| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/34 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А”
танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх
Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгчХ овогт
Х-ын *******т холбогдох эрүүгийн 2440000000029 дугаартай хэргийг 2024 оны
06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны ... дүгээр сарын ..-ний өдөр ....
аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, яс үндэс халх, бүрэн дунд
боловсролтой, жолооч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., .... хамт, Хэнтий
аймгийн ... сумын ... баг ... тоотод оршин суух, урьд ял
шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,Х овогт Х-ын *******.
/РД:....../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны
04 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4
дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран” авто засварын гадаа
Б.*******тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт чулуугаар цохисны улмаас
хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд 2 хөмсөгний дунд хэсгийн язарсан гүн шарх,
хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт
бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь
бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
-Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогчид учруулсан гэмтлийг би
учруулсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2440000000029 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд
заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын
яллагч нь:
-Хохирогч Б.*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр Уран автозасвар дээр машиныхаа амаржиныг
солиулад явж үзэж шалгасан чинь жаахан дуутай байхаар нь эргээд оруулах гэхэд
засварын өргөгч дээр өөр жижиг тэрэг орчихсон байсан, асуухад хөдөө явах гэж байгаа
машин гэж ойлгосон тул би хүлээгээд хашаанд нь зогсож байсан, намайг хүлээгээд
байж байхад манай цуг ажилладаг *******, ээлжийн мастер ******* нар ирсэн.
Бид машинаа хүлээх зуур 1 шил архи уусан. ******* 0,75 грамын экс авсан юм.
Ингээд бид 3 тэр архийг миний ********** улсын дугаартай машинд сууж байгаад уусан
юм. Ингээд байж байтал***********, ******* хоёр тэр засварын газарт гаднаас
нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд над дээр ирээд мэнд мэдээд машинд суусан. Би ууж
байсан архинаасаа нэг нэг хийж өгөөд ойр зуурын юм ярьж байтал яриа таарахгүй
жаахан хэг ёог гээд байхаар нь би За*********** буу гээд хочоор нь хэлчихсэн чинь
уурлаад зодолдоно энэ тэр гээд эхэлсэн. Тэгэхээр нь би хоёулаа энэ засварын газраас
гарая гээд буугаад хашаанаас нь гарцгаасан. Гараад ******* миний гар энэ тэрээс
хазаад байхаар нь за боль боль ингэж зодолддоггүй юм гээд больсон. Тэгээд би
машиндаа ирээд сууж байсан чинь Буузан *******, ******* нар гартаа нэг нэг төмөр
барьчихсан, намайг алнаа гэж хөөгөөд байхаар нь зүгээр байгаарай та нар хоёул
хоёулаа төмөр барьж дайраад гээд ухарч байгаад бөгсөөрөө суугаад унасан. Тэгэх
хооронд ******* нь гартаа чулуу барьж яваад тэр чулуугаараа миний нүүрэн тус газарт
яг хоёр нүдний дунд хэсэгт чулуугаар цохисон. Барьж явсан төмрөөрөө бол цохиогүй,
тэгээд гараад явчихсан. Би шарандаа халаасанд байсан эвхдэг хутгаа авч араас нь
шидээд цусаа гоожуулаад л үлдсэн. Яахав зодуулаад үлдсэн хүн шарандаа гарт
таарсан юмаа л шидсэн, эвхэгддэг хутгыг тэнийлгээгүй шидсэн юм. Миний биед хамар
дээрээ ясны цууралттай, тухайн үедээ 5 оёдол тавиулсан. Ирж уулзаад учир зүйгээ
олоод яах вэ гэж л бодсон юм. Гэтэл тоохгүй байгаа болохоор нь цагдаагийн
байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас)
-Хохирогч Б.*******ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Баатар
овогтой ******* би 2024 оны 04 сарын 05-ны өдөр Х.*******тай муудалцаж нүүрэн
тус газраа чулуугаар цохиулсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул Х.*******тгомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие нь шүүх хуралдаанд оролцохгүй” гэх
хүсэлт (хх-ийн 77 дугаар хуудас)
-Гэрч Ж.******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр би өөрийн ********дугаартай автомашиндаа засвар
хийхээ Уран автозасвар дээр очсон, яг хэдэн цагт гэдгээ бол тодорхой сайн санахгүй
байна. Намайг засвар дээр байхад ******* мөн машиндаа юм хийх гэж байгаа
бололтой ирж байсан, удалгүй ******* машиныхаа тосыг солиулахаар ирсэн.
Ингээд ******* бид хоёр *******тэй уулзаад бид 3 ганц юм ууя гээд
******* ******* 20.000 төгрөг миний дансанд хийгээд би *******д хаан
банкины картаа өгөөд архинд явуулсан. ******* удалгүй 1 шил 0.75 экс архи
авчирч бид хэд *******ийн машинд сууж байгаад уусан. Ингээд биднийг ууж байхад
******* ******* нар засвар дээр ирж байсан энэ үед ******* таньдаг гээд
уулзаж байсан. Бидний сууж байсан машинд орж ирж суухад нь ууж байсан архинаасаа
ганц нэг өгсөн байх гэж бодож байна. Ингээд би засварлуу орчихсон тооцоо энэ тэрээ
хийж байхад хүмүүс гадаа маргалдаад байна гэж хэн нэг нь хэлж байсан би гарахад
үүдэнд ******* бүдчиж орж ирээд надад энэ хэд намайг алах нээ юмаар цохих гээд
байна гэж байсан, би гараад ******* ******* нар та нар яах гээд муудалцаад
байгаа юм, яв л даа гэсэн чинь надад ямар нэгэн юм хэлээгүй гараад явсан, тэгэхээр нь
би шууд хашааных нь том хаалгыг хаачихсан юм. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг (хх-
ийн 16-17 дугаар хуудас)
-Гэрч Д.******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр өдрийн 12 цаг өнгөрч байхад Уран автозасвар дээр
ээжийнхээ машиныг оношлуулна гэж очиход ******* ******* нар байж байсан.
Ингээд бид 3 ганц юм уухуу гээд *******гийн виза картыг аваад дэлгүүрээс 0.75 л экс
архи авчираад *******ийн автомашины ард суудал дээр сууж байгаад ууцгаасан.
Ингээд байж байтал ******* ******* нар засвар дээр ирсэн. Нэг харахад л
хашааных нь гадаа байж байгаа харагдсан. Тэр хоёрыг бидний сууж байсан машинд
орж ирж суухад нь би зөрөөд буусан засвар дотор орж машин дээрээ байж байгаад гарч
ирэхэд энэ хүмүүс бүгд тараад явчихсан байсан. Хэрүүл маргаан зодоон болохыг нь би
мэдээгүй гэсэн үг. Сүүлд нь *******тэй ярихад хөгшин нь *******т зодуулчихсан
гэж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас)
-Гэрч Э.Балжинням 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр гарж дотроо машин янзалж байхад 16-17 цагийн орчим
болов уу гэж бодож байна. Гаднаас 2, 3 залуучууд орилж хашгираад орж ирэхээр нь
харахад 3 залуу л хоорондоо муудалцаад 2 нь нэгнийгээ төмөр бариад хөөгөөд байсан
санагдаж байна. Тэгэхээр нь би салгасан. Би эндхийн биш учраас хүмүүс сайн танихгүй.
Ямар ч байсан тэр зодуулсан гэх залуу тэр хоёр залуу руу очиж яваад бүдэрч унасан ба
яг энэ үед хоёр залуугийн нэг залуу нь чулуу шидэх таарсан. Тэр чулуу нь тухайн
зодуулсан гэх залуугийн нүүрэнд нь оносон юм. Тухайн орчинд бол ийм л юм болсон”
гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас)
-Гэрч Я.******* 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би найз Х.*******ын хамт 2024 оны 04 сарын 05-ны өдөр 16-17
цагийн орчим болов уу Уран авто засвар дээр очиход Б.*******тэй таарсан, гэхдээ
би бол сайн танихгүй юм. Б.******* нь манай найз Х.*******тай танил юм шиг
байна лээ ах ах гээд байсан санагдаж байна. Ер нь бол хамт байсан л болохоос би
Х.******* Б.******* нарыг яг юунаас болж анх муудалдцсан талаар мэдэхгүйбайгаа юм. Намайг нэг харахад Х.******* Б.******* нар машины цаанаас
хэрэлдэж муудалцаад байгаа бололтой гарч ирсэн. Б.******* нь хутга бариад
авахаар Х.******* төмөр барьж хөөсөн юм. Ингээд би газар байсан нэг төмрийг
аваад тэр хоёрыг салгах гэж очсон юм. Тэрнээр Б.******* нь надтай муудалцсан
зодолдсон асуудал байхгүй. Бид хоёр бие биенээ танихгүй хүмүүс юм. Х.******* бол
хөөсөн нь үнэн. Би бол тэр хоёрыг салгах гэж л очсон хөөцөлдсөн, би найзыгаа салгаж
авах гээд хутгатай хүний урдаас гартаа юм барилгүй шалдан гараараа очиж зүрхлээгүй.
Найзыгаа салгаж авах гэж л очсон, түүнээс би Б.*******ийг цохиж зодсон асуудал
байхгүй. Тэр хоёрыг л салгах гэж дунд нь гүйгээд байсан асуудал юм. Би *******,
Б.******* нарыг зодолдохыг бол хараагүй, хөөцөлдөж байх үед нь л салгасан. Би
бол нүүрнээс гарсан цусыг нь хамрынх нь цус гарлаа л гэж санасан юм” гэх мэдүүлэг
(хх-ийн 21-22 дугаар хуудас)
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний
хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44
дугаартай “1.Б.*******ийн биед 2 хөмсөгний дунд хэсгийн язарсан гүн шарх, хамар
ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий
гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх
гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн
чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх
боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 11-12 дугаар хуудас),
-Шүүгдэгч Х.*******ын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 04 сарын 05-ны өдөр най
Б.*******тай 1 шил архи уусан халамцуу явж байгаад Уран автозасвараас масло
асууя гээд ороход хашаан дотор нь Б.*******ийн автомашинд хэдэн хүн архи ууж
байсан. Тэр үед Б.******* ******* ах гэж дуудахаар нь бид хоёр машинд нь орж
суусан ганц нэг хийж өгсөн архийг нь уусан. Ингээд байж байтал бидний яриа таарахгүй
байтал намайг элдвээр хэлээд бууз энэ тэр гээд хочоор маань дуудаад бид хоёрын
дунд хэрүүл маргаан үүссэн юм. Тэгтэл Б.******* нь хутга энэ тэр гаргаад
дөвчигнөөд байхаар нь би гарнаас нь базаад авах гэсэн чинь чадахгүй, хаячихаад
гараад төмөр бариад айлгах гэж хөөсөн тал бий. Тэгээд гражид ороод би төмрөө
шидчихсэн чинь мөн л хутгаа бариад айлгаад байхаар нь гараад хашааны үүдэнд
очсон. Энэ үед мөн л бид нар луу хэрүүл хийгээд агсам тавиад дайрч давшлаад байсан.
Тэгээд л нэг чулуу аваад шидсэн чинь нүүрэнд нь оночихсон юм. Үүнээс хойш хутга
шидэж л байсан би хутгыг нь аваад цааш яваад өгсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч
байна” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг
шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын
дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс
яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны
явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан
эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн
байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач
холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг
хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны
журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт
үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл
явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч
нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс
үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн
тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт
тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай
үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж
хуульчилжээ.
Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны
04 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4
дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран” авто засварын гадаа
Б.*******тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт чулуугаар цохисны улмаас
хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд 2 хөмсөгний дунд хэсгийн язарсан гүн шарх,
хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт
бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр Уран автозасвар дээр машиныхаа амаржиныг
солиулад явж үзэж шалгасан чинь жаахан дуутай байхаар нь эргээд оруулах гэхэд
засварын өргөгч дээр өөр жижиг тэрэг орчихсон байсан, асуухад хөдөө явах гэж байгаа
машин гэж ойлгосон тул би хүлээгээд хашаанд нь зогсож байсан, намайг хүлээгээд
байж байхад манай цуг ажилладаг *******, ээлжийн мастер ******* нар ирсэн.
Бид машинаа хүлээх зуур 1 шил архи уусан. ******* 0,75 грамын экс авсан юм.
Ингээд бид 3 тэр архийг миний ********** улсын дугаартай машинд сууж байгаад уусан
юм. Ингээд байж байтал***********, ******* хоёр тэр засварын газарт гаднаас
нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд над дээр ирээд мэнд мэдээд машинд суусан. Би ууж
байсан архинаасаа нэг нэг хийж өгөөд ойр зуурын юм ярьж байтал яриа таарахгүй
жаахан хэг ёог гээд байхаар нь би За*********** буу гээд хочоор нь хэлчихсэн чинь
уурлаад зодолдоно энэ тэр гээд эхэлсэн. Тэгэхээр нь би хоёулаа энэ засварын газраас
гарая гээд буугаад хашаанаас нь гарцгаасан. Гараад ******* миний гар энэ тэрээс
хазаад байхаар нь за боль боль ингэж зодолддоггүй юм гээд больсон. Тэгээд би
машиндаа ирээд сууж байсан чинь Буузан *******, ******* нар гартаа нэг нэг төмөр
барьчихсан, намайг алнаа гэж хөөгөөд байхаар нь зүгээр байгаарай та нар хоёул
хоёулаа төмөр барьж дайраад гээд ухарч байгаад бөгсөөрөө суугаад унасан. Тэгэх
хооронд ******* нь гартаа чулуу барьж яваад тэр чулуугаараа миний нүүрэн тус газарт
яг хоёр нүдний дунд хэсэгт чулуугаар цохисон. Барьж явсан төмрөөрөө бол цохиогүй,
тэгээд гараад явчихсан. Би шарандаа халаасанд байсан эвхдэг хутгаа авч араас нь
шидээд цусаа гоожуулаад л үлдсэн. Яахав зодуулаад үлдсэн хүн шарандаа гарттаарсан юмаа л шидсэн, эвхэгддэг хутгыг тэнийлгээгүй шидсэн юм. Миний биед хамар
дээрээ ясны цууралттай, тухайн үедээ 5 оёдол тавиулсан. Ирж уулзаад учир зүйгээ
олоод яах вэ гэж л бодсон юм. Гэтэл тоохгүй байгаа болохоор нь цагдаагийн
байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас)
-Хохирогч Б.*******ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Баатар
овогтой ******* би 2024 оны 04 сарын 05-ны өдөр Х.*******тай муудалцаж нүүрэн
тус газраа чулуугаар цохиулсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул Х.*******т
гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие нь шүүх хуралдаанд оролцохгүй” гэх
хүсэлт (хх-ийн 77 дугаар хуудас)
-Гэрч Ж.******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр би өөрийн ********дугаартай автомашиндаа засвар
хийхээ Уран автозасвар дээр очсон, яг хэдэн цагт гэдгээ бол тодорхой сайн санахгүй
байна. Намайг засвар дээр байхад ******* мөн машиндаа юм хийх гэж байгаа
бололтой ирж байсан, удалгүй ******* машиныхаа тосыг солиулахаар ирсэн.
Ингээд ******* бид хоёр *******тэй уулзаад бид 3 ганц юм ууя гээд
******* ******* 20.000 төгрөг миний дансанд хийгээд би *******д хаан
банкины картаа өгөөд архинд явуулсан. ******* удалгүй 1 шил 0.75 экс архи
авчирч бид хэд *******ийн машинд сууж байгаад уусан. Ингээд биднийг ууж байхад
******* ******* нар засвар дээр ирж байсан энэ үед ******* таньдаг гээд
уулзаж байсан. Бидний сууж байсан машинд орж ирж суухад нь ууж байсан архинаасаа
ганц нэг өгсөн байх гэж бодож байна. Ингээд би засварлуу орчихсон тооцоо энэ тэрээ
хийж байхад хүмүүс гадаа маргалдаад байна гэж хэн нэг нь хэлж байсан би гарахад
үүдэнд ******* бүдчиж орж ирээд надад энэ хэд намайг алах нээ юмаар цохих гээд
байна гэж байсан, би гараад ******* ******* нар та нар яах гээд муудалцаад
байгаа юм, яв л даа гэсэн чинь надад ямар нэгэн юм хэлээгүй гараад явсан, тэгэхээр нь
би шууд хашааных нь том хаалгыг хаачихсан юм. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг (хх-
ийн 16-17 дугаар хуудас)
-Гэрч Д.******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр өдрийн 12 цаг өнгөрч байхад Уран автозасвар дээр
ээжийнхээ машиныг оношлуулна гэж очиход ******* ******* нар байж байсан.
Ингээд бид 3 ганц юм уухуу гээд *******гийн виза картыг аваад дэлгүүрээс 0.75 л экс
архи авчираад *******ийн автомашины ард суудал дээр сууж байгаад ууцгаасан.
Ингээд байж байтал ******* ******* нар засвар дээр ирсэн. Нэг харахад л
хашааных нь гадаа байж байгаа харагдсан. Тэр хоёрыг бидний сууж байсан машинд
орж ирж суухад нь би зөрөөд буусан засвар дотор орж машин дээрээ байж байгаад гарч
ирэхэд энэ хүмүүс бүгд тараад явчихсан байсан. Хэрүүл маргаан зодоон болохыг нь би
мэдээгүй гэсэн үг. Сүүлд нь *******тэй ярихад хөгшин нь *******т зодуулчихсан
гэж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас)
-Гэрч Э.Балжинням 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр гарж дотроо машин янзалж байхад 16-17 цагийн орчим
болов уу гэж бодож байна. Гаднаас 2, 3 залуучууд орилж хашгираад орж ирэхээр нь
харахад 3 залуу л хоорондоо муудалцаад 2 нь нэгнийгээ төмөр бариад хөөгөөд байсан
санагдаж байна. Тэгэхээр нь би салгасан. Би эндхийн биш учраас хүмүүс сайн танихгүй.
Ямар ч байсан тэр зодуулсан гэх залуу тэр хоёр залуу руу очиж яваад бүдэрч унасан ба
яг энэ үед хоёр залуугийн нэг залуу нь чулуу шидэх таарсан. Тэр чулуу нь тухайн
зодуулсан гэх залуугийн нүүрэнд нь оносон юм. Тухайн орчинд бол ийм л юм болсон”гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас)
-Гэрч Я.******* 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би найз Х.*******ын хамт 2024 оны 04 сарын 05-ны өдөр 16-17
цагийн орчим болов уу Уран авто засвар дээр очиход Б.*******тэй таарсан, гэхдээ
би бол сайн танихгүй юм. Б.******* нь манай найз Х.*******тай танил юм шиг
байна лээ ах ах гээд байсан санагдаж байна. Ер нь бол хамт байсан л болохоос би
Х.******* Б.******* нарыг яг юунаас болж анх муудалдцсан талаар мэдэхгүй
байгаа юм. Намайг нэг харахад Х.******* Б.******* нар машины цаанаас
хэрэлдэж муудалцаад байгаа бололтой гарч ирсэн. Б.******* нь хутга бариад
авахаар Х.******* төмөр барьж хөөсөн юм. Ингээд би газар байсан нэг төмрийг
аваад тэр хоёрыг салгах гэж очсон юм. Тэрнээр Б.******* нь надтай муудалцсан
зодолдсон асуудал байхгүй. Бид хоёр бие биенээ танихгүй хүмүүс юм. Х.******* бол
хөөсөн нь үнэн. Би бол тэр хоёрыг салгах гэж л очсон хөөцөлдсөн, би найзыгаа салгаж
авах гээд хутгатай хүний урдаас гартаа юм барилгүй шалдан гараараа очиж зүрхлээгүй.
Найзыгаа салгаж авах гэж л очсон, түүнээс би Б.*******ийг цохиж зодсон асуудал
байхгүй. Тэр хоёрыг л салгах гэж дунд нь гүйгээд байсан асуудал юм. Би *******,
Б.******* нарыг зодолдохыг бол хараагүй, хөөцөлдөж байх үед нь л салгасан. Би
бол нүүрнээс гарсан цусыг нь хамрынх нь цус гарлаа л гэж санасан юм” гэх мэдүүлэг
(хх-ийн 21-22 дугаар хуудас)
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний
хэлтсийн шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44
дугаартай “1.Б.*******ийн биед 2 хөмсөгний дунд хэсгийн язарсан гүн шарх, хамар
ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий
гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх
гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн
чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх
боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 11-12 дугаар хуудас),
-Шүүгдэгч Х.*******ын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 04 сарын 05-ны өдөр най
Б.*******тай 1 шил архи уусан халамцуу явж байгаад Уран автозасвараас масло
асууя гээд ороход хашаан дотор нь Б.*******ийн автомашинд хэдэн хүн архи ууж
байсан. Тэр үед Б.******* ******* ах гэж дуудахаар нь бид хоёр машинд нь орж
суусан ганц нэг хийж өгсөн архийг нь уусан. Ингээд байж байтал бидний яриа таарахгүй
байтал намайг элдвээр хэлээд бууз энэ тэр гээд хочоор маань дуудаад бид хоёрын
дунд хэрүүл маргаан үүссэн юм. Тэгтэл Б.******* нь хутга энэ тэр гаргаад
дөвчигнөөд байхаар нь би гарнаас нь базаад авах гэсэн чинь чадахгүй, хаячихаад
гараад төмөр бариад айлгах гэж хөөсөн тал бий. Тэгээд гражид ороод би төмрөө
шидчихсэн чинь мөн л хутгаа бариад айлгаад байхаар нь гараад хашааны үүдэнд
очсон. Энэ үед мөн л бид нар луу хэрүүл хийгээд агсам тавиад дайрч давшлаад байсан.
Тэгээд л нэг чулуу аваад шидсэн чинь нүүрэнд нь оночихсон юм. Үүнээс хойш хутга
шидэж л байсан би хутгыг нь аваад цааш яваад өгсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч
байна” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас),
-Шүүгдэгч Х.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.*******ийн биед хөнгөн
хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”
гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл
тохирсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх
чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван
хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж,
хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
“өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж
үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж
хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл
мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга
гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин
цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг
сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж
заасан ба энэ гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг
бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хөнгөн хохирол учирсан үеэс гэмт хэрэг төгс
үйлдэгдсэнд тооцдог.
Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны
04 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4
дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран” авто засварын гадаа
Б.*******тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт чулуугаар цохисны улмаас
хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд 2 хөмсөгний дунд хэсгийн язарсан гүн шарх,
хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт
бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай
хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Х.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр
зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн
шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол
болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”
гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн
тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад
эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан
үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид
заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн
хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.*******ийн биед
хөнгөн гэмтэл учруулсан байна.
Хохирогч Б.******* нь “...би 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөХ.*******тай муудалцаж нүүрэн тус газраа чулуугаар цохиулсан. Бид хоёр сайн
дураараа эвлэрсэн тул Х.*******т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие
нь шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч Х.******* нь
энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
ШүүгдэгчХ овогт Х-ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан
гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага
хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэрэгт
эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи,
согтууруулах ундааг хэрэглэсэн нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг
нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
“Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол,
хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн
хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”
гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял
оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг
баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж
чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг
үйлдсэн хүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, сарын орлого,
хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, эрүүгийн хариуцлагыг
хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага
хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг
хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж
шүүх дүгнэв.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч
Х.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн
улмаас учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял
оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг
үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ,
шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд
нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд
зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй
торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг анхааруулбал зохино.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгч
оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх
төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн
эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах
хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.*******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэр
арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь
зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн
4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт за
шүүгдэгчХ овогт Х-ын *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт з
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Хардал овогт Х-ын *******т 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн800 (найман зуун) нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн
торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт з
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Х.*******т оногдуулсан 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ялыг 4 (дөрвөн) сарын
хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, б
төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт
битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь
хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг
хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь
хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан
сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн
авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг
гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14
хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд
шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах журмаар
гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг
дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******т
урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДА