| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/0032/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А”
танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Ч.*******э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх
Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч-ны *******эд
холбогдох эрүүгийн 2440000000032 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны
өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... аймгийн .... суманд 1985 оны ...
дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд
боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ....
ажилтай, ам бүл .., э... хамт, Хэнтий аймгийн ... сумын .. дугаар
баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б
овогт Ч-ны *******э. /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.*******э нь Хэнтий аймгийн .. сумын .. дугаар баг ....
тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 5 дугаар сарын 12-ны орой 19 цаг 00 минутын
орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.*******тай хэрүүл
маргаан үүсгэж, улмаар Э.*******ын нүүрэн тус газар болох хамар хэсэгт 1 удаа
гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол
санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.*******э нь Хэнтий аймгийн ... сумын .. дугаар баг ...
тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 5 дугаар сарын 12-ны орой 19 цаг 00 минутын
орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.*******тай хэрүүл
маргаан үүсгэж, улмаар Э.*******ын нүүрэн тус газар болох хамар хэсэгт 1 удаа
гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол
санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол,
мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас)
-Иргэний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 3 дугаар
хуудас)
-Хохирогч Э.*******ын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 05 сарын 12-ны орой 19 цагийн орчимд нөхөр Ч.Бат-
Эрдэнэтэй Бор-Өндөр сумын 2 дугаар баг .. дугаар байрны .. тоотод байх өөрийн
гэртээ хүүхдээ бүжгэнд хүргэж өгсөнгүй гэж хэрүүл маргаан болоод манай нөхөр намайг
нүүрэн тус газар хамар орчим нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Ингээд би цагдаагийн
байгууллагад дуудлага өгсөн юм. Би гэмтлийн зэрэгтэйгээ танилцсан. Гомдол санал
хүсэлт байхгүй, миний бие зүгээр хэвийн байна, Ч.*******ээс нэхэмжлэх зүйл
байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас)
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний
хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 226
дугаартай “1.Э.*******ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх
гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн
чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 25-26 дугаар хуудас)
-Шүүгдэгч Ч.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Э.*******тай 12 жил хамт амьдарч
байна. Нэг охинтой. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй. Би 650,000 төгрөгийн торгох
ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар
нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн
судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр
нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ч.*******э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү
шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг
хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.*******э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр
гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн
3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан
шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.*******э нь хохирогч Э.*******ын
нүүрэн тус газар болох хамар хэсэгт 1 удаа гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар
ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг
өгсөн тул шүүгдэгч Ч.*******э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй
байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.*******э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,
гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын
сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас
бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас
үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байх тул
шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд
шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай
шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.*******э нь 3.13 хувийн согтолттойгоор гэмт хэрэг үйлдсэн болох
нь тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ч.*******ийг 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
буюу 650.000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй
байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.*******э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх
төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн
баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь
хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ч-ны *******ийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б овогт Ч-ны *******ийг 650 (зургаан зуун тавин) нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн торгох
ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ч.*******эд оногдуулсан 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн торгох ялыг 3
(гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ч.*******э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.*******э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад
төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн
баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь
хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан
сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн
авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь
хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн
тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх
тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч
эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл
шүүгдэгч Ч.*******эд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг
хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ