манай хүүхэд эгч өөр газар амьдардаг. Тэгээд хүүхдүүд цонх хагарчихсан байна гэхээр нь битүүлүүлсэн. Дараа нь дахиад гэрээ эргээрэй гэтэл манай гэрийн юмнууд алга болсон байна гэх талаар ярьсан. Манай гэрээс энэ жил цагаан сараар авсан дунд гарын 2 ширхэг цулгуй мөнгөн аяга, нэг нь ёроолдоо загас, нөгөө нь морины хээтэй байсан. Суран чөдөр болон суран хазаар, дуураймал мөнгөн хазаар 1 ширхэг, хүүхдийн мөнгөний авдар тэр чигээрээ байхгүй. дотор нь 250,000 орчим төгрөг байсан. Мөн гадна байсан 80 ампертай аккумляторыг 2023 оны 09 дүгээр сард 260,000 төгрөгөөр авч байсан алдагдсан. Манай хашаанд айл байгаа 2023 оны 08 дугаар сард буусан, хашаагаа харуулах гэж буулгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би 14 цагийн үед гэрээ цэвэрлэж байгаад том өрөөнд байдаг шаргал өнгийн тавилганы баруун талын хаалгатай хэсгийг онгойлгоод үзэхэд манай гэрээс алдагдсан доороо морь, загасны зурагтай 2 ширхэг мөнгөн аягыг давхарлаад тавьсан байсан. Тэгээд би гайхаад унтлагын өрөөний хагархай цонхоо хартал онгойлгоод сулхан хаасан байсан. Тэгээд дахин цагдаад мэдэгдсэн. Би урд өдөр нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ цэвэрлээд ойр зуурын юм янзалсан юм. Тэгэхэд үзсэн байхгүй байсан. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ түгжээд айлд очсон. Мөн 09-ний өдөр 12 цаг 30 минутаас 13 цаг 30 минутын хооронд хүүхдээ сургуульд хүргэж өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед намайг айлд очих гээд гэрээсээ гарах үед манай хашааны ******* хүү ******* гэх залуу аавындаа орж байсан. Өөр хүн үзэгдээгүй. Аав нь хүүгээ төгрөг суманд байдаг талаар ярьдаг. Ер нь хааяа ирэхдээ аавтайгаа нийлж архи их уудаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүнс барааны захад худалдаа хийдэг юм. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надад ойр зуурын төмөр зуухны эд зүйлс хийж зардаг ******* гэх залуу ирээд та надад нэг тус болооч манай аав. ээж намайг гэр барихад өгсөн 2 ширхэг мөнгөн аяга байгаа юм, та надад 100.000 төгрөгт ломбарданд тавиад өгөөч, таньдаг ломбард байна уу гэсэн. Тэгээд би “Стайл шоп” дэлгүүрт байх ломбарданд өөрийн нэр дээр 100,000 төгрөгөөр тавьж өгсөн. Тухайн ломбардаар байнга үйлчлүүлдэг юм. Тухайн аяга нь шинэ цагийн цулгуй үйлдвэрийн аяга байсан ба сайн ажаагүй юм. ******* тэр аягыг гартаа барьчихсан явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх эмэгтэй 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг 100,000 төгрөгт тавьсан. Тухайн үед манай дүү байгаа юм гээд нэг залуугийн хамт ирсэн. Тухайн залуу нь тавиулсан юм. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2 мөнгөн аягыг , нөгөө залуу бас нэг эмэгтэйн хамт төлбөр болох 104,000 төгрөгийг хамт явсан эмэгтэй нь төлөөд тухайн аягыг авсан. Надад 2 ширхэг мөнгөн аяга авах үеийн зураг байгаа, мөн 2 ширхэг мөнгөн аягыг барьцаалан зээлдүүлсэн гэрээ нь байгаа. Тухайн хоёр аяга нь шинэ цагийн цулгуй, 5 инчийн хэмжээтэй, аяга байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрсөн дүү ******* надаас хэд хоног 110,000 төгрөг гуйсан. Яах гэж байгаа талаар асуутал найзынхаа юмыг ломбарданд тавьсан гэсэн. Тэгээд би хамт очтол нэг настай эмээгийн нэрээр тавьсан байсан. Тэгээд би дүүгээ дагуулж яваад нөгөө эмээ дээр очтол тийм зүйл болсон гэх талаар яриад “Стайл шоп”-д үйл ажиллагаа явуулдаг ломбарданд очиж 104.000 төгрөг тушаагаад 2 ширхэг жижгэвтэр мөнгөн аяга байсныг аваад дүү *******д өгөөд явуулсан. Манай аав *******х ******* сумын 4-28- 15 тоотод байдаг. ******* заримдаа тэнд очдог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Хөрөнгө үнэлгээний 4/20 дугаартай "...Суран чөдөр хуучин 2 ширхэг 40,000 төгрөг, Суран хазаар хуучин 30,000 төгрөг, мөнгөн хазаар /дуураймал/ 100,000 төгрөг, мөнгөн аяга 2 ширхэг нийт 260,000 төгрөг, зэс аяга 20,000 төгрөг, модон авдар 40,000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 250,000 төгрөг, мөнгөний гахай 10,000 төгрөг, жижиг төмөр цоож 2,000 төгрөг, 80А хуучин аккумлятор 230,000 төгрөг, 50*60 см хэмжээтэй цонхны давхар шил 90,000 төгрөг, нийт 1,072,000 төгрөг..." гэсэн тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаартай “...1,2,9 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Дардаснуудтай тохирохгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ”хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 4-р багийн 28-15 тоотод байх хохирогч ******* хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалан, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэвтрэн орж, нийт 1,072,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ******* мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Буяндалайн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний 4/20 дугаартай тайлан, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт, барьцааны гэрээ болон мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид 2 ширхэг мөнгөн аягийг биет байдлаар буцаан өгсөн, мөн хохиролд 722,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж өөрийн гэм буруугийн талаараа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохиролд бэлэн мөнгөөр 722,000 төгрөгийг манай эгч төлсөн гэсэн. Мөн 2 мөнгө аягыг буцааж өгсөн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн 28-15 тоотод байх хохирогч ******* хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалан, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэвтрэн орж, нийт 1,072,000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ******* “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын 4-р багийн 28-15 тоотод байх манай байшингийн зүүн талын унтлагын өрөөний цонхыг гар орох хэмжээний хагалсан байсан талаар манай хашаанд байдаг айлын хүн хэлсэн. Тэгээд би өөрөө хөдөө байсан болохоор утсаар яриад өөрийн төрсөн дүү 8 дугаар ангийн сурагч явуулж кардон цаасаар бөглүүлсэн. ...Тэгээд дүү тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин очтол цонх бөглөсөн юмыг нь цоолоод дахин нэмж хагалсан байсан гэсэн. Тэгээд манай дүү тухайн хагархайгаар цонхоо онгойлгоод гэртээ ороод хартал манай гэрт ил харагдах 2 мөнгөн аяга, 1 зэсэн аяга, 2 ширхэг суран чөдөр, 1 суран хазаар, 1 дуураймал мөнгөн хазаар, мөнгөний гахай хагарчихсан, мөнгө хураадаг жижиг авдар алга болсон байна гэсэн. ...Би өөрөө 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөөнөөс ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрийн түлхүүр зөвхөн надад байдаг. ...Манай гэрийн том өрөөний баруун хананд өлгөөтэй байсан 2 ширхэг суран чөдөр, 1 ширхэг суран хазаар, 1 ширхэг мөнгөн хазаар /дуураймал/, том өрөөний хойд тавилганы баруун шилэн хаалганы дээд тавиурт байсан 250 грамм ордог, 2024 оны цагаан сараар хоёуланг нь нийт 320,000 төгрөгөөр худалдан авч байсан шинэ цагийн цулгуй мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан. Тухайн аягануудын нэг нь ёроолдоо морины зурагтай, нэг нь барны зурагтай байгаа. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Мөн хоёр мөнгөн аягатай хамт байсан манай аавд хүн бэлгэнд өгч байсан содон шинж тэмдэггүй дунд гарын зэс аяга 1 ширхэг, мөн том өрөөний тавилганы дээд тавиурт байх бор шаргал өнгийн мөнгө хадгалах зориулалттай 30*30 харьцаатай модон авдар алдагдсан. Тухайн авдрыг 2024 оны 01 дүгээр сард 40,000 төгрөгөөр авч байсан. Дотор нь манай дүүгийн цагаан сараар хураасан 250,000 орчим төгрөг байсан. Том өрөөний мөнгөний авдарны дэргэд байсан мөнгөний цагаан өнгийн шаазан гахайг хагалсан байсан. Тухайн гахайг 10,000 төгрөгөөр авч байсан ба дотор нь мөнгө байгаагүй. Бурханы авдар тухайн хар цоожоор цоожтой байсан. Сэтгүүр төмөр нь зуухны хажууд байсан юм. Тухайн цоожийг 2,000 төгрөгөөр авч байсан хятад цоож байгаа юм. Тухайн авдарнаас эд зүйлс алдаагүй. Мөн манай хашаанд байсан 39-88 ӨВР улсын дугаартай машины аккумлятор сая үзэхэд бас байхгүй байсан. Тухайн аккумляторыг цагаан сараас хойш огт үзээгүй. Хэзээ алдсаныг мэдэхгүй байна. Машины түлхүүрээ би хаячихсан юм. Копуд нь шууд гаднаасаа онгойчихдог юм. Тухайн аккумляторыг 2023 оны намар 240,000 төгрөгөөр авсан, 80 ампертай, 1 сар хэрэглэсэн аккумлятор байгаа. Манай унтлагын өрөөний цонх 50*60 см харьцаатай цонх байгаа. Шил нь хагарсан байсан”. ...Би ******* гэх хүнийг танихгүй. Манай хашаанд байдаг Ганболд түүний хүү ******* нар манай гэрт орох эрхтэй хүмүүс биш, би хүүг нь сайн танихгүй. Манайх 2 мөнгөн аягаа буцаагаад олчихсон. гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15, 17 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.ийн “...2024 оны 03 дугаар сарын 21- ний өдөр гэртээ ирэхэд манай гэрийн унтлагын өрөөний цонх хүний гар багтахаар хэмжээний хагарсан байсан. Тухайн үед гэр дотроо ороогүй, гадна хашаанд байсан цаасан хайрцагнаас аваад цонхон дээр очиж гадна талаас нь скочоор нааж битүүлсэн. ...2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буцаж ирэхэд тухайн цонхыг битүүлж скочоор наасан байсан цаасыг цоолчихсон байсан. Тэгээд би аав Баясгалантай утсаар ярихад манай аав чи гэртээ ороод эд зүйлсээ бүртгээдэх гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороход том өрөөнд миний мөнгөний гахай газар унаад хагарчихсан байсан. Би том өрөөний ханын стекэн дотор байсан мөнгөн аягыг үзэхэд байхгүй, мөн том өрөөний баруун хананд өлгөөтэй байсан 2 ширхэг хазаар, 2 ширхэг чөдөр байхгүй, бас миний мөнгөө хадгалдаг байсан авдар хэлбэртэй, шар өнгийн мөнгөний сав алга болчихсон байсан. Тэгээд байхгүй байгааг нь мэдээд аав, эгчид хэлээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч “...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын 4-р багийн 28-15 тоотод байх гэрээсээ гараад явсан. Буяндалай гэх манай хүүхэд яриад цонх хагарчихсан байна гэсэн. Манай хүүхэд эгч өөр газар амьдардаг. Манай хүүхдүүд манай хүн гэртээ ирэхээр л ирдэг юм. Тэгээд хүүхдүүд цонх хагарчихсан байна гэхээр нь битүүлүүлсэн. Дараа нь дахиад гэрээ эргээрээ гэтэл манай гэрийн юмнууд алга болсон байна гэх талаар ярьсан. Манай хүн бид хоёр Өмнөговь аймагт ажилладаг. Манай гэрээс энэ жил цагаан сараар авсан дунд гарын 2 ширхэг цулгуй мөнгөн аяга, нэг нь ёроолдоо загас. нөгөө нь морины хээтэй байсан. Суран чөдөр болон суран хазаар, дуураймал мөнгөн хазаар 1 ширхэг, хүүхдийн мөнгөний авдар тэр чигээрээ байхгүй. дотор нь 250,000 орчим төгрөг байсан. Мөн гадна байсан 80 ампертай аккумляторыг 2023 оны 09 дүгээр сард 260,000 төгрөгөөр авч байсан алдагдсан. Манай хашаанд айл байгаа 2023 оны 08 дугаар сард буусан, хашаагаа харуулах гэж буулгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, Гэрч дахин өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би 14 цагийн үед гэрээ цэвэрлэж байгаад том өрөөнд байдаг шаргал өнгийн тавилганы баруун талын хаалгатай хэсгийг онгойлгоод үзэхэд манай гэрээс алдагдсан доороо морь, загасны зурагтай 2 ширхэг мөнгөн аягыг давхарлаад тавьсан байсан. Тэгээд би гайхаад унтлагын өрөөний хагархай цонхоо хартал онгойлгоод сулхан хаацан байсан. Тэгээд дахин цагдаад мэдэгдсэн. ...2024 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед намайг айлд очих гээд гэрээсээ гарах үед манай хашааны ******* хүү ******* гэх залуу аавындаа орж байсан. Өөр хүн үзэгдээгүй. Аав нь хүүгээ Төгрөг суманд байдаг талаар ярьдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч “...Би хүнс барааны захад худалдаа хийдэг юм. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надад ойр зуурын төмөр зуухны эд зүйлс хийж зардаг ******* гэх залуу ирээд та надад нэг тус болооч манай аав, ээж намайг гэр барихад өгсөн 2 ширхэг мөнгөн аяга байгаа юм, та надад 100.000 төгрөгт ломбарданд тавиад өгөөч, таньдаг ломбард байна уу гэсэн. Тэгээд би “Стайл шоп” дэлгүүрт байх ломбарданд өөрийн нэр дээр 100,000 төгрөгөөр тавьж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч “... гэх эмэгтэй 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг 100,000 төгрөгт тавьсан. Тухайн үед манай дүү байгаа юм гээд нэг залуугийн хамт ирсэн. Тухайн залуу нь тавиулсан юм. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2 мөнгөн аягыг , нөгөө залуу бас нэг эмэгтэйгийн хамт төлбөр болох 104,000 төгрөгийг хамт явсан эмэгтэй нь төлөөд тухайн аягыг авсан. Надад 2 ширхэг мөнгөн аяга авах үеийн зураг байгаа, мөн 2 ширхэг мөнгөн аягыг барьцаалан зээлдүүлсэн гэрээ нь байгаа. Тухайн хоёр аяга нь шинэ цагийн цулгуй, 5 инчийн хэмжээтэй, аяга байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч “...Төрсөн дүү ******* надаас хэд хоног 110,000 төгрөг гуйсан. Яах гэж байгаа талаар асуутал найзынхаа юмыг ломбарданд тавьсан гэсэн. Тэгээд би хамт очтол нэг настай эмээгийн нэрээр тавьсан байсан. Тэгээд би дүүгээ дагуулж яваад нөгөө эмээ дээр очтол тийм зүйл болсон гэх талаар яриад “Стайл шоп”-д үйл ажиллагаа явуулдаг ломбарданд очиж 104.000 төгрөг тушаагаад 2 ширхэг жижгэвтэр мөнгөн аяга байсныг аваад дүү ******* өгөөд явуулсан. Манай аав *******х ******* сумын 4-28- 15 тоотод байдаг. ******* заримдаа тэнд очдог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Хөрөнгө үнэлгээний 4/20 дугаартай "... Суран чөдөр хуучин 2 ширхэг 40,000 төгрөг, Суран хазаар хуучин 30,000 төгрөг, мөнгөн хазаар /дуураймал/ 100,000 төгрөг, мөнгөн аяга 2 ширхэг нийт 260,000 төгрөг, зэс аяга 20,000 төгрөг, модон авдар 40,000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 250,000 төгрөг, мөнгөний гахай 10,000 төгрөг, жижиг төмөр цоож 2,000 төгрөг, 80А хуучин аккумлятор 230,000 төгрөг, 50*60 см хэмжээтэй цонхны давхар шил 90,000 төгрөг, нийт 1,072,000 төгрөг. .." гэсэн тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаартай “...1,2,9 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Дардаснуудтай тохирохгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ”хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *******ы нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний 4/20 дугаартай тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ”хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч д энэ гэмт хэргийн улмаас 1,072,000 төгрөгийн хохирол учрирсан бөгөөд шүүгдэгч ******* нь 2 ширхэг мөнгөн аягийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгч, 722,000 төгрөгийг бүрэн төлж хохирол барагдуулсан болох нь хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн өгсөн: “...******* 2 ширхэг мөнгөн аяга буцааж өгсөн. 2 ширхэг мөнгөн аягаа хасаад 722.000 төгрөгийн хохирол учирсан. 722,000 төгрөгөө авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,Өвөрхангай аймгийн Прокурорын газарт болон цагдаагийн газарт гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй гэсэн хүсэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би дахин ийм хэрэг хийхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 70/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-79/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч *******ы урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь 6 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 2024/ШЗ/461 дугаартай шүүгчийн захирамж, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Албадан ирүүлсэн этгээдийг шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон зургаа хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг ............. хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР