| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А”
танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Б.**************э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх
Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийнУуган-
Эрдэнэд холбогдох эрүүгийн 2440000000031 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар
сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд 1998 оны ..
дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд
боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ..., ам бүл .., ... хамт, Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ...
тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар
сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000
төгрөгөөр торгох ял,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар
сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил
хийлгэх ял,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар
сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000
төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн *************. /РД:..../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.**************э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий
аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” караоке
баарны гадна талд 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг 30
минутын орчимд Б.*******той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн
тохой шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.**************э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий
аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” караоке
баарны гадна талд 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг 30
минутын орчимд Б.*******той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн
тохой шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол (хх-ийн 1 дүгээр хуудас)
-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол,
мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас)
-Хохирогч Б.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед ажлын
газрынхаа хүнийд 1 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи уусан. Орой 21 цагийн үед
ганцаараа Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Туатээг” нэртэй
бааранд орж 0.5 литрийн савлагаатай “Сэрүүн” нэртэй пиво хоёрыг уусан. Эхнэр 23 цаг
өнгөрөөгөөд утсаар залгахаар нь хүрээд ир гэж хэлсэн. Баар хаах болоод 00 цаг
өнгөрөөгөөд баарнаас гарахад манай эхнэр машинтайгаа “Гуатээг”-ийн хойд талд
ирчихсэн байсан юм билээ. Баарны хойд талын нийтийн байрны гадна 2-3 залуучууд
шуугилдаад байхаар нь би очсон. Би тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор
Б.**************ийг таньсан. Би очоод та нар харьж амар гэхэд Б.**************э намайг та
уугаад явж байгаа юм уу гэхээр нь ах нь ажлынхаа хүмүүстэй уугаадаа гэж хэлээд
эргээд хартал “Цоомоо ах том болжээ” гэх зүйл хоорондоо ярихаар эргэж хараад чи
зүгээр харь гэхэд миний зүгээр гарнаас дугтараад газар унагаагаад миний зүүн гарыг
салтаандаа хийгээд хойш нь өчөөд гарыг маань татаад тэгтэл миний гар эвгүй болохоор
нь ахын дүү гарыг маань тавиа эвгүй боллоо гэхэд тавьсан. Тэгэхээр нь босох гээд
дээшээ **************ийг өндийж байхад нь нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгтэл хамраас
нь цус гарсан. Тэгтэл миний дээр гарч суугаад цусаараа миний нүүрийг цус болгосон.
Тэгтэл эхнэр ирээд цагдаа дуудаад тэгээд л салцгаасан. Миний зүүн гар тохой
хэсгээрээ эвгүй болоод гипс түрхүүлсэн. Эхлээд намайг зүүн гарнаас дугтарч унагаад
гар өчихөөр нь тавиач гэж гуйгаад босож байхад нь би мөргөсөн. **************э маш их
согтолттой нөгөө ихэр нь түшээд явж байсан. Би хэдэн эм уусан. Гэхдээ надад гомдол
санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас)
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний
хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 225
дугаартай “1.Б.*******гийн биед зүүн тохой шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт
гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр
үүссэн байх боломжтой. 3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх
боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид
ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 13-14
дүгээр хуудас)
-Шүүгдэгч Б.**************ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.*******гийн биед хөнгөн
хохирол учруулсан нь үнэн. 1,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд төлөх
боломжтой” гэм мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн
судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр
нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.**************э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү
шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг
хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.**************эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.**************э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр
гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн
3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан
шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.**************э нь хохирогч Б.*******гийн биед
зүүн тохой шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг
өгсөн тул шүүгдэгч Б.**************э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй
байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.**************э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,
гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын
сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас
бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас
үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байх тул
шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд
шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай
шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.**************э нь 2.3 хувийн согтолттойгоор гэмт хэрэг үйлдсэн болох
нь тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.**************ийг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу
1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.**************э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх
төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө
битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь
хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ийн**************ийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Б овогт Б-ийн**************ийг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.**************эд оногдуулсан 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.**************э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.**************э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад
төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө
битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь
хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**************эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан
сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн
авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь
хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн
тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх
тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч
эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл
шүүгдэгч Б.**************эд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга
хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.