| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
2024 07 24 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн *******т холбогдох 2440000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны ... дүгээр сарын ... өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., ... хамт Хэнтий аймгийн ... сумын ... баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....... регистрийн дугаартай Б овогт Б-ийн *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас О.*******гийн эзэмшлийн "Тоёота королла филдэр Е-140" загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд крыло болон баруун хойд хаалгыг өшиглөж гэмтээн, О.*******д 520.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ гадна О.*******тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацрын төвгөр, гуянд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
2440000000033 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу Үндэсний бичиг үсгийн баярт оролцохоор очсон юм. Очсон өдрөө цэцэрлэгт байрлаж хоноод маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед Соёлын төвийн баруун хойд талд байх ресторанд хамт явж байсан *******, ******* гэх хоёр багшийн хамт хоол идсэн. *******, ******* нар 11 цагаас Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болно гээд явсан. Би ганцаараа хоол идсэн ресторанд 500 граммын хэмжээтэй "Сэрүүн" нэртэй пиво гурвыг ууж дуусгаад утсаар найз Доржчагдагийг дуудаад машинаа бариулсан. Би машины арын суудал дээр сууж яваад унтчихсан байсан. Унтаж байгаад сэрэхэд гэр хорооллын гудамжинд машин зогсож байсан. Миний хажууд үл таних залуу пиво аягалаад сууж байсан. Машин урд талын суудал дээр найз Доржчагдаг, *******а нар сууж байсан. Машинд байх үл таних залуутай танилцахад өөрийгөө ******* гэж байсан. Тэгээд машинаас буугаад гадаа тамхи татаж байхад ******* гэх залуу намайг өөртөө пиво аягалж өг гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь ******* гараараа миний хамарт нэг удаа цохисон. Тэгээд ******* гэх залуутай барьцалдаж байхад найз Доржчагдаг, *******а нар салгасан. Доржчагдаг, *******а нар хориглоод ******* надад ойртож чадахгүйдээ уурлаж миний машиныг ар талаас нь өшиглөж гэмтээсэн. Миний уур хүрээд *******ын хажууд очиход ******* намайг хавсарч унагаад бид хоёр ноцолдож байхад *******ын эхнэр нь ирээд салгасан. Тэгээд *******ын эхнэр цагдаа дуудсан. Цагдаа ирээд ******* бид хоёрыг машин суулгахад цагдаагийн унаж ирсэн машин дотор ******* миний баруун нүдэнд нэг удаа гараараа цохисон. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Цагдаагийн хэлтсийн албан өрөөн дотор мөн ******* толгойн дагз хэсэг рүү алгадаад байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Надад ******* миний машины гэмтлийн хохирол болох 520.000 төгрөг, мөн эмчилгээний зардал болох 1.480.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 70-72-р хуудас)
Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 10 жилийн ангийн найз О.******* Хэнтий аймгийн төвөөс ирсэн гээд мөн ангийн найз Г.*******а бид гурав 13 цагийн үед Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Твинс" нэртэй зоогийн газар очсон, О.*******тэй уулзахад архи уучихсан байсан болохоор намайг машин барьчих гэсэн. Би машиныг нь бариад гэрийнхээ гадаа ирэхэд хамт ажиллаж байсан Б.******* хүүхдээ өргөөд явж байхад нь таарахад намайг гэр лүү хүргээд өгчих гэсэн. Тэгээд Б.*******ын гэр лүү явж байхад Б.******* 2 ах пиво уух уу гээд 4 дүгээр багт байдаг “Гүнж-Од" гэх дэлгүүрээс "Сэнгүр" нэртэй 2.5 литрийн савлагаатай 1 ширхэг пиво авч Б.*******ын гадаа очиж машин дотроо уусан. Тэрийгээ ууж дуусаад би уугаагүй болохоор машин бариад "Далан" нэртэй дэлгүүр орж 2 том пивыг Г.*******а авсан. Тэгээд Б.*******ын гадаа очиж машин дотор Г.*******а, Б.******* бид гурав уусан. О.******* машин дотор унтаад байсан, пиво ууж дуусах алдад би уусан болохоор машин бариулах гэж О.*******тэй аймгаас ирсэн хүнийг утсаар дуудсан. Би "Одоо бид нар явлаа дүү одоо буу" гэхэд Б.******* надад нэг аяглаад өгчих гэж О.*******д хандаж хэлсэн, Г.*******а бид хоёр дүү яагаад байгаа юм бэ, хоёр ахынх нь найз байгаа юм гэсэн чинь Б.******* "Та хоёртой юм ярихгүй, харин би энийг чинь бол бавна ш дээ" гэх зүйл ярьсан. Тэгээд машинаас буугаад О.*******, Б.******* хоёр маргалдаж зууралдаад газар унацгаасан, Г.*******а бид хоёр тэрийг салгахад хувцас, фудволк нь урагдсан. О.*******тэй хамт аймгаас ирсэн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирэхэд эрэгтэй хүнийг нь Б.******* "Бүдүүн" гахай минь чи нааш ир надтай үзэх юм уу гээд дайраад байсан Г.*******а, бид хоёр хооронд нь муудуулахгүй салгасан. Б.*******ын эхнэр ирээд юу болоод байгаа юм бэ, ийм олуулаа манай нөхөр лүү дайраад гэж цагдаа дуудсан, цагдаа ирэхээс өмнө Б.******* хүмүүс рүү дайрч үсчээд байснаа О.*******гийн машины жолоочийн талын ар хаалга, крыло хэсгийг хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, эхнэр нь болиоч гэж хэлээд цааш нь аваад явсан. Цагдаа ирээд Б.*******, О.*******, Б.*******ын эхнэр Батгэрэл нарыг машиндаа суулгаад аваад явсан. Харин нэг удаа Б.******* О.*******гийн хамар луу цохисон. Хоорондоо зууралдаад нэг нэгнээ хавсарч унагаад зууралдаад байсан, харин нэг удаа Б.*******ын эхнэр нь хорьж байхад О.*******гийн хамар луу цохисон. Бүгд л харахад гайгүй байсан, би хоёр аяга пиво уусан болохоор эрүүл байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)
Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу дэд ахлагч М.Мандах-Ялалтын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Мандах-Ялалт ажил дээр үлдээд илтгэх хуудас бичиж байхаар нь би Геологийн 1519 тоотод хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байна гэхээр нь шууд яараад яваад очсон. Намайг очиход Бор-Өндөр сумын иргэн ******* гэх залуу гадны бололтой танихгүй нэг залуутай маргалдаж муудсан бололтой нөгөө гадны залууг ******* гэж байсан. Намайг очиход *******гийн хамар уруулаас цус гарсан, *******тай муудаад байж байсан. Би тэгэхээр нь салгаад *******ыг салгаад эхнэр Батгэрэлийн хамтаар өөрийн машины ард талд суулгаад ******* гэх залууг урд талынхаа суудал дээр суулгатал хоорондоо хэрэлдээд байхаар би голоор нь гараа оруулаад боль гэхэд ******* нь *******гийн баруун нүд рүү нэг удаа гараа зангилаад цохисон. Тэр дороо нүд нь хавдсан. Би тэгээд тэр хэдийг бүгдийг нь авч ирээд цагдаагийн хэлтсийн жижүүр М.*******д хүлээлгэж өгөөд эргүүлдээ гарсан. Намайг очиход ******* болон хамт байсан *******, *******а нар хэлж байсан. ******* бол аягүй агсан юм байна. Хоорондоо муудаад уурандаа шууд *******гийн машины буруу талын арын крылог хонхойтол өшиглөсөн гэж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 60-61-р хуудас)
Гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр найз *******, ******* нарын хамтаар цагдаагийн урд талын байрны хажууд явж байхад ******* гэх залуу хүүхэдтэйгээ явж байгаад таараад *******ийг ах гэр лүү дөхүүлээд өг гээд гэртээ хүргүүлээд хүүхдээ оруулчхаад ах нар пиво уух уу гэхээр нь тэгье гэтэл 1 том 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад ууцгаасан. ******* бол машины ард согтчихсон унтаад яваад байсан. Авч өгсөн пивыг нь гэрийнх нь гадаа машинд уугаад тэгээд дуусаад дахиад хоёр том пивыг дэлгүүр орж би аваад дахиад гэрийнхэн гадаа ирээд ууж байхад ******* сэрээд танилцаад ууцгаасан. Тэгээд бараг дуусаад хөдлөх гэж байхад *******, ******* гээд найзыг маань чи надад пиво аягалж өг гээд байсан тэгээд хоорондоо маргаан үүссэн. Тэгэхээр нь би салгаад гэр лүү нь бараг оруулах гэж байхад эхнэр нь ирээд та нар яагаад нөхрийг маань зодох гээд байгаа юм гэхээр нь зодсон зүйл байхгүй харин жоохон маргалдаад байна гэхэд *******ын эхнэр цагдаа дуудчихсан. Цагдаа ирээд зогстол шууд ******* ирээд *******г шууд нүүр лүү нэг удаа цохиод хамраас нь цус гаргасан. Тэгэхээр нь цагдаад та одоо гялс авч явахгүй бол зодолдох нь гэтэл *******г урд суудалдаа *******ыг арын суудалдаа суулгатал машин дотор дахиад маргалдах шиг болоод ******* баруун нүдэндээ цохиулчихлаа гээд хөхрөөд хавдаад буугаад ирсэн. Тэгтэл арын суудлаас ******* бас бууж ирээд унаж явсан *******гийн машины жолооч талын хойд дугуйны дээд крылонд 1 удаа, хойд хаалган дээр 1 удаа өшиглөсөн. Тэгтэл цагдаа нь шууд аваад л яваад өгсөн. Цагдаа дээр ирээд ******* бас *******г толгой хэсэгт нь алгадаад байхаар нь цагдаа нь гавлаж байж гайгүй болсон.” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас)
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай
1. О.*******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацрын төвгөр, гуянд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. (хх-ийн 30-32-р хуудас),
“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШД-142 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 2011 онд үйлдвэрлэсэн Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд крыло болон хойд хаалганы зах зээлийн үнэлгээг 510,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас О.*******гийн эзэмшлийн "Тоёота королла филдэр Е-140" загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд крыло болон баруун хойд хаалгыг өшиглөж гэмтээн, О.*******д 520.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ гадна О.*******тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацрын төвгөр, гуянд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь
Хохирогч О.*******гийн “...Тэгээд машинаас буугаад гадаа тамхи татаж байхад ******* гэх залуу намайг өөртөө пиво аягалж өг гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь ******* гараараа миний хамарт нэг удаа цохисон. Тэгээд ******* гэх залуутай барьцалдаж байхад найз Доржчагдаг, *******а нар салгасан. Доржчагдаг, *******а нар хориглоод ******* надад ойртож чадахгүйдээ уурлаж миний машиныг ар талаас нь өшиглөж гэмтээсэн. Миний уур хүрээд *******ын хажууд очиход ******* намайг хавсарч унагаад бид хоёр ноцолдож байхад *******ын эхнэр нь ирээд салгасан. Тэгээд *******ын эхнэр цагдаа дуудсан. Цагдаа ирээд ******* бид хоёрыг машин суулгахад цагдаагийн унаж ирсэн машин дотор ******* миний баруун нүдэнд нэг удаа гараараа цохисон. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Цагдаагийн хэлтсийн албан өрөөн дотор мөн ******* толгойн дагз хэсэг рүү алгадаад байсан." гэх мэдүүлэг,
Гэрч Т.*******ийн “...Б.******* “та хоёртой юм ярихгүй, харин би энийг чинь бол бавна ш дээ" гэх зүйл ярьсан. Тэгээд машинаас буугаад О.*******, Б.******* хоёр маргалдаж зууралдаад газар унацгаасан, Г.*******а бид хоёр тэрийг салгахад хувцас, фудволк нь ургадсан. О.*******тэй хамт аймгаас ирсэн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирэхэд эрэгтэй хүнийг нь Б.******* "Бүдүүн" гахай минь чи нааш ир надтай үзэх юм уу гээд дайраад байсан Г.*******а, бид хоёр хооронд нь муудуулахгүй салгасан. ...цагдаа ирэхээс өмнө Б.******* хүмүүс рүү дайрч үсчээд байснаа О.*******гийн машины жолоочийн талын ар хаалга, крыло хэсгийг хөлөөрөө 2 удаа өшиглөсөн ...Хоорондоо зууралдаад нэг нэгнээ хавсарч унагаад зууралдаад байсан, харин нэг удаа Б.******* эхнэр нь хорьж байхад О.*******гийн хамар луу цохисон. " гэх мэдүүлэг,
Гэрч Т.*******ийн “....Намайг очиход Бор-Өндөр сумын иргэн ******* гэх залуу гадны бололтой танихгүй нэг залуутай маргалдаж муудсан бололтой нөгөө гадны залууг ******* гэж байсан. Намайг очиход *******гийн хамар уруулаас цус гарсан, *******тай муудаад байж байсан. Би тэгэхээр нь салгаад *******ыг салгаад эхнэр Батгэрэлийн хамтаар өөрийн машины ард талд суулгаад ******* гэх залууг урд талынхаа суудал дээр суулгатал хоорондоо хэрэлдээд байхаар би голоор нь гараа оруулаад боль гэхэд ******* нь *******гийн баруун нүд рүү нэг удаа гараа зангилаад цохисон. Тэр дороо нүд нь хавдсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Г.*******ын “...Цагдаа ирээд зогстол шууд ******* ирээд *******г шууд нүүр лүү нэг удаа цохиод хамраас нь цус гаргасан. Тэгэхээр нь цагдаад та одоо гялс авч явахгүй бол зодолдох нь гэтэл *******г урд суудалдаа *******ыг арын суудалдаа суулгатал машин дотор дахиад маргалдах шиг болоод ******* баруун нүдэндээ цохиулчихлаа гээд хөхрөөд хавдаад буугаад ирсэн. Тэгтэл арын суудлаас ******* бас бууж ирээд унаж явсан *******гийн машины жолооч талын хойд дугуйны дээд крылонд 1 удаа, хойд хаалган дээр 1 удаа өшиглөсөн. Тэгтэл цагдаа нь шууд аваад л яваад өгсөн. Цагдаа дээр ирээд ******* бас *******г толгой хэсэгт нь алгадаад байхаар нь цагдаа нь гавлаж байж гайгүй болсон" гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт, “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШД-142 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл, эд хөрөнгөд 520,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хохирогч О.******* “...Надад ******* миний машины гэмтэлд 520.000 төгрөг, мөн эмчилгээний зардал болох 1.480.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, догшин зан авир, шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн Б.*******ын нийт эдлэх ялыг 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
-Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР