Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/141  

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Хохирогч: Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Тын Бод холбогдох эрүүгийн 2412000000118 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэбулган ......... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Тын Б/РД:АЙ......../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ..........тоотод иргэн Б.Еийн гэрт гар утас, мөнгө авсан гэх шалтгааны улмаас уурлаж, хохирогчийн Ц.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн  ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний алимны салст, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Хохирогч Ц.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр найз Эрдэнээгийнд Т.Бтой хамт архи уусан. Архи уугаад би согтсон байсан. Энэ хүмүүс гарч яваад би ганцаараа байсан. Тэгсэн энэ хүн намайг та миний мөнгө, утас хоёрыг авч явсан байна гээд гаднаас орж ирээд нүүр рүү өшиглөсөн, тэгээд тэр үед салаад гэр гэр лүүгээ явсан. Гэртээ хариад шөнө унтаж байхад хашаа давж орж ирсэн. Ирээд намайг Эрдэнээгийнх рүү дагуулаад явсан. Очоод намайг дахиад зодсон. Тэгээд Эрдэнээгийн охин цагдаа дуудсан байсан. Бид хоёр цагдаа дээр хамт очсон. Би Улаанбаатар хот руу явсан зарим зардлын баримтуудаа гаргаж өгөөгүй. Би хэрэгт зарим баримтуудаа өгсөн. Энэ хүнээс 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хүн биеийн байдлыг маань асууж утсаар огт холбоо бариагүй...” гэх мэдүүлэг,

 

                *Эрүүгийн 2412000000118 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Бийн өгсөн:

“...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр танил Мангас хочит Эгийн гэрт очиход Э, түүний эхнэр Н.О, тэдний найз Даа гэх залуу гурав байсан тэгээд бид хэд хууч хөөрч байгаад архи уухаар болоод дэлгүүрээс архи авч ууцгаасан тухайн өдөр Т.Б гэх залуу ирж хамт архи уусан би тухайн өдөр оройтож харьсан маргааш өглөө нь буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өглөө боссон чинь архи гараагүй толгой өвдөөд шартаад байхаар нь Эгийн гэр рүү алхсан гэрт нь өглөө 07-08 цагийн үе байх очиход Э, Да хоёр байсан эхнэр нь байхгүй байсан, дэлгүүр онгойхыг хүлээж байгаад бид гурав шараа тайлахаар болоод дэлгүүрээс хараа нэртэй архи аваад хувааж уугаад би тухайн үед согтсон байсан гэрт нь унтаж байтал нэг хүн ирээд миний нүүр рүү цохисон. Тэгээд би боссон чинь хамраас цус гарч байсан хэн цохисон юм бол гээд харсан чинь Т.Б чи миний утсыг мөнгөтэй хамт авсан байна гээд над руу дайраад байсан. тухайн үед миний ойлгосноор Э, Даа хоёр гараад явсан хойгуур намайг Т.Б цохисон юм шиг байна лээ Э орж ирээд зүгээр унтаж байсан хүнийг цохилоо гээд байсан. хамраас цус гарч байхад зүүн нүд шууд хавдаад юм харж болохгүй болсон. Би Э, Даа хоёртой юм ярьж байгаад гэр рүүгээ явсан тухайн үед цаг хэд болж байсан эсэхийг санахгүй байна. Намайг гэртээ унтаж байхад орой 20-21 цагийн үед байх хашаагаар хүн даваад орж ирж байгаа чимээ гарсан тэгээд би босоод үүдний амбаарынхаа хаалгыг онгойлгосон чинь Т.Б гараад ир пизда минь гээд намайг чирсэн би за байж бай гутлаа өмсөнө гэж хэлээд гутлаа өмсөөд гадуур хүрмээ өмсөөд гарсан чинь машинд суу гэж хэлээд суулгасан тухайн машин приус-20 маркийн машин байсан тэр машин такси гэж байсан, тэгсэн чинь шууд Эгийн гэрт очоод учиргүй намайг газар унагаагаад цээж рүү өшиглөөд байсан би толгойгоо дараад газар хэвтсэн тэгсэн чинь Э яаж байгаа юм гээд салгасан, Эгийн том 2 охин айгаад уйлаад байсан. Би утсаа тэр охин өгөөд цагдаад дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаа ирээд Т.Б бид хоёрыг цагдаагийн газар авч ирсэн. Т.Б намайг гар утас авсан мөн мөнгө авсан гэж уурлаад зодсон. Би эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний ухархайн яс хугарч цөмөрсөн байна гэж хэлсэн. 04 сарын 30-ны өдөр архи уугаад Т.Б миний карт мөнгөтэй сая гаран төгрөг байгаа гэж байсан дэлгүүрээс архи пиво авахдаа Н.От өгч явуулсан гэж байсан, тухайн карт нь хугархай карт байсан болохгүй байна гээд банк орж Н.От 150 мянган төгрөг авч өгсөн гэж Т.Б ярьж байсан. Би түүний гар утас, картыг аваагүй мэдэхгүй байна. 05 сарын 01-ний өдөр Эгийн гэрт унтаж байхад Т.Б миний нүд рүү цохиж гэмтээсэн орой зодоход цээж рүү өшиглөсөн, намайг зодох үед Э, Даа хоёр байсан. Гомдолтой байна, Улаанбаатар хот руу явж үзүүл гэж эмч хэлсэн би өнөөдөр явах гэж байна. Очоод үзүүлж байгаад нэхэмжлэх зүйл хэлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Хохирогч Ц.Бийн дахин өгсөн:

“...Би гомдолтой байна. Улаанбаатар хот явж хагалгаанд орсон зардал нийт 5 сая гаруй төгрөг болсон үүнээс цуглуулсан баримт 2.401.900 төгрөг болсон байна. Нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна. Зарим баримтыг дараа гаргаж өгнө. Би Т.Бод гар хүрээгүй намайг унтаж байхад зодож цохисон, би ноцолдсон зүйл огт болоогүй, харин Т.Б өөрөө намайг гэрээс чирч гаргахдаа хашаа давж орж ирээд гэрээс гаргасан зүйл болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 82 дугаар тал/

 

*Гэрч Д.ДДын өгсөн:

“...Тухайн өглөө би Эгийнд унтаж байсан чинь урд өдөр нь архи уусан Ц.Б гэх хүн орж ирсэн дэлгүүр онгойгоогүй байсан болохоор бид гурав хүлээж байгаад дэлгүүр онгойхоор нэг шил хараа нэртэй архи аваад хувааж уусан. Ц.Б согтоод унтаж байсан тэгсэн чинь гаднаас мөн урд өдөр архи хамт уусан Т.Б гэх залуу согтуу орж ирээд унтаж байсан Ц.Б рүү хандаад мөнгө, утас өг пизда минь гэж хэлээд шууд очоод нүүр хэсэг рүү цохисон тэгсэн чинь Ц.Бийн хамраас цус гараад байсан цохисон залуу болох Т.Быг би салгаад байшингаас гаргаад явуулсан буцаж орж ирээд сууж байтал Ц.Бийн зүүн нүд нь хавдаад эхэлсэн. Тэгээд Э бид гурав юм яриад сууж байтал ээж ирж байгаа би явлаа гээд Ц.Б явсан. Орой унтаж байтал яг хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна Т.Б нь нөгөө зодсон Ц.Бийг дагуулж орж ирээд утас мөнгө өг гээд газар унагаад өшиглөсөн. Дахин би салгаад гаргасан Ц.Бийн утсаар Эгийн охин цагдаа руу залгаад төд удалгүй цагдаа ирээд Ц.Б, Т.Б хоёрыг аваад явсан. Урьд өдөр нь хамт архи уухад Т.Б гэх залуу Эгийн хүүхдийн бие муу байгаа юм байна би 150 мянган төгрөг өгнө гэж хэлээд такси дуудаад АТМ орж авч өгнө гээд явсан. Тэгээд ирээд архи ууцгаасан. Тэгээд Эгийн эхнэр Н.От картаа өгч архи захиад байсан. Тэгж байгаад утас мөнгө алга болсон гээд хэрүүл хийгээд байсан Ц.Бийг авсан гэх шалтгаанаар зодсон. Т.Б нь өөрөө такси бариад яваад байсан хаана утас картаа хаясан эсэхийг мэдэхгүй байна бид нараас бол авсан зүйл байхгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр тал/

 

*Гэрч Б.Еийн өгсөн:

“...Манайд манай найз Д.ДДа эхнэр нь салаад явчихсан гээд түр амьдарч байгаа юм. тухайн өдөр манай эхнэр бид нар байж байхад Ц.Б орж ирсэн бид нар хууч хөөрч байгаад архи уухаар болоод дэлгүүрээс архи авч ирээд уугаад сууж байтал, танил найз Т.Б орж ирээд бид нар хамт архи уусан тэгээд Т.Б манай охинд мөнгө өгнө гэж хэлээд 150.000 төгрөг өгсөн тухайн орой архи уугаад би эрт тасраад унтсан байх өглөө босоход эхнэр ажилдаа явсан байсан найз Д.ДДа бид хоёр хүүхдүүдийн хамт байхад гаднаас Ц.Б ороод ирсэн шартаад байна гэж хэлээд дэлгүүрээс архи авах гэсэн чинь онгойгоогүй байсан болохоор хүлээж байгаад дэлгүүр онгойхоор нь архи авч бид гурав хувааж уусан. Тэгээд би согтоод унтсан байсан гэтэл нэг сэрсэн чинь Ц.Бийг унтаж байхад гаднаас Т.Б орж ирээд цохичихлоо гээд Д.ДДа хэлсэн тэгээд удаагүй Ц.Бийн зүүн нүд нь хавдаад хөхөрсөн, удаагүй Ц.Б гэртээ харилаа гээд явсан. Бид нар орой болоод хэвтэж байхад гаднаас Т.Б, Ц.Бийг дагуулж орж ирээд утас мөнгө авсан пизда гээд орилоод байсан. Тэгээд манай охин айгаад цагдаад дуудлага өгсөн байсан удаагүй цагдаа ирээд Ц.Б, Т.Б хоёрыг аваад явсан. Би яг хараагүй харин цохисныхон дараа бол харсан хавдаад хөхөрсөн байсан. Харин Т.Б Ц.Б рүү ална гээд дайраад байсан. Болсон үйл явдлыг манай эхнэр сайн мэдэж байгаа байх би согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг урд хойно нь оруулж ярьсан байж магадгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Гэрч Н.Оын өгсөн:

“...Тухайн өдөр би гэртээ нөхөр хүүхдүүд болон нөхрийн найз Д.ДДа нарын хамт байж байхад гаднаас танил нь гээд Ц.Б ах орж ирээд бид нар сууж байгаад дэлгүүрээс архи аваад ууцгаасан. Тэгтэл удаагүй бас нөхрийн танил гээд Т.Б орж ирээд бид нартай хамт архи уусан Т.Б манай охинд 150.000 төгрөг өгөхөөр болоод Т.Бтой хамт явж АТМ ороод надад мөнгө гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр буцаад гэр рүү очоод үргэлжлүүлэн архи ууцгаасан би уухаа болиод зогсоосон. Орой Т.Б, Ц.Б хоёр явсан хэн нь хэзээ явсан эсэхийг санахгүй байна. Маргааш өглөө нь би эрт ажилдаа яваад орой 16 цагийн үед гэртээ ирсэн чинь Д.ДДа, Ц.Б, манай нөхөр гурав согтуу байсан, Ц.Б ахын зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн хэвтэж байсан юу болсон талаар асуухад урьд өдөр хамт архи уусан Т.Б унтаж байхад нь цохисон гэж Д.ДДа хэлсэн тэгээд манай нөхөр согтуу байсан болохоор нь хэрүүл уруул хийх байх гэж бодоод урд байдаг гэртээ очиж хоноод маргааш нь ажилдаа явсан. Надад 150.000 төгрөг өөрөө авч өгсөн өөр мөнгө өгөөгүй, харин гар утсаа хаана хаясныг мэдэхгүй байна. Тэр хүн өөрөө согтуу гээгдүүлсэн үү? хүнд өгсөн үү мэдэхгүй байна түүний утсыг авсан хүн байхгүй....” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/

 

*Яллагдагч Т.Бын өгсөн:

“...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулах болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/   

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай “...Ц.Бийн биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний алимны салт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 24-25 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ......... тоотод иргэн Ц.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, ........ тоотод иргэн Б.Еийн гэрт маргалдан хохирогчийн Ц.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн  ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний алимны салст, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Бийн”...Эгийн гэр рүү алхсан гэрт нь өглөө 07-08 цагийн үе байх очиход Э, Да хоёр байсан эхнэр нь байхгүй байсан, дэлгүүр онгойхыг хүлээж байгаад бид гурав шараа тайлахаар болоод дэлгүүрээс хараа нэртэй архи аваад хувааж уугаад би тухайн үед согтсон байсан гэрт нь унтаж байтал нэг хүн ирээд миний нүүр рүү цохисон. Тэгээд би боссон чинь хамраас цус гарч байсан хэн цохисон юм бол гээд харсан чинь Т.Б чи миний утсыг мөнгөтэй хамт авсан байна гээд над руу дайраад байсан. тухайн үед миний ойлгосноор Э, Даа хоёр гараад явсан хойгуур намайг Т.Б цохисон юм шиг байна лээ Э орж ирээд зүгээр унтаж байсан хүнийг цохилоо гээд байсан. хамраас цус гарч байхад зүүн нүд шууд хавдаад юм харж болохгүй болсон. Би Э, Даа хоёртой юм ярьж байгаад гэр рүүгээ явсан тухайн үед цаг хэд болж байсан эсэхийг санахгүй байна. Намайг гэртээ унтаж байхад орой 20-21 цагийн үед байх хашаагаар хүн даваад орж ирж байгаа чимээ гарсан тэгээд би босоод үүдний амбаарынхаа хаалгыг онгойлгосон чинь Т.Б гараад ир пизда минь гээд намайг чирсэн би за байж бай гутлаа өмсөнө гэж хэлээд гутлаа өмсөөд гадуур хүрмээ өмсөөд гарсан чинь машинд суу гэж хэлээд суулгасан тухайн машин приус-20 маркийн машин байсан тэр машин такси гэж байсан, тэгсэн чинь шууд Эгийн гэрт очоод учиргүй намайг газар унагаагаад цээж рүү өшиглөөд байсан би толгойгоо дараад газар хэвтсэн тэгсэн чинь Э яаж байгаа юм гээд салгасан, Эгийн том 2 охин айгаад уйлаад байсан. Би утсаа тэр охин өгөөд цагдаад дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаа ирээд Т.Б бид хоёрыг цагдаагийн газар авч ирсэн. Т.Б намайг гар утас авсан мөн мөнгө авсан гэж уурлаад зодсон. Би эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдний ухархайн яс хугарч цөмөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.ДДын”...Ц.Б согтоод унтаж байсан тэгсэн чинь гаднаас мөн урд өдөр архи хамт уусан Т.Б гэх залуу согтуу орж ирээд унтаж байсан Ц.Б рүү хандаад мөнгө, утас өг пизда минь гэж хэлээд шууд очоод нүүр хэсэг рүү цохисон тэгсэн чинь Ц.Бийн хамраас цус гараад байсан цохисон залуу болох Т.Быг би салгаад байшингаас гаргаад явуулсан буцаж орж ирээд сууж байтал Ц.Бийн зүүн нүд нь хавдаад эхэлсэн. Тэгээд Э бид гурав юм яриад сууж байтал ээж ирж байгаа би явлаа гээд Ц.Б явсан. Орой унтаж байтал яг хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна Т.Б нь нөгөө зодсон Ц.Бийг дагуулж орж ирээд утас мөнгө өг гээд газар унагаад өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Еийн”...Тэгээд би согтоод унтсан байсан гэтэл нэг сэрсэн чинь Ц.Бийг унтаж байхад гаднаас Т.Б орж ирээд цохичихлоо гээд Д.ДДа хэлсэн тэгээд удаагүй Ц.Бийн зүүн нүд нь хавдаад хөхөрсөн, удаагүй Ц.Б гэртээ харилаа гээд явсан. Бид нар орой болоод хэвтэж байхад гаднаас Т.Б, Ц.Бийг дагуулж орж ирээд утас мөнгө авсан пизда гээд орилоод байсан. Тэгээд манай охин айгаад цагдаад дуудлага өгсөн байсан удаагүй цагдаа ирээд Ц.Б, Т.Б хоёрыг аваад явсан. Би яг хараагүй харин цохисныхон дараа бол харсан хавдаад хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Оын”...Маргааш өглөө нь би эрт ажилдаа яваад орой 16 цагийн үед гэртээ ирсэн чинь Д.ДДа, Ц.Б, манай нөхөр гурав согтуу байсан, Ц.Б ахын зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн хэвтэж байсан юу болсон талаар асуухад урьд өдөр хамт архи уусан Т.Б унтаж байхад нь цохисон гэж Д.ДДа хэлсэн тэгээд манай нөхөр согтуу байсан болохоор нь хэрүүл уруул хийх байх гэж бодоод урд байдаг гэртээ очиж хоноод маргааш нь ажилдаа явсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Т.Бын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Т.Б нь хохирогч Ц.Бийг зодож түүний биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний алимны салт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бын хохирогч Ц.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Бийн биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн зовхи, нүдний алимны салт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөртэй холбогдуулан ирүүлсэн баримтын хүрээнд 2.141.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд завсарлага авч төлсөн байна. Хохирогч нь  гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3.200.884/гурван сая хоёр зуун мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн  байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Тын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Боос 3.200.884/гурван сая хоёр зуун мянга найман зуун наян дөрөв/ төгрөг гаргуулан иргэний  нэхэмжлэгч Ч.М/Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын  хэлтэс/төрийн сангийн 100900020080 тоот данс/-д олгосугай.    

            6. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР