| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00408/И |
| Дугаар | 142/ШШ2021/00637 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2021/00637
| 2021 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 142/ШШ2021/00637 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг ******* тоот хаягт оршин суух ....../-ы нэхэмжлэлтэй,
ариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг ******* тоотод оршин суух..... холбогдох,
Гэм хорын хохирол 6.260.784,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 142/2021/00408/И индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРОЙЛО нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2018 оны 07 сарын 04-ний шөнө Оюут багийн нутаг дэвсгэр дэх Дөрвөн-Уул К-ийн удалдааны төвийн гаднах машины зогсоол дээр *******-д цохиулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд Эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 330 дугаар тогтоол, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 89 дүгээр магадлалаар *******ыг гэм буруутайд тооцсон болно. Энэ гэмтлийн улмаас одоо миний толгой байнга өвддөг, нойргүйдэлтэй болсон, хүзүү хөшинө, хэл бамбайна, хэл ээдэрнэ, хэл ам бадайрдаг болсон, далны доогуур зовиурлах, мөн байнгын таталт өгч өвчин намдаах эм хэрэглэдэг болсон. Одоо БОЭТ-ийн Мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон. 2018 оны 10 сарын 02-ны өдрөөс төрсөн ээж ...... асаргаанд байна. Ажил хийх ямар ч боломжгүй болсноор эхнэр, хүүхдүүдийг минь аваад салаад явсан. БОЭТ-ийн Сэтгэцийн тасагт байнга хэвтэж эмчлүүлдэг. *******аас болж би маш их хохирч байгаа бөгөөд одоо байнгын эм тариа, өвдөхөөрөө эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай, группийн мөнгөнөөс өөр орлогогүй тул өөрийнхөө ээж, аав, эгч нараасаа эдийн засгийн тусламж авч эмчилгээндээ хэрэглэсээр ирж байна. Энэ хугацаанд ******* миний биеийг нэг ч удаа асууж байгаагүй бөгөөд эрүүгийн хэргийн шүүх хурлаас хойш нэг ч удаа уулзаагүйд маш их гомдолтой байна. Иймээс эрүүгийн хэргийн шүүх хурлаас хойш өнөөг хүртэл эм тариа, эмчилгээний зардал, группийн зөрүү 6.260.784,99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: Эм тариа болон бусад зардалд 2.323.384 төгрөгийн шаардлага дээр шатахууны зардалд-55.000 төгрөг /Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслэлд шатахуун хийсэн зардал/, нотариатын зардал- 29.000 төгрөг, эм тариа 45.000 төгрөг нийт 2.452.384 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн группийн зөрүү 3.937.400 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар өөрчилж байна. 2018 оны 10 сарын 02-ны өдөр 70 % -иар хөдөлмөрийн чадвар алдалтыг сар бүр 155.000 төгрөгийн халамжийн тэтгэвэр тогтоогдож 12 сараар тооцож 240.000-155.000=85.000 төгрөгөөр тооцож 1.020.000 төгрөгийг *******аас авсан гэж бодоод группийн зөрүүг дараах байдлаар өөрчилж байна. 2019 оны 11, 12 сарын зөрүү 320.000 -174.000=146.000 төгрөг +146.000 төгрөг =292.000 төгрөгийг нэхэмжилнэ. өдөлмөр нийгмийн зөвшлөлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 05 дугаартай өдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноос үзэхэд 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 320.000 төгрөг, 2020.01.01-ний өдрөөс 420.000 төгрөгөөр тус тус тооцсоноос үндэслэсэн болно. 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021. 6 сар хүртэл - 420.000 - 300.000 төгрөг=120.000 төгрөг, үүнийг 1 жил 5 сар буюу 17 сараар бодож 2.040.000 төгрөгийг нэхэмжилнэ. Нийт группийн зөрүү 2.332.000 төгрөг, эм тариа болон бусад зардал 2.452.384 төгрөг, нийт 4.784.384 төгрөгийг *******аас нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн, бага дүү 2018 оны 07 дугаар сарын 04-ний шөнө Оюут багийн нутагт дэвсгэрт байрлах Дөрвөн уул худалдааны төвийн гаднах машины зогсоол дээр *******д цохиулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр болон 2018 оны 11 дүгээр сарын 14-ны Давж заалдах шатны шүүхийн магадлалаар *******ыг гэм буруутайд тооцсон болно. ******* тухайн үедээ энэ хүний цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл бидэнтэй холбогдоогүй. Нэг удаа ч уучлаарай гэж уучлалт гуйгаагүйд үнэхээр гомдолтой явдаг. Дүү маань сэтгэцийн өвчний улмаас унаж татдаг болсон. Ажил хийж чадахгүй, хөдөлмөрийн чадваргүй, зарим үед үйлдлээ хянаж чадахгүй, огцом ууртай болсон учраас эхнэр нь хүүхдүүдээ аваад салаад явсан. Дүү маань бусдад маш их хохирол учруулдаг болсон. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардлын тал хувийн баримтыг л бүрдүүлсэн байгаа. Тал баримт нь эхнэрт нь байсан. Маш их гомдолтой байна. 2018 оноос хойш группийн зөрүү, эмчилгээний зардал, мөн хот хооронд эмчилгээнд явсан шатахууны зардал гээд нийт 4.874.384 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь анх шүүхэд 6.261.284 төгрөг нэхэмжилсэн байдаг. Явцдаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02 өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 %-иар тогтоогдож, сар бүр халамжаас 155.000 төгрөг авч байсан байна гэж тооцож, 240.000 төгрөгнөөс 155.000 төгрөгийг хасаад 12 сарыг 85 000 төгрөгт үржүүлэн бодож 1.020.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагад оруулсан байсныг хасаж тооцсон байгаа. Тиймээс 11 болон 12 сарын зөрүү болох 146.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад оруулсан. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байсан. Үүнээс үндэслээд зөрүү 146.000 төгрөг гарч байгаа. 292.000 төгрөг нэхэмжилсэн. 2020 оны 01 сараас 2021 оны 06 сарыг хүртэл 17 сараар тооцоод 2.040.000 төгрөгийг нэхэмжилсэн. Учир нь одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгаа. Нийгмийн халамжийн дэвтрээс 2020 онд 300 000 төгрөг авч байгаа болох нь харагдана. Үүний зөрүүг 120 000 төгрөгөөр тооцоод группийн зөрүү 2.040.000 төгрөгийг нийлбэрээр 2.342.000 төгрөг болно. Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар нэхэмжлэх хууль зүйн үндэслэл нь байгаа. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дугаартай Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар *******ыг гэм буруутайд тооцсон байгаа. Гэм хор учруулсан этгээд гарсан гэм хорын хохиролыг цаашид ч гэсэн төлөх үүрэгтэй байгаа. Гэтэл өнөөдөр энэ хугацаанд нэг удаа ч холбогдоогүй, гэрт нь очихоор ийм хүн байдаггүй гэж хэлүүлдэг. Эрэн сурвалжлуулахад Багийн засаг дарга нь энэ хүн энэ хаяг дээрээ байна гэж тодорхойлолт өгдөг. ******* *******ын учруулсан гэм хорын нөлөөгөөр ажил ч хийж чадахгүй, 2 кг-аас ч дээш юм өргөж чадахгүй, хөгшин настай ээжийнхээ асаргаанд байгаа. Гэтэл хариуцагч ядахдаа эмчилгээнийх нь зардлыг ч төлье гэсэн сэтгэлгүйгээр тайлбар гаргасан байдаг. Энэ хүн зүгээр л байж байгаад ийм эмчилгээ хийлгээгүй. ангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад үгүйсгэнэ гэдэг ойлгомжгүй. Тэр томографи гэсэн бичигтэй баримтыг хараад томографийн зураг авхуулсан юм байна гэдгийг яагаад ойлгочихож болдоггүй юм бэ? тухайн хүн нь одоо байнгын сэтгэц болон мэдрэлийн эмчийн хяналтанд байгаа. Энэ нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаас харагдана. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр ч байна. Гэтэл үүнийг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг үгүйсгээд байгаа бол цааш нь өргөдөл гомдлоо гаргаад шалгуулах хэрэгтэй. Энэ 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч ганц удаа л Мангут гээд хувийн эмнэлэгт хэвтсэн байна. Уг нь байнга эмчлүүлэх шаардлагатай байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх үндэслэх нь зүйтэй. Мухар хужиртын баримтын хувьд НӨАТ-ын баримтыг нэхэх боломжгүй байгаа. өдөө газар тог ч байдаггүй юм байна. *******ы хувьд хүүхдүүдээ их санадаг. Тэгээд эхнэр рүүгээ очоод уулзах гэхээр хүүхдүүддээ ойртуулахгүй, бүр цагдаа дуудчихдаг. Гурван ч удаа торгуульсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Ийм хүнд өвчтэй зовлонтой хүнд улсаас сард өгч байгаа мөнгө нь 300 000 төгрөг л байгаа. Улсаас өөр ямар ч тэтгэмж, тусламж үйлчилгээ үзүүлдэггүй юм байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар *******аас 4.874.384 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
ариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны 330 тоот шийтгэх тогтоолоор иргэн ******* миний *******д гэмтэл учруулсан хэрэг шийдэгдэж, улмаар прокурорын эсэргүүцлээр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний 2018/ДШШ/89 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 01 сарын 16-ны 31 тоот тогтоолоор хохирол төлбөрийн асуудал хэвээр шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүх *******ы нэхэмжилсэн 6.920.209 төгрөгнөөс эмчилгээний болон бусад зардал 2.550.000 төгрөг, 2018 оны 10 сарын 02-ноос 2019 оны 10 сарын 02 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын 155.000 төгрөгийн тэтгэвэр тогтоосны зөрүүг /240.000 155.000 = 85.000 х 12/ 1.020.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг ******* би 5.444.882 төгрөг болгон бүрэн төлж дуусгасан, хохирогч ингэж тохиролцох замаар хохирол бүрэн төлөгдсөн, гомдолгүй гэсэн болохыг давж заалдах шатны шүүхийн 89 тоот магадлалын ТОГТОО хэсгийн 2 дахь заалтад дурдсан байгаа. Мөн анхан шатны шүүх *******нөрсайхны нэхэмжлэлээс 2.350.209 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн. Гэтэл одоогийн нэхэмжлэлд шүүхийн жич нэхэмжлэхээр үлдээсэн тэр хохирол зардал байхгүй бөгөөд түүнчлэн нэгэнт нэхэмжлэн хангуулсан 2019 оны тэтгэвэр өдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
2. *******ы нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа үндэслэл бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Өнөрсайхан нь машин бариад явж байхыг нь хараад миний ээж эхнэрээс нь асуухад "Үгэнд орохгүй хүнийг чинь яах юм" гэж байснаас үзэхэд түүний ээжийнхээ асаргаанд байгаа, эхнэр салаад явсан гэсэн нь бодитой биш байх гэж бодогдож байна. Ийм учраас *******ы эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй болсон эсэх, асаргаа тэтгэмжийн үндэслэл зэргийг зохих байгууллагаар тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Мөн *******ы авч хэрэглэсэн гэх эм эмчилгээний зүйл болон бусад зардлын үндэслэлийг зөв тогтоохын тулд түүнээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх буюу истор, амбулаторын карт зэргийг гаргуулж хэрэгт хавсаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр ажиллагааг явуулж нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох болон няцаах нотлох баримтыг цуглуулсны дараа хэдий хэмжээний хохирол хариуцах, эс хариуцах асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна гэжээ.
ариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугийн асуудал 2018 онд хэлэлцэгдээд дууссан. 2019-2021 оны баримтуудаас үзэхэд ******* гэдэг хүн мэдрэлийн эмчид үзүүлээд, эмнэлэгт хэвтдэг групп сунгуулаад явж байсан нөхцөл тухайн баримтуудаас харагдаж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Яг ямар өвчин бэ? гэдгийг тогтооход хэцүү. Өвчний түүхийг судлаад үзэхэд 3 янзын буюу эпилепсия, нипрон зэрэг өвчний онош бичигдсэн байдаг. Энэ хүний оноштой адил хүмүүсийн сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмчилгээ үйлчилгээний тусгай журам улсаас батлагдсан байдаг юм байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны 180 тоот тушаалаар батлагдсан журам байгаа. *******ы хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 70% гэж тогтоосон байгаа. Гэтэл эдгээр хүмүүсийн хэлж байгаа нь ******* цочмог ууртай, орондоо шээдэг гэх мэт бүр сэтгэцийн өвчтэй болчихсон гэсэн тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан дутуу авсан цалин хөлс, 502.2-т заасан цалин хөлснөөс өөр орлогогүй бол гэснийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. Дутуу авсан цалин хөлс энэ бол хамаарахгүй. ******* Дөрвөн уул худалдааны төвд ажилладаг байсан юм билээ. ******* 2020 оныг дуустал өдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, өгжлийн бэрхшээлтэй иргэний групп гэж нийт 400-аад мянган төгрөг авч байсан. Энэ баримтаас хөдөлмөрийн хөлсний зөрүү бол гарахгүй. 2021 оны 01 сараас Засгийн газрын 24 тоот тогтоолд заасны дагуу 300.000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас авч байгаа. Эндээс харахад 2.040.000 төгрөгийн тооцоо л гарч ирнэ. Мөн эмчилгээ үйлчилгээний зардлын болон бусад баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа нь ихэнх нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахааргүй, ач холбогдолгүй, эргэлзээ бүхий байна. Нэг ёсондоо хуулийн шаардлагыг хангахааргүй баримтууд байна гэж үзэж байна. Бид өнөөдөр шүүхийн өмнө энэ хэрэгт ач холбогдолтой баримтыг л үнэлэх ёстой. эрэгт нэхэмжлэгч талаас ирсэн баримтуудыг нэг бүрчлэн жагсаасан байгаа. Эндээс үзэхэд 1.929.760 төгрөгийн баримт жагсаасан байдаг. *******ы амбулаторийн картаас үзэхэд эмчийн бичсэн эмний жагсаалттай эмийн сангийн баримтууд нь таардаггүй. 501.120 төгрөгийн эмийн баримтын утга нь уншигддаггүй. Ийм баримтыг шүүх үнэлэх боломжгүй. Бүр огт уншигдахгүй 2 баримт байгаа. ууль тогтоомжоор ******* үнэхээр сэтгэцийн эмгэгтэй болсон бол Эрүүл мэндийн сайдын 180 тоот тушаалаар батлагдсан журамд заагдсан сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд зориулагдсан эм, эмнэлгийн үйлчилгээнүүдийг улсаас үнэ төлбөргүй авах эрхтэй юм байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.6; 8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар төрөөс үнэ төлбөргүй эмчлэгдэх эрхтэй байгаа. Мөн эмчилгээ болон эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг байгаа. Эдгээр үйлчилгээнүүд яагаад *******д үйлчилдэггүй юм бэ? Миний хувьд өвчтэй хүний эмчилгээ үйлчилгээг огт үгүйсгээгүй. Шүүхийн өмнө нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан эргэлзээгүй байх ёстой учраас л ярьж байна. Мөн шатахууны 13 удаагийн баримтаас ихэнх нь буюу ес нь 2020 оны 10 дугаар сарынх байгаа. Гурван баримт бусад хугацааных. Эндээс харахад ямар тээврийн хэрэгсэлд, хэн гэдэг хүнд олгосон болох нь тодорхойгүй байна. Мөн энэ эмчилгээний картнаас харахад энэ үед Улаанбаатар хотод эмчилгээнд явсан, эмчилгээ үйлчилгээ авсан зүйл огт харагдахгүй байгаа. Нотриатын зардлыг бол шүүх үнэлэх байх. Ингэхээр шүүх зөрүү 2.040.000 төгрөгийн асуудлыг шийдэх хуулийн үндэслэл байна. Тэр витамин с, хөвөн энэ тэр авсан баримт *******ы өвчинд яг ямар хамааралтай байдаг юм бол? Шаардлага хангасан баримтнаас бусад баримтыг шүүх хэлэлцэх боломжгүй учраас хэрэгсэхгүй орхих нь зүйтэй байх. Асаргааны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг яг ямар эрх зүйн чадамжтай хүн асарч хариуцах заалт байдаг юм бол. *******ы хувьд асарч байгаа хүн нь гээд гэсэн нэртэй нэлээд настай хүний зураг харагдана лээ гэв.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 6.260.784,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.784.384 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан.
ариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд ирүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ариуцагч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Дөрвөн-Уул худалдааны төвийн хашаанд нэхэмжлэгч *******ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, нэхэмжлэгч *******д гэмт хэргийн улмаас гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хэлбэрийн хугарал, тархины 2 талын бөмбөлөгийн дух хэсгийн хүнд зэргийн няцрал, хуйх, дух, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 89 дугаартай магадлалаар тогтоогдож байна. /хх-35-41/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******* эм, эмчилгээ, сувилгаа, үйлчилгээний зардал 2.323.384,99 төгрөг, халамжийн сангаас авч байгаа тэтгэвэрийн зөрүү 3.937.400 төгрөг, нийт 6.260.784,99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эм, эмчилгээ, сувилгаа, үйлчилгээний зардал 2.452.384 төгрөг, халамжийн сангаас авч байгаа тэтгэвэрийн зөрүү 2.332.000 төгрөг, нийт 4.784.384 төгрөг гаргуулахаар бууруулж өөрчилсөн.
ариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...*******ы эмнэлэгт үзүүлдэг, хэвтэн эмчлүүлдэг, өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, тэтгэвэр тогтоолгон авдаг болох нь баримтаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтаар түүний нэхэмжлэлийг бүрэн хангах боломжгүй байна. гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаан оношоор ердийн өвчний жагсаалтын 1-2-3-2 дах заалтаар *******ы хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон, тэрээр өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эм, эмнэлгийн үйлчилгээ авдаг болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0388247 дугаартай акт, нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 71-95, 100-102/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт эм, эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ, сувилгаа хийлгэсэн төлбөрийн баримт, бензин шатахуун, нотариатын үйлчилгээ авсан баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн ба хэргийн 12-27, 99-р талд авагдсан эм, эмчилгээ үйлчилгээ, сувилал, нотариат, шуудангийн төлбөрийн баримтуудаас нотлох баримтын шаардлагад нийцсэн 1.972.389 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж, харин 479.995 төгрөгийн шатахууны болон эмийн сангийн баримтууд нь хэнд олгосон нь тодорхойгүй, уншигдах боломжгүй, нотлох баримтын шаардлагад нийцээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс авч байгаа тэтгэвэрийн зөрүүд 2019 оны 11, 12 сарын /320.000-174.000=146.000*2/ 292.000 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 сар хүртэл /420.000-300.000=120.000*17 сар/ 2.040.000 төгрөг, нийт 2.332.000 төгрөг гэж тодорхойлсон.
өдөлмөр, нийгмийн зөвшлөлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс сард 320.000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 420.000 төгрөгөөр тус тус тогтоосон байдаг.
Нэхэмжлэгч ******* нь гэмтлийн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 12 сарын хугацаагаар 69 хувь хөдөлмөрийн чадвар алдалтаар Нийгмийн даатгалын сангаас сар бүр 270.000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр, Нийгмийн халамжийн сангаас сар бүр 174.000 төгрөгийн халамжийн тэтгэвэр тогтоогдож нийт 444.000 төгрөгийн тэтгэвэр авч байсан болох нь тэтгэвэрийн дэвтэрүүд, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, амбулаториор эмчлүүлэгдсийн картын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 28-30, 85-р хуудас/
Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 11, 12 сарын тэтгэвэрийн зөрүү 292.000 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320.000 төгрөгөөс тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байна.
Нэхэмжлэгч ******* нь гэмтлийн улмаас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 сарын хугацаагаар 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалтаар Нийгмийн даатгалын сангаас сар бүр 270.000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож авч байсан ба Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тэтгэвэрийн хэмжээг 300.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, нэхэмжлэгч тэтгэвэрийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөс тооцож 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 сар хүртэл /420.000-300.000=120.000*17 сар/ нийт 2.040.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч *******аас *******ы эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд эм, эмчилгээ үйлчилгээ, сувилал, нотариат, шуудангийн төлбөрийн зардал 1.972.389 төгрөг, тэтгэвэрийн зөрүү 2.040.000 төгрөг, нийт 4.012.389 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 771.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч О.Дэлгэрсайханд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар *******ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 79.148 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТОО НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 4.012.389 /дөрвөн сая арван хоёр мянга гурван зуун наян ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 771.995 /долоон зуун далан нэгэн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 79.148 /далан есөн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА