Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/229

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000251 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Төвийн 03-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Төвийн 3-18 тоотод хамтран амьдрагч маргалдан чирч унагах, дээрээс нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн мөр, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний няцарсан шарх, баруун өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Төвийн 3-18 тоотод хамтран амьдрагч маргалдан чирч унагах, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн мөр, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний няцарсан шарх, баруун өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* сумын 2 дугаар баг Төвийн 03-18 тоотод эхнэр болон 4 хүүхдийн хамт амьдардаг. ...2024 оны  05 дугаар сарын 24-ний өглөө эрт ажилдаа яваад орой 19-20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд  манай эхнэр бэр эгч хоёр 0,5 литрийн хэмжээтэй архи хуваагаад уучихсан согтуу байж байсан. Тэгээд эхнэр над руу уурлаад намайг гэрээс хөөгөөд байхаар нь ууж байсан архийг нь авч гараад хогон дээр хаячихаад манай гэртэй ойролцоо байдаг танил ахын гэрт очиход найзууд нь гээд эхнэр, нөхөр хоёр ирчихсэн хамт сууж байсан. ...миний араас удаагүй манай эхнэр орж ирээд гэрийн эзэдтэй мэнд ч мэдэхгүй шууд надтай маргалдаад намайг цохиж зодоод эхэлсэн. Тэгсэн айлын эзэн ах уурлаад айлд орж ирчихээд үгийн зөрүүгүй хэрүүл маргаан хийгээд байхдаа яадаг юм  хэрэлдэх гэж байгаа бол гадаа гар эсвэл гэр орондоо очиж маргалд гээд эхнэр бид хоёрыг загнаад байсан. Тэгэхээр нь би түрүүлээд гарахад манай эхнэр дотор үлдсэн. Удалгүй араас айлын эзэн ах гэрээсээ гарч ирээд г гэр рүү нь хүргэж өг гэхэд өөрөө явна гээд зүүн тийшээ яваад өгсөн. Би буцаад ахынх руу ороод ирж магадгүй, юу ч гэсэн хаалгаа түгжчих гээд эсгий гэрийнх нь дотор хаалгыг түгжүүлсэн. Манай эхнэр буцаж ахынд ирээд гэр рүү орно гээд хаалгыг нь балбаад байсан. Тэгээд гэнэтхэн эсгий гэрийн зүүн урд талаас утаа гараад эхэлсэн. Бид хэд сандраад гадагш гараад бушуухан галыг унтраасан. ...гийн гаргаж байгаа үйлдэл хэрээс хэтрээд байсан болохоор нь чи одоо айлд ирчихээд агсам согтуу тавиад гэр орныг нь шатаах шахлаа, явъя гэсэн чинь явахгүй гээд байхаар нь хүчтэй татаад чирэхэд өвдөг нь шалбарчих шиг болсон. Тэгээд түрүүлж яваад цагдаа дуудаад хамт хүрээд ирсэн. ...эхнэр д хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.гийн "...манай нөхөр надтай маргалдаж байгаад тухайн айлаас намайг чирч гаргаж газар хүчтэй унагаад миний дээрээс цохисон. ...Тэгсэн  тэр айлд байсан хүмүүс гарч ирээд нэрийг нь мэдэхгүй байна, тэр айлын эзэн хөл муутай таягтай ах манай гэрийг шатаах шахлаа гээд уурлаад байсан. ...манай нөхөр намайг тухайн айлаас чирч гаргаад гар хөлнөөс татаж чангааж байх үед л миний мөр мултарсан юм шиг байна. ...Миний зүүн талын мөр мултарч, зүүн өвдөг гуя хэсэгт хөхөрч хавдсан, хүзүү хоолой улайчихсан байна. Тухайн үед маргалдах явцад л хүзүү хоолой улайсан байх, өөр биеийн бусад хэсэгт айхтар гэмтэл шарх байхгүй. ...Миний хувьд эмчилгээний зардал өр төлбөр болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Бид хоёр учир зүйгээ олсон болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг, гэрч "..Б. нь гаднаас нэлээн согтуу архи уучихсан орж ирээд үгийн зөрүүгүй нөхрийгөө хараад доромжлоод цохиж зодоод өшиглөөд байсан. Харин ч  // их тэвчээртэй тэгж цохиулж зодуулаад өөдөөс нь ямар ч үйлдэл гаргаагүй зодуулаад  байсан. тухайн үедээ архи уугаагүй эрүүл байсан. Гэхдээ манайд орж ирээд ганц нэг аяга пиво уухын хувьд бол уусан. Ер нь бол цоо эрүүл шахуу ухаантай байсан. Харин тэр г нь эрүүл ухаантай байсан үгүйг мэдэхгүй байна. Их л согтуу байсан. Манай гэрт байсан хүмүүсээс той маргалдаж биед нь халдаж цохисон зүйл огт байхгүй. ...Бид нарын дэргэд  нь эхнэр гийн биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 302 тоот  “...Б.гийн биед  зүүн мөр, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний няцарсан шарх, баруун өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи зүүн өвдөгний няцарсан шарх нь дангаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.


Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан болон бусад хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бага боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА