| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Н.Т**********,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д**********гийн Б*******эд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Д.Б******* нь Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Н.Т**********тай маргалдан, хутгалж, биед нь цээж, зүүн ташаа, гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б******* нь Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Н.Т**********тай маргалдан, хутгалж, биед нь цээж, зүүн ташаа, гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8х),
Шүүгдэгч Д.Б******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын төв рүү сургуулийн хүүхдээ авангаа эм тариа авч ирэх гэж явсан юм. Намайг Галт сум руу явахад манай эхнэр А**********г Хөвсгөл аймгийн Галт сумын 3-р баг, Гуу жалга гэх газарт байх гэртээ ганцаараа үлдсэн юм. Би сумын төв ороод байж байхад эхнэр араас залгаад энэ Түмээ намайг элэг бариад болдоггүй бараг хүчиндүүлэх шахлаа би үхлээ зүрх муу салганаж үхэх гээд байна гэсэн чинь чи үхэхэд яадаг юм гэж хэлээд тоохгүй байсан. Тэгэхээр нь би эм аваад өгөөч гэж хэлээд арай хийж босонгуут нь орны дор байсан модоор цохиж арайхийж хөөж гаргалаа. Тэгэхгүй бол бүр дээр дарж хэвтчихээд босохгүй байна. Хувцас хунар тайлах гээд дайраад байна гэж надад уйлаад хэлсэн. Тэгэхээр нь би сумын төвд хамаатны дүү Мөнхбаяртай тааралдаад уг асуудлын талаар хэлэхэд Мөнхбаяр та тэр хүнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээд яахав цагдаад хандсан нь дээр гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиж эхнэр рүү утсаар залгаж цааш нь лавлуулаад тэгээд яасан юм гэж асуусан чинь манай эхнэр надад Түмээ чамд гэрч байгаа юм уу үхсэн чамайг би бол дарамтална буудна гэж хэлсэн. Би айгаад үүдээ түгжчихсэн байгаа. Хойд талын айлын хүүхдийг утсаар дуудчихлаа гэж надтай ярьсан. Тэгээд би тэр шөнө нь сумын төвөөс гарч хөдөө очоод Т**********тай уулзаж чи одоо юу болоод байгаа юм манай эхнэрийг элэг барих гэлээ гэсэн чинь би ерөөсөө тийм юм хийгээгүй танай эхнэртэй нүүрэлдье гэж хэлж байсан. Тэгээд би за яахав уучлалт энэ тэр гуйгаад бас буруугаа ойлгох байлгүй гэж бодсон чинь Т********** тоож байгаа янзгүй миний буруу биш би тэгээгүй гэсэн байдалтай яваад байсан. Ингээд би 2024 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө манайд хүмүүс ирээд би жаахан архи дарс уусан. Гэхдээ өглөө нь бол гайгүй эрүүлжих маягтай л болчихсон бага зэрэг халамцуу байсан. Т**********ын гэрийн урд өөд 01 сарын 18-ны өглөө хонио бэлчээгээд туугаад явж байхад Т********** гэрийнхээ гадаа байж байхаар нь би хараад нөгөө асуудлынхаа талаар ярих гээд Духуу хүрээд ир гээд хочоор нь дуудсан. Тэгээд Т********** хонины бэлчээрт буюу гэрийнхээ урдхан талд над дээр хүрч ирсэн. Би нөгөө асуудлаараа манай эхнэрээс уучлалт ч гуйхгүй яваад байсан болохоор нь жаахан бухимдалтай л байсан. Т********** хүрч ирээд яагаад Духуу энэ тэр гэж дуудаад байна чи өөрөө духуу гээд уурлах янзтай байсан. Тэгэхээр нь би чамтай нэгийгээ үзье гэж бодлоо гээд морио сул тавьчхаад яваад очсон чинь урдаас түлхэхээр нь би энэнтэй ч барилцаад авах юм бол ч арай дийлэхгүй гэж бодоод малд өвч тэжээл өгөхөд ашигладаг байсан хөх өнгийн иштэй, жижиг тонгорог хутга халаасанд байхаар нь тэрийгээ гаргаж ирээд айлгах гэж ёворсон. Т********** зузаан хувцастай байсан болохоор би тэр богино хутгыг орчихно ч гэж бодоогүй. Тэгээд хоёр гурав хутгаараа ёворсон чинь Т********** гүйгээд гэр лүгээ явчихсан. Цус энэ тэр ч гарч харагдаагүй. Тэгээд л би морио барьж аваад хониндоо явчихсан. Хониндоо явж байсан чинь цагдаа энэ тэр ирлээ чи одоо яачихсан юм гэж надаас асуусан. Т********** гэртээ хариад цагдаа дуудсан л юм шиг байна лээ. Ийм л асуудал болсон. Би хэсгийн төлөөлөгчид болсон асуудлынхаа талаар тайлбарлаж хэлсэн...” гэв.
Шүүгдэгч Д.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт: “... мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10х),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 11х),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 12х),
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 13х),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 14х),
Хохирогч Н.Т**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө малаа тэжээгээд хонио бэлчээрт нь гаргачхаад гэртээ ороод байж байтал манай хажуу айлын Б******* гэх хүн манай гэрийн хажуухнаар хонио туугаад гараад явж байх шиг байсан. Тэгээд би гэрээсээ гартал Б******* ах намайг дуудсан. Тэгэхээр нь би яваад очтол мориноосоо бууж ирээд чамайг ална гэж хэлээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би та архи уусан согтуу байна та юм ярих гэж байгаа бол эрүүл болж байгаад ярь гэж хэлээд түлхэж өөрөөсөө холдуултал чамтай би өнөөдөр нэгийгээ үзнэ гэж хэлэхээр нь та яасан их хүнийг алдаг юм би танд хийсэн гэм байхгүй гэж хэлтэл намайг дахиж барьж авахаар нь би дахиж салгаад түлхсэн. Тэгтэл эргэж ирээд намайг миний биеийн эгэм, гэдэс, хөл хэсэг рүү нудраад байсан. Тэгээд би дахиж түлхэж холдуултал миний гуя руу хүйт оргиод унасан. Тэгээд би гараа өмд рүүгээ хийгээд гаргаж ирээд хартал гар цус болчихсон байхаар нь Б******* ах руу хартал гартаа тонгорго барьчихсан зогсож байхаар нь муу лалар намайг хутгаар шоролчихож байгаа юм уу гэж хэлээд гэр рүүгээ явж байхад миний араас дагаад алхаад чамайг гүйцээнэ ална гэж хэлээд яваад байсан. Тэгэхэд Б*******ийн хүүхэд үхрийн хашааны хажууд явж байсан эхнэр нь гэрийнхээ үүдэн дээр зогсож байсан. Тэгээд би хүүхдэд нь танай аав намайг хутгаар хоёр гурван удаа шорлочихлоо гэж хэлээд гэртээ ороод хаалгаа түгжээд байж байтал Б******* гэрийн хашааны гадаа ирээд чи гараад ир чамайг гүйцээгээд өгье гээд хашхирч байгаад явсан...Өнгөрсөн шөнө уусан болов уу гэмээр архи үнэртээд жаахан халамцуу байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20, 22х),
Хохирогч Н.Т**********ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Бидний хооронд өмнө бэлчээрийн маргалдаан болдог байсан. Надад хүнд гай болох олон мал байхгүй. Тэр өдөр болохоор газар бэлчээрийн маргаанаас болж хэрүүл хийх гэж байна гэж бодсон. Тэгээд надтай уулзахад жаахан согтуу байсан. Тэгээд та эрүүл болж байгаад надтай ярих юмаа яриа гэж хэлсэн. Тэгсэн малын хүүдэс аваад над руу дайрсан. Тэгээд та болиорой гэж хэлсэн. Тэгсэн гэнэт над руу хутга гаргаж дайрсан. Тэгээд би маргалдаж дуусаад цааш явж байсан хувцас доороос цус гараад байсан. Тэгэхэд намайг маргалдаж байхад хутгалсан байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас одоо ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэж эвлэрч гэрээ байгуулсан. Бид одоо ямар нэгэн өс хонзонгүй болсон. Цаашид нэг голд амьдарч байгаа учраас хүүхэд багачуудаа бодоод эвлэрч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа гэв.
Иргэний хариуцагч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Т**********ын хувьд 2024 оны 01 дүгээр сарын 18-наас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 797,500 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. Энэ мөнгөн дүнг төлж барагдуулбал өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 28х),
Гэрч Ё.А**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр Д.Б******* өглөө хонио туугаад бэлчээр рүүгээ явж байхдаа хажуу айлын Т**********ыг дуудаад орилоод байсан. Тэгэхэд нь Т********** гэрээсээ гараад манай нөхөр дээр очиж байгаа харагдаж байсан. Би тэр хоёрыг тэгж хэрэлдэж муудалцаж байгааг хараагүй. Малаа тэжээж дуусаад гараад ирэхэд тэр хоёр байсан газраа байхгүй манай нөхөр малаа туугаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36х),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай “...
1. Н.Т**********ын биед цээж, зүүн ташаа, гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
3. Н.Т**********ын биед учирсан гэмтэл нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 39х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 48х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 49х), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 50х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б******* нь Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Н.Т**********тай маргалдаж, биед нь хутгалж, Н.Т**********д цээж, зүүн ташаа, гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, гэрч Ё.А**********гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Б******* нь үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Д.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан учраас улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчоос уучлалт гуйж байна. Та эр хүний хувьд миний үйлчлүүлэгчийн эвлэрэх саналыг хүлээн авч эвлэрсэн явдалд талархаж байна. Миний үйчүүлэгч хийсэн хэрэгтэй гэмшиж, гэм буруу дээр маргахгүй зүйлгүй байгаа гэв.
Шүүгдэгч Д.Б******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Д.Б******* нь Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Н.Т**********тай маргалдан, хутгалж, биед нь цээж, зүүн ташаа, гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8х),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10х),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-ийн 11х),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 12х),
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 13х),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 14х),
Хохирогч Н.Т**********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-20, 22х),
Иргэний хариуцагч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 28х),
Гэрч Ё.А**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-36х),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт (хх-ийн 39х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Т**********ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Б*******ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч Н.Т**********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч Н.Т**********ын эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан зардал болох 797,500 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 100900020080 тоот дансанд төлснийг шүүгдэгч хохирол нөхөн төлсөнд тооцож эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогч Н.Т********** нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Б*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу санаандгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 795,500 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан учраас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн иштэй хар өнгийн эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгахыг даалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан учраас улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтэй гэмшиж, гэм буруу дээр маргахгүй зүйлгүй байгаа. Иймд шүүгдэгч Д.Б*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох улсын яллагчийн саналыг дэмжиж байна ...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх харгалзан Д.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн ажлын хэсэгтэй, хар өнгийн ажлын хэсэгтэй, эвхдэг жижиг 1 ширхэг тонгорог хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Д**********гийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б******* нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б*******ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн ажлын хэсэгтэй, хар өнгийн ажлын хэсэгтэй, эвхдэг жижиг 1 ширхэг тонгорог хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 797,500 (долоон зуун ерэн долоон мянга таван зуу) төгрөгийн хохирол төлсөн, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******эд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН