| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2208012690500 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ........... оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Бын Б/РД:АС................../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2208012690500 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Бгийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Хашаат сумын Баян багт иргэдээс хурга худалдаж авч байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Б.Б гэх хүн Хашаат сумын Цайдам багийн иргэн Ггийн Г, Бы Б гэх иргэдийг нэрийг ашиглаж ........., ............ угаарын утсаар залгаж надаас 5 удаа эм хонь хурга зарна гээд нийт 2.010.000 төгрөг залилсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Надаас эм хонь, хурга зарна гэж 2.010.000 төгрөг аваад авчирч эм хонь, хургаа авчирч өгөхгүй болохоор эм хонь, хургаа очиж авахаар Хашаат сумын Цайдам баг Г.Г, Б.Бэ гэх айл руу явах гэж гээд дэлгүүр дотроо байж байтал Сандагсүрэн гэх хүн орж ирээд Хашаат сумын Цайдам баг Ггийн Г гэх айлд ороод ирлээ хонь авахаар мөнгө өгсөн чинь Г.Г гэх хүн мөнгө аваагүй. Харин Б.Б Г.Гийн нэрийг хэлээд хонины мөнгө авсан байна гэж хэлэхээр нь би Г.Гт бас хонины мөнгө өгөөд авах гээд явах гэж байна гэтэл над руу .8, ......... дугаарын утсаар залгаж мөнгө авсан гэж хэлэхээр нь Б.Б гэх хүнд 2.010.000 төгрөг залилуулсан гэдгээ мэдсэн. Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр ....... дугаарын утсаар Г.Г байна 5 хурга зарна гээд ........... дугаарын А гэх хүний данс өгөхөөр нь 300.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ::::::::::: дугаараас Г.Г байна гээд 10 эм хонь зарна 500.000 төгрөгийг та эхлээд хийчих гэхээр нь ........ дугаарын А гэх хүний данс руу 500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр . дугаара.........ас Г.Г байна өчигдрийн зарахаар тохирсон 10 эм хониныхоо зөрүү мөнгийг гэхээр нь .......... дугаарын Э гэх хүний данс руу 350.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 90511108 дугаараас Г.Г байна та нэмээд 2 юм уу 3 хурганы мөнгө өгөөч гээд залгаад байхаар нь ............. дугаарын Х гэх хүний данс өгөхөөр нь 260.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдөр .......... дугаарын утсаар залгаад Бы Бэ байна 10 хурганы мөнгө авмаар байна гээд ............ дугаартай Ц гэх хүний данс өгөхөөр 600.000 төгрөг тус шилжүүлж залилуулсан. Би гомдолтой байна. Б.Б гэх хүнд залилуулж өгсөн 2.010.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/
*Гэрч Э.Бын өгсөн:
“...Миний нэр дээр .....8, . дугаар ......байдаг. Би 2021 оны 11 дүгээр сард Улаан баатар хотоос худалдаж авч аваад одоог хүртэл ашиглаж байгаа. Би 2022 оны оны 01 дүгээр сарын 28, 29, 30, 31-ний өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдөр би ., .......3 дугаараа өөрөө ашиглаж байсан гэхдээ тухайн өдрүүдэд манай нөхөр Бын Б бас миний ., . дугаа....руу.....дыг хэрэглэж байсан. Манай нөхөр Б.Б .8, ........... дугаараас Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн иргэн Ггийн Г, Бы Бэ гэх иргэдийн нэр ашиглаж иргэн Ц.Бгаас мөнгө авсан гэж сүүлд нөхрийн эгч Бын Батцэцэг гэх хүнээс сонссон. Харин 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн хооронд Ц.Б гэх хүнээс мөнгө авсан гэж ярьж байсан. Би тэр үед Ц.Б эгч чамд яахаараа мөнгө өгдөг юм бэ? гэж хэлтэл надад өгөлгүй яахав гээд байсан. Тухайн үед манай нөхөр гараад ирье гээд ..., ......... дугаартай гар утсыг аваад гараад явдаг байсан. Харин хэдэн төгрөг хэрхэн авсан талаар мэдэхгүй байна. Сүүлд надад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урд байдаг дэлгүүрийн эгчийн картаар гуйгаад мөнгөө авсан гэж ярьж байсан. Надад өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/
*Гэрч Х.Эгийн өгсөн:
“...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах Хархорин худалдааны төвийн 2 давхрын 20 номерын лангуун дээр худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манай лангуунаас өмнө хөнжил гудас нэг удаа худалдаа авч байсан нэг бор залуу эхнэр хүүхэдтэйгээ ирээд эхнэр хүүхэд нь ойрхон сандал дээр суугаад тэр бор залуу надаас эгч хөдөөнөөс малын мөнгө орж ирэх байгаа юм, миний данс картгүй болохоор авч болохгүй байна. Таны дансаар гаргуулаад авчих уу гэхээр нь би тэг тэг гээд хаан банкны ............. дугаарын дансаа өгсөн чинь нэлээн удаж байгаад миний дансанд 350.000 төгрөг Гт эм хонь Болороо гэсэн гүйлгээний утгатай дансанд орж ирэхээр нь тэр доор нь 350.000 төгрөг барааны орлогын мөнгөнөөс бэлэн гаргаж өгсөн. Харин 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Баян гол дүүрэгт байрлах Хархорин худалдааны төвийн 2 давхрын 20 номерын лангуундаа худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манай лангуунаас өмнө хөнжил гудас нэг удаа худалдаа авч байсан нэг бор залуу эхнэртэйгээ дахин ирээд сайн байна уу эгч миний дансны карт гардаггүйгээ таны дансаар дахин малын мөнгө хийлгээд авчих үү? гэхээр нь би надад одоо бэлэн мөнгө байхгүй байна. Харин энэ данс руу хийчих гээд охин Хгийн хаан банкны ........... дугаарын дансыг өгөөд охины данс руу 260.000 төгрөг орохоор би охин С.Хгаас 260.000 бэлнээр авч тэр залууд өгсөн. Би зайлуул хөдөөний малчин хийж байгаад цалин мөнгөө авч байгаа хүн юм болов уу гэж бодоод карт гаргах байна гэхээр нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин Хгийн дансанд 260.000 төгрөг хийлгэж Хгаас бэлэн 260.000 төгрөг авч нийт 610.000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39 дүгээр тал/
*Гэрч С.Хгийн өгсөн:
“...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Хархорин худалдааны төвийн 2 давхрын 25 номерын лангуундаа худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манай ээж Х.Э нь дансанд чинь 260.000 төгрөг орно гэсэн. Тэгээд мөнгө оронгуут нь надад бэлнээр нь 260.000 төгрөг аваад ирээрэй гэтэл удалгүй миний хаан банкны ............ дугаарын дансанд гүйлгээний утга Гт эм хонь хурга гэсэн 260.000 төгрөг дансанд орохоор нь Хархорин худалдааны төвийн 20 номерын лангуун дээр бэлнээр 200.000 төгрөг ээж Х.Эд аваачиж өгсөн....” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/
*Гэрч М.Цгийн өгсөн:
“...Намайг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Лаврус супер маркетдаа худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манайхаар байнга үйлчлүүлдэг Б.Б гэх залуу орж ирээд эгч би картгүй явж байна таны данс руу хүнээс хурганы мөнгө авах ёстой байгаа юм. Тэр хурганы мөнгийг таны данс руу хийлгээд авчихъя гэхээр нь би тэг тэг гээд өөрийн эзэмшлийн ............ дугаартай дансаа өгсөн чинь Улаанаад 10 хурга мөнгө гэсэн гүйлгээний утгатай 600.000 төгрөг миний ............ дугаарын дансанд ороод ирсэн чинь Б.Б дэлгүүрээс 15.000 төгрөг дээрээ нэмээд 5.000 тэгшлээд авчих гэхээр нь би 20.000 төгрөг уг дансанд орж ирсэн 600.000 төгрөгөөс нь хасаад надад бэлэн мөнгө хүрэлцэхгүй байсан учир ойр байрлах АТМ дансанд орсон 600.000 төгрөгийнх нь 500.000 төгрөг гаргаж аваад дэлгүүрийн орлогын мөнгөнөөс 80.000 төгрөг нэмээд Б.Б гэх залууд 580.000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн. Миний дансаар Б.Б гэх залуу 600.000 төгрөгийн гүйлгээ хийж 580.000 төгрөг гаргуулж авахдаа ганцаараа явж байсан. Би Б.Б гэх иргэний гэрийн хаяг, амьдарч байгаа газрыг мэдэхгүй байна. Манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаад 600.000 төгрөгийн гүйлгээ дансаар хийлгэсэн өдрөөс хойш 7-8 хоногийн дараа нэг танихгүй залуутай архи зээлчих гэж нэг орж ирэхээр нь би чамайг сайн танихгүй юм чинь архи зээл өгөхгүй гэтэл, эгч би найдвартай өгчих нь гэхээр нь зээл өгөхгүй гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш манай дэлгүүрээр дахин үзэгдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-48 дугаар тал/
*Яллагдагч Б.Бийн өгсөн:
“...Тухайн үед буюу 2022 оны 01 сард эхнэр Э.Б бид 2 гэр бүлийн хоорондын харилцаанаас болж маргалдаад эхнэр маань Улаанбаатар хот руу явсан. Би хэсэг хугацааны дараа эвлэрэх санаатай араас нь Улаанбаатар хот руу очсон. Тэгээд эхнэр бид 2 хэсэгтээ Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарсан бөгөөд тухайн үед ажилгүй, мөнгөгүй болчихоод л Архангай аймгийн Хашаат суманд амьдардаг аавын дүү Г, өөрийн найз Бэ нарын нэрийг бариад Хашаат суманд дэлгүүр ажиллуулдаг Бтай утсаар холбогдоод мал зарна гэж худлаа хэлээд мөнгө шилжүүлж авсан. Би хэдэн хэдэн удаа холбогдож 500.000 төгрөг, 300.000 төгрөг, 200.000 гаруй төгрөг шилжүүлж авсан. Яг нийтдээ хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Хувцас, хоол унд, унаа тэрэгний зардалд зарцуулсан. Ц.Б манай суманд дэлгүүр ажиллуулдаг, нэг нутгийн хүмүүс учир бие биеэ таньж мэднэ. Ц.Б нь дэлгүүр ажиллуулахаас гадна мал, махны наймаа хийдэг. Утасных нь дугаар надад байсан болохоор холбогдож байгаад мөнгө авсан. Ц.Б нь Г ахыг сайн таньж мэддэг учир найдвартай гэж бодсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 143-144 дүгээр тал/
*Хохирогч Ц.Бгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-55 дугаар тал/,
*Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт/хх-ийн 128-133 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 сарын 08-ны өдрийн хооронд ....., . дугаар..........ын утсаар Архангай аймгийн Хашаат сумын ....... байх хохирогч Ц.Б руу залгаж эм хонь хурга зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Х.Эгийн хаан банкны ., ир.........гэн С.Хгийн ., иргэн М.Цг.......ийн .........., иргэн Н.Агийн . дугаарын д.............ансуудаар дамжуулан нийт 2.010.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Бгийн”...Би Архангай аймгийн Хашаат сумын ....... иргэдээс хурга худалдаж авч байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Б.Б гэх хүн Хашаат сумын Цайдам багийн иргэн Ггийн Г, Бы Б гэх иргэдийг нэрийг ашиглаж ....., . угаарын........ утсаар залгаж надаас 5 удаа эм хонь хурга зарна гээд нийт 2.010.000 төгрөг залилсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Надаас эм хонь, хурга зарна гэж 2.010.000 төгрөг аваад авчирч эм хонь, хургаа авчирч өгөхгүй болохоор эм хонь, хургаа очиж авахаар Хашаат сумын Цайдам баг Г.Г, Б.Бэ гэх айл руу явах гэж гээд дэлгүүр дотроо байж байтал Сандагсүрэн гэх хүн орж ирээд Хашаат сумын Цайдам баг Ггийн Г гэх айлд ороод ирлээ хонь авахаар мөнгө өгсөн чинь Г.Г гэх хүн мөнгө аваагүй. Харин Б.Б Г.Гийн нэрийг хэлээд хонины мөнгө авсан байна гэж хэлэхээр нь би Г.Гт бас хонины мөнгө өгөөд авах гээд явах гэж байна гэтэл над руу ......... дугаарын утсаар залгаж мөнгө авсан гэж хэлэхээр нь Б.Б гэх хүнд 2.010.000 төгрөг залилуулсан гэдгээ мэдсэн. Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр . ду........гаарын утсаар Г.Г байна 5 хурга зарна гээд .4 дугаарын А..... гэх хүний данс өгөхөөр нь 300.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр .......... дугаараас Г.Г байна гээд 10 эм хонь зарна 500.000 төгрөгийг та эхлээд хийчих гэхээр нь . дугаарын............ А гэх хүний данс руу 500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр ........... дугаараас Г.Г байна өчигдрийн зарахаар тохирсон 10 эм хониныхоо зөрүү мөнгийг гэхээр нь . дугаарын Э.......... гэх хүний данс руу 350.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ............ дугаараас Г.Г байна та нэмээд 2 юм уу 3 хурганы мөнгө өгөөч гээд залгаад байхаар нь ........... дугаарын Х гэх хүний данс өгөхөөр нь 260.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдөр .......... дугаарын утсаар залгаад Бы Бэ байна 10 хурганы мөнгө авмаар байна гээд ........... дугаартай Ц гэх хүний данс өгөхөөр 600.000 төгрөг тус шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бын”...Би 2022 оны оны 01 дүгээр сарын 28, 29, 30, 31-ний өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдөр би . дугаараа өөрөө......... ашиглаж байсан гэхдээ тухайн өдрүүдэд манай нөхөр Бын Б бас миний . дугааруудыг хэрэглэж б......айсан. Манай нөхөр Б.Б ................. дугаараас Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн иргэн Ггийн Г, Бы Бэ гэх иргэдийн нэр ашиглаж иргэн Ц.Бгаас мөнгө авсан гэж сүүлд нөхрийн эгч Бын Батцэцэг гэх хүнээс сонссон. Харин 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн хооронд Ц.Б гэх хүнээс мөнгө авсан гэж ярьж байсан. Би тэр үед Ц.Б эгч чамд яахаараа мөнгө өгдөг юм бэ? гэж хэлтэл надад өгөлгүй яахав гээд байсан. Тухайн үед манай нөхөр гараад ирье гээд .............. дугаартай гар утсыг аваад гараад явдаг байсан. Харин хэдэн төгрөг хэрхэн авсан талаар мэдэхгүй байна. Сүүлд надад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урд байдаг дэлгүүрийн эгчийн картаар гуйгаад мөнгөө авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Эгийн”...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах Хархорин худалдааны төвийн 2 давхрын 20 номерын лангуун дээр худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манай лангуунаас өмнө хөнжил гудас нэг удаа худалдаа авч байсан нэг бор залуу эхнэр хүүхэдтэйгээ ирээд эхнэр хүүхэд нь ойрхон сандал дээр суугаад тэр бор залуу надаас эгч хөдөөнөөс малын мөнгө орж ирэх байгаа юм, миний данс картгүй болохоор авч болохгүй байна. Таны дансаар гаргуулаад авчих уу гэхээр нь би тэг тэг гээд хаан банкны .......... дугаарын дансаа өгсөн чинь нэлээн удаж байгаад миний дансанд 350.000 төгрөг Гт эм хонь Болороо гэсэн гүйлгээний утгатай дансанд орж ирэхээр нь тэр доор нь 350.000 төгрөг барааны орлогын мөнгөнөөс бэлэн гаргаж өгсөн. Харин 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Баян гол дүүрэгт байрлах Хархорин худалдааны төвийн 2 давхрын 20 номерын лангуундаа худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манай лангуунаас өмнө хөнжил гудас нэг удаа худалдаа авч байсан нэг бор залуу эхнэртэйгээ дахин ирээд сайн байна уу эгч миний дансны карт гардаггүйгээ таны дансаар дахин малын мөнгө хийлгээд авчих үү? гэхээр нь би надад одоо бэлэн мөнгө байхгүй байна. Харин энэ данс руу хийчих гээд охин Хгийн хаан банкны ........ дугаарын дансыг өгөөд охины данс руу 260.000 төгрөг орохоор би охин С.Хгаас 260.000 бэлнээр авч тэр залууд өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Хгийн”...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Хархорин худалдааны төвийн 2 давхрын 25 номерын лангуундаа худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манай ээж Х.Э нь дансанд чинь 260.000 төгрөг орно гэсэн. Тэгээд ... удалгүй миний хаан банкны .......... дугаарын дансанд гүйлгээний утга Гт эм хонь хурга гэсэн 260.000 төгрөг дансанд орохоор нь ... ээж Х.Эд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч М.Цгийн”...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Лаврус супер маркетдаа худалдаа наймаа хийгээд байж байсан чинь манайхаар байнга үйлчлүүлдэг Б.Б гэх залуу орж ирээд эгч би картгүй явж байна таны данс руу хүнээс хурганы мөнгө авах ёстой байгаа юм. Тэр хурганы мөнгийг таны данс руу хийлгээд авчихъя гэхээр нь би тэг тэг гээд өөрийн эзэмшлийн ........... дугаартай дансаа өгсөн чинь Улаанаад 10 хурга мөнгө гэсэн гүйлгээний утгатай 600.000 төгрөг миний ........... дугаарын дансанд ороод ирсэн чинь Б.Б дэлгүүрээс 15.000 төгрөг дээрээ нэмээд 5.000 тэгшлээд авчих гэхээр нь би 20.000 төгрөг уг дансанд орж ирсэн 600.000 төгрөгөөс нь хасаад надад бэлэн мөнгө хүрэлцэхгүй байсан учир ойр байрлах АТМ дансанд орсон 600.000 төгрөгийнх нь 500.000 төгрөг гаргаж аваад дэлгүүрийн орлогын мөнгөнөөс 80.000 төгрөг нэмээд Б.Б гэх залууд 580.000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бийн мэдүүлэг, хохирогч Ц.Бгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Бийг бусдын нэр ашиглаж эм хонь, хурга зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос шилжүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн нэг шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа гэрээний харилцаанаас ялгагдах бөгөөд хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулсаны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрч, бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байхын тулд эзэмшигч өмчлөгчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийснээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 2.010.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Ц.Б нь хохирол төлбөрөө аваагүй, хохирлоо нэхэмжилж байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Бээс 2.010.000 төгрөгийг гаргуулан гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1217 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3/гурав/ сар 20/хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9/ес/ сар 20/хорь/ хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт 2024 оны 06 сарын 13-ны өдрөөс шүүх хуралдаан болтол буюу 2024 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35/гучин тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1217 дугаартай тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3/гурав/ сар 20/хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9/ес/ сар 20/хорь/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 35/гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР