Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/00820

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Х овогт Б М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т овогт Б Т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.М нөхөр Б.Т 2006 онд албан ёсоор гэр бүл болсон. Хүү Т.Т маань 2009 онд төрсөн. Бид таарч тохирохоо болиод удаж байгаа, хүүхэдээ бодоод амьдарсан боловч амьдралд ахиц гараагүй. Нөхөр бид 2 бие биендээ хайр сэтгэлгүй үзэл бодол таардаггүй. 2021 оны 02 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байгаа. Эд хөрөнгө дээрээ тохиролцсон. Гэр бүл цуцлах, хүү Т.Т эх миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмж тогтоолгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б овогтой М гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох гэр бүл цуцлах саналыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Т.Т ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хөрөнгөө хуваахад тэтгэмж тогтоолгохгүй байхаар тохиролцсон учир хүүхдийн тэтгэмж тогтоохгүй байх хүсэлттэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан  хүсэлтдээ: “Б.М миний бие нь тус шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Одоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

Зохигчдын хооронд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эд хөрөнгө хуваах тухай гэрээнд:

1.Нөхөр Б.Т тай, эхнэр Б.Мөнхцэцэг тай нар нь ярилцаж тохироод Б.Т нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 6-р баг, 6-18-70 тоот (Ү2ЮЮ06413, 38,3м2) 3 өрөө орон сууцны 55,400,000 (Тавин таван сая дөрвөн зуун мянган) төгрөгний ипотекийн зээлийн үлдэгдлийг хааж, эхнэр Б.М, хүү Т.Т нарын өмчлөлд 2021.09.15-ны дотор шилжүүлж өгнө. Хүү Т.Т насанд хүртэл байрыг зарахгүй.

2.Нөхөр Б.Т тай, эхнэр Б.М нар нь ярилцаж тохироод Б.Т нь 2021.04.01-ны өдрийн байдлаар Тэгшсаятан ББСБ ХХК-нд (регистрийн дугаар 4398181)-тай, нэг бүр нь 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 20,000 (хорин мянган) ширхэг хувьцааны 200,0000,000 (Хоёр зуун сая) төгрөгний хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд үүнээс нөхөр Б.Т нь 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 8,000 (Найман мянган) ширхэг хувьцааны үнэ 80,0000,000 (Наян сая) төгрөг нь өөрт нь үлдэж, эхнэр Б.М 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 12,000 (Арван хоёр мянган) ширхэг хувьцааны үнэ 120,0000,000 (Нэг зуун хорин сая) төгрөгийг бэлнээр Б.М ХААН банкны 5090156910 тоот дансанд 2021.09.15-ны өдөр шилжүүлж өгнө. Уг мөнгө нь хүү Т.Т сургалтын төлбөр болон бусад зүйлд зориулагдана. Б.Т, Б.М нар нь өөрсдийн хувьцаанд харгалзах (2021.04.01-ны өдрөөс 2021.09.15-ны өдөр хүртэл) ногдол ашгийн зөрүүг компанийн 2021 оны тайлангийн хурлын дараа Б.Мхаргалзах ногдол ашгийн мөнгийг шилжүүлж өгнө.

3.Нөхөр Б.Т, эхнэр Б.М нар нь ярилцаж тохироод Б.Т нь Улаанбаатар хотод захиалсан 2 өрөө орон сууцны урьчилгаанд шилжүүлсэн 61,407,000 (Жаран нэгэн сая дөрвөн зуун долоон мянган) төгрөгийг 2021.08 дугаар сардаа буцаан авч Б.Т нь 51,407,000 (Тавин нэгэн сая дөрвөн зуун мянган) төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр болон автомашин худалдаж авах, Б.М 10,000,000 (Арван сая) төгрөгийг 2022.01.31-ний дотор гаргаж өгнө.

4.Нөхөр Б.Т, эхнэр Б.М нар нь ярилцаж тохироод Б.Т Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, Говил Арбулаг б-1-2а гудамж, 09 тоотод байрлах мансардтай дүнзэн хувийн орон сууцыг 158м2 өөрийн нэр дээр шилжүүлж авна. 2021.09.15-ны дотор.

5.Хүү Т.Т ээжийн асаргаанд үлдэнэ.

6. Сүмбэр-Арсай ХХК-нд татвараас шалгалт орж ирж торгууль ногдуулсан тохиодолд 2021 оны 09 дүгээр сарын 15-наас өмнөх торгуулийг хувааж төлнө.

7. Нөхөр Б.Т, эхнэр Б.М нар нь ярилцаж тохиролцоод энэхүү гэрээг хийв ямар нэгэн байдлаар маргаан үүсэхгүй мөн шүүх болон эвлэрүүлэн зуучлахад мөн адил хүчин төгөлдөр байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээнд заасан хугацааг өөрчилөн дараах байдлаар тохиролцож байна. Үүнд:

1.Б.Т нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 6-р баг, 6-18-70 тоот 3 өрөө орон сууцны 55 400 000 (Тавин таван сая дөрвөн зуун мянган) төгрөгний ипотекийн зээлийн үлдэгдлийг хааж, эхнэр Б.М, хүү Т.Т нарын өмчлөлд 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор шилжүүлж өгнө, хүү Т.Т насанд хүртэл байрыг зарахгүй байхаар,

2. Б.Т нь 2021.04.01-ний өдрийн байдлаар Тэгшсаятан ББСБ ХХК-нд (регистрийн дугаар 4398181)-тай, нэг бүр нь 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 20,000 (хорин мянган) ширхэг хувьцааны 200,000,000 (Хоёр зуун сая) төгрөгний хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд үүнээс нөхөр Б. нь 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 8,000 (Найман мянган) ширхэг хувьцааны үнэ 80,000,000 (Наян сая) төгрөг нь өөрт нь үлдэж, эхнэр Б.М 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 12,000 (Арван хоёр мянган) ширхэг хувьцааны үнэ 120 000 000 / нэг зуун хорин сая/ төгрөгийг бэлнээр Б.М ХААН банкны 5090156910 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор шилжүүлж өгнө. Уг мөнгө нь хүү Т.Т сургалтын төлбөр болон бусад зүйлд зориулагдана. Б.Т, Б.М нар нь өөрсдийн хувьцаанд харгалзах /2021.04.01-ний өдрөөс хувьцааны үнэ 120 000 000 төгрөгийг Б.М өгсөн өдрөөр тооцож/ ногдол ашгийн зөрүүг компанийн 2021 оны тайлангийн хурлын дараа Б.М харгалзах ногдол ашгийн мөнгийг шилжүүлж өгөхөөр,

3.Б.Т Улаанбаатар хотод захиалсан 2 өрөө орон сууцны урьчилгаанд шилжүүлсэн 61 407 000 төгрөгнөөс 10 000 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний дотор Б.М гаргаж өгөхөөр,

4.Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, Говил Арбулаг б-1-2а гудамж, 09 тоотод байрлах мансардтай дүнзэн хувийн орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор Б.Т нэр дээр шилжүүлж өгөхөөр,

5. Хүү Т.Т эх  Б.Масрамжид үлдээхээр,

6. Сүмбэр-Арсай ХХК-нд татвараас шалгалт орж ирж торгууль ногдуулсан тохиодолд 2021 оны 09 дүгээр сарын 15-аас өмнөх хугацааны торгуулийг Б.Т, Б.М нар хувааж төлөхөөр талууд тохиролцож байна” гэв.

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Б.Т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.М, Б.Т нар 2006 онд гэр бүл болж, 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны  07 дугаар сарын 06-ны өдөр хүү Т.Т төрсөн, хүү эрүүл бойжиж, сурч байгаа зэрэг нь зохигчдын тайлбар, Г-1012 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Г-1276 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Мэндцэцэн” өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, “Билигт өргөө” бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгааг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.

Нэхэмжлэгч Б.М нь хүү Т.Төөрийн асрамжид авна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан хүү Т.Тэнгисийг эх Б.М асрамжинд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн талаар тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хугацааны хувьд тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Т.Т эх Б.М асрамжид үлдээсүгэй.

3. Б.М нэхэмжлэлтэй Б.Т холбогдох иргэний хэрэгт

-Б.Т нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 6-р баг, 6-18-70 тоот 3 өрөө орон сууцны 55 400 000 (Тавин таван сая дөрвөн зуун мянган) төгрөгний ипотекийн зээлийн үлдэгдлийг хааж, эхнэр Б.М, хүү Т.Т нарын өмчлөлд 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор шилжүүлж өгөх, хүү Т.Т насанд хүртэл байрыг зарахгүй байхаар,

-Б.Т нь 2021.04.01-ний өдрийн байдлаар Тэгшсаятан ББСБ ХХК-нд (регистрийн дугаар 4398181)-тай, нэг бүр нь 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 20,000 (хорин мянган) ширхэг хувьцааны 200 000 000 (Хоёр зуун сая) төгрөгний хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд үүнээс нөхөр Б.Т нь 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 8,000 (Найман мянган) ширхэг хувьцааны үнэ 80,000,000 (Наян сая) төгрөг нь өөрт нь үлдэж, эхнэр Б.М 10,000 (арван мянган) төгрөгний үнэтэй, 12,000 (Арван хоёр мянган) ширхэг хувьцааны үнэ 120 000 000 / нэг зуун хорин сая/ төгрөгийг бэлнээр Б.М ХААН банкны 5090156910 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор шилжүүлж өгөх /Уг мөнгө нь хүү Т.Т сургалтын төлбөр болон бусад зүйлд зориулагдана/ Б.Т, Б.М нар нь өөрсдийн хувьцаанд харгалзах /2021.04.01-ний өдрөөс хувьцааны үнэ 120 000 000 төгрөгийг Б.М өгсөн өдрөөр тооцож/ ногдол ашгийн зөрүүг компанийн 2021 оны тайлангийн хурлын дараа Б.М харгалзах ногдол ашгийн мөнгийг шилжүүлж өгөхөөр,

-Б.Т Улаанбаатар хотод захиалсан 2 өрөө орон сууцны урьчилгаанд шилжүүлсэн 61 407 000 төгрөгнөөс 10 000 000 /арван сая/ төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний дотор Б.М гаргаж өгөхөөр,

-Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, Говил Арбулаг б-1-2а гудамж, 09 тоотод байрлах мансардтай дүнзэн хувийн орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор Б.Т нэр дээр шилжүүлж өгөхөөр,

-Сүмбэр-Арсай ХХК-нд татвараас шалгалт орж ирж торгууль ногдуулсан тохиодолд 2021 оны 09 дүгээр сарын 15-наас өмнөх хугацааны торгуулийг Б.Т, Б.М нар хувааж төлөхөөр зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Т 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.

8. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА