| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Н.Ариунжаргал, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Иргэдийн төлөөлөгч Д.Шүрэнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөг Л.Номин-Эрдэнэ (цахимаар)
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын *******д холбогдох эрүүгийн 2440000000019 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны ... дүгээр сарын ..-ны өдөр Хэнтий аймгийн .... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ..... хамт Хэнтий аймгийн .... сумын ... баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ************ регистрийн дугаартай Б овогт Э-ын *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ... сумын 6 дугаар баг ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******той маргалдаж улмаар хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн түүний хэвлий тус газар хоёр удаа хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 4-р сегментийг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа, хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг эхлээд аймар их боосон. Намайг гэрт байхад эхэлж боосон. Писда минь гараад ир гээд өөрөө эхэлж доромжилсон. Бид хоёр гэрийн зүүн талын орны хажууд муудсан. Би тэр боолтонд нь өөрөө манарсан. Би хутга хаанаас авснаа мэдэхийн хувьд мэдсэн. Харин хаагуур нь дүрснээ мэдэхгүй байсан. Писда минь танай аав чинь урьд нь ингэж явж байгаад өөрийгөө алчихаа биз дээ гээд бүрлээчийг минь доромжилсон. Өөр зүйл надад байхгүй” гэв.
2440000000019 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өчигдөр буюу 2024.03.09-ний шөнө 02 цаг өнгөрч байхад ****** сумын ***** тоот хашаанд Э.*******д хутгалуулсан. Миний хэвлийн хэсэгт 2 удаа хутгалсан, би өнөөдөр хагалгаанд орсон. Миний бие гайгүй байна. Би Э.*******тай яагаад муудсан гэдгээ санахгүй байна, эхнэртэйгээ хардсан байж магадгүй гэж би бодож байна. ...Би ямар нэгэн хардах үг үйлдэл гаргаагүй. Хажуу талынх нь айл *******ынд, *******тай 1 том сэрүүн пиво ууж дуусгаад дараа нь хэдэн ширхэг лаазтай пиво уусан байсан юм. Бид хоёрт өр авлага, өс хонзон байхгүй, бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхэд юм. Гэрийн урд талд хутгалсан.Би юунаас болж муудаж маргалдсан талаар үнэхээр санахгүй байна, би тухайн үед нэлээн согтуу байсан юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, эрүүл мэндийн хувьд шарх гайгүй болсон, сэтгэл санаа хэвийн байна. Тэгээд ч бид хоёр хүүхэд байхаасаа цуг шахуу өссөн төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Би ямар нэгэн байдлаар энэ хүнээс мөнгө төгрөг сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/
Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд түүний зөвшөөрлөөр авсан: “Би өчигдөр буюу 2024 оны 03 сарын 08-ны өдөр Март-8 тэмдэглэе гээд гэртээ байхдаа өдөр 19-20 цагийн орчим гэртээ нөхөр Э.*************, түүний найз Ц.******* бид гурав гурвуулаа 2 ширхэг том пиво хувааж уусан, ингээд гурвуулаа сумын соёлын төвд 20 цагийн бүжигт орсон. Бид 3 бүжгээс 22 цагийн орчим гараад манайд очоод сууж байсан чинь манай нөхрийн хамаатан болох Б.******* гаднаас халамцуу орж гараад байсан, бид ч өөр юм уугаагүй ойр зуурын юм яриад нэлээн суусан, гэтэл Б.******* сүүлд 02 цагийн орчим орж ирээд манай нөхөртэй шалтгаангүй муудалцаад эхэлсэн тэгээд хоёулаа гарах уу гадаа гарч учраа олъё гээд л гарсан юм. Би нөхөр Э.*******ыг гэрийн гал зуухны шүүгээн доор байсан ахуйн хэрэгцээнд ашигладаг хар өнгийн бариултай урт том хутгыг аваад гарахыг нь анзаараагүй юм байна, хэсэг хугацааны дараа Б.******* ёо үхлээ гээд хашхирахаар нь гарсан чинь гэрийн үүдэнд хэвтэж байсан тэгээд гадаа харанхуй байсан нээх юм мэдэгдэхгүй болохоор нь хажуу айлын Манлай ахаар туслуулаад гэр лүүгээ оруулсан чинь танай нөхөр намайг хутгалчихлаа гэж хэлсэн, тэгтэл өмсөж байсан хувцасных нь гаднаас цус нэвтэрсэн харагдсан, ингээд манай нөхөр орж ирэлгүй алга болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа эмч, цагдаа явсны дараа манай нөхөр Э.************ орж ирээд. Б.******* гайгүй юу эмнэлэг ирээд аваад явсан уу гээд яриад байж байхад сумын цагдаа гаднаас орж ирээд манай нөхрийг аваад гарсан. Бид хэд бүжгээс ирээд дахин архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Б.******* манай хажуу айл болох Манлай ахынд уугаад манайхаар орж гараад байсан юм байна лээ. Э.************ бол гайгүй байсан, Б.******* бол нэлээн муудсан байсан. Манай нөхөр Э.******* намайг Б.*******той хардсан өнгө аяс гаргаж муудалцсан. Хэрэг болсон гэх газар нь ****** сумын ***** тоотод хашаан дотор шөнийн 02 цаг 30 минут орчим л болж байхад болсон. Б.*******ийн хэвлий хэсгээс цус гарч байсан, би цусыг нь дараад нэг их гоожуулаагүй, энэ шархыг манай нөхөр Э.******* хутгалж гэмтээсэн, би сандраад нэг эсхүл хоёр шарх байгааг ойлоогүй эмнэлэг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тэр үед Б.******* гаднаас орж ирээд манай нөхөр Э.*******д хандан 1 тамхи өгчих хөгшөөн гэсэн чинь манай нөхөр асааж өгсөн тэр үед Б.******* тамхиа татаж байхдаа сонин сонин юм яриад хэрүүл өдөөд л байсан, ер нь бол тэр үед манай нөхөр эрүүл шахуу болсон байсан байх гэж бодож байна, ингээд би бие засаад гаднаас орж ирэхэд Э.*******ыг цамцаар нь боогоод орон дээр ноцолдож байсан, би орж ирээд загнаад Б.*******ийг салгаад гаргасан, энэ үед Э.******* араас нь гарсан юм билээ. Энэ үед Э.*******ын биед учирсан гэмтэл байхгүй, гэхдээ асуудал үүнээс эхэлсэн гэж бодож байна. Б.******* өөрөө анх хүнтэй хэрүүл маргаан үүсгээгүй бол ийм асуудал болохгүй байсан. Б.******* ер нь архи уухаараа манай нөхрийг өдөөд хэл ам хийгээд их төвөгтэй зантай юм билээ. Би ойлгохдоо угаасаа архи уухаараа агсам зантай юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/
Гэрч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайд 2024 оны 03 сарын 07-ны өдөр Б.******* хөдөөнөөс ирж хоносон, маргааш нь буюу 2024 оны 03 сарын 08-ны өдөр манайд өнжсөн ба оройхон 15-16 цагийн орчмоос архи уусан, анх Б.******* надад хандан баярын юм гээд 1 том Сэрүүн нэртэй пиво задалсан би уухгүй гэсэн ингээд манай нөхөр ******* ******* нар пиво ууж дуусаад дахин нэг багц Сэрүүн нэртэй 6 ширхэгтэй пиво авчирч уусан. Ингээд Б.******* манай нөхөр ******* нар нэлээн халсан ба Б.******* орж гараад байсан нэлээн орой 02 цагийн орчим шээчхээд ирье гээд гарсан орж ирэхгүй байсан чинь хажуу айл болох Э.*******ынд орж түүнтэй муудалцаад Э.*******д хутгалуулсан байсан. Манай нөхөр ******* бид хоёр анх мэдээгүй байж байгаад гадаа пижигнээд байхаар нь гарсан чинь ийм асуудал болсон байсан. Өөр надад мэдэх юм юу ч алга. Би очоод Б.*******ийг хэн хутгалчихсан юм бэ гэсэн чинь эхнэр нь Э.******* хутгалчхаад зугтаагаад явчихлаа гэж ярьж байсан. Үг ааш зан нь нээх эвдэрдэггүй юм, тухайн үед нэлээн согтуу байсан. ****** сумын ***** тоотод хашаанд болсон шөнө 02 цаг 40 минутын орчим байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэртээ амарч байхад 02 цаг өнгөрсөн байхад ажлаас дуудлага ирсэн талаар мэдэгдсэн би эмнэлгийн автомашинтай хамт тус сумын 6 баг ********* тоотод байх айлд 02 цаг 30 минут орчимд очиход Б.******* нь гэрийн баруун хойд талд хэвтэж байсан гадуураа хувцастайгаа хувцасны дотор талаас цус нэвтэрсэн байдалтай байсан. Би эмнэлэг дээр авчирч анхан шатны тусламж үзүүлж цус тогтоох арга хэмжээ аваад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдэгдсэний дагуу гэмтлийн эмч Ганпүрэвээр ахлуулсан мэс заслын баг 2024 оны 03 сарын 09-ний өдөр 09 цагийн орчим ирж бэлтгэл ажлаа хангаад 10 цагийн орчим хэвлийн хөндийг нээх мэс засал амжилттай хийсэн. Мэс засал 13 цагийн орчим дуусаж амжилттай болсон. Хэвлийн баруун дээд хэсэгт 12 дугаар хавирга завсраар 3 см орчим урттай хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдэж хэвлийн хөндий рүү орсон шархтай уг шарх нь элэгний 4 дүгээр сегментийг нэвт хатгаад ходоодны салстад тулсан цааш нэвтрээгүй зогссон байсан, мөн хэвлийн зүүн доод хэсэгт мөн 1-2 см орчим зүсэгдсэн шархтай байсан, уг шарх нь цааш нэвтрээгүй хавж ойролцоогоор 5 см орчим яваад зогссон байсан, хохирогчийн хэвлийн хөндийд 700мл орчим цус байсныг мэс заслын үед авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би шөнө гэртээ унтаж байхад эхнэр гадагшаа бие засахаа гараад эргэж орж ирээд баруун талын гэрт хүмүүс маргалдаад байх шиг байна. Би орж хараад ирье чи хүүхдүүдээ харж бай гээд гарч яваад эргэж орж ирээд түргэн дуудахгүй бол болохгүй болсон байна. ******* хутгалуулсан юм шиг байна гэж хэлээд эмнэлэг дуудсан. Би хүүхдүүдээ хараад үлдээд гэрээс ч гараагүй эхнэр л эмнэлэг дуудаад эмчтэй нь уулзаад байх шиг байсан. Би гэрээс гараагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-р хуудас/
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 03 сарын 08-ны орой гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байхад 20 цагийн орчим манайд манай найз Ц.******* ирээд манай эхнэрт Мартын бэлэг гээд 1 том пиво өгсөн түүнийгээ бид 3 гэртээ хувааж уучхаад, би дахин 1 том пиво авчирч уусан ингээд цаг бараг 22 цаг болж байхад бид 3 сумын соёлын төвд бүжигт орсон, тэнд бараг хүнгүй байсан тул буцаад гурвуулаа гэртээ ирж хүйтэн юм уучхаад буцаад очиход Хүмүүс бүжиглэж байсан, эхнэр бид хоёр жаахан бүжиглэж байгаад 23 цаг өнгөрөөгөөд Ц.*******ыг үлдээгээд гэртээ харьсан, бид хоёр гэртээ хариад би хажуудаа байх ******* ахынд ороход Манлай ах унтаж байсан Б.******* архи, пиво уугаад сууж байсан. Би тэнд нэг хэсэг сууж байгаад 01 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирсэн, энэ үед Б.******* араас хаалга тогшоод манайд орж ирээд гал байна уу гээд тамхи асаачхаад гараад явсан, үүнээс хойш хэсэг хугацааны дараа дахин орж ирээд галын үүдэнд суугаад намайг үгээр идээд би цагдаад арын хаалгатай шүү, чи яасан олон газраар дэмий тэнэдэг юм гэх мэтээр надад агсам тавиад ер болохгүй байсан тэгснээ намайг цамцны маань захаар боогоод гэрийн баруун талын ор луу шахаад байж байхад эхнэр бие засаад гаднаас орж ирэх таарч бид хоёрыг салгасан чинь Б.******* гэрээс гараад явсан, энэ үед би араас нь гал зуухны шүүгээн дээр байсан ахуйн хэрэгцээнд ашигладаг хар өнгийн иштэй хутгыг эхнэрээс нууж аваад гарсан ба намайг гарахад Б.******* гэрийн урд зогсож байсан би урандаа шууд хэвлий орчим нь 2 удаа хутгалсан яг хаана нь гэдгээ тодорхой хэлж мэдэхгүй байна. Ингээд цагдаа эмнэлэг ирэх үед би хашаа давж гараад хашааны завсраар харж байгаад, явахаар нь орж ирсэн чинь удалгүй цагдаа ирээд би сумын цагдаагийн хэсэг дээр очсон. Эхнэр бид хоёр Ц.*******той дахин архи пиво хэрэглээгүй, нэлээн эрт 2 том пиво уусан юм. Манай нэг хамаатан Ч Жигжидсүрэн, манай ах ******* түүний эхнэр Хүрэлчөдөр нар уусан юм шиг байна лээ. Би Б.*******ийн биед учирсан гэмтлийн зэрэгтэй танилцсан, хүнд гэмтэл учирсан гэж ойлгосон, энэ гэмтэл миний хутгалсан асуудлаас болж үүссэн би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2024 оны 03 сарын 09-ний 02 цаг л өнгөрч байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 112-113-р хуудас/
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаартай
1. Б.*******ийн биед хэвлийн баруун талд хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 4-р сегментийн нэвт хатгагдсан шарх, хэвлийд цусан хураа /600 мл/, хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 52-54-р хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 4-11 хуу), Э.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-н 139 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч Э.******* болон түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг Цамбацагааны 11-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******той маргалдаж улмаар хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн түүний хэвлий тус газар хоёр удаа хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 4-р сегментийг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа, хэвлийн зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.*******ийн “...Би өчигдөр буюу 2024.03.09-ний шөнө 02 цаг өнгөрч байхад ****** сумын ***** тоот хашаанд Э.*******д хутгалуулсан. Миний хэвлийн хэсэгт 2 удаа хутгалсан, би өнөөдөр хагалгаанд орсон. Миний бие гайгүй байна. Би Э.*******тай яагаад муудсан гэдгээ санахгүй байна, эхнэртэйгээ хардсан байж магадгүй гэж би бодож байна.....” гэх мэдүүлэг,
Гэрч Н.*******гийн “...Б.******* сүүлд 02 цагийн орчим орж ирээд манай нөхөртэй шалтгаангүй муудалцаад эхэлсэн тэгээд хоёулаа гарах уу гадаа гарч учраа ольё гээд л гарсан юм. Би нөхөр Э.*******ыг гэрийн гал зуухны шүүгээн доор байсан ахуйн хэрэгцээнд ашигладаг хар өнгийн бариултай урт том хутгыг аваад гарахыг нь анзаараагүй юм байна, хэсэг хугацааны дараа Б.******* ёо үхлээ гээд хашхирахаар нь гарсан чинь гэрийн үүдэнд хэвтэж байсан тэгээд гадаа харанхуй байсан нээх юм мэдэгдэхгүй болохоор нь хажуу айлын Манлай ахаар туслуулаад гэр лүүгээ оруулсан чинь танай нөхөр намайг хутгалчихлаа гэж хэлсэн, тэгтэл өмсөж байсан хувцасных нь гаднаас цус нэвтэрсэн харагдсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч У.*******ийн “...Б.******* орж гараад байсан нэлээн орой 02 цагийн орчим шээчхээд ирье гээд гарсан орж ирэхгүй байсан чинь хажуу айл болох Э.*******ынд орж түүнтэй муудалцаад Э.*******д хутгалуулсан байсан. Манай нөхөр ******* бид хоёр анх мэдээгүй байж байгаад гадаа пижигнээд байхаар нь гарсан чинь ийм асуудал болсон байсан. Өөр надад мэдэх юм юу ч алга. Би очоод Б.*******ийг хэн хутгалчихсан юм бэ гэсэн чинь эхнэр нь Э.******* хутгалчхаад зугтаагаад явчихлаа гэж ярьж байсан.....” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр хүч хэрэглэн халдсаны улмаас хүнд гэмтэл учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Э.******* нь зэвсэг хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хутгалах үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Би ямар нэгэн байдлаар энэ хүнээс мөнгө төгрөг сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч болон хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч хохирогч нарын бие биеэ үйл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ “Э.*******д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээний ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт нь эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болохоор заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай буюу хүнд зэргийн гэмтэл учирч эмнэлгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь хэрэгт нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Б.*******ийн зүгээс шүүгдэгчтэй эгч дүүсийн хүүхдүүд, багийн найзууд гэх шалтгаанаар түүнээс эдийн болон эдийн бус гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул тус зүйл ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 13,5 см, нийт урт нь 25,7 см хар өнгийн хутга, дээл, дурдан бүс, юүдэнтэй цамц, өмд 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.