| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бияазхан (цахимаар), Х.Даваахүү
Шүүгдэгч Л.****************** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Л-ын ******************т холбогдох эрүүгийн 2240000480042 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны .... дүгээр сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... тосгонд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл ..., ... хамт Хэнтий аймгийн ... сум 1 дүгээр баг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай О овогт Л-ын ******************.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.****************** нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс "Баргилт цех" явах замын Бор-Өндөр сумын төв рүү салдаг уулзвар хэсэгт өөрийн өмчлөлийн ******** улсын дугаартай "***************" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх...” 11.1 “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэснийг.... тус тус зөрчиж эсрэг урсгалаар зорчиж явсан Ж.*******ийн ************** улсын дугаартай "***********" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.*******гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.****************** шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “....Тэгээд ажлаас дуудаад байна гэсэн. Амарч байхад чинь яагаад дуудаж байгаа юм бэ гэхэд дуудаад байна. Одоо дуудаад байна, яаралтай хүрээд ир гээд дуудаад байна, ажил руу явахгүй бол болохоо байлаа гээд ярьсан. Тэгэхээр нь би утсаа орхисон байгаа. Миний утсыг дамжаад авчраад өгчих, клуб дээр унадаг дугуй угсрах гээд ажилтай байхад ганц нэг юм хийгээд өгчихгүй гээд жаахан бухимдангуй хэлсэн. Тэгээд 10 цаг өнгөрөөгөөд ирсэн. Миний утсыг оруулж өгсөн. Тэгэхэд маш яаруу, гүйхээрээ орж ирээд утас өгчхөөд ажил руу явчхаад ирье гээд гарсан. Би ажилдаа явсан гэж бодоод байж байсан. Тэгээд байж байтал 16 цагийн үед над руу ярьсан. Би хөдөө байна. Хоёулаа 1 хонь зарах уу, хоолтой болъё гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мал зараад яах юм, эцэнхий байгаа биз дээ, хэд ч гэх юм гээд хэлсэн. Тэгээд наанаа юу хийж яваа юм бэ, хэнтэй яваа юм бэ гэсэн. Тэгсэн мастертайгаа явж байна гэсэн. Ямар мастер, хэн юм гэхэд *******тай явж байна гэж хэлсэн. Тэгээд хэзээ ирэх юм бэ гэсэн чинь удахгүй, удахгүй, одоо ингээд гарлаа гэж ярьсан. Тэгж ярьснаас хойш холбоо тасарсан байж байгаад 21 цагийн үед надад бэр ******* клуб дээр байхад ирж мэдээ дуулгасан. .... Тэгээд шууд хэрэг болсон газар руу явъя гээд тэндээсээ хэрэг болсон газар руу явсан. Яг өөрийн биеэрээ харсан. Тэгэхэд зорчиж явсан машин нь эсрэг руу харсан. Намайг хэргийн газар дээр оруулахгүй байсан. Би гуйж байгаад ямар ч байсан машин руу нэлээн дөхөж очиж харсан. Тэгэхэд эсрэг урсгал руугаа бага зэрэг орсон байдалтай. Баргилт руу харсан чиглэлд машин нь нэлээн эвдрэл гэмтэлтэй, ийм байдалтай байхыг очиж үзсэн. ” гэв.
2240000480042 дугаартай эрүүгийн хэргээс
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би өнөө өглөө 06 цаг 40 минутын үед гэрээсээ гараад 44 дүгээр байранд байрлах "*******" төвийн нэг давхарт байрлах эрүүл, зөв хооллолтын дасгал хийлгэдэг байрандаа ирээд хэдэн хүмүүстэй дасгалаа хийсэн. Би дасгалаа хийлгүүлж дуусаад 10 цагийн алдад нөхөр лүүгээ яриад чи манай ажил дээр ирээд жоохон тус болоод ганц хоёр юм хийгээд өг гэсэн чинь 10 цаг өнгөрөөгөөд яваад ирсэн. Ирээд надад ганц өлгүүр тогтоож өгчхөөд яараад гарах гээд байхаар нь чи яах гээд байгаан өнөөдөр чи амарч байгаа биз дээ гэхэд манай Баргилтын ерөнхий инженер Энх-Амгалан дуудаад байна. Ажил гарсан юм байлгүй би гялс явчхаад ирье гээд гараад явсан. Би өдөр 14 цагийн үед хоолонд орох гээд залгаад байхад утас нь бүр холбогдохгүй байсан. Орой над руу 16 цагийн үед гэртээ байхад манай нөхөр өөрөө залгаад би хөдөө явж байна ажлынхаа мастертайгаа гэсэн. Би тэгэхээр нь мастер гэж хэн юм бэ гэсэн чинь ******* гэж хэлсэн. Би ямар ******* вэ гэсэн чинь ****************** нөгөө дуулдаг гэж надад хэлсэн. Ямар ажлаар явж байгаа юм. Ажлынхаа машинтай явж байгаа юм уу гэж асуусан чинь ******************ын машинтай явж байна. ****************** хоолтой болно хонь хийнэ бас идэшнийхээ адуу үхрийг зохицуулна гээд хамт явсан юм гэхээр нь аавын бие тааруу байгаа өөрсдийнхөө идэш хоолоо идэхгүй юун хүний хоолонд яваад байгаан гэж хэлэхэд нээх удахгүй очлоо гээд утсаа тасалсан. Тэгээд л одоо ийм зүйл болсон талаар ахынхан нь эхнэр орж ирж надад хэлсэн. ... Би бол маш их гомдолтой байна. Зүгээр гэртээ амарч байсан хүнийг дуудаж хамт авч явчхаад тэгээд өөрөө согтуугаар жолоо бариад осол аваар хийгээд нөхрийн минь аминд хүрсэнд бол маш их гомдолтой байна. Бид хоёр банкны зээл ихтэй ар гэрээ яг тэжээж авч явж байгаа хүнийг ийм болгосонд бол гомдолтой л байна. Манай бага хүү маань оюутан болчихсон. Хүүгийнхээ сургалтын төлбөр гээд л ер нь ар гэрээ дааж явдаг ганц хүнийг маань ийм болгосонд бол маш их гомдолтой байна. Би өөрөө уургийн дутагдал гээд хүнд ажил хийж болдоггүй ингээд зөв хооллолт гээд хөнгөн ажил хийдэг. Бид 2 бол дундаасаа хүүхэдгүй болохоор эмчилгээ хийлгээд хүүхэдтэй болъё гээд ийм төлөвлөгөөтэй байсан. Миний том хүү эхнэртэй болоод одоо эхнэр нь жирэмсэн манай нөхөр маань ачаа үзэх нь гээд л маш их л баярлаж байсан. Надад бол маш хэцүү байна. Ийм юм болно гэж үнэхээр санасангүй үнэхээр их том цохилт боллоо." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54-55 дугаар хуудас)
2. Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн "Амь хохирогчийн оршуулгын зардалд 28.246.940 төгрөг гарсан. Цалин болон хэрэглээний зээл нь 33.018.583 төгрөг гарсан. Одоогоор бол шүүх рүү хүсэлт өгөөд түр зогсоолгоод байна. Амь хохирогчийн дараа төлбөрт 86101006 гэсэн дугаарыг 143.100 төгрөгөөр хаалгасан. Талийгаачийн оюутны төлбөр болох 2.800.000 мянган төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Энэ төлбөрийн үлдэгдлийг бас нэхэмжилнэ. Өмгөөлөгч авсны төлбөр мөнгө болох 4.000.000 сая төгрөгийг мөн нэхэмжилнэ. Амь хохирогчийн хоног хураасан зардал болох 2.329.271 мянган төгрөг болсон. Амь хохирогч нь 2023 оны 02 дугаар сард группд орох байсан юм. Тэгээд энэ 4 сарын хугацаанд цалингаа авна гэж бодуул 10.901.436 төгрөг авахаар болж байна. Мөн группдээ ороход хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-70 хувьтай гэж үзвэл үндсэн цалин болох 2.725.359 төгрөгийг хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйл буюу үйлдвэрийн осол, хурц, хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх тухай гэсэн заалтын 125.1.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалинг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажилтан эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэсэн заалтыг үндэслэн энэ хэмжээний мөнгөн дүн болох 24.528.231 мянган төгрөгийг Л.******************аас нэхэмжилж байна. Нийт 95.066.125 мянган төгрөг болж энэ мөнгөн дүнгээ нэхэмжилж байна. Мөн амь хохирогч нь группэд ороод тэтгэвэртээ гартал 18 жилийн хугацаа байсан гэж бодоход группийн хамгийн бага дүн болох 800.000 мянган төгрөгөөр бодоход 172.800.000 мянган төгрөг авахаар байгаа тул үүнийг нэмүүл 267.866.125 төгрөг болж байна. Бид хоёр 2011 оноос хойш 11 жил хамт амьдарч байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Анх суухдаа нөхөр маань нэг охинтой, би хоёр хүүтэй хоёр талаасаа суусан. Бид 2 гэр бүл болоод дундаасаа хүүхэдтэй болоогүй. Бид хоёр өөрийн гэсэн байр орон сууц байхгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37-24а тоотод манай нөхрийн ээж нь амьдардаг байсан юм. Ээж нь хотод бага дүү болох Соёлцэцэгийнд байхаар явсан учраас бид хоёр хүүхдүүдийн хамтаар хадам ээжийн байранд 2018 оноос хойш амьдарч байсан. Манай нөхөр сүүлд хөнгөн ажил гүйцэтгэхээр 1 жилийн хугацаанд үндсэн цалин 2.725.359 төгрөгөөр тооцож тушаал гарсан байсан." гэх мэдүүлэг (2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас)
3. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18 цаг 30 минутын үед нярадаа аваад машинаа гражны зогсоол дээрээс хүлээж аваад уурхайн 2 дугаар постоор ороод 7 дугуй ачиж яваагаа хэлээд гарах бичгээ шалгуулаад гараад Баргилт цехийн ил уурхай руу явсан. Тэгээд 19 цагийн үед уурхайн ачилтын 4 замын уулзвар хэсгийг өнгөрөх гэж байхад миний өөдөөс нэг машин нилээн хурдтай муриганаад тэгсэн хэрнээ дохиогоо бол Бор-Өндөр сумын зүгт буюу баруун гар тал руугаа өгөөд явж байгаад гэнэт л намайг ирээд мөргөчих шиг болсон. Би уул нь өөдөөс нилээн хурдтай ирэхээр нь баруун гар тал руугаа шахаад байхад мурилзаж ирээд банкны хамгаалалтын төмөр хэсгийг мөргөсөн байсан. Би машинаа зогсоогоод буугаад очиход машин нилээн эвдэрсэн байдалтай байхаар нь жолоочийн хаалгыг татаж онгойлгоод ахаа та зүгээр үү гэж асуусан чинь чих жоохон шуугиад байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь шууд уурхай руу төв диспичер лүү яриад болсон явдлаа хэлтэл цаашаа уурхайн аврах хэсэгт мэдэгдээд уурхайн удирдлага руу ярьж мэдэгдье гэсэн. Дараа нь шууд эмнэлэг рүү яриад мэдэгдээд цагдаа руу бол хажуугаар явж байсан хүн дуудчихсан гэж хэлэхээр нь больчихсон. Тэгтэл жижиг тэрэгний жолооч ах бууж ирээд чих шуугиад байна гэж байгаад машиныхаа жолоочийн эсрэг талаар очоод хаалгын онгойлгоод Соёлоо босооч ээ гээд дээрээс татаад тэврээд байх шиг байсан. Би бол хүнтэй хамт яваа гэж бол хараагүй. Жолоочийн эсрэг талын суудлаа хойш нь хэвтүүлсэн байсан болохоор би хараагүй юм шиг байна лээ. Сүүлд жолооч ****************** ах манай найз уул нь хажууд унтаад явж байсан юм гэж байсан. Намайг хаалгыг нь онгойлгоод гайгүй юу ахаа гэхэд ****************** ахаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ******************, Соёлоо гэх энэ хоёр ах л байсан. Өөр хүн бол байгаагүй. Ер нь бол нилээн хурдтай явсан. Аягүй хурдан л гэрэл нь ойртоод ороод ирсэн. Миний бодлоор бол замаа голлоод явж байсан байх гэж бодож байна. Тэгээд урагшаа сум руу эргэх гээд их хурдтай явсан болохоор чадахгүй шарвахаар нь над руу дараад хариулчихсан л гэж бодож байна. Миний эсрэг тал буюу миний урдаас ирж явсан. Миний банкны хамгаалалт төмөр хугарч салж унасан бас түлшний банк жоохон хонхойсон байж магадгүй. Би сайн харж чадаагүй сандарсан байсан. Бас цагдаа руу авчирч драгер үлээлгэнэ гээд аваад ирсэн." гэх мэдүүлэг (хх-ийн 57-58 дугаар хуудас)
4. Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед худаг дээр хаалга янзалж байхад ******** улсын дугаартай хар машинтай Л.******************, ******* нар ирсэн. Худаг дээр ирээд *******, ****************** нар хоорондоо юм яриад л хоёулаа ойрын хамаатан юм байна гээд яриад л байсан. Би худаг дээр *******тэй хамт байж байсан юм. Тэгээд нээх удаагүй би гэр лүү явахдаа гэрт ирээд хоол унд ид гээд хэлчхээд яваад өгсөн юм. Араас ******************, *******, 3 хамт манай гэрт ирсэн. гэдэг залуу намайг харих гэж байхад худаг дээр мотоциклтэй хамт ирж байсан юм. Тэгээд араас тэр 3 яваад ирэхээр нь би эхнэрт хоол унд хийж өг гэж хэлсэн чинь жолоо барьж явсан ****************** гэх залуу орж гараад л яараад байгаа бололтой байсан. Би гэрт байсан "Эдэн" нэртэй тал шил архи байхаар нь тэр хэдэд гаргаж өгсөн. Тэр архинаас *******, ******************, *******, тэгээд би ороод бид нар нэг нэг л татсан байх. Эхнэр хоол хийж байхад ****************** гэх залуу *******тэй хамт ярих юм байна гээд гадаа гарсан. Араас нь нээх удаагүй , ******* нар гарч явсан. Би хоол болчихлоо гээд эхнэрт наад хэдээ орж хоол ид гэж хэл гэхэд эхнэр гадаа байж байгаа шууд ******************, , ******* тэр 3 хөдлөөд баруун хойшоо явчихсан гэж байсан. ******************, ******* тэр хоёр л ирсэн." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас)
5. Гэрч Д.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын бойнд дээр мал ажиллаж байхад ******************, мөн танихгүй хоёр залуугийн хамтаар ирсэн. Би уулзах гээд гараад ирэхэд ****************** надад нэг үнсүүлээд хамт яваа нэг залуу нь архи аягалаад надад модон тагшинд хийгээд өгөхөөр нь ах нь бойн дээр ажиллаж байгаа болохоор архи ууж болохгүй гэхэд та 3 татчихаа гэхээр би 3 татчихаад эргэж ороод малаа хийж дуусгаад гэр лүүгээ явсан. Тэр хэд тэгээд л яваад өгсөн. Тийм л зүйл болсон. Би сайн анзаараагүй. Чи одоо архи уугаад яваад байгаа юм уу гэхэд надад үгүй гэж хэлсэн. Нилээн орой харанхуй болж байсан болохоор би сайн царай зүсийг нь ч харж чадаагүй. Гадаа зогсож байгаад надад 3 татуулаад л явсан. Миний хувцас нилээн цустай байсан болохоор машинд нь суугаагүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 63 дугаар хуудас)
6. Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би уулын баяжуулах үйлдвэрийн автотээврийн цехэд жолоочоор ажилладаг. Тухайн орой 18 цаг 40 минутын үед би Баргилтын уурхайн наад талын уурхай дээр ажилладаг дүүдээ хоол хүргэж өгөх гээд ганцаараа явж байхад сумын хойд талын аймаг руу гардаг 4 замын уулзвар дээр осол гарсан байсан. Би очоод машинаасаа буугаад очиход манай уурхайн ачааны том цагаан машинтай хар өнгийн дунд гарын жийп мөргөлдсөн байсан. Би уурхайн диспичер, инженер, механик руу утсаар яриад энд манай цагаан машинтай машин мөргөлдөөд осол гарчихсан байна гэж хэлсэн. Хэлчхээд уурхайн цагаан том машины жолооч *******тай уулзаад юу болсон бэ гэхэд энэ машин орж ирээд хажуу талаас мөргөчихлөө гэж хэлсэн. Би нөгөө машины жолооч ахыг харахад нилээн согтуу байсан. Миний чих шуугиад надад юм сонсогдохгүй байна гэж жижиг дунд гарын жийпний жолооч ах тэгж байсан. Тэгж байхад нь өөрөөс нь архи үнэртээд байсан. Тэгээд би онцгой болон эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн. Би уул нь эмнэлэг цагдаа иртэл замаар нь машин явуулахгүй гээд үзээд байсан боловч машинууд яваад л байсан. Тэгээд л би эмнэлэг ирчихлээ гэхээр нь дүүдээ хоолыг хүргэж өгөхөөр яваад өсгөн. Баргилтын хусаад зассан замаар явсан." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 69-70 дугаар хуудас)
7. Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Тэр өдөр би гэртээ байж байхад 15 цагийн үед манай нөхөр худаг дээрээс ирлээ гээд *******тэй гэрт ирсэн. Нээх удаагүй араас нь ******************, *******, гэх хүмүүс ирсэн. Манай нөхөр намайг хоол унд хийж өг гэхээр нь би илүү гэр лүү хоол хийх гээд орсон. Хоолоо бэлдээд орж гарч байхад манай нөхөр тал шил архи байснаа гаргаж өгч байх шиг байсан. ****************** гэх залуу гадаа *******тэй юм яриад л зогсоод байх шиг байсан. Би хоол бараг болох гээд хоол ид гэсэн чинь *******, хоёр гэрээс гарсан. Би араас нь гарсан чинь , ******************, ******* нар шууд машинтайгаа хөдлөөд баруун хойшоо хөдлөөд яваад өгсөн. ... Манай нөхөр тал шил архи гаргаж өгсөн. Тэрнээс уусан үгүйг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 72-73 дугаар хуудас)
8. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Дуудлагын дагуу осол, хэргийн газар явж очиход уулын баяжуулах үйлдвэрийн сайжруулсан зам дээр том оврын болон суудлын жип маркийн 2 тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан. Хоёр тээврийн хэрэгслийн жолооч нарыг дуудан уулзахад ******** улсын дугаартай *************** автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочоос үнэртэж байсан том оврын тээврийн хэрэгслийн жолооч хэвийн байсан. ******** улсын дугаартай *************** автомашин нь баруун хойд зүгт харж зогссон байдалтай тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэлтэй, том оврын тээврийн хэрэгсэл баруун зүгт зорчиж явсан замаасаа гарч зогссон байдалтай байсан. ******** улсын дугаартай *************** автомашин дотор зорчиж явсан иргэн жолоочийн хажуу талын урд суудал дээр нас барсан байдалтай байсан. Тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн А цэгийн тус 2 тээврийн хэрэгслийн эд зүйл унасан газрыг тогтоон авсан. Тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үед тухайн тээврийн хэрэгслүүдийн эд анги мөргөлдсөн үүсэн газар шууд доош унадаг болохоор А цэгийг тогтоож авсан. А цэг дээр ******** улсын дугаартай *************** автомашины улсын дугаар, урд буферий эвдэрсэн хэсгүүд, их гэрлийн хагарсан хэсгүүд зэрэг байсан. ************** улсын дугаартай ********** маркийн ачааны автомашины бензиний банкны хамгаалалтын төмөр газар унасан байсан. Тус осол, хэрэг гарсан зам нь сайжруулсан шороон зам бөгөөд тухайн замаар бусдыг явахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй нийтийн эзэмшлийн зам, зөвшөөрөгдсөн. Технологийн зам биш” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 220-221 дүгээр хуудас)
9. Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би тухайн өдөр Уулын баяжуулах үйлдвэрийн аврах анги дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 19 цагийн үед ерөнхий диспичирээс Баргилт цех рүү явах зам дээр зам тээврийн осол гарсан гэж дуудлага ирлээ. Дуудлагын дагуу тухайн газар очиход Хайклүкс маркын ******** улсын дугаартай автомашин, Уулын баяжуулах үйлдвэрийн автотээврийн цехийн ачааны цагаан автомашинтай мөргөлдсөн байсан. Би жолоочтойгоо очоод осол болсон Хайклүкс маркын автомашинд хэдэн хүн байсан талаар асуугаад машинд байгаа хүнд анхны тусламж үзүүлэх бие нь ямар байдалтай байгааг мэдэх гэхэд наад хүн чинь нас барсан байна гээд цагдаа иртэл ойртож болохгүй шүү гэж хэлсэн. Цагдаа нар ч удахгүй ирээд үзлэг эхлээд тэгээд намайг өөр нэг залуутай дуудаад жолооч нарыг согтуурал хэмжих багаж үлээлгэх гэсэн юм. Та хоёр хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гэсэн. Бид хоёр зөвшөөрөөд бас цагдаа нь бичлэгээр баримтжуулаад байх шиг байсан. Уурхайн том машины жолооч Б.*******ийг үлээлгэхэд 0.00% гарсан. Жижиг жийп буюу ******** улсын дугаартай Хайлүкс маркийн автомашины жолооч Л.******************ыг үлээлгэхэд 2.71% хувьтай гарч байсан. Ер нь шоконд орсон сандрал ихтэй байх шиг байсан. Ер нь нэлээн л үнэртэж байсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 223-224 дүгээр хуудас)
10. Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би тухайн өдөр уурхай дээр ажилтай байх үед манай диспичирээс дуудлага ирээд манай ачааны том машиныг жижиг тэрэг ирээд мөргөчихлөө гэхээр нь би уурхайн баяжуулах фабрикийн хөдөлмөр хамгааллын инженер г орлож байсан болохоор би хамт очсон. Газар очиход хоёр машин мөргөлдсөн байсан. Цагдаа ирсэн болохоор бид нарыг ойртуулж харуулаагүй. Тэгэхэд намайг Баярхүү гэх цагдаа дуудаад хөндлөнгийн гэрчээр хажууд байж бай хоёр машины жолоочийг согтуурал хэмждэг багаж үлээлгэе гэсэн. Миний хажууд манай уурхайн ачааны машины жолооч Б.*******ийг үлээлгэхэд 0.00% гарсан. Жижиг суудлын тэрэгний жолооч ******************ыг үлээлгэхэд 2.71% тай гарсан. Бид нарыг очиход шоконд орсон байдалтай. Юм ч бараг дугарахгүй байсан. Согтолт бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан орилж хашхирсан янз бүрийн авир гаргаагүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 226-227 дүгээр хуудас)
11. Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Хохирлын зэрэг бол бага, хаягдал материалаар засварлах боломжтой тул нэхэмжлэх зүйл байхгүй. Бид дараа нь автомашинаа ажилд гаргахдаа тухайн хамгаалалтыг хаягдал төмрөөр засварлаж ажилд нь гаргасан. Түлшний банкны хувьд бол цооролт үүсээгүй болохоор бага зэргийн хонхойсон чигээр нь ашиглаж байгаа. Банкны хонхойсон дээр бас манайхаас нэхэмжлэх зүйл байхгүй. Манай уурхайн тээвэрлэлт хийдэг зам мөн. 2011 оноос эхлэн Баргилтын ил уурхайгаас гарсан бүтээгдэхүүнийг Уулын баяжуулах үйлдвэр лүүгээ зөөдөг зам юм. Уг замыг бол манай уурхайгаас техникээ гаргаад ажлын 5 өдөр 12 цагаар зам арчилгааны түрэлт тэгшлэлтийн ажлыг хийдэг. Тухайн зам нь албан ёсны гэрчилгээ байхгүй. Манай уурхайгаас 2019 онд сумын засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад албан бичгээр хандаж тухайн зурвас газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч шийдэгдээгүй. Хувийн суудлын автомашин явахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй боловч зорчиж яваа бүх тээврийн хэрэгсэл мөрдөх хурдны дээд хязгаарын тэмдэг байршуулсан. Тухайн тэмдгийн заалт нь 40 км цагаас дээш гаргаж болохгүй гэсэн заалттай. Манай уурхайн Хово 57-07 маркийн цагаан автосонсмал нь бүгд хурд хэмжигчтэй. Тухайн осол болох үед манай жолооч Б.Бямбадаш нь 25 км цагийн дундаж хурдтай явсан. Манайх хурд хэмжигчээрээ хэдэн км цагийн хурдтай явсныг гаргаж албан бичгээр хэргийн материалд хавсаргуулсан байгаа.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 248-249 дүгээр хуудас)
12. Шүүгдэгч Л.******************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би баруун гар талаа бариад баруун эргэх гээд дохиогоо өгөөд явж байхад уулзвар оронгуут урдаас ачааны цагаан машин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Мөргөлдөөд ачааны машины банкны хамгаалалтад өлгөгдөж баруун хойд зүгт харж зогссон. Ачааны машин мөргөлдсөн цэгт зогсоогүй уулзварын баруун хойд талд гарч зогссон. Анх хоёр машин мөргөлдсөн цэгт замын урд захаас 3.8 метрт машины хөргөлтийн шингэж буюу антифриз их хэмжээгээр асгарсан байсан. Замын байцаагч бүдүүвч зураг үйлдэхдээ миний машиныг мөргөлдсөний дараа гуядуулж зогссон цэгийг А цэгээр авч хоёр машин мөргөлдсөн цэг гэж үзсэнээс болж шинжээчийн дүгнэлтэд намайг урсгал сөрж явсан гэж буруу гарсан. Ийм учраас яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 211-212 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаартай
1. Талийгаач С.*******-н цогцост их тархины зүүн тал бөмбөлгийн орой хэсэг, дагзны дэлбэн хэсэг, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн хэсэг, бага тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгүүдийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун нүдний дотор хэсэг, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу хэсэг, хамрын зүүн угалз хэсэг, баруун гарын 4-р хурууны хэсгүүдийн ярагдаж урагдсан шарх, зүүн өвдөгний гадна дээд хэсэг, зүүн шилбэний гадна хэсгүүдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба их тархины зүүн тал бөмбөлгийн орой хэсэг, дагзны дэлбэн хэсэг, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн хэсэг, бага тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгүүдийн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
6. Талийгаачийн цус нь нэгдүгээр бүлгийн харьяалалтай байна.
7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас
баржээ гэх дүгнэлт, (1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас)
Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 13 дугаартай
1. ************** улсын дугаартай "Автосамосвал" маркийн тээврийн хэрэгслийн тоормос хэвийн ажиллагаатай байна.
2. ************** улсын дугаартай "Автосамосвал" маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь Түлшний савыг хонхойлгож гадна хамгаалалт хугарж унасан гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас)
Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай
1. ******** улсын дугаартай "toyta hilux" маркийн тээврийн хэрэгслийн тоормосыг шалгаж үзэхэд тоормосны ажлын цилиндр, тоормосны хүчлүүр, 4 дугуйнд очиж байгаа трүп болон хоолой, тоормосны доод апрат зэрэг эд ангиас шингэн алдаагүй байна. Тус машин асах боломжгүй болсон тул децелерометр багажаар шалгах боломжгүй тул тус машиныг домакратаж бүх дугуйг бариулж үзэхэд тоормосны доод аппарат хэвийн ажиллагаатай байна.
2. ******** улсын дугаартай "toyta hilux" маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг тогтоов.
a) Урд буфер хагарсан
b) Урд хөндлөн хамгаалалт хэв гажилтад орсон
c) Лонжром гулзайсан
d) Хөргөлтийн шингэний радиатор, эйр кондешны радиатор, хэв гажилтанд орсон
e) Хөргөлтийн сэнс сэнсний хүрээ хагарсан
f) Эйр кондешны хоолой хугарсан
g) Босоо болон хөндлөн бэхэлгээ хав гажилтад орсон
h) Капуд хэв гажилтад орсон
i) Салхины шил хагарсан
j) Хийн дэр 2 гарсан
k) Урд 2 их гэрэл хагарсан
I) Урд нүүр хагарсан
m) Урд 2 кило , шанаа хэв гажилтад орсон
n) Аккумлятор хагарсан
о) Баруун урд хаалганы шил хагарсан
р) Шил арчигч эвдэрсэн гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас)
“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 24/50 дугаартай
1.Хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх "А" цэгийн байрлал, 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараах эзэлсэн байрлал зэрэгтэй танилцахад Toyota Hilux маркийн ******** улсын дугаартай автомашины жолооч Л.****************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 11.1 "Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.ZZ******* маркийн ************** улсын дугаартай автомашины жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
З.Хэргийн материалтай танилцахад уг 2 тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
4.Toyota Hilux маркийн ******** улсын дугаартай автомашины жолооч Л.****************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
5.Хэргийн материал дахь нөхөн үзлэгтэй танилцахад “А” цэгийг Toyota Hilux маркийн ******** улсын дугаартай автомашинаас асгарсан гэх хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн /антифриз/ асгарсан цэгийг байх боломжтой гэсэн саналыг оролцогч нараас гаргасан байдаг. Хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгээс мөргөлтийн улмаас тодорхой зайнд шидэгдсэн, шилжсэн байх боломжтой бөгөөд Toyota Hilux маркийн ******** улсын дугаартай автомашин мөргөлтийн дараа тогтвортой зогсон /шидэгдэн/ байрласны дараа уг шингэн хөдөлгүүрээс тунарч асгарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна гэх шинжээчийн дүгнэлт (3-р хх-ийн 93-95 дугаар хуудас)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 16-22 хуу), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 23-27 хуу), зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал (1-р хх-н 28-29 хуу), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 30-34 хуу), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 35-39 хуу), шүүгдэгч Л.******************ын зурсан гэх бүдүүвч зураг (1-р хх-н 139 хуу), жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл (1-р хх-н 144-145 хуу), Стандарт, хэмжил зүйн газрын физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 01244 дугаартай гэрчилгээ (1-р хх-н 166-167 хуу), Л.******************ын жолоочийн лавлагаа мэдээлэл (1-р хх-н 169 хуу), “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШД-189 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт (1-р хх-н 174-180 хуу), яллагдагч Л.******************ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (1-р хх-н 230-236 хуу), талийгаачийн ажил явдалд 4,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн талаарх баримт (2-р хх-н 93 хуу), шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бияазханаас Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзоригт гаргасан гомдолтой хавсаргасан 6 хуудас гэрэл зураг (2-р хх-н 114-119 хуу), шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт бүрдүүлэхийг прокурорт даалгах тухай шүүгчийн захирамж (3-р хх-н 60-65 хуу), шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс мөрдөгч Э.Энхбаясгаланд гаргаж байсан хүсэлт (3-р хх-н 78-79 хуу), шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан тэмдэглэл, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн мэдлэг ур, чадвар, шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдлыг шалгаж мэдүүлэг авсан тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэргэшсэн инженерийн гэрчилгээ (3-р хх-н 81-91 хуу), шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бияазханаас гаргаж өгсөн осол гарсан цэгийг хуулсан гэх СД зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.****************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* болон түүний өмгөөлөгч А.Мөнхзул нар хүлээн зөвшөөрч, мэтгэлцээгүй бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бияазхан, Х.Даваахүү нар нь “Л.******************ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцуулах байр суурьтай байгаагаа илэрхийлж тус тус мэтгэлцэв.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Энэхүү гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ...эсхүл согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.****************** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баргилт цех"-с Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр явах замын уулзвар хэсэгт өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай "***************" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7а ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон... 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно" гэсэн заалтыг зөрчиж байрлан явах журмыг зөрчин эсрэг урсгалд орж улмаар Ж.*******ийн жолоодон явсан ************** улсын дугаартай "***********" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж өөрийн ******** улсын дугаартай "***************" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.*******гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэрч Б.*******ийн " ... Тэгээд 19 цагийн үед уурхайн ачилтын 4 замын уулзвар хэсгийг өнгөрөх гэж байхад миний өөдөөс нэг машин нилээн хурдтай муриганаад тэгсэн хэрнээ дохиогоо бол Бор-Өндөр сумын зүгт буюу баруун гар тал руугаа өгөөд явж байгаад гэнэт л намайг ирээд мөргөчих шиг болсон. Би уул нь өөдөөс нилээн хурдтай ирэхээр нь баруун гар тал руугаа шахаад байхад мурилзаж ирээд банкны хамгаалалтын төмөр хэсгийг мөргөсөн байсан. Би машинаа зогсоогоод буугаад очиход машин нилээн эвдэрсэн байдалтай байхаар нь жолоочийн хаалгыг татаж онгойлгоод ахаа та зүгээр үү гэж асуусан чинь чих жоохон шуугиад байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь шууд уурхайруу төв диспичир лүү яриад болсон явдлаа хэлтэл цаашаа уурхайн аврах хэсэгт мэдэгдээд уурхайн удирдлага руу ярьж мэдэгдье гэсэн. ...Тэгтэл жижиг тэрэгний жолооч ах бууж ирээд чих шуугиад байна гэж байгаад машиныхаа жолоочийн эсрэг талаар очоод хаалгыг нь онгойлгоод Соёлоо босоочээ гээд дээрээс татаад тэврээд байх шиг байсан. Би бол хүнтэй хамт яваа гэж бол хараагүй. Жолоочийн эсрэг талын суудлаа хойш нь хэвтүүлсэн байсан болохоор би хараагүй юм шиг байна лээ. ... Намайг хаалгын онгойлгоод гайгүй юу ахаа гэхэд ****************** ахаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ******************, Соёлоо гэх энэ хоёр ах л байсан.” гэх мэдүүлэг
Гэрч Т.*******ийн “... Би гэрт байсан "Эдэн" нэртэй тал шил архи байхаар нь тэр хэдэд гаргаж өгсөн. Тэр архинаас *******, ******************, *******, тэгээд би ороод бид нар нэг нэг л татсан байх. Эхнэр хоол хийж байхад ****************** гэх залуу *******тэй хамт ярих юм байна гээд гадаа гарсан. Араас нь нээх удаагүй , ******* нар гарч явсан. Би хоол болчихлоо гээд эхнэрт наад хэдээ орж хоол ид гэж хэл гэхэд эхнэр гадаа байж байгаад шууд ******************, , ******* тэр 3 хөдлөөд баруун хойшоо явчихсан гэж байсан. ******************, ******* тэр хоёр л ирсэн." гэх мэдүүлэг
Гэрч У.ийн "...Тухайн орой 18 цаг 40 минутын үед би Баргилтын уурхайн наад талын уурхай дээр ажилладаг дүүдээ хоол хүргэж өгөх гээд ганцаараа явж байхад сумын хойд талын аймаг руу гардаг 4 замын уулзвар дээр осол гарсан байсан. Би очоод машинаасаа буугаад очиход манай уурхайн ачааны том цагаан машинтай хар өнгийн дунд гарын жийп мөргөлдсөн байсан. Би уурхайн диспичер, инженер, механик руу утсаар яриад энд манай цагаан машинтай машин мөргөлдөөд осол гарчихсан байна гэж хэлсэн. Хэлчхээд уурхайн цагаан том машины жолооч *******тай уулзаад юу болсон бэ гэхэд энэ машин орж ирээд хажуу талаас мөргөчихлөө гэж хэлсэн. Би нөгөө машины жолооч ахыг харахад нилээн согтуу байсан. Миний чих шуугиад надад юм сонсогдохгүй байна гэж надад жижиг дунд гарын жийпний жолооч ах тэгж байсан. Тэгж байхад нь өөрөөс нь архи үнэртээд байсан." гэх мэдүүлэг
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Дуудлагын дагуу осол, хэргийн газар явж очиход уулын баяжуулах үйлдвэрийн сайжруулсан зам дээр тов оврын болон суудлын жип маркийн 2 тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан. 2 тээврийн хэрэгслийн жолооч нарыг дуудан уулзахад ******** улсын дугаартай *************** автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочоос үнэртэж байсан том оврын тээврийн хэрэгслийн жолооч хэвийн байсан. ******** улсын дугаартай *************** автомашин нь баруун хойд зүгт харж зогссон байдалтай тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэлтэй, том оврын тээврийн хэрэгсэл баруун зүгт зорчиж явсан замаасаа гарч зогссон байдалтай байсан. ******** улсын дугаартай *************** автомашин дотор зорчиж явсан иргэн жолоочийн хажуу талын урд суудал дээр нас барсан байдалтай байсан. Тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн А цэгийн тус 2 тээврийн хэрэгслийн эд зүйл унасан газрыг тогтоон авсан. Тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үед тухайн тээврийн хэрэгслүүдийн эд анги мөргөлдсөн үүсэн газар шууд доош унадаг болохоор А цэгийг тогтоож авсан. А цэг дээр ******** улсын дугаартай *************** автомашины улсын дугаар, урд буферийн эвдэрсэн хэсгүүд, их гэрлийн хагарсан хэсгүүд зэрэг байсан. ************** улсын дугаартай ********** маркийн ачааны автомашины бензиний банкны хамгаалалтын төмөр газар унасан байсан. Тус осол, хэрэг гарсан зам нь сайжруулсан шороон зам бөгөөд тухайн замаар бусдыг явахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй нийтийн эзэмшлийн зам, зөвшөөрөгдсөн технологийн зам биш” гэх мэдүүлэг
Гэрч С.ын "...Уурхайн том машины жолооч Б.*******ийг үлээлгэхэд 0.00% гарсан. Жижиг жийп буюу ******** улсын дугаартай Хайлукс маркын автомашины жолооч Л.******************ыг үлээлгэхэд 2.71% хувьтай гарч байсан. Ер нь шоконд орсон сандрал ихтэй байх шиг байсан. Ер нь нэлээн л үнэртэж байсан” гэх мэдүүлэг
Гэрч Ж.гийн "...Миний хажууд манай уурхайн ачааны машины жолооч Б.*******ийг үлээлгэхэд 0.00% гарсан. Жижиг суудлын тэрэгний жолооч ******************ыг үлээлгэхэд 2.71% тай гарсан...” гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 24/50 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Л.******************ын согтуурлын зэргийг шалгахдаа шаардлага хангаагүй багажийг хэрэглэсэн буюу Стандарт хэмжил зүйн газраас олгосон гэрчилгээ /1-р хх-ийн 166 хуу/, тус төхөөрөмж дэх гэрчилгээний дугаар хоорондоо зөрж байна. Мөн Монгол Улсын эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаал болох Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журамд заасан “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.” гэсэн заалтыг зөрчиж манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх дүгнэлтийн тухайд:
Монгол Улсад жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх түүний согтолтын зэргийг зориулалтын багажаар эсхүл цусан дахь спиртийн агууламжаар тогтоохоор “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д заажээ. Тус журамд гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын үед “жолоочийн согтуурлыг цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан хэдий ч энэ ажиллагааг хийгээгүй буюу согтуурлын зэргийг зориулалтын багажаар шалгаж тогтоосон үйл ажиллагааг үгүйсгэж, шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...согтуурсан үедээ үйлдсэн” гэх диспозиц заалт нь тус журмын “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэх заалтай холбоотой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ. Мөн мөрдөгч нь хэргийн газрын үзлэгийн явцад шүүгдэгчийн согтуурлын зэргийг тогтоож энэ талаар дүрс бичлэг хийж бэхжүүлсэн нь мөн тус журмын заалттай нийцсэн байна.
Гэрч Б.******* нь хоёр автомашин мөргөлдсөн цэгийг зааж чадаагүй бол шүүгдэгч Л.****************** нь тогтвортой заасан гэх дүгнэлтийн тухайд:
Аливаа болж өнгөрсөн үйл явдал нь хүний оюун ухаанд тодорхой хугацаанд хадгалагдан үлдэх ба хадгалагдсан хугацаа, хэлбэр, хэмжээ нь тухайн үйл явдлыг ямар байдал /орчин, нөхцөл, айдас, сандрал, эсрэг, сөрөг сэтгэл хөдлөл/-аар тусгаж авсан нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой юм. Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр гэрчийг болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж чадаагүй нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэх үзэх үндэслэл болохгүй юм.
Анхны хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг алга болсон тул хоёр автомашин мөргөлдсөн цэгийг тогтоох боломжгүй болсон гэх дүгнэлтийн тухайд:
Хэрэгт авагдсан байсан гараар үйлдсэн хар зураг алдагдсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс дүгнэлтдээ дурддаг боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүйгээс гадна энэ асуудлаар шалгах эрх байгууллагад хандаагүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн хавтаст хэргээс ямар нэгэн гэрэл зураг алга болсон талаар талууд өмнө маргаж, мэтгэлцээгүй болно.
Хоёр автомашин мөргөлдсөн цэг болох радиаторын хөргөлтийн шингэн гоожсон цэгийг А цэгээр авалгүй хэргийн газрын үзлэгийг буруу хийсэн гэх дүгнэлтийн тухайд:
Хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Т.Түвшинбаатар нь дүгнэлтийнхээ 5 дахь хэсэгт “Хэргийн материал дахь нөхөн үзлэгтэй танилцахад “А” цэгийг Toyota Hilux маркийн ******** улсын дугаартай автомашинаас асгарсан гэх хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн /антифриз/ асгарсан цэгийг байх боломжтой гэсэн саналыг оролцогч нараас гаргасан байдаг. Хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгээс мөргөлтийн улмаас тодорхой зайнд шидэгдсэн, шилжсэн байх боломжтой бөгөөд Toyota Hilux маркийн ******** улсын дугаартай автомашин мөргөлтийн дараа тогтвортой зогсон /шидэгдэн/ байрласны дараа уг шингэн хөдөлгүүрээс тунарч асгарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дурдсан ба уг дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан өөр баримт хэрэгт авагдаагүй болно.
Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн явцад авсан гэрэл зураг, шүүгдэгч Л.******************ын болон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийхэд: Шүүгдэгч нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чигтэй зорчиж явсан ба осол гарсны дараа түүний унаж явсан тээврийн хэрэгсэл ирсэн зүгтээ буюу баруун тийш харсан байдалтай зогсож, зогссон газар нь хөргөлтийн шингэн асгарч тунарсан нөхцөл байдал гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл түүний унаж явсан тээврийн хэрэгсэл өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тодорхой шилжилт хөдөлгөөн буюу 180 градус эргэх хөдөлгөөн хийсний дараа хөргөлтийн шингэн гоожсон байгаа нь энгийн мэдлэгийн түвшинд анх мөргөлдсөн цэг нь хөргөлтийн шингэн гоожсон цэг байх боломжгүйг илтгэн харуулж байна. Мөн гэрч Б.*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын хойд цуваа дугуйны эхний дугуй ямар нэгэн зүйлтэй нидрэгдэж харласан байдал, шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн эд ангиуд салж унасан газар зэргийг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч шинжээчийн дүгнэлтэд дурдсан “жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орсон гэх дүгнэлт давхар батлагдаж байна.
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24/50 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байгууллага шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй тул шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэх дүгнэлтийн тухайд:
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатар нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 23 жил ажилласан туршлагатай, тусгай мэдлэг бүхий хүн болох нь Техникийн их сургуулийн 16775 дугаартай бакалаврын зэрэг олгосон диплом, Зам, тээврийн яамнаас олгосон 956-15 дугаартай “Хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал”-ын хүрээнд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгосон гэрчилгээ, Монгол Улсын шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Е16775 дугаартай магистрын зэрэг олгосон диплом зэргээр тогтоогдож байх ба тус хэрэгт хувийн ашиг сонирхолгүй гэдгээ 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй илэрхийлсэн байна.
Иймд шинжээч Т.Түвшинбаатар нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүнд хамаарах шинжилгээ хийх эрхтэй этгээд мөн гэж үзэх байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэх дүгнэлт няцаагдаж байна.
Шинжээч томилсон тогтоолд шинжээчийн нэр бичигдээгүй, тогтоолыг надад танилцуулаагүй, эхний шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарах ёстой, бидний шинжээчид асуулт тавих хүсэлтийг хангаагүй гэх дүгнэлтийн тухайд:
Мөрдөгч нь шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бияазханд шинжээч томилсон тогтоолтой танилцах нөхцөл боломжоор хангаж энэ талаар мэдэгдсэн тэмдэглэл үйлджээ. /3-р хх-н 101 хуу/ Шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд мөрдөгч, прокурор нь энэхүү эрхээ эдлэх нөхцөл бололцоог хангах үүрэгтэй болохоос заавал танилцуулах үүргийг хүлээгээгүй болно.
Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжилгээ хийх процесс ажиллагааг журамлаж нэмэлт ба дахин шинжилгээ, багаар хийх шинжилгээний онцлог, ялгааг хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудад оролцогчийн хүсэлтийг мөрдөгч, прокурор шийдвэрлэж шийдвэр гаргахаар хуульчилсан ба энэ талаарх шийдвэрийг хэрэгт хавсаргажээ. /3-р хх-н 72-73, 77, 80 хуу/
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлт, тайлбар няцаагдан үгүйсгэгдэж байгаа тул прокурорын шүүгдэгч Л.******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд
Дээрх нэхэмжлэлээс шүүгдэгчийн оршуулгын зардалд өгсөн 4,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй тул энэ мөнгө хасагдаж тооцогдоно гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлэв.
Иргэний нэхэмжлэлээс оршуулгын зан үйлийн зардал 2,329,271 төгрөг, оршуулгын зардал 28,246,940 төгрөг, шүүх хуралдаанд ирж, буцах зардал 818,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 99,660,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15-д Монгол Улсын иргэний шашин шүтэх, эс шүтэх эрхийг суурь эрх болгон хуульчилсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ эрхийнхээ дагуу талийгаачид шашны зан үйл үйлдсэн зардлыг зайлшгүй зардал гэж үзэх бөгөөд түүнийг шашин шүтэх эрхгүй буюу энэ төрлийн зардал гарах ёсгүй гэж дүгнэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй тул талийгаачийн оршуулгын зардал 24,246,940 төгрөгийг /шүүгдэгчийн өгсөн 4,000,000 төгрөгийг хасаж тооцсон дүн/ шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх үүрэгтэй.
Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцохоор ирж, буцсан унаа, буусан буудлын хөлс нь энэхүү гэмт хэрэгтэй шууд холбоотой тул энэхүү зардлыг мөн шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журам тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хууль мөрдөгдөхөөс өмнө тул сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эдийн бус гэм хорын хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Бусад иргэний нэхэмжлэл болох банк болон банк бус байгууллагаас авсан зээл, оюутны төлбөр, дутуу авсан цалин хөлс зэрэг зардлыг гаргуулахад шаардлагатай нотлох баримт дутуу, гуравдагч этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тухайлбал: банк болон ББСБ-с олгосон зээлийн үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн байгууллага тул тус нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй юм. Мөн талийгаачийн дутуу авсан цалинтай холбоотой цалингийн дэлгэрэнгүй цэс, тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувь хэмжээ тогтоосон баримт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй тул дутуу авсан цалин, оюутны төлбөр зэрэгт тодорхой тооцоолол хийх боломжгүй тул хэлэлцэхгүй орхисон болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс оршуулгын зан үйлийн зардал 2,329,271 төгрөг, оршуулгын зардал 24,246,940 төгрөг, шүүх хуралдаанд ирж, буцсан зардал 818,000 төгрөг нийт 27,394,211 төгрөгийн зардал нь баримтаар нотлогдож байна гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж дээрх хохирлыг нөхөн төлсөн болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас нэмэлт тайлбартаа шүүгдэгч Л.******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэн жолоодох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй хөнгөрүүлэх нөхцөл байдлын улмаас анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. ... Гэм буруугаа хүлээж байгаа асуудал, хохирол мөнгөө сайн дураараа төлж байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад үндсэн ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасны дагуу 1 жилийн хорих оногдуулах, хэрвээ үнэхээр шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй бол үндсэн ялын хамгийн доод хэмжээ 2 жилийн хорих ялыг оноож өгөөч ээ гэсэн саналыг оруулж байна.” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бияазхан “... Шүүгдэгчдийн хувьд тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлыг шүүхээс тогтоогдсон хэмжээнд төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Энэ байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулж өгнө үү, Даваахүү өмгөөлөгчтэй санал нэг байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхзул “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Хувийн байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэхийн тулд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх гол шаардлага тавигдана. Тэгвэл шүүдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд “...Би драгераар гарсан тоон үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед осолд орсны дараа тархи толгой эргэсэн, чих шуугиад хүний хэлж байгааг сонсохгүй, гуйвсан байдалтай байсан, ... 14-03 дугаартай машин урсгал сөрж орж ирээд осол гарчихлаа гэж удаа дараа хэлээд байхад заавал намайг үгүйсгээд, миний буруу болгож байгаад харамсаж байна” гэж мэдүүлж байгаа нь түүнд хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй буюу оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх шаардлага хангагдаагүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.” 2. “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг бол эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгажээ. Тодруулбал өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялтай байсан бол хуулийн өөрчлөлтөөр гэм буруутай этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээс дээш 12 жил хүртэл хугацаагаар хасах ял оногдуулах болгож өөрчилсөн.
Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх зарчмыг баримтлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.******************т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ийм эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь шүүгдэгчийн хувийн байдалд хийсэн дүгнэлт буюу үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан байдал болно. Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүргийг хуулиар хүлээдэггүй. Энэхүү эрхээ эдлэх хэлбэр нь мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл дуугүй байх замаар хэрэгжих ба мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд гагцхүү бодит байдалд нийцсэн, үнэн зөв мэдүүлэг өгөх шаардлага тавигддаг. Тэгвэл түүний өгсөн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан нь түүний хувийн байдалд шүүхээс сөрөг үнэлэмж өгөх шалтгаан болсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн цагаан шилтэй тал архи, жижиг 100 граммын хүрэн өнгийн модон аяга 1 ширхэг, Fuze tea нэртэй ундаа 1 ширхэг, ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн номер 1 ширхэг, ************** улсын дугаартай “***********” маркийн ачааны машины банкны хамгаалалтын төмөр 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж, ******** улсын дугаарыг шүүгдэгч Л.******************т олгож, “СD”, флаш диск зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн ******** улсын дугаартай "***************" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тус автомашиныг шүүгдэгч Л.******************т буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.******************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР