Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/154

 

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/154   

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Чийн Нт холбогдох эрүүгийн 2412000000144 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Архангай аймгийн Хотонт сумын .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол овогт Чийн Н/РД:АМ.........../  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг, Хотонт сум, .......... гэх газрын голын эрэг дээр эхнэр Х.Цтэй хардаж, маргалдан хохирогч Х.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          *Эрүүгийн 2412000000144 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Х.Цийн өгсөн:

“...Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр адуундаа яваад адуун дээрээ очиход 1 тооны адуу байхгүй байхаар нь ойр хавиар хайгаад гол дээр хар машин зогсож байхаар нь Ч.Н ах байна гэж бодоод яваад очиход Ч.Н ахын эхнэр Ц эгч байсан мэнд мэдээд байж байтал Ч.Н ах, А.Дын хамт машинтай ирээд Ч.Н ах та хоёр наанаа юу хийж байгаа гээд намайг мотоциколь дээр байхад цохиж унагаад би мотоциклоо хэвтүүлж орхиод зугтаасан. Ч.Н бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Ч.Н ах намайг эхнэртэй нь голын эрэг дээр очоод мэндлээд байж байтал та хоёр наанаа юу хийж байгаа гээд хардаж намайг зодсон. Ч.Н намайг цохиж зодсон. Миний биеийн толгой хэсэгт гараа атгаж байгаад нэлээн олон цохисон би яг хэдэн удаа цохисныг нь тухайн үед мэдэхгүй байна. Намайг гол дотор унагааж намайг боож толгой дээр дэвссэн. Миний баруун талын нүд рүү цохиж баруун нүд хавдсан, одоо зүүн талын хавиргаар өвдөж байгаа. Би Ч.Ныг цохиж зодсон асуудал болоогүй. А.До, Ц эгч, Ч.Н ах бид дөрөв байсан өөр хүн байгаагүй. Баруун талын нүд хавдсан, зүүн талын хавирга жоохон хөндүүр байгаа миний биед бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Ч Н ах гараа атгаж байгаад миний баруун талын нүд рүү цохисон. Тухайн үед би эрүүл байсан Ч.Н ах согтуу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/

 

*Гэрч А.Дын өгсөн:

“...Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Н ах сумын төвд жоохон согтуу халамцуу таараад намайг Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн газар нутаг Жандаганы ам гэх газар эхнэр малд явж байгаа намайг эхнэр дээр хүргээд өг гээд 17 цагийн үед би өөрийн машинаар Хотонт сумын Жандаганы ам гэх газар гол дээр очиход Ч.Н ахын эхнэр Ц эгч машинаа гол дотор оруулж зогсоогоод угааж байсан. Х.Б хажууд нь голын эрэг дээр байсан Ч.Н ах машинаас буугаад Х.Бийг чи миний эхнэртэй юу хийж байгаа юм гэж уурлаад барьцалдаж аваад бие биеийнхээ нүүр хэсэгт цохилцоод гол дотор ноцолдож байгаад голын урд талд гараад зодоон хийгээд байхаар нь би боль гээд машинтайгаа гол гараад боль гээд дундуур нь орж салгаад би Х.Б ахад та яахаараа миний дүүг ял эдэлж шоронд ороогүй байхад шоронд явсан гэж яриад яваад байгаа гэж асуухад яваад өгсөн би дахин асуух гээд араас нь гол гарахад урагшаа гол гараад яваад өгсөн би урагшаа машинтайгаа гол гарахад машины таван бул муу байсан нь мултарч унасан тухайн үед өөр зүйл болоогүй. Ч.Н ах анх гол дээр очиход Х.Б эхнэртэй нь хамт байсан учир Ч.Н ах хардаад маргалдаж зодолдсон. Ч.Н ах бид хоёрыг гол дээр очиход голын эрэг дээр Х.Б мотоциколь дээрээ суугаад Ц эгч машинаа гол дотор угааж байсан. Ямар шалтгаанаар Х.Б, Ц эгч хоёрыг хардсаныг нь би мэдэхгүй байна. Ч.Н ах Х.Б нар хоорондоо барьцалдаж аваад гол руу ороод бие, биеийнхээ нүүр хэсэгт гараараа цохилцоод голын урд талд гараад зодолдоод байсан тухайн үед Х.Бийн хамраас цус гарч Ч.Н ах Х.Бийг цусаа угаачих гэж хэлж байсан яг хэдэн удаа цохилцсоныг нь санахгүй байна. X.Б, Ч.Н ах хоёр хоорондоо барьцалдаж аваад бие, биеийнхээ нүүр хэсэгт гараараа цохилцож харилцан зодолдсон. Ч.Н ахын хамар дээр шалбарсан байсан, Х.Бийн хамраас цус гарч нүд нь хавдсан өөрөөр ил харагдах шарх сорив ажиглагдаагүй. Ч.Н ах жоохон халамцуу байсан. Х.Б ах бид хоёр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би Х.Б ахтай маргалдсан зүйл болоогүй. Ч.Н ахад манай дүүг шоронд явсан гэж ярьсанд гомдоод та манай дүүг шоронд яваагүй байхад яагаад тэгж хэлсэн талаар асуухад би тэгж яриагүй гээд яваад өгсөн өөр зүйл болоогүй. Би Х.Б ахаас яагаад шоронд явсан гэж хэлсэн талаар нь асуух гэж голыг хойш урагшаа 2 удаа гарахад миний машины таван бул нь усан дотор мултарсан. Би Х.Б ахыг машинаараа ална гэж хөөж элдсэн асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-21 дүгээр дүгээр тал/

 

*Яллагдагч Ч.Нын өгсөн:

“...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулах болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/   

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай “...Х.Бийн биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбээ, хүзүүнд зулгаралт, нурууны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт, цус хуралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 27-28 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг, ........... гэх газрын голын эрэг дээр иргэн Х.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг, Хотонт сум, ........... ам гэх газрын голын эрэг дээр эхнэр Х.Цтэй хардаж, улмаар маргалдан хохирогч Х.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Бийн”...Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр адуундаа яваад адуун дээрээ очиход 1 тооны адуу байхгүй байхаар нь ойр хавиар хайгаад гол дээр хар машин зогсож байхаар нь Ч.Н ах байна гэж бодоод яваад очиход Ч.Н ахын эхнэр Ц эгч байсан мэнд мэдээд байж байтал Ч.Н ах, А.Дын хамт машинтай ирээд Ч.Н ах та хоёр наанаа юу хийж байгаа гээд намайг мотоциколь дээр байхад цохиж унагаад би мотоциклоо хэвтүүлж орхиод зугтаасан. Ч.Н бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Ч.Н ах намайг эхнэртэй нь голын эрэг дээр очоод мэндлээд байж байтал та хоёр наанаа юу хийж байгаа гээд хардаж намайг зодсон. Ч.Н намайг цохиж зодсон. Миний биеийн толгой хэсэгт гараа атгаж байгаад нэлээн олон цохисон би яг хэдэн удаа цохисныг нь тухайн үед мэдэхгүй байна. Намайг гол дотор унагааж намайг боож толгой дээр дэвссэн. Миний баруун талын нүд рүү цохиж баруун нүд хавдсан, одоо зүүн талын хавиргаар өвдөж байгаа...” гэх мэдүүлэг, гэрч А.Дын”...Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Н ах сумын төвд жоохон согтуу халамцуу таараад намайг Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн газар нутаг Жандаганы ам гэх газар эхнэр малд явж байгаа намайг эхнэр дээр хүргээд өг гээд 17 цагийн үед би өөрийн машинаар Хотонт сумын Жандаганы ам гэх газар гол дээр очиход Ч.Н ахын эхнэр Ц эгч машинаа гол дотор оруулж зогсоогоод угааж байсан. Х.Б хажууд нь голын эрэг дээр байсан Ч.Н ах машинаас буугаад Х.Бийг чи миний эхнэртэй юу хийж байгаа юм гэж уурлаад барьцалдаж аваад бие биеийнхээ нүүр хэсэгт цохилцоод гол дотор ноцолдож байгаад голын урд талд гараад зодоон хийгээд байхаар нь би боль гээд машинтайгаа гол гараад боль гээд дундуур нь орж салгаад би Х.Б ахад та яахаараа миний дүүг ял эдэлж шоронд ороогүй байхад шоронд явсан гэж яриад яваад байгаа гэж асуухад яваад өгсөн би дахин асуух гээд араас нь гол гарахад урагшаа гол гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, яллагдагч Ч.Нын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Н нь хохирогч Х.Бийг зодож түүний биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбээ, хүзүүнд зулгаралт, нурууны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Нын хохирогч Х.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Х.Бийн биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбээ, хүзүүнд зулгаралт, нурууны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирол төлбөртэй холбогдуулан 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөрийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь  гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Монгол овогт Чийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ныг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР