| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
2024 07 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын *******т холбогдох эрүүгийн 2440000000034 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... хамт Хөвсгөл аймгийн ... сумын ....оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Т овогт Б-ын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 46 дугаар байрны урд талд баригдаж байгаа барилгын хашаанд Э.*******тэй маргалдаж улмаар түүний гуя тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Э.*******гийн “... Өчигдөр оройхон 17 цаг өнгөрөөгөөд би байрлаж байгаа газраасаа урагшаа хөдөө хэсэгт гараад ганцаараа 2 том юм уусан ингээд 19 цагийн орчимд хашааныхаа гадаа ирэхэд ******* ах үүдэнд нилээн согтуу таараад чи ууцан юм уу, яагаад уугаав гэхээр нь та хэд уугаад би ууж болдоггүй юм уу гэж хэрэлдсэн юм. Тэр үед ******* ах надад томроод байна уу чи гээд бид хоёр барьцалдаж аваад манаачийн гэрийн зүүн хойд хэсэгт очиход гэнэт баруун гуяны гадна талд нойтон юм урсахаар нь бариад үзэхэд нилээн цус болсон байсан. Тэгтэл ******* хутга бариад зогсож байсан, би энэ үед та яаж байгаа юм бэ гэхэд дугараагүй, удалгүй Булгаа ах ирээд аваад явсан." гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас)
Гэрч Ц.*******гийн “...Өнөөдөр орой 19 цагийн орчимд манай гэрийн зүүн хойно хүмүүс шуугилдаж байгаад Э.******* манайд гүйж орж ирээд Анхаа ах намайг хутгалчихлаа гэхээр нь би зөрөөд гүйгээд гарахад ******* манай гэрийн зүүн хойно зогсож байгаад хамгийн зүүн талын гэр лүү орсон. Би түүнд хандан яаж байгаан чи гэхэд дугараагүй, гарт нь хутга гялтганаж байсан, би одоо бодоход баруун гартаа байсан болов уу гэж бодож байна." гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас)
Гэрч Ц.*******ийн “...Э.******* харин тэр үед миний ойлгосноор ах нар нь юм уугаад цуг ууж чадахгүй болохоор бухимдаад хөдөө гарч ганцаараа 2 том пиво уусан гэсэн ингээд хашааны гадаа ирээд гаднаас орж ирэхдээ Б.*******тай хашааны үүдэнд таараад жаахан маргалдаж муудсан юм шиг байгаа юм. Тэгээд манаачийн гэрийн зүүн хойд хэсэгт явж байхад Б.******* гэнэт Э.*******гийн баруун гуяны дунд хэсэгт хутгалчихсан байсан. Би хажууд нь байсан болохоор гүйж очоод дахин зодолдуулаагүй салгасан юм." гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас)
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 246 дугаартай
1. 2. Э.*******гийн биед гуянд шарх, цус хурал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.5 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт (хх-н 30-31-р хуу)
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.******* нь “... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18,5 см урттай, 9,5 см ажлын хэсэгтэй, 9 см шар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР