| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0154/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Б.Ж, Л.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бв овогт Лын Д, Бр овогт Бын Ж нарт холбогдох эрүүгийн 2412000000078 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Бр овогт Бын Ж/РД:АИ......../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, ахын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ............ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Бв овогт Лын Д/РД: АО........./,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2412000000078 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч С.Гийн өгсөн:
“...Би 2024 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... тоотод байрлах хашаанаасаа өөрийн эзэмшлийн 3 тооны ямаагаа хулгайд алдсан. Миний алдсан гэх 3 тооны ямаа нь халтар зүсмийн ямаа нь 3-4 удаа ишиглэсэн, буруу талын чих онь зөв чих нь цуулбар имтэй, хязаалан насны эр бор ямаа нь буруу талын чих онь, зөв чих нь урдаасаа ухам имтэй, зөв талын урд хөл цагаан, сартай хар ямаа нь хязаалан насны буруу талын чих онь, зөв чих нь урдаасаа ухам имтэй байсан. Би алдсан гэх 3 тооны ямаагаа тус бүрт нь 150.000 төгрөгөөр нийтдээ 450.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан гэх 3 тооны ямааныхаа арьс, ширийг харвал маш сайн танина. Би тухайн өдөр гэртээ эхнэр Нэргүйн хамт байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч З.Бгийн өгсөн:
“...Би тухайн өдөр ажил дээрээ байж байтал машинтай 2 залуу ирээд 3 ямааны арьс надад зарсан. Би тухайн ямааны арьсыг нь 120.000 төгрөгөөр худалдаж аваад хамт ажилладаг Н.Эд 126.000 төгрөгөөр зарсан. Би өмнө огт харж байгаагүй залуучууд байсан. Улаан, хар, халтар зүсмийн ямааны арьс байсан. Би бэлэн мөнгөөр худалдаж авсан. 20 гаран насны хоёулаа хар хөх өнгийн богино куртиктэй, гаднах содон шинж тэмдэгийг нь сайн санахгүй байна, мөн ямар маркийн машинтай ирснийг санахгүй байна, шавар болсон жижиг тэрэг л байсан. Миний ажил Шунхлай клонкийн зүүн талд байдаг. Малын түүхий эд авдаг хүмүүс нилээд тэнд зогсдог. Захын уулзвараас ирсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч З.Бгийн дахин өгсөн:
“...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. Би өмнө нь мэдүүлэхдээ ажил дээр байж байтал машинтай 2 залуу ирээд 3 ямааны арьс надад зарсан юм. Би тухайн 3 ямааны арьсыг нь 120.000 төгрөгөөр худалдаж аваад хамт ажилладаг Н.Эд 126.000 төгрөгөөр зарсан хэмээн хэлсэн. Яг үнэндээ 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11-12 цагийн үед Шунхлай колонкийн хажууд зогсдог арьс, ширний зогсоол дээр машинтай хоёр залуу ирээд 2 ямааны гулууз, 3 ширхэг ямааны арьс зэргийг Н.Э бид хоёрт худалдсан. Би 2 ямааны гулуузны 55.000 төгрөгийг, 3 ширхэг ямааны арьсны мөнгө болох 110.000 төгрөг нийтдээ 165.000 төгрөгийг хоёр залууд бэлнээр өгсөн. Өмнө өгсөн мэдүүлэгтээ энэ талаар ярих гэсэн боловч хариуцлагаас айгаад ярьж чадаагүй. Би тухайн залуусыг огт танихгүй. Надтай нэг гудамжинд байсан байж магадгүй. Нэг нь 12 кг нөгөө нь 10 кг нийтдээ 22 кг болж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/
*Гэрч Н.Эгийн өгсөн:
“...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. Би өмнө нь мэдүүлэхдээ ажил дээр байж байтал манай цуг ажилладаг З.Б гэх залуу над дээр ирээд 3 ямааны арьсыг 126.000 төгрөгөөр зарсан хэмээн хэлсэн. Үүн дээр нэмж хэлэхэд тухайн өдөр хамт ажилладаг З.Б үл таних хоёр залуугаас 3 ширхэг ямааны арьс, 2 ширхэг ямааны гулуузыг худалдаж авсан. Би яг З.Бг дээрх зүйлсийг худалдаж аваад дуусах үед очсон. Тэгээд З.Б 2 гулууз, 3 ширхэг арьсаа миний машин дээр тавьсан. Тухайн 2 ямааны гулуузыг би хот руу зарахаар өгүүлсэн. Нийтдээ 22 кг байсан. Харин 3 ширхэг ямааны арьс нь манай складанд байгаа. Би хүлээх хариуцлагаас айгаад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ энэ талаар ярьж чадаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/
*Яллагдагч Б.Жын өгсөн:
“...Би хохирлоо бүрэн барагдуулах болно. Үйлдсэн хэрэгтээ их харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр тал/
*Яллагдагч Л.Дгийн өгсөн:
“...Би хохирлоо бүрэн барагдуулах болно. Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 152-153 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-24-62 дугаартай: “...халтар зүсмийн 3-4 удаа ишиглэсэн ямааны үнэ 80.000 төгрөг, хязаалан насны эр ямааны үнэ 100.000 төгрөг, хар ямааны үнэ 80.000 төгрөг, нийт 260.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 59-61 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн АЦ-24-61 дугаартай: “...2007 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд монгол улсад орж ирсэн 11-96 АРН улсын дугаартай тоёота аксио королла маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 7.244.999/долоон сая хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 69-71 дүгээр тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 4-9 дүгээр тал/
*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 18-20 дугаар тал/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (автомашин, 3 тооны ямааны арьс), гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 14-17 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168-169 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ж, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн ........... тоотод хашаанаас иргэн С.Гийн 3 тооны ямаа хулгайд алдагдаж, түүнд 260.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ж, Л.Д нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Гийн“...Би 2024 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн ......... тоотод байрлах хашаанаасаа өөрийн эзэмшлийн 3 тооны ямаагаа хулгайд алдсан. Миний алдсан гэх 3 тооны ямаа нь халтар зүсмийн ямаа нь 3-4 удаа ишиглэсэн, буруу талын чих онь зөв чих нь цуулбар имтэй, хязаалан насны эр бор ямаа нь буруу талын чих онь, зөв чих нь урдаасаа ухам имтэй, зөв талын урд хөл цагаан, сартай хар ямаа нь хязаалан насны буруу талын чих онь, зөв чих нь урдаасаа ухам имтэй байсан. Би алдсан гэх 3 тооны ямаагаа тус бүрт нь 150.000 төгрөгөөр нийтдээ 450.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, гэрч З.Бгийн”...Би тухайн 3 ямааны арьсыг нь 120.000 төгрөгөөр худалдаж аваад хамт ажилладаг Н.Эд 126.000 төгрөгөөр зарсан хэмээн хэлсэн. Яг үнэндээ 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11-12 цагийн үед Шунхлай колонкийн хажууд зогсдог арьс, ширний зогсоол дээр машинтай хоёр залуу ирээд 2 ямааны гулууз, 3 ширхэг ямааны арьс зэргийг Н.Э бид хоёрт худалдсан. Би 2 ямааны гулуузны 55.000 төгрөгийг, 3 ширхэг ямааны арьсны мөнгө болох 110.000 төгрөг нийтдээ 165.000 төгрөгийг хоёр залууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эгийн”...З.Б үл таних хоёр залуугаас 3 ширхэг ямааны арьс, 2 ширхэг ямааны гулуузыг худалдаж авсан. Би яг З.Бг дээрх зүйлсийг худалдаж аваад дуусах үед очсон. Тэгээд З.Б 2 гулууз, 3 ширхэг арьсаа миний машин дээр тавьсан. Тухайн 2 ямааны гулуузыг би хот руу зарахаар өгүүлсэн. Нийтдээ 22 кг байсан. Харин 3 ширхэг ямааны арьс нь манай складанд байгаа...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Ж, Л.Д нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-24-62 дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч нар төлсөн болно.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь бүлэглэж, 11-96 АРН улсын дугаартай тоёота аксио королла маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хохирогч С.Гийн 3 тооны ямааг хулгайлсан үйлдэл нь бүлэглэж, машин машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ж, Л.Д нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Гт 260.00 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч С.Г нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Ж, Л.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн АЦ-24-61 дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Жын эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ж, Л.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.244.999/долоон сая хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийн үнэлгээ бүхий 11-96 АРН улсын дугаартай тоёота аксио королла маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж, Л.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бв овогт Лын Д, Бр овогт Бын Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэж, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Д, Б.Ж нарыг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Б.Ж нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацааг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Л.Д, Б.Ж нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.244.999/долоон сая хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийн үнэлгээ бүхий 11-96 АРН улсын дугаартай Королла аксио маркийн автомашиныг хураан улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Л.Д, Б.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Д, Б.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР