| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
2024/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Хохирогч: Ж.М, А.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2212001250389 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Архангай аймгийн ........... төвд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Ш овогт Бын Б/РД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12:15 цагийн орчимд Архангай аймгийн .... багийн нутаг дэвсгэр ...... багийн төв гэх газарт оршин суух хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Ж.Мын гэрт нэвтэрч, иргэн Ж.Мын 12 завхай мөнгөн тоногтой, нанжин гахай гөлөмтэй хар төмөр дөрөөтэй эмээл, мөнгөөр тоноглосон шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ж.Мд 20.150.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 14- ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын ........ төвд байх А.Пийн монгол гэрт нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 33.880.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би аав, ээжийнхээ үлдээсэн сайхан эд зүйлээ алдсан. Мөнгөн завхай эмээл, дунд гарын мөнгөн аягануудаа алдсан. Миний эд зүйлийн үнэлгээ муу гарсан. Би одоо 20,150,000 төгрөгийг бага гэж бодож байна. Миний эцгийн хэрэглэж байсан эд зүйлийг сум орон нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа. Би 12 завхай эмээл, 15 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс нараа алдсан. Одоо хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Пийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Цагаан-Уулын баяр наадамд яваад ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан. Хоёр эмээл, 2 хазаар, 1 хөөрөг, 10 аяга, 1 мөнгөн бүсээ алдсан. Одоогоор хохирол төлбөр аваагүй байгаа. Би 33,800,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2212001250389 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ж.Мын өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 14 өглөө Цагаан-Уулын тахилгын наадамд 09 цаг 30 минутын үед яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожийг эвдээд хулгай орж 12 завхай мөнгөн тоногтой, нанжин гахай ширэн гөлөмтэй, жийжүү хар дөрөөтэй эмээл 1 ширхэг, эмэгтэй хүний ширэн дээр мөнгөөр тоноглосон мөнгөн бүс, 15 ширхэг мөнгөн аяга, зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Миний алдсан эд зүйл нь 12 завхай мөнгөн тоногтой, нанжин гахай ногоон өнгийн хуучин хэрэглэж байсан гөлөмтэй, хар төмөр дөрөөтэй хуучны 2 үе дамжиж байгаа эмээл байгаа юм. Эмэгтэй хүний мөнгөн бүс мөнгөний голд нь жижиг шүрэн шигтгээтэй бүс байгаа юм. 15 ширхэг мөнгөн аяганаас их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 12 ширхэг, архи аягалдаг жижиг цул мөнгөн аяга 1 ширхэг, Өндөр сант 80 жил, Б.... гэр бүлээс дурсгав гэсэн бичигтэй 2 ширхэг, аяга. 12 завхай мөнгөн тоногтой, нанжин гахай гөлөмтэй, Хар төмөр дөрөөтэй эмээлээ 2 үе дамжиж ирсэн хуучны хэрэглэлтэй тул 25.000.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний ширэн дээр мөнгөөр тоноглосон бүсийг дунд тал нь шүр учир 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Их гарын мөнгөн аягаа 1 ширхэгийг 2.000.000 төгрөгөөр буюу 2 ширхэг мөнгөн аягаа 4.000.000 төгрөгөөр үнэлж байна. Дунд гарын 12 ширхэг мөнгөн аягаа 2003 онд хурмиа хийхэд ах дүү нар өгч байсан үндсэн аяга нь модон тагш, мөнгөний орц ихтэй аяганууд байсан учир 1 ширхэг аягаа 1.300.000 төгрөгөөр буюу 12 аягыг 15.600.000 төгрөгөөр үнэлж байна. Архи аягалдаг цул мөнгөн аягаа 1.600.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-13 дугаар тал/,
*Гэрч Д.Сын өгсөн:
“...Манайх Архангай аймгийн ... багийн төвд оршин суудаг багийн төвийн гудамжнуудын хамгийн урд талын гудамжинд байдаг айл байгаа. Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр .... багийн нутаг дэвсгэрт ...... хайрханы тахилга наадам болж байсан учраас би гэрээсээ өөрийн нөхөр Ж.М болон хүүхдүүдийн хамт гэрээсээ өглөөний 10:00 цагийн орчимд гарсан юм гэрээсээ бид нар гарахдаа гэрийн эд хогшил бүрэн гүйцэт гэрээсээ хол явах гэж байгаа учраас цахилгаан хэрэгсэл бусад эд зүйлсээ шалгаад хаалгаа цоожлоод гэрээ эзэнгүй орхиод явцгаасан. Бид нарыг Цагаан уулын наадам руу явах үед ... багийн төвийн айлууд мөн адил наадам руу явсан байсан. Ингээд би гэр бүлийн хамт Цагаан уулын наадам дээр байж байгаад оройны 18:00 цагийн орчимд эргээд гэртээ ирсэн гэтэл манай гэрийн цоожийг аваад хатавчинд нь хавчуулчихсан гэрийн хаалга хаалттай гэртээ ороод үзэхэд зүүн талын авдраас монгол дээлүүд гаргаад газар хаячихсан байдалтай байсан тэгэхээр нь гэрт хулгай орсон байна ямар нэгэн зүйл болсон байна гэж бодоод эд зүйлсээ шалгаж үзсэн. Манай гэрийн баруун талын орны хөндийд байсан 12 завхай хэрэглэлтэй, ногоон өнгийн хуучны нанжин гахай гөлөмтэй, жийжүү хар дөрөөтэй, мөнгөн хяртай монгол эмээл, баруун талын авдрын цоожийг эвдэж нээгээд тухайн авдар дотроос боодолтой байсан 15 ширхэг мөнгөн аяга байсан эдгээр мөнгөн аяган дотор их гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын 12 ширхэг мөнгөн аяга, тухайн аягануудаас 3 ширхэг мөнгөн аяган дээр “Өндөр сант 80 жил” гэсэн бичигтэй, 2 ширхэг мөнгөн аяган дээр Бадрахын гэр бүлээс дурсгав гэсэн бичигтэй байсан мөн эмэгтэй хүний ширэн дээр мөнгөн тоноглолтой бүс гэх зүйлс алга болсон. Манай нөхөр Ж.М болон ах Цэрэнчимэд, хүргэн Бадрах мэддэг байсан. Манай гэрт хулгай ордог өдөр манай урд талд байдаг А.П гэх айлд мөн адил хулгай орсон байсан гэтэл манайд орсон хулгайч нар нь манай гэрт орж ирээд авдарт байсан шинэ хурган дээлүүд, монгол гутал, эмэгтэй хүний булган шуба, мөнгөн цөгц гэх зүйлсийг аваагүй мөн өөр зүйлс хайгаагүй зөвхөн манай мөнгөн аяганууд болон 12 завхай хэрэглэлтэй эмээлийг авах зорилготой орж ирсэн гэж би бодож байгаа юм. А.П гэх айлд орохдоо тэдний авдарт байсан бүх эд зүйлсийг гаргаж шидээд, нэгжээд нэг дээлийнх нь ханцуйнд ороосон байсан мөнгөн хазаарыг олоод авчихсан байсан ингэхээр А.П болон манай гэрт орсон хулгайч нар нь бид нарын гэр оронд ямар ямар эд зүйлс байдаг вэ?, гэдгийг мэддэг хүмүүс байсан гэж би бодож байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-17 дугаар тал/
*Гэрч Б.Аын өгсөн:
“...Тухайн өдөр би өглөөний 10-11 цагийн орчимд өөрийн ажил дээр байж байхад манайд шар царайтай, туранхай надаас өндөр нэг залуу орж ирээд “Би хөдөөнөөс ирсэн Архангай аймгийн хүн байгаа юм аа, та мөнгө металл авах уу г надад бэлэн мөнгөний хэрэг гараад байна энэ миний мөнгө металл байгаа юм” гээд надад нэг мөнгө металл үзүүлсэн гэхдээ би тухайн үзүүлсэн мөнгийг яг ямар эд зүйлийн мөнгө байсан гэдгийг сайн санахгүй байна ямар ч байсан тухайн мөнгө металлыг би үзээд мөнгө биш үгүйг нь шалгаад 5,7 лан буюу 215 грамм орчим байхаар нь тухайн үеийн ханшаар бодоод 486.000 төгрөгөөр бодож худалдаж авсан нь үнэн. Би тухайн үед тэр хүнээс “Чиний энэ зарж байгаа мөнгө элдэв янзаар олж авсан хулгайн эд зүйл биш биздээ ?” гэж сайн асуусан харин тэр хүн надад “Тийм асуудал байхгүй энэ миний өөрийн хэрэглэж байсан мөнгө байгаа юм надад бэлэн мөнгөний гарчихаад зарахаар боллоо” гэж хэлсэн. Тэр хүнээс авсан мөнгө металлыг хайлуулаад өөр эд зүйл хийгээд худалдаж борлуулсан байх одоо надад тэр мөнгө буюу материал нь байхгүй би яг ямар эд зүйл хийж худалдаж борлуулсан гэдгээ одоо санахгүй байна. Манайх алт мөнгөөр эд зүйл хийгээд бусдад худалддаг учраас өөрийн худалдаж авсан эд зүйлээ удаан байлгаад байдаггүй мөнгө түгжигддэг учраас өөр эд зүйл хийгээд зарж борлуулдаг. Би яг тэрийг нь одоо сайн санахгүй байна. Би тэр эд зүйлийг шалгаад, жинлээд үзэхэд 5.7 лан буюу 213 грамм орчим жинтэй хар мөнгө байсан учраас тухайн үеийн ханшаар бодоод нийт 486.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгөн дүнгээ өөрийн хаан банкны 5077411030 гэсэн дугаарын данснаас надад эд зүйл зарсан хүний өгсөн 5542188818 гэсэн дугаарын данс руу шууд шилжүүлээд өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр оройны 21:00 цагийн орчим дахиад тэр залуу орж ирээд “Би хөдөөнөөс ирсэн юм морь уралдуулах гэж ирсэн чинь миний морь үхчихлээ, өөрийн эмээлийн мөнгөн тоногийг худалдаж мөнгө олох хэрэгтэй болчихлоо” гээд ирэхээр нь би тухайн залуугаас “Наад мөнгөн эдлэл яг хэний эд зүйл юм бэ ?, чи өөрөө насанд хүрсэн юм уу ?, иргэний үнэмлэхээ үзүүл, утасны дугаараа тэмдэглүүл, хулгайн эд зүйл биш биз дээ ?, ямар шалтгаанаар худалдаж байгаа юм бэ ?” гэх мэт зүйлс асуугаад тухайн залуугийн иргэний үнэмлэхийн зургийг нь дарж аваад эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авахаар болсон Тэр үед миний дансанд бэлэн шилжүүлэх мөнгө байхгүй байсан учраас надтай хамт лангуу ажиллуулдаг Т эгч худалдаж авах мөнгийг нь шилжүүлээд бид хоёр хамт эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авсан. Тэр залуугаас 07 дугаар сарын 08-ны өдөр худалдаж авсан эмээлийн мөнгөн хэрэглэл нь “12 завхай бүхий тодруулбал: бүүрэгний мөнгөн хос хяр, дөрвөн хос мөнгөн даруулга, дөрвөн хос мөнгөн сүвэгч, хоёр ширхэг мөнгөн баавар” гэсэн хэрэглэл байсан. Энэ эд зүйлийг надад зарсан хүн цэнхэр өнгийн гялгар уутанд хийж оруулж ирсэн одоо надад тэр эд зүйлийн зураг нь байгаа боловч эд зүйл нь өөрөө байхгүй хайлуулаад ажилдаа хэрэглэсэн. 12 хос хэрэглэл нь төв халх хийцтэй хоёр гурван хэрэглэл нь энс тэндээ бага зэрэг эмтэрсэн, хоёр хяран дээрээ шар өнгийн будгийн үлдэгдэлтэй хээнийх нь нэрийг нь хэлж мэдэхгүй байна тийм хэрэглэл байсан. Би тэр эд зүйлийг шалгаад, жинлээд үзэхэд 29 лан буюу 1.85 кг орчим жинтэй хар мөнгө байсан учраас тухайн үеийн ханшаар бодоод нийт 2.530.000 төгрөгийг хамт ажилладаг Т эгчийн данснаас тэр эд зүйлийг надад зарсан хүний өгсөн 5131217850 гэсэн дугаарын данс руу шууд шилжүүлээд өгсөн...’’гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-102 дугаар тал/,
*Гэрч Ц.Тийн өгсөн:
“...2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр намайг ажил дээрээ Б.Аын хамт байхад оройны 21:00 цагийн орчимд туранхай, шардуу царайтай Монгол дээл| өмссөн, бакаль гутал өмссөн нэг залуу орж ирээд “Би Төв аймгаас хөдөөнөөс ирсэн юм морь уралдуулах гэж ирсэн чинь миний морь үхчихлээ, өөрийн эмээлийн мөнгөн тоногийг худалдаж мөнгө олох хэрэгтэй болчихлоо, эмээлийнхээ хэрэглэлийг салгаад зарах гээд явж байна, энэ хэрэглэл миний өөрийн эмээлийн хэрэглэл байгаа юм” гээд ирэхээр нь би тухайн залуугаас “За чи эхлээд иргэний үнэмлэхээ гаргаад ир, наад мөнгөн эдлэл яг хэний эд зүйл юм бэ ?, чи өөрөө насанд хүрсэн хүн мөн юм уу ?, иргэний үнэмлэхээ үзүүл, хулгайн эд зүйл биш биздээ ?, ямар шалтгаанаар худалдаж байгаа юм бэ ?” гэх мэт зүйлс асууж тэр хүнээс тодруулаад өөрийнх нь иргэний үнэмлэхийн зургийг нь утсан дээрээ дарж аваад эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авахаар болсон. Тэр үед надтай хамт суудаг алт мөнгөний дархан хийдэг Б.А надтай хамт тэр мөнгөн хэрэглэлийг худалдаж авахаар болсон Б.Аын дансанд бэлэн шилжүүлэх мөнгө байхгүй байсан учраас би өөрийн Хаан банкны 5447189876 гэсэн дугаартай данснаас 2.530.000 төгрөгийг надад мөнгөн хэрэглэл зарсан залуугийн өгсөн 5131217850 дугаартай данс руу шууд шилжүүлээд эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авсан. Худалдаж авсан эмээлийн мөнгөн хэрэглэлээ Б.А бид хоёр хайлуулаад өөр эд зүйлс хийгээд худалдан борлуулсан одоо тэр эд зүйл байхгүй. Миний тэр залуугаас 07 дугаар сарын 08-ний өдөр худалдаж авсан эмээлийн мөнгөн хэрэглэл нь “12 завхай бүхий тодруулбал: бүүрэгний мөнгөн хос хяр, дөрвөн хос мөнгөн даруулга, дөрвөн хос мөнгөн сүвэгч, хоёр ширхэг мөнгөн баавар” гэсэн хэрэглэл байсан. Энэ эд зүйлийг надад зарсан хүн цэнхэр өнгийн гялгар уутанд хийж оруулж ирсэн одоо Б.Аад тэр эд зүйлийн зураг нь байгаа боловч эд зүйл нь өөрөө байхгүй хайлуулаад ажилдаа хэрэглэсэн мөн наймаа хийх үед гар утсаараа авсан иргэний үнэмлэхийн зураг Б.Аын утсан дээр байгаа. 12 хос хэрэглэл нь төв халх хийцтэй хоёр гурван хэрэглэл нь энэ тэндээ бага зэрэг эмтэрсэн, хоёр хяран дээрээ шар өнгийн будгийн үлдэгдэлтэй, хээнийх нь нэрийг нь хэлж мэдэхгүй байна тийм хэрэглэл байсан. Би тэр эд зүйлийг Б.Ааар шалгуулаад, жинлүүлээд үзэхэд 29 лан буюу 1.85 кг орчим жинтэй хар мөнгө байсан учраас тухайн үеийн ханшаар бодоод нийт 2.530.000 төгрөгийг өөрийн данснаас надад эд зүйл зарсан хүний өгсөн 5131217850 гэсэн дугаарын данс руу шууд шилжүүлээд өгсөн. Надад эмээлийн мөнгөн хэрэглэл зарсан залуу ганцаараа ирсэн би тэр хүнийг танихгүй эд зүйл худалдаж авахдаа анх удаа л харсан. Одоо харвал танихгүй гэхдээ Б.Аад иргэний үнэмлэхийн зураг нь байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 1007-109 дүгээр тал/
*Гэрч Б.Агийн өгсөн:
“...Би Б.Бг танина манай найз залуу байгаа юм. Би хаан банкинд 5131217850, 5135679060 гэсэн 2 данс эзэмшдэг. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний 5131217830 данс руу манай найз залуу Б.Б өмгөөлөгчийн хөлс гээд 2.530.000 төгрөгийг шилжүүлснээс 2.000.000 төгрөгийг нь би Б.Бгийн Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн. Үлдсэн 530.000 төгрөгийн Б.Бгийн өгсөн данс руу шилжүүлсэн тэр дансыг нь одоо би санахгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 115-118 дугаар тал/
*Мэргэнгүн аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай:
“...12 завхай мөнгөн тоногтой нанжин гахай гөлөмтэй хар төмөр дөрөөтэй эмээлийн үнэ 15.000.000/арван таван сая/ төгрөг, мөнгөөр тоноглосон шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бүсний үнэ 350.000/гурван зуун тавин мянга/ төрөг, 2 ширхэг их гарын мөнгөн аяганы үнэ 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, 12 ширхэг дунд гарын мөнгөн аяганы үнэ 3.480.000/гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяганы үнэ 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөг, нийт 20.150.000/хорин сая нэг зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 26 дугаар тал/
*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 119-121 дүгээр тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 182-190 дүгээр тал/
*Хохирогч А.Пийн өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 14 өглөө Цагаан уулын тахилгын наадамд 10 цагийн үед гэрээсээ яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожны тавыг эвдэж, илүү монгол гэрийн цоожны цүүг сугалж хулгай орсон байсан. 2 авдар доторх эд зүйлийг гаргаж гэрт доторх эд зүйлийг эмх замбараагүй болгож хулгай орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд 12 завхай мөнгөн тоногтой иж бүрэн эмээл 1 ширхэг, 10 завхай мөнгөн тоногтой иж бүрэн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, манан хөөрөг даваа толгойтой, мөнгөн аяга 10 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Миний алдсан эд зүйлийн содон шинж тэмдэг нь 12 завхай мөнгөн тоногтой эмээлийн мод нь хүрэн өнгөтэй, улбар шар өнгийн ширэн гөлөмтэй, орчин цагийн 12 завхай тоногтой эмээлээ засаад хэргэлж байгаагүй шинэ эмээл байгаа. 10 завхай мөнгөн тоногтой эмээлийн мод нь улбар шар өнгийн модтой улаан оломцогтой цэнхэр маюузтой, 10 завхай нь дөрвөн сөвөгч нь баавраасаа өндөр, даруулга нь цэцгэн бөөрөнхий даруулгатай, жирмэн угалзтай шар булгаран гөлөмтэй, дээр үеийн хар дөрөөтэй, хоёр бүүрэг нь урд хойноосоо цууралттай. Хазаар 100 шахалттай 6 товруутай амгайн дээрээ мөнгөөр цутгаж хийсэн морин толгойтой гуулин зуузайтай шахмал мөнгөн хазаар байгаа юм. 5 товруутай ороомол мөнгөн хазаар гуулин зуузайтай, дунд гарын манан хөөрөг нь дунд үеийн халтар манан хөөрөг хар хүрэн өнгөтэй даваа толгойтой, эмэгтэй хүний мөнгөн бүс нь ширэн дээр мөнгөөр тоноглож хийсэн хөөмөл цэцгэн хээтэй мөнгөн бүс байгаа юм. 10 ширхэг мөнгөн аяга нь дунд гарын 3 ширхэг нь дээр үеийн 7 ширхэг нь одоо үеийн мөнгөн аяга байгаа юм. 1 ширхэг мөнгөн аяганы бөөрөн дээр нь "Дэлгэрийн овоо” гэсэн бичигтэй аяга байсан. 12 завхай мөнгөн тоногтой шинэ эмээлээ 2017 онд шинээр засч байсан 12 завхай нь шинэ цагийнх учир 20.000.000 төгрөгөөр үнэлж байна. 10 завхай мөнгөн тоногтой эмээлээ 2 үе дамжиж ирсэн учир 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хуучны мөнгөн ороомол хазаараа 10.000.000 төгрөгөөр үнэлж байна.Шинэ цагийн мөнгөн хазаараа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Дунд гарын даваа толгойтой манан хөөргөө 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний мөнгөн бүсээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. 10 ширхэг мөнгөн аяганаас хуучны 3 ширхэг мөнгөн аягаа 1 ширхэгийг нь 1.000.000 төгрөгөөр буюу 3 ширхэг мөнгөн аягаа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Дунд гарын шинэ цагийн мөнгөн аягаа 1 ширхэгийг 300.000 төгрөгөөр 7 ширхэг аягаа 2.100.000 төгрөгөөр нийт 51.600.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 193-194 дүгээр тал/
*Гэрч Д.Дгийн өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Өндөр Сант багийн төвд оршин суудаг багийн төвийн гудамжнуудын хамгийн урд талын гудамжинд байдаг айл байгаа юм. Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өндөр Сант багийн нутаг дэвсгэрт Цагаан уул хайрханы тахилга наадам болж байсан. Тиймээс би гэрээсээ өөрийн нөхөр А.П болон хүүхдүүдийн хамт гэрээсээ өглөөний 10:00 цагийн орчимд гарсан юм гэрээсээ бид нар гарахдаа гэрийн эд хогшил бүрэн гүйцэт гэрээсээ хол явах гэж байгаа учраас цахилгаан хэрэгсэл бусад эд зүйлсээ шалгаад хаалгаа цоожлоод гэрээ эзэнгүй орхиод явцгаасан. Ингээд би гэр бүлийн хамт Цагаан уулын наадам дээр байж байгаад оройны 18:00 цагийн орчимд эргээд гэртээ ирсэн гэтэл манай гэрийн хаалганы цоожны тавыг хөшиж хөндийрүүлээд гэрийг онгойлгосон байсан манай гэр монгол цоожтой байсан тухайн цоож нь сугараагүй хэвээрээ байсан мөн манай илүү гэрийн цүүг нь суга татаад цоож цүүг нь газар сугалаад хаясан байсан мөн адил гэрийн хаалга нээлттэй байхаар нь гэрт хулгай орсон гэж бодоод өөрийн том гэрийн хаалгаар гэртээ ороод үзэхэд баруун талын хоймрын авдар дотор байсан бүх хувцаснуудыг гаргаад эмх цэгцгүй урд талд нь шалан дээр цувуулаад хаясан байсан тухайн авдар дотор байсан дээлүүдэд ороосон байсан 2 ширхэг мөнгөн хазаар алга болсон, мөн баруун талын орны хөндийд байсан улбар шар өнгийн гахай гөлөмтэй, 12 завхай хэрэглэлтэй эмээл мөн шар өнгийн гахай гөлөмтэй, 10 завхай хэрэглэлтэй эмээл, эмэгтэй хүний ширэн дээр мөнгөн тоногтой бүс, шинэ цагийн дунд гарын хүрэндүү өнгийн, даваа толгойтой манан хөөрөг гэх зүйлс тус тус алдагдсан байсан. Гэрийн зүүн хоймрын авдрыг мөн адил ухаж дотор нь байсан эд зүйлс, хувцаснуудыг гаргаад газар хаясан байсан тухайн авдар дотроос эд зүйлсийг нь гаргаад хаясан байсан боловч өөр юм алга болоогүй байсан. Харин манай бага гэрт байсан авдраас 10 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хүүхдийн хувцас хийдэг гар цүнхийг дотор нь байсан хувцсыг нь асгаад авчихсан байсан өөд эд зүйлс алдагдаагүй. Манай гэрийн баруун талын орны хөндийд байсан 12 завхай хэрэглэлтэй, ногоон өнгийн хуучны нанжин гахай гөлөмтэй, жийжүү хар дөрөөтэй, мөнгөн хяртай монгол эмээл, баруун талын авдрын цоожийг эвдэж нээгээд тухайн авдар дотроос боодолтой байсан 15 ширхэг мөнгөн аяга байсан эдгээр мөнгөн аяган дотор их гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын 12 ширхэг мөнгөн аяга, тухайн аягануудаас 3 ширхэг мөнгөн аяган дээр “Өндөр сант 80 жил” гэсэн бичигтэй, 2 ширхэг мөнгөн аяган дээр Бадрахын гэр бүлээс дурсгав гэсэн бичигтэй байсан мөн эмэгтэй хүний ширэн дээр мөнгөн тоноглолтой бүс гэх зүйлс алга болсон. Тухайн хэрэг гардаг өдөр манай багийн төвтэй ойрхон байдаг Батсайхан ах өөрийн Долгормаатай хамт наадам явах замдаа багийн төвөөр дайраад манай гэрт нөхөр бид хоёрыг байна уу ?, үгүй юу ? үзэх гээд очсон юм байна лээ тэр хоёр тухайн өдрийн 12:00 цагийн орчимд очсон гэсэн тэр хоёрыг очиход манай гэрүүдийн цоож, цуурга нь зүгээр байсан хаалга үүд нь хаалттай байсан гэж надад хэлж байсан. Мөн манай багийн төв дээр байдаг Соронзонболд гэх айл өдрийн 13:30 цагийн орчимд багийн төвөөс гарахад манай гэрийн орчимд явж байсан хүн амьтан анзаарагдаагүй мэдэгдээгүй байна гэж хэлж байсан. Манай нөхөр А.П болон манай охин Янжинлхам нар мэднэ. Манай гэрт хулгай ордог өдөр манай урд талд байдаг А.П гэх айлд мөн адил хулгай орсон байсан гэтэл манайд орсон хулгайч нар нь манай гэрт орж ирээд авдарт байсан шинэ хурган дээлнүүд, монгол гутал, эмэгтэй хүний булган шуба, мөнгөн цөгц гэх зүйлсийг аваагүй мөн өөр зүйлс хайгаагүй зөвхөн манай мөнгөн аяганууд болон 12 завхай хэрэглэлтэй эмээлийг авах зорилготой орж ирсэн гэж би бодож байгаа юм. А.П гэх айлд орохдоо тэдний авдарт байсан бүх эд зүйлсийг гаргаж шидээд, нэгжээд нэг дээлийнх нь ханцуйнд ороосон байсан мөнгөн хазаарыг олоод авчихсан байсан ингэхээр А.П болон манай гэрт орсон хулгайч нар нь бид нарын гэр оронд ямар ямар эд зүйлс байдаг вэ?, гэдгийг мэддэг хүмүүс байсан гэж би бодож байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 197-199 дүгээр тал/
*Гэрч О.Бийн өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өндөрсант сумын .....хилга наадам болж байхад А.П, Ж.М нарын гэрт хулгай орж эд зүйл алдагдсан гэж сонссон тухайн үед би Хийдийн овооноос уруудаад Өндөрсант багийн намын гармын ойролцоо явж байхад 13 цагийн үед цагаан өнгийн машин уруудаад явж байсан. Холоос харсан тул машины маркийг таньж чадаагүй. Би Өндөрсант багийн төв ороогүй тухайн өдөр хийдийн овоог тахиж байсан учир би хийдийн овоон дээр очоод буцаад сумын төв орж ирсэн. Тухайн цагаан өнгийн машин нь Өндөрсант багийн төвөөс хойд чигт явж голын хойд талаар уруудаад явсан. Би холоос харсан тул марк улсын дугаарыг харж чадаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 202-203 дугаар тал/
*Гэрч Б.Аын өгсөн:
“...Тухайн өдөр би өглөөний 10-11 цагийн орчимд өөрийн ажил дээр байж байхад манайд шар царайтай, туранхай надаас өндөр нэг залуу орж ирээд “Би хөдөөнөөс ирсэн Архангай аймгийн хүн байгаа юм аа, та мөнгө металл авах уу г надад бэлэн мөнгөний хэрэг гараад байна энэ миний мөнгө металл байгаа юм” гээд надад нэг мөнгө металл үзүүлсэн гэхдээ би тухайн үзүүлсэн мөнгийг яг ямар эд зүйлийн мөнгө байсан гэдгийг сайн санахгүй байна ямар ч байсан тухайн мөнгө металлыг би үзээд мөнгө биш үгүйг нь шалгаад 5,7 лан буюу 215 грамм орчим байхаар нь тухайн үеийн ханшаар бодоод 486.000 төгрөгөөр бодож худалдаж авсан нь үнэн. Би тухайн үед тэр хүнээс “Чиний энэ зарж байгаа мөнгө элдэв янзаар олж5! авсан хулгайн эд зүйл биш биздээ ?” гэж сайн асуусан харин тэр хүн надад “Тийм асуудал байхгүй энэ миний өөрийн хэрэглэж байсан мөнгө байгаа юм надад бэлэн мөнгөний гарчихаад зарахаар боллоо” гэж хэлсэн. Тэр хүнээс авсан мөнгө металлыг хайлуулаад өөр эд зүйл хийгээд худалдаж борлуулсан байх одоо надад тэр мөнгө буюу материал нь байхгүй би яг ямар эд зүйл хийж худалдаж борлуулсан гэдгээ одоо санахгүй байна. Манайх алт мөнгөөр эд зүйл хийгээд бусдад худалддаг учраас өөрийн худалдаж авсан эд зүйлээ удаан байлгаад байдаггүй мөнгө түгжигддэг учраас өөр эд зүйл хийгээд зарж борлуулдаг. Би яг тэрийг нь одоо сайн санахгүй байна. Би тэр эд зүйлийг шалгаад, жинлээд үзэхэд 5.7 лан буюу 213 грамм орчим жинтэй хар мөнгө байсан учраас тухайн үеийн ханшаар бодоод нийт 486.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгөн дүнгээ өөрийн хаан банкны 5077411030 гэсэн дугаарын данснаас надад эд зүйл зарсан хүний өгсөн 5542188818 гэсэн дугаарын данс руу шууд шилжүүлээд өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр оройны 21:00 цагийн орчим дахиад тэр залуу орж ирээд “Би хөдөөнөөс ирсэн юм морь уралдуулах гэж ирсэн чинь миний морь үхчихлээ, өөрийн эмээлийн мөнгөн тоногийг худалдаж мөнгө олох хэрэгтэй болчихлоо” гээд ирэхээр нь би тухайн залуугаас “Наад мөнгөн эдлэл яг хэний эд зүйл юм бэ ?, чи өөрөө насанд хүрсэн юм уу ?, иргэний үнэмлэхээ үзүүл, утасны дугаараа тэмдэглүүл, хулгайн эд зүйл биш биз дээ ?, ямар шалтгаанаар худалдаж байгаа юм бэ ?” гэх мэт зүйлс асуугаад тухайн залуугийн иргэний үнэмлэхийн зургийг нь дарж аваад эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авахаар болсон Тэр үед миний дансанд бэлэн шилжүүлэх мөнгө байхгүй байсан учраас надтай хамт лангуу ажиллуулдаг Т эгч худалдаж авах мөнгийг нь шилжүүлээд бид хоёр хамт эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авсан. Тэр залуугаас 07 дугаар сарын 08-ны өдөр худалдаж авсан эмээлийн мөнгөн хэрэглэл нь “12 завхай бүхий тодруулбал: бүүрэгний мөнгөн хос хяр, дөрвөн хос мөнгөн даруулга, дөрвөн хос мөнгөн сүвэгч, хоёр ширхэг мөнгөн баавар” гэсэн хэрэглэл байсан. Энэ эд зүйлийг надад зарсан хүн цэнхэр өнгийн гялгар уутанд хийж оруулж ирсэн одоо надад тэр эд зүйлийн зураг нь байгаа боловч эд зүйл нь өөрөө байхгүй хайлуулаад ажилдаа хэрэглэсэн. 12 хос хэрэглэл нь төв халх хийцтэй хоёр гурван хэрэглэл нь энс тэндээ бага зэрэг эмтэрсэн, хоёр хяран дээрээ шар өнгийн будгийн үлдэгдэлтэй хээнийх нь нэрийг нь хэлж мэдэхгүй байна тийм хэрэглэл байсан. Би тэр эд зүйлийг шалгаад, жинлээд үзэхэд 29 лан буюу 1.85 кг орчим жинтэй хар мөнгө байсан учраас тухайн үеийн ханшаар бодоод нийт 2.530.000 төгрөгийг хамт ажилладаг Т эгчийн данснаас тэр эд зүйлийг надад зарсан хүний өгсөн 5131217850 гэсэн дугаарын данс руу шууд шилжүүлээд өгсөн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 53-55 дугаар тал/
*Гэрч Ц.Тийн өгсөн:
“...2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр намайг ажил дээрээ Б.Аын хамт байхад оройны 21:00 цагийн орчимд туранхай, шардуу царайтай Монгол дээл| өмссөн, бакаль гутал өмссөн нэг залуу орж ирээд “Би Төв аймгаас хөдөөнөөс ирсэн юм морь уралдуулах гэж ирсэн чинь миний морь үхчихлээ, өөрийн эмээлийн мөнгөн тоногийг худалдаж мөнгө олох хэрэгтэй болчихлоо, эмээлийнхээ хэрэглэлийг салгаад зарах гээд явж байна, энэ хэрэглэл миний өөрийн эмээлийн хэрэглэл байгаа юм” гээд ирэхээр нь би тухайн залуугаас “За чи эхлээд иргэний үнэмлэхээ гаргаад ир, наад мөнгөн эдлэл яг хэний эд зүйл юм бэ ?, чи өөрөө насанд хүрсэн хүн мөн юм уу ?, иргэний үнэмлэхээ үзүүл, хулгайн эд зүйл биш биздээ ?, ямар шалтгаанаар худалдаж байгаа юм бэ ?” гэх мэт зүйлс асууж тэр хүнээс тодруулаад өөрийнх нь иргэний үнэмлэхийн зургийг нь утсан дээрээ дарж аваад эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авахаар болсон. Тэр үед надтай хамт суудаг алт мөнгөний дархан хийдэг Б.А надтай хамт тэр мөнгөн хэрэглэлийг худалдаж авахаар болсон Б.Аын дансанд бэлэн шилжүүлэх мөнгө байхгүй байсан учраас би өөрийн Хаан банкны 5447189876 гэсэн дугаартай данснаас 2.530.000 төгрөгийг надад мөнгөн хэрэглэл зарсан залуугийн өгсөн 5131217850 дугаартай данс руу шууд шилжүүлээд эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авсан. Худалдаж авсан эмээлийн мөнгөн хэрэглэлээ Б.А бид хоёр хайлуулаад өөр эд зүйлс хийгээд худалдан борлуулсан одоо тэр эд зүйл байхгүй. Миний тэр залуугаас 07 дугаар сарын 08-ний өдөр худалдаж авсан эмээлийн мөнгөн хэрэглэл нь “12 завхай бүхий тодруулбал: бүүрэгний мөнгөн хос хяр, дөрвөн хос мөнгөн даруулга, дөрвөн хос мөнгөн сүвэгч, хоёр ширхэг мөнгөн баавар” гэсэн хэрэглэл байсан. Энэ эд зүйлийг надад зарсан хүн цэнхэр өнгийн гялгар уутанд хийж оруулж ирсэн одоо Б.Аад тэр эд зүйлийн зураг нь байгаа боловч эд зүйл нь өөрөө байхгүй хайлуулаад ажилдаа хэрэглэсэн мөн наймаа хийх үед гар утсаараа авсан иргэний үнэмлэхийн зураг Б.Аын утсан дээр байгаа. 12 хос хэрэглэл нь төв халх хийцтэй хоёр гурван хэрэглэл нь энэ тэндээ бага зэрэг эмтэрсэн, хоёр хяран дээрээ шар өнгийн будгийн үлдэгдэлтэй, хээнийх нь нэрийг нь хэлж мэдэхгүй байна тийм хэрэглэл байсан. Би тэр эд зүйлийг Б.Ааар шалгуулаад, жинлүүлээд үзэхэд 29 лан буюу 1.85 кг орчим жинтэй хар мөнгө байсан учраас тухайн үеийн ханшаар бодоод нийт 2.530.000 төгрөгийг өөрийн данснаас надад эд зүйл зарсан хүний өгсөн 5131217850 гэсэн дугаарын данс руу шууд шилжүүлээд өгсөн. Надад эмээлийн мөнгөн хэрэглэл зарсан залуу ганцаараа ирсэн би тэр хүнийг танихгүй эд зүйл худалдаж авахдаа анх удаа л харсан. Одоо харвал танихгүй гэхдээ Б.Аад иргэний үнэмлэхийн зураг нь байгаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 58-60 дугаар тал/
*Гэрч Б.Агийн өгсөн:
“...Манай найз залуу Б.Б өмгөөлөгчийн мөнгө шилжиж орж ирнэ, над руу буцаагаад шилжүүлээрэй гээд би 2.000.000 төгрөгийг нь би Б.Бгийн Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн. Үлдсэн 530.000 төгрөгийн Б.Бгийн өгсөн данс руу шилжүүлсэн тэр дансыг нь одоо би санахгүй байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 62-65 дугаар тал/
*Гэрч С.Уийн өгсөн:
“...Ер нь бол би хувиараа алт, мөнгө худалдаж авч борлуулдаг учраас хүмүүс надад ирж иймэрхүү эд зүйлс зардаг гэхдээ би өөрийгөө хамгаалахын тулд тухайн эд зүйлсийг худалдаж авахдаа иргэний үнэмлэхийг нь шалгаад авсан эд зүйлсийнхээ төлбөрийг үргэлж дансаар шилжүүлж өгдөг юм бэлэн мөнгөөр худалдаа хийдэггүй. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 11 минутад миний данснаас гарсан 551.000 төгрөг нь үл таних нэг эрэгтэй хүн надад хазаарын мөнгөн хэрэглэл шиг гэхдээ базаж эвдсэн дандаа цул мөнгө өгсөн тэр хүний надад өгсөн мөнгө металл нь хазаартайгаа иж бүрэн ирээгүй эвдэрсэн мөнгө байсан. Би тухайн хүнээс “Энэ зарах гэж байгаа мөнгө металл чинь хулгайн эд зүйл биш биздээ?” гэж сайтар асуусан тэр хүн надад асуудалгүй хулгайн эд зүйл бишээ гэж хэлээд зарсан. Миний тэр хүнээс худалдаж авсан мөнгө металлын үнэлгээ нь нийт 551.000 төгрөг болсон би нэг грамм мөнгийг 2000 төгрөгөөр бодож худалдаж авдаг учраас тухайн мөнгө металл нь 275.5 грамм орчим байсан байна. Энийг би өөрийн ажилдаа ашигладаг жин дээр хэмжиж үзээд худалдаж авдаг. Хазаараас салгаж аваад эвдэж хийцийг нь алдагдуулсан мөнгө металл байсан гэхдээ бүтэн иж бүрэн хазаар бол орж ирээгүй би өөрөө тийм бүрэн зүгээр эд зүйлс худалдаж авдаггүй. Би тэр хүний нэр усыг нь сайн санахгүй гэхдээ мөнгө шилжүүлэхдээ өөрийнх нь нэр дээр байсан өөрийнх нь хэлж өгсөн тухайн данс руу хийсэн одоо өөрийг нь харвал танихгүй. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр наадам дөхсөн байсан учраас алт, мөнгөний дархчуудын эд ажлын үе байдаг надаас тухайн мөнгийг алт мөнгөний хүн худалдаж авсан тэр хүнийг би одоо танихгүй байна яагаад гэвэл манайх нээлттэй байдаг дэлгүүр байдаг учраас хүмүүс орж ирээд өөрсдөө үзээд худалдаад аваад явдаг мэдээж дэлгүүрт ороод бараа худалдаж авч байгаа хүнээс та хэн гэдэг хүн бэ?, ямар зорилгоор энэ мөнгийг худалдаж авч байгаа вэ ?, гэж бид нар юу гэж асуух вэ дээ. Тэр хүн зөвхөн 2022 оны 06 дугаар 15-ны өдөр л надад юм худалдсан. Би бол ажил ганцаараа суудаг тухайн үед ч гэсэн ганцаараа байх харин надад эд зүйлс зарсан хүнийг ганцаараа ирсэн эсэхийг би санахгүй байна. Надад 275.5 грамм жинтэй мөнгө худалдсан хүний иргэний үнэмлэхийг би шалгаад нэр усыг нь шалгаж хараад тэр хүний өгсөн 5542188818 гэсэн дугаартай Хаан банкны данс өгөхөөр нь мөнгөө шилжүүлэхийн өмнө хийгээд үзэхэд тэр хүний иргэний үнэмлэхтэй нэртэй таарч байсан ингээд би өөрийн 5032654892 гэсэн дугаарын данснаас 551.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 88-90 дүгээр тал/
*Гэрч Д.Сын өгсөн:
“...Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өндөр Сант багийн нутаг дэвсгэрт Цагаан уул хайрханы тахилга наадам болж байсан учраас би гэрээсээ өөрийн нөхөр М болон хүүхдүүдийн хамт гэрээсээ өглөөний 10:00 цагийн орчимд гарсан юм. Сант багийн төвийн айлууд мөн адил наадам руу явсан байсан. Ингээд би гэр бүлийн хамт Цагаан уулын наадам дээр байж байгаад оройны 18:00 цагийн орчимд эргээд гэртээ иртэл манай гэр болон манай урд гудамжны айл болох А.П манай хоёрын монгол гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. А.П манай хоёрын гэрт нэг өдөр нэг цаг хугацаанд хулгай орсон. Манай эд зүйлийг Б.Б нь хулгайлсан тогтоогдсон учир Б.Б нь А.Пийн эд зүйлийг хулгайлсан тодорхой байна. Манай гэрийн баруун талын орны хөндийд байсан 12 завхай хэрэглэлтэй, ногоон өнгийн хуучны нанжин гахай гөлөмтэй, жийжүү хар дөрөөтэй, мөнгөн хяртай монгол эмээл, баруун талын авдрын цоожийг эвдэж нээгээд тухайн авран дотроос боодолтой байсан 15 ширхэг мөнгөн аяга байсан эдгээр мөнгөн аяган дотор их гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын 12 ширхэг мөнгөн аяга, тухайн аягануудаас 3 ширхэг мөнгөн аяган дээр “Өндөр сант 80 жил” гэсэн бичигтэй, 2 ширхэг мөнгөн аяган дээр Бадрахын гэр бүлээс дурсгав гэсэн бичигтэй байсан мөн эмэгтэй хүний ширэн дээр мөнгөн тоноглолтой бүс гэх зүйлс алга болсон. Дээрх эд зүйлсээс Б овогтой Б нь эмээлийн 12 завхай мөнгөн тоногтой эмээлийн 12 завхай мөнгөн хэрэглэлийг хуулаад зарж борлуулсан байсан. Манай алдагдсан эд зүйлс дунд мөнгөн хазаар байгаагүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 102-103 дугаар тал/
*Яллагдагч Б.Бгийн өгсөн:
“...Би үйлдсэн хэрэгтээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 116-117 дугаар тал/
*Мэргэнгүн аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай:
“...12 завхай мөнгөн тоногтой 2017 онд зассан шинэ эмээлийн үнэ 12.000.000/арван хоёр сая/ төгрөг, 10 завхайтай мөнгөн тоногтой эмээлийн үнэ 10.000.000/арван сая/ төгрөг, мөнгөн ороомол хазаарын үнэ 3.000.000/гурван сая/ төгрөг, шинэ цагийн мөнгөн хазаарын үнэ 2.300.000/хоёр сая гурван зуун мянга/ төгрөг, даваа толгойтой дунд гарын манан хөөрөгний үнэ 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, эмэгтэй хүний бүсний үнэ 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөг, 3 ширхэг хуучны мөнгөн аяганы үнэ 1.800.000/нэг сая найман зуун мянга/ төрөг, 7 ширхэг дунд гарын мөнгөн аяганы үнэ 2.030.000/хоёр сая гучин мянга/ төгрөг нийт 33.880.000/гучин гурван сая найман зуун наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 209 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 153 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12:15 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын .... багийн нутаг дэвсгэр ............ байх Ж.Мын монгол гэрээс 12 завхай мөнгөн тоногтой, нанжин гахай гөлөмтэй хар төмөр дөрөөтэй эмээл, мөнгөөр тоноглосон шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдаж, түүний 20.150.000 төгрөгийн хохирол учирсан, 2022 оны 06 дугаар сарын 14- ний өдөр Архангай аймгийн .............төвд байх А.Пийн монгол гэрээс эд зүйлс алдагдаж, түүнд 33.880.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12:15 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын .. багийн нутаг дэвсгэр ...... багийн төв гэх газарт оршин суух хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Ж.Мын гэрт хууль бусаар нэвтэрч, иргэн Ж.Мын 12 завхай мөнгөн тоногтой, нанжин гахай гөлөмтэй хар төмөр дөрөөтэй эмээл, мөнгөөр тоноглосон шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ж.Мд 20.150.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын ...... төвд байх А.Пийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 33.880.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Ж.Мын”...2022 оны 06 дугаар сарын 14 өглөө Цагаан-Уулын тахилгын наадамд 09 цаг 30 минутын үед яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожийг эвдээд хулгай орж 12 завхай мөнгөн тоногтой, нанжин гахай ширэн гөлөмтэй, жийжүү хар дөрөөтэй эмээл 1 ширхэг, эмэгтэй хүний ширэн дээр мөнгөөр тоноглосон мөнгөн бүс, 15 ширхэг мөнгөн аяга, зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Сын ”...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өндөр Сант багийн нутаг дэвсгэрт Цагаан уул хайрханы тахилга наадам болж байсан учраас би гэрээсээ өөрийн нөхөр Ж.М болон хүүхдүүдийн хамт гэрээсээ өглөөний 10:00 цагийн орчимд гарсан. Бид нар гарахдаа гэрийн эд хогшил бүрэн гүйцэт гэрээсээ хол явах гэж байгаа учраас цахилгаан хэрэгсэл бусад эд зүйлсээ шалгаад хаалгаа цоожлоод гэрээ эзэнгүй орхиод явцгаасан, 18:00 цагийн орчимд эргээд гэртээ ирсэн гэтэл манай гэрийн цоожийг аваад хатавчинд нь хавчуулчихсан гэрийн хаалга хаалттай гэртээ ороод үзэхэд зүүн талын авдраас монгол дээлүүд гаргаад газар хаячихсан байдалтай байсан тэгэхээр нь гэрт хулгай орсон байна ямар нэгэн зүйл болсон байна гэж бодоод эд зүйлсээ шалгаж үзсэн. Манай гэрийн баруун талын орны хөндийд байсан 12 завхай хэрэглэлтэй, ногоон өнгийн хуучны нанжин гахай гөлөмтэй, жийжүү хар дөрөөтэй, мөнгөн хяртай монгол эмээл, баруун талын авдрын цоожийг эвдэж нээгээд тухайн авдар дотроос боодолтой байсан 15 ширхэг мөнгөн аяга байсан эдгээр мөнгөн аяган дотор их гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, дунд гарын 12 ширхэг мөнгөн аяга, тухайн аягануудаас 3 ширхэг мөнгөн аяган дээр “Өндөр сант 80 жил” гэсэн бичигтэй, 2 ширхэг мөнгөн аяган дээр Бадрахын гэр бүлээс дурсгав гэсэн бичигтэй байсан мөн эмэгтэй хүний ширэн дээр мөнгөн тоноглолтой бүс гэх зүйлс алга болсон...” гэх мэдүүлэг, хохирогч А.Пийн”...2022 оны 06 дугаар сарын 14-ний өглөө Цагаан уулын тахилгын наадамд 10 цагийн үед гэрээсээ яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожны тавыг эвдэж, илүү монгол гэрийн цоожны цүүг сугалж хулгай орсон байсан. 2 авдар доторх эд зүйлийг гаргаж гэрт доторх эд зүйлийг эмх замбараагүй болгож хулгай орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд 12 завхай мөнгөн тоногтой иж бүрэн эмээл 1 ширхэг, 10 завхай мөнгөн тоногтой иж бүрэн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, манан хөөрөг даваа толгойтой, мөнгөн аяга 10 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн”...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өндөр Сант багийн нутаг дэвсгэрт Цагаан уул хайрханы тахилга наадам болж байсан. Тиймээс би гэрээсээ өөрийн нөхөр А.П болон хүүхдүүдийн хамт гэрээсээ өглөөний 10:00 цагийн орчимд гарсан...манай илүү гэрийн цүүг нь суга татаад цоож цүүг нь газар сугалаад хаясан байсан мөн адил гэрийн хаалга нээлттэй байхаар нь гэрт хулгай орсон гэж бодоод өөрийн том гэрийн хаалгаар гэртээ ороод үзэхэд баруун талын хоймрын авдар дотор байсан бүх хувцаснуудыг гаргаад эмх цэгцгүй урд талд нь шалан дээр цувуулаад хаясан байсан тухайн авдар дотор байсан дээлүүдэд ороосон байсан 2 ширхэг мөнгөн хазаар алга болсон, мөн баруун талын орны хөндийд байсан улбар шар өнгийн гахай гөлөмтэй, 12 завхай хэрэглэлтэй эмээл мөн шар өнгийн гахай гөлөмтэй, 10 завхай хэрэглэлтэй эмээл, эмэгтэй хүний ширэн дээр мөнгөн тоногтой бүс, шинэ цагийн дунд гарын хүрэндүү өнгийн, даваа толгойтой манан хөөрөг гэх зүйлс тус тус алдагдсан байсан. Манай бага гэрт байсан авдраас 10 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хүүхдийн хувцас хийдэг гар цүнхийг дотор нь байсан хувцсыг нь асгаад авчихсан байсан өөд эд зүйлс алдагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын”...Тухайн өдөр би өглөөний 10-11 цагийн орчимд өөрийн ажил дээр байж байхад манайд шар царайтай, туранхай надаас өндөр нэг залуу орж ирээд “Би хөдөөнөөс ирсэн Архангай аймгийн хүн байгаа юм аа, та мөнгө металл авах уу г надад бэлэн мөнгөний хэрэг гараад байна энэ миний мөнгө металл байгаа юм” гээд надад нэг мөнгө металл үзүүлсэн гэхдээ би тухайн үзүүлсэн мөнгийг яг ямар эд зүйлийн мөнгө байсан гэдгийг сайн санахгүй байна ямар ч байсан тухайн мөнгө металлыг би үзээд мөнгө биш үгүйг нь шалгаад 5,7 лан буюу 215 грамм орчим байхаар нь тухайн үеийн ханшаар бодоод 486.000 төгрөгөөр бодож худалдаж авсан нь үнэн. Би тэр эд зүйлийг шалгаад, жинлээд үзэхэд 5.7 лан буюу 213 грамм орчим жинтэй хар мөнгө байсан учраас тухайн үеийн ханшаар бодоод нийт 486.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгөн дүнгээ өөрийн хаан банкны 5077411030 гэсэн дугаарын данснаас надад эд зүйл зарсан хүний өгсөн 5542188818 гэсэн дугаарын данс руу шууд шилжүүлээд өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр оройны 21:00 цагийн орчим дахиад тэр залуу орж ирээд “Би хөдөөнөөс ирсэн юм морь уралдуулах гэж ирсэн чинь миний морь үхчихлээ, өөрийн эмээлийн мөнгөн тоногийг худалдаж мөнгө олох хэрэгтэй болчихлоо” гээд ирэхээр нь би тухайн залуугаас “Наад мөнгөн эдлэл яг хэний эд зүйл юм бэ ?, чи өөрөө насанд хүрсэн юм уу ?, иргэний үнэмлэхээ үзүүл, утасны дугаараа тэмдэглүүл, хулгайн эд зүйл биш биз дээ ?, ямар шалтгаанаар худалдаж байгаа юм бэ ?” гэх мэт зүйлс асуугаад тухайн залуугийн иргэний үнэмлэхийн зургийг нь дарж аваад эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авахаар болсон Тэр үед миний дансанд бэлэн шилжүүлэх мөнгө байхгүй байсан учраас надтай хамт лангуу ажиллуулдаг Т эгч худалдаж авах мөнгийг нь шилжүүлээд бид хоёр хамт эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Тийн ”...2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр намайг ажил дээрээ Б.Аын хамт байхад оройны 21:00 цагийн орчимд туранхай, шардуу царайтай Монгол дээл| өмссөн, бакаль гутал өмссөн нэг залуу орж ирээд “Би Төв аймгаас хөдөөнөөс ирсэн юм морь уралдуулах гэж ирсэн чинь миний морь үхчихлээ, өөрийн эмээлийн мөнгөн тоногийг худалдаж мөнгө олох хэрэгтэй болчихлоо, эмээлийнхээ хэрэглэлийг салгаад зарах гээд явж байна, энэ хэрэглэл миний өөрийн эмээлийн хэрэглэл байгаа юм” гээд ирэхээр нь би тухайн залуугаас “За чи эхлээд иргэний үнэмлэхээ гаргаад ир, наад мөнгөн эдлэл яг хэний эд зүйл юм бэ, чи өөрөө насанд хүрсэн хүн мөн юм уу , иргэний үнэмлэхээ үзүүл, хулгайн эд зүйл биш биздээ, ямар шалтгаанаар худалдаж байгаа юм бэ ” гэх мэт зүйлс асууж тэр хүнээс тодруулаад өөрийнх нь иргэний үнэмлэхийн зургийг нь утсан дээрээ дарж аваад эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь худалдаж авахаар болсон. Тэр үед надтай хамт суудаг алт мөнгөний дархан хийдэг Б.А надтай хамт тэр мөнгөн хэрэглэлийг худалдаж авахаар болсон Б.Аын дансанд бэлэн шилжүүлэх мөнгө байхгүй байсан учраас би өөрийн Хаан банкны 5447189876 гэсэн дугаартай данснаас 2.530.000 төгрөгийг надад мөнгөн хэрэглэл зарсан залуугийн өгсөн 5131217850 дугаартай данс руу шууд шилжүүлээд эмээлийн мөнгөн! хэрэглэлийг нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Агийн”...Би хаан банкинд 5131217850, 5135679060 гэсэн 2 данс эзэмшдэг. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний 5131217830 данс руу манай найз залуу Б.Б өмгөөлөгчийн хөлс гээд 2.530.000 төгрөгийг шилжүүлснээс 2.000.000 төгрөгийг нь би Б.Бгийн Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн. Үлдсэн 530.000 төгрөгийн Б.Бгийн өгсөн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Уийн”...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 11 минутад миний данснаас гарсан 551.000 төгрөг нь үл таних нэг эрэгтэй хүн надад хазаарын мөнгөн хэрэглэл шиг гэхдээ базаж эвдсэн дандаа цул мөнгө өгсөн тэр хүний надад өгсөн мөнгө металл нь хазаартайгаа иж бүрэн ирээгүй эвдэрсэн мөнгө байсан. Миний тэр хүнээс худалдаж авсан мөнгө металлын үнэлгээ нь нийт 551.000 төгрөг болсон би нэг грамм мөнгийг 2000 төгрөгөөр бодож худалдаж авдаг учраас тухайн мөнгө металл нь 275.5 грамм орчим байсан байна. Хазаараас салгаж аваад эвдэж хийцийг нь алдагдуулсан мөнгө металл байсан гэхдээ бүтэн иж бүрэн хазаар бол орж ирээгүй би өөрөө тийм бүрэн зүгээр эд зүйлс худалдаж авдаггүй. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр наадам дөхсөн байсан учраас алт, мөнгөний дархчуудын эд ажлын үе байдаг надаас тухайн мөнгийг алт мөнгөний хүн худалдаж авсан тэр хүнийг би одоо танихгүй байна. Тэр хүн зөвхөн 2022 оны 06 дугаар 15-ны өдөр л надад юм худалдсан. Надад 275.5 грамм жинтэй мөнгө худалдсан хүний иргэний үнэмлэхийг би шалгаад нэр усыг нь шалгаж хараад тэр хүний өгсөн 5542188818 гэсэн дугаартай Хаан банкны данс өгөхөөр нь мөнгөө шилжүүлэхийн өмнө хийгээд үзэхэд тэр хүний иргэний үнэмлэхтэй нэртэй таарч байсан ингээд би өөрийн 5032654892 гэсэн дугаарын данснаас 551.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Мэргэнгүн аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай, Мэргэнгүн аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт, Хаан банкны дансны хуулга зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн байх бөгөөд түүний бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Ж.Мд 20.150.000 төгрөгийн, хохирогч А.Пт 33.880.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нар шүүх хуралдаанд хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн шүүгдэгч Б.Бгаас 20.150.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Мд, 33.880.000 төгрөг гаргуулж хохирогч А.Пт тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 42/дөчин хоёр/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Бын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бг 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 42/дөчин хоёр/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Бгаас 20.150.000/хорин сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн .......... төвд оршин суух хаягтай, . М/РД:АМ......../-т, 33.880.000/гучин гурван сая найман зуун наян мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ........ төвд оршин суух хаягтай, Монгол овогт Аийн П/РД:АМ........./-т тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР