| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А”
танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум
дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх
Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ийн *******-
*******д холбогдох эрүүгийн 2440000000036 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар
сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд 2002 оны ...
дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд
боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хамт ....
аймгийн ... сумын .. баг ....тоотод оршин суух, улсаас
авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт
Ц-ийн *******. /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн
нутаг дэвсгэрт байх “Морьтон” дэлгүүрийн гадаа 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр
16 цагийн орчимд Б.************тай маргалдаж, түүний нүүр хэсэгт өшиглөсний улмаас
Б.*************** биед уруулд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр
шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх
зүйлгүй. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл
журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой
шинжлэн судлав. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 02
дугаар хуудас),
-Хохирогч Б.************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн
05-06 дугаар хуудас),
-Гэрч Ц.************гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн
8-9 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны
өдрийн 236 дугаартай дүгнэлт (хх-ийн 12-13 дугаар хуудас),
-Яллагдагч Ц.**************ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэм
буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ************ ахтай эвлэрсэн. Надад гомдол
саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас), зэрэг
болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын
прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ийн *******д холбогдох хэргийг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын
дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар
хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх
эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”
гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох
баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн
нутаг дэвсгэрт байх “Морьтон” дэлгүүрийн гадаа 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр
16 цагийн орчимд Б.************тай маргалдаж, түүний нүүр хэсэгт өшиглөсний улмаас
Б.*************** биед уруулд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр
шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан
нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн
гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт
авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Ц.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр
сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Морьтон” дэлгүүрийн гадаа 2024 оны 05
дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд Б.************тай маргалдаж, түүний нүүр
хэсэгт өшиглөсний улмаас Б.*************** биед уруулд шарх, цус хуралт, зулгаралт,
зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож
байна.
Хохирогч Б.************г өшиглөсний улмаас биед уруулд шарх, цус хуралт,
зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай
байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.
Хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр өгсөн. Шүүгдэгч нь
бусдад төлөх төлбөргүй…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Ц.******* нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй
холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн
тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт
тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд
гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт
тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.**************ийн үйлдлийн улмаас хохирогч Б.************гийн биед
хөнгөн гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны
05 дугаар сарын 27-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн:
“Б.*************** биед уруулд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал,
хоёр шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлээс уруулд үүссэн шарх нь
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл
мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 12-13)-ээр
тогтоогджээ.
-Хохирогч Б.************ 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “Би Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 32 хороо Эмээлт-
Засагт хааны хүнс нядалгааны газарт бойчин ажилтай. Манай хамаатны хүн бөө болоод
манай ах дүү нар хэдэн хүн арга хэмжээнд оролцохоор Бор-Өндөр суманд 3 хоногийн
өмнө ирсэн. Өнөөдөр буцах байсан ба Бор-Өндөр сумын 4 баг Морьтон дэлгүүрийн
үүдэнд зогсож байтал манай ээжийн төрсөн дүү Б.************* гэнэт машинаас бууж
ирээд чамайг алнаа гээд хуруугаа гозолзуулаад ирэхээр нь би түүнд хандан та ч одоо
яагаад байгаа юм гэсэн чинь ямар ч шалтгаан хэлээгүй хэрүүл хийж байснаа манай ээж
Ц.************ руу нүдний шилээ аваад чулуудсан чинь толгой руу нь онож харагдсан.
Тэгэхээр нь би гүйж очоод бид хоёр барьцалдсан энэ үед ээж намайг дуудаад явъя гээд
бид хоёр миний приус-20 маркийн цагаан өнгийн *******улсын дугаартай машинд
суугаад зогсоолоос ухарч байтал гүйж ирээд жолооч талын шил арчигч дээрээ чангааж
байгаад машины урд талын салхины шилийг хагалчихсан. Тэгэхээр нь би бууж ирээд
яаж байгаа юм та нар гээд байж байтал манай ээжийн дүүгийн хүүхэд болох Ц.************* нь над дээр ирж намайг барьж аваад газар унагаж нүүр рүү 1 удаа өшиглөсөн
чинь үүдэн шүд эвгүй болчихсон. Тэгсэн миний дээд үүдэн 2 шүд хөдөлгөөн орчихсон
байна. Эмнэлэгт үзүүлсэн чинь цаанаа хугарчихсан байна гэсэн. Ингээд цагдаад
хандсан. Тэр хүмүүсийг ингэж байхад манай ээж Ц.************ нь цагдаа дуудна гэсэн
чинь машиндаа суугаад зугтаад явчихсан. Хэнтий аймаг руу явсан. Аpaac нь залгасан
боловч утас нь болохгүй байна. ...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6
дугаар хуудас),
-Гэрч Ц.************гийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн: “...Морьтон дэлгүүрийн үүдэнд *************, ******* нар хүү
бид хоёрыг очиход зогсож байсан. Бид хоёр хажууд нь зогсоод уух юм авдаг юм уу гээд
зогсож байхад ************* манай хүү Б.************ руу 2 хуруугаа гозойлгоод л чамайг
алнаа гээд л манай ************ руу дайраад байсан ба мөн намайг нүднийхээ шилээр
чулуудаад толгой хавьд оноход ************ уурлаж бууж ирээд хоёулаа барьцалдаж
авахаар нь би ************г араас татаад авсан. Тэгээд машиндаа суулгаад бид хоёр
хөдлөх гэхэд ************* гүйж ирээд шил арчигчнаас зуурч байгаад урд талын салхины
шил хагалсан. Энэ үед манай хүү ************ машинаас буугаад ирсэн чинь Ц.*******-
******* ************г дарж унагаад өшиглөөд үүдэн 2 шүдийг нь хөдөлгөчихсөн, эмчид
үзүүлэхэд хугарсан юм шиг байна гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас) зэрэг
нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.**************ийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар
татсан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт
“…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай
эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар
зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж
заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Ц.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж, улмаар
Б.*************** эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож
үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх
үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал
тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол,
хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”
гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр
гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн
3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан
шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.*************** биед үүссэн гэмтэл нь Хэнтий аймгийн Шүүх
шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 236 дугаартай
дүгнэлтээр “…гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэжээ.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.************гийн эрүүл мэндэд халдсан
гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд
шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын
хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч нь “шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг
нотариатаар баталгаажуулаад өгсөн байна.
Хохирогч Б.*************** мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд
баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч
нь “надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх хүсэлтийг өгсөн байх тул энэ шийтгэх
тогтоолоор шүүгдэгч Ц.******* нь хохирогчид төлөх төлбөргүй байна гэж
дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ***************д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар
зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа
гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн
хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар
зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,
битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэжээ.
Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл
байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх
нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх
нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн
хариуцлага хүлээж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг
шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Ц.*******д эрүүгийн
хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор
уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт
хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс
урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000
төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин
төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй
торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож
хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад
төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө
битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан
сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2
дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ц-ийн **************ийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б овогт Ц-ийн **************ийг 650 (зургаан зуун тавин) нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох
ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн торгох ялыг 3
(гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй
бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад
төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө
битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Ц.*******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан
сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн
хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх
хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь
хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн
тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх
тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан
тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.