| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/153 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Б.Тогтох,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А*******,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгч М.Б********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М**********ийн Б**********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч М.Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2023 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбулаг” гэх нэртэй газарт ****УНЗ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөн оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7-д жолоочид осолтой байдал бий болохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн, хөдөлгөөний аюулыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн харанхуй, үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг /харуулсан хэсэг/ гэсэн дүрмийг тус тус зөрчсөний улмаас Б.О*******г /эр 37 настай/ авто машинаар мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2023 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбулаг” гэх нэртэй газарт ****УНЗ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөн оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7-д жолоочид осолтой байдал бий болохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн, хөдөлгөөний аюулыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн харанхуй, үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг /харуулсан хэсэг/ гэсэн дүрмийг тус тус зөрчсөний улмаас Б.О*******г /эр 37 настай/ авто машинаар мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай найз болох Б********* манай найзууд руу залгаад та нар манай гэрт ирж цай уугаарай гэсэн.Тэгэхээр нь би өөрийнхөө аавыг тосны голд аавын төрсөн дүү болох Баянмөнх гэдэг айлд аавыгаа үдээгээд талийгч найз бид хоёр Тосонцэнгэл сумын 1-р багийн Баянбулаг гэдэг нэртэй газар Б*********гийн гэрт нь очсон. Бид хоёрыг гэрт нь очиход С*********, Н*********, Н*********, Б*********гийн гэсэн 4 айл гэр бүлээрээ байсан. Бид хоёрыг Б*********гийн гэрт нь очиход гэдэс цансан байсан тэрнээс нь бид хоёр идээд гэрийн гадаа гарч ирээд бид нар хоорондоо юм яриад хорхгоо хараад сууж байсан. Удалгүй хорхог болоод бид нар бөөндөө хорхгоо идчихээд тэд нар зөндөө архи уугаад морь мал яриад сууж байсан чинь орой болсон байсан. Бид нар бүгдээрээ модноос гишүү оруулж ирж байгаад гал түлээд юм яриад суух болоод би мод руу Н********* бид хоёр явсан тэгээд гишүүгээ оруулж ирээд гал түлэх газраа би модноос оруулж ирсэн гишүүгээ үлдээгээд харсан чинь гал түлхэх газрын ойролцоо өнгөрдөг О******* бид хоёрын унаж ирсэн байсан машин байхаар нь би тухайн машиныг тэр газраас холдуулах гээд машинд суусан чинь түлхүүр нь дотор талдаа байсан тэгэхээр нь би машин асаагаад хөдөлсөн чинь машин нэг зүйл дайрчих шиг болоод дугарахаар нь би машинаас буугаад харсан чинь машины доогуур манай найз болох О******* нь байж байсан тэгээд би сандраад нөгөө хэдийгээ дуудаад машины доогуур модоор хөшөөд О*******г гаргаж ирсэн тухайн үед би шоконд ороод хэсэгтээ юу болж байгааг бол мэдээгүй тэгээд нэг ухаан ороод багийн эмч болон холбогдох хүмүүст нь хэлсэн. Эмнэлэг ирээд О*******г өнгөрсөн байна гэж хэлсэн би бас өөрөө үзүүлж эмнэлгийн тусламж авсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б**********ийн өгсөн: “ Мэдүүлэг өгөхгүй...гэм буруугийн талаар маргаангүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1-р хх-ийн 6-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 19-20-р хуудас),
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1-р хх-ийн 21-22-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-27-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 29-31-р хуудас),
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-33-р хуудас),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би маш их гомдолтой байна. Охин Баярмаагийн гаргасан нэхэмжлэлүүдийн дагуу хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Мөн нэмж 3,853,980 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ нь талийгаачийн 49 хоногт гарсан зардал байгаа юм. Нийт 18,388,280 төгрөгийг нэхэмжилнэ. Бусад миний эмнэлэгт хэвтсэн эмчилгээ хийлгээд гарсан зардлыг шүүх хурлаас өмнө нэмж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Д*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манайд 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай нөхрийн найзууд болох уяачид Сүхээ, Н*********, Н*********, Б********** найз О*******гийн хамт Сүхээгийн эхнэр Булгаа, Н*********ий эхнэр Эрка, Н*********н эхнэр охиноо нар ирсэн. ...орой 23 цаг өнгөрч байхад би эхнэрүүд хамт гэртээ цай чанаад байж байтал гаднаас Б********** орж ирж хүн дайрчихлаа гэхээр нь гарч харсан чинь гэрийн баруун талд О******* Б**********ийн унаж ирсэн хөх өнгийн приус 20 маркийн машин дор дарагдчихсан доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ... бид нар хамжиж машиныг өргөөд модоор хөшиж байгаад талийгаач О*******г татаж гаргасан. Тэгэхэд ямар нэг дуу чимээ гарахгүй, хөдлөхгүй байсан.... бид нар хамжиж машиныг өргөөд модоор хөшиж байгаад талийгаач О*******г татаж гаргасан тэгэхэд ямар нэг дуу гарахгүй хөдлөхгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч М.Н*********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 23-ны 00 цаг 10 минутын үед найз Б*********гийнд очиход манай найз О******* нь машинд дайруулчихлаа гээд манай найз нар тойроод сууж байсан юм. Би тухайн үед очоод гарыг нь барихад гар нь хүйтэн байсан болохоор сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн...бид нар найз нөхдөөрөө нийлээд хорхог хийж идээд ууцгаасан. Б********** архи уух нь уусан гэхдээ хэр зэрэг их идэж ууснаа би мэдэхгүй байна...би доошоо айл руу явсан хойгуур тийм асуудал болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 47-48, 52-р хуудас),
Гэрч А.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэнд байсан эрэгтэйчүүдээс Б**********, Эмбэг 2 гишүүнд явсан манай нөхөр Б*********, Сүхээ нар айл руу явцгаасан тэгээд эмэгтэйчүүд нь гэртээ орох гэж байхад амь хохирогч О******* гэнэт гараад ирэхээр нь чи яваагүй юм уу гэж асуусан чинь харин уусан архиндаа тасраад үлдчихсэн байна гээд нэмгэн хувцастай бүр даарчихсан бололтой зогсож байсан. Тухайн үед Амь хохирогч О******* нь миний бие өвдөж байна гэж огт хэлээгүй яриагүй галын хажууд үлдсэн. Тэгээд би гэрт ороод хэвтэж байгаад унтчихсан байсан. Би тухайн үед хэр удаан утсанаа мэдэхгүй байна. Тэгтэл Б*********гийн эхнэр Д********* намайг дуудаж сэрээгээд гадаа болохоо байлаа гэхээр нь гүйгээд гартал амь хохирогч О******* машин доогуур хэвтэж байсан. Тэгээд бид нар машин доороос гаргаж ирэх гэж ноцолдож байгаад гаргаж иртэл хамаг бие нь хөрчихсөн байсан. Би бодохдоо маш хурдан хугацаанд гаргаж ирсэн байх гэж бодож байсан. 2023 оны 07 дугаар 22-ны орой бид нар гэрт гэр бүл найз нөхрүүдээрээ нийлсэн 6 хүн Б*********гийнд очихдоо 4 шил 0.75 литрийн Агар нэртэй архи 0,5 литрийн 3 шил Агар нэртэй архи 2,5 литрийн том пиво 2 ширхэг аваад очсон 5 литрийн саванд хийсэн айргийг манайхнаас нэг нь авч очсон архи пивоо ууцгаасан намайг харж байхад Б********** тэр авч очсон айрганаас нэлээд уугаад байсан. Тухайн үед Б********** архи уух нь уусан гэхдээ ухаанаа алдтал уугаагүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-59-р хуудас),
Гэрч М.С*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 он 07 дугаар сарын 23-ны 00 цагийн үед Н*********, Б********* бид 3 тамхи олж ирэхээр нь айл руу яваад удаагүй байтал манай эхнэр М.Б*********г залгаад М.Б********** машинаа хөдөлгөх гэж байгаад Б.О*******гийн дээгүүр гарчих шиг боллоо хурдан ир гээд бид 3 удалгүй явж очиход Б.О*******г машин доороос гаргаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-63-р хуудас),
Гэрч З.Н*********ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 22-ны 23 цагийн үед манай найз М.Б********** галын наадам хиймээр байна 2-уулаа гишүүнд явъя гээд явсан бид хоёр түүж ирсэн гишүүгээ түүдэг хийх газраа аваачиж буулгаад би эхнэр хүүхэд дээрээ очоод машинаас буулгаад гэр лүү орох гэтэл дуу чимээ гараад явчихсан нохой дайрсан юм болов уу гээд очтол машин доор Б.О******* дайруулсан байдалтай хэвтэж байсан сандраад тухайн машин доороосоо найз Б.О******* хэвтэж байсан сандраад тухайн машин доороосоо найз Б.О*******г гаргаж авах гээд би тугалын зэл рүү явж хоёр ширхэг шургааг аваад 40 битон хэвтүүлж байгаад өргөөд доороос нь Б.О*******г татаж гаргаж авсан. Би хөлийн эрээн булчинг нь сэгсэртэл мэдрэмж байхгүй хөрчихсөн байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-67-р хуудас),
Гэрч Ж.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 22-ны орой цагийг нь сайн санахгүй харанхуй болсон байсан. Хөрш айл руу тамхи авах гээд явж байсан чинь Сүхээ рүү хэн нь залгасныг би сайн мэдэхгүй байна. Б********** машинаа унаад хөдлөх үед Б.О*******гийн дээгүүр гарчихлаа гэхээр нь яараад ирсэн чинь Б.О*******г машин доороос гаргачихсан хөдлөхгүй байж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-71-р хуудас),
Гэрч М.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н*********, Б********** хоёр галын наадам хийнэ гээд гишүүнд явсан. ... Ингээд байж байтал гадаа түсхийгээд чимээ гарсан. Тэгтэл Чимгээ, Н********* хоёр хүүхдээ оруулж ирэхдээ Б**********ийг юм мөргөчихлөө гэж хэлээд хүүхдээ орон дээр хэвтүүлээд буцаад гарсан. Тэгэхээр нь би ч гэсэн хойноос нь гарч Б**********ийн машин дээр очсон. Намайг очоод харахад Б**********ийн машин гэрэл нь асаалттай байсан бөгөөд Б********** машинаасаа буусан байсан. Машин дор нь баруун талд нь О*******гийн хөл цухуйсан байдалтай доош харж хэвтсэн харагдсан. Бид нар машиныг шууд өргөсөн боловч даахгүй байсан. Тэгэхээр нь нөгөө хэдээрээ өргүүлж байгаад бид хоёр дугуйны урд талд нь сандал эвсэн боловч бас л О*******г гаргаж болохгүй байсан. Тэгээд Н********* мод авч ирж хөшөөд 40 литрийн бетон тавьж байгаад модоор хөшиж, дарж хойд талаас нь бас Чимгээд бид хоёр өргөж О******* Б**********, Д********* хоёр татаж гаргаж ирсэн. Тэгэхээр нь би О*******гийн зүүн гар талд нь судсыг дарж үзэхэд мэдрэгдэхгүй, бие нь хөрсөн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 73-74-р хуудас),
Гэрч У.М*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд хэсэг байж байгаад Н********* хүрч ирээд гишүүнд явчхаад ирлээ, хүүгээ гэрт оруулж унтуулъя гэж хэлсэн. Тэгээд хүүгээ тэврээд гэрт Н********* бид хоёр гэрт орох гэж явтал хаалганд хоёр алхам зайтай л байсан. Тэгтэл тарт хийх чимээ нэг л удаа гарсан. Юу болов яав гээд л би хүүгээ оруулж тавьчхаад шууд буцаж гараад Б**********ийн машин дээр гүйгээд очиход гэрэл нь асаалттай, машин нь асаалттай байсан. Машин дор баруун талд нь О******* хөл нь цухуйчихсан харагдаж байсан. Бид нар бүгдээрээ өргөе гээд өргөсөн чинь дийлэхгүй байсан. Тэгээд урд хэсгийг нь хөшиж өргөөд хойд хэсгийг нь Б*********г бид хоёр өргөөд Д*********, Б********** нар татаж гаргаж ирсэн. О*******г гаргаж ирэхэд доошоо уруу харсан байдалтай байсан. Би баруун гарт нь хүрээд бугуйн дотор талын судсан дээр нь дарсан чинь ямар нэг судасны цохилт мэдрэгдэхгүй байсан. Б********** аманд нь хиймэл амьсгал хийх гэж оролдож байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 76-77-р хуудас),
Гэрч Д.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би 2023 оны 05 дугаар сарын үед найз З.Энхбаатараас ****УНЗ улсын дугаартай хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,500,000 төгрөг бэлэн өгөөд үлдсэн банк бусын үлдэгдэл 7 сая гаран төгрөгийн өрийг нь хаахаар тохирч худалдаж авсан боловч З.Энхбаатараас шилжүүлж авч чадаагүй, зээлийн мөнгийг нь банк бус-д төлөөд явж байгаа юм. ... Би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Чандмань-Өндөр сум руу явахдаа машинаа Тосонцэнгэл сумын төвд байх баз хүргэн Батбаатарын хашаанд орхиод явсан. Би Батбаатарынхаас гарахдаа машины түлхүүрээ ширээн дээр мартчихсан байсан. Тэгтэл намайг байхгүй хойгуур надаас зөвшөөрөл авч хэлэлгүйгээр М.Б********** нь миний машиныг унаж хөдөө найзуудтайгаа явсан байсан. Намайг Чандмань-Өндөр сумаас ирэхэд миний машиныг Тосонцэнгэл сумын цагдаагийн хашаанд оруулж саатуулсан байсан. Би юу болсон талаар асуухад Б********** ах найзуудтайгаа явж байгаад нэг нь өнгөрч тухайн асуудлаас болж цагдаагийн байгууллага шалгана гээд машиныг түр саатуулсан гэж байсан. Яг юу болсон талаар би нарийн сайн мэдээгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 79-р хуудас),
**** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 81-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 100-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай: “
1. Б.О*******гийн цогцост хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, зүүн хөмсөг, цээж, баруун ташаанд цус хуралт, зүүн бугуй, зүүн дунд хуруу, баруун гарын ядам хуруу, баруун өвдөг, нуруу, хоёр шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. дээрх шилбэний зулгаралт нь нас барахаас өмнө үүсгэгдсэн ба бусад гэмтлүүд нь нас барах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Б.О*******гийн цогцост үүссэн хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн учир гэмтлийн зэрэг тогтоохгүй. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Амь хохирогч нь үхэлд хүргэх архан хууч өвчин үгүй байна.
5. Б.О*******гийн цусанд 1,8% промилли спирт илэрсэн байна.
6. Б.О******* нь хүзүүний нугалмын хугарал, нугасны тасралын улмаас нас барсан байна. Энэ нь хүзүүний нугалмын хугарал: аман хүзүү, хатан хүзүүний хугарал, нугасны тасрал, уушги зүрхний гадаргуу дах цус харвалт толбо/ зэрэг шинжээр батлагдаж байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 100-105-р хуудас),
Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч Б.О*******гийн тухайн үед машин дор байсан байр байдлыг танилцлаа. Б.О*******г тухайн үед машин дор доош харсан байдалтай дайруулж хэвтсэн байх үед, амь хохирогчийг машин дороос татаж гаргах үйлдэл хийхэд зүүн хөмсөг, цээж, баруун ташаанд цус хуралт, зүүн бугуй, зүүн дунд хуруу, баруун гарын ядам хуруу, баруун өвдөг, нуруу, хоёр шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд үүсэх боломжтой. Дүгнэлтэд дурдагдсан зүүн хөмсөг, цээж, баруун ташаанд цус хуралт, зүүн бугуй, зүүн дунд хуруу, баруун гарын ядам хуруу, баруун өвдөг, нуруу, хоёр шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин нийлбэрээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Би өмнөх дүгнэлтээ гаргахдаа эдгээр амь хохирогчийн биед үүссэн эдгээр бусад гэмтлүүдийг тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэдэг утгаар нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлтдээ тусгасан байна. ... Практикаас үзэхэд ихэнх тохиолдолд авто осол болон өндрөөс уналтын үед уг гэмтэл үүссэн байдаг. Б.О*******гийн тухайд яг ямар байдлаар үүсгэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийн тогтоох байхаа. цохих, зодох үед үүсгэгдэх боломжгүй. Учир нь уг гэмтэл нь хүний хүчнээс давсан хүчний үйлдлээр үүсгэгдэх гэмтэл юм. ... Хүзүүний нугаламын хугарал, нугасны тасрал гэмтэл авсан тохиолдолд тухайн хүнийг шууд үхэлд хүргэх учир ямар ч хөдөлгөөн хийх, дуу авиа гаргах боломжгүй... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 111-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь авто тээврийн төвийн оношлогч инженер Г.Гантулгын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн: “.... 2023 оны 07 сарын 31-ний өдөр техникийн хяналтын үзлэгт давтан оруулахад тоормосны идэвхжил 1-р тэнхлэгийн зүүн талын 2,8% баруун тал 0,1% тоормозны хүчний зөрүү 96%-тай байна. 2-р тэнхлэгийн зүүн хойд талын дугуй 0% баруун хойд талын дугуй нь 0% зөрүү 0% тай байна. Тэнхлэг тохиргооны хажуу гулсалтын хэмжээ -19.1 мм дуу чимээний түвшин 24 ДБ, хөдөлгүүр болон явах эд анги хэвийн ажиллагаатай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 118-119-р хуудас),
2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа “... ****УНЗ улсын дугаартай хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн, хөдөлгөөний аюулыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн харанхуй, үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг /харуулсан хэсэг/ тус тус зөрчсөн байна. 2. Уг хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад хэрэг осол болох үед ****УНЗ улсын дугаартай хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М**********ийн Б********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 3.4-т заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн оролцогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б********** нь дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-т "Зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6- д заасныг ойлгоно. Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр ээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно./ үйлдэгдсэн гэж үзэхээр байна...гэх дүгнэлт (1-р хх-ийн 123-125-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 144-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 145-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 146-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 149-154-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...М**********ийн Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбулаг” гэх нэртэй газарт ****УНЗ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно гэсэн заалтын а.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй үед тээврийн хэрэгсэл барьсан. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж тээврийн хэрэгслийн тооромзлох механизм ажиллахгүй болсон. Харанхуй үед урд гэрэл асахгүй болсон гэсэн дүрмийг тус тус зөрчсөний улмаас Б.О*******г /эр 37 настай/ авто машинаар дайрч амь насыг хохироосон болох нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллагын тэмдэглэл, тухайн гэмт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн цаг хугацаанд амь хохирогч Б.О******* нь ****УНЗ улсын дугаартай приус-20 загварын машинд мөргүүлж унасан байдалтай гэж тогтоогдсон. Мөн хохирогч н.А******* гуайн өгсөн мэдүүлэгт, тухайн цаг хугацаанд байсан гэрч н.Д*********, гэрч н.Н*********, н.С*********, н.Б*********, н.Б*********г, н.М*********г, н.Н*********ий мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны 128 дугаартай дүгнэлт, замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 4.4-т заасан дүрмүүдийг зөрчсөн мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгч М.Б**********ийн согтууруулах ундааны зэргийг хэмжихэд 3.1 бүхэлтэй гарсан тухай мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Б**********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар авто тээврийн хэрэгсэл аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо амь хохирогч Б.О*******гийн амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б**********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...”гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг гэм буруугийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал гэм буруугийн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж дагаж мөрдөгдөж байсан хуульд заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр журамлаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрх зүйн ашигтай байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтуудыг журамлан яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байгаад өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй байна...” гэв.
Шүүгдэгч М.Б********** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч М.Б********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2023 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбулаг” гэх нэртэй газарт ****УНЗ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөн оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7-д жолоочид осолтой байдал бий болохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн, хөдөлгөөний аюулыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн харанхуй, үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн дүрмийг тус тус зөрчсөний улмаас Б.О*******г авто машинаар дайрч амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1-р хх-ийн 6-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 19-20-р хуудас),
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1-р хх-ийн 21-22-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-27-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 29-31-р хуудас),
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-33-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Гэрч С.Д*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч М.Н*********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 47-48, 52-р хуудас),
Гэрч А.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 58-59-р хуудас),
Гэрч М.С*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 62-63-р хуудас),
Гэрч З.Н*********ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 66-67-р хуудас),
Гэрч Ж.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 70-71-р хуудас),
Гэрч М.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 73-74-р хуудас),
Гэрч У.М*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 76-77-р хуудас),
Гэрч Д.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 73-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 100-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 101-102-р хуудас),
Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 111-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь авто тээврийн төвийн оношлогч инженер Г.Гантулгын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 118-119-р хуудас),
2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (1-р хх-ийн 123-125-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.О******* нь хүзүүний нугалмын хугарал, нугасны тасралын гэмтлүүд үхэл шууд хүргэж нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч М.Б**********ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Б********** нь тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлүүлсэн бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой бөгөөд зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, мөн амь хохирогч Б.О******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв авч яваагүй зүй бус үйлдэл зэрэг нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Б********** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.О*******гийн амь насыг хохироосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А******* нь оршуулгын зан үйлтэй холбоотой зардалд 18,388,280 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Б********** оршуулгын зардал болох 18,388,280 төгрөгийг төлж барагдуулсан, сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А*******ын сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийн нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Б**********оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82,500,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А*******ад олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Тогтох эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Б**********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож тээврийн хэрэгслийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Урьд өмнө ял шийтгэл эдэлсэн хугацаа дуусгавар болсон хувийн байдлыг харгалзаж үзэн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй. Хохирогч н.А******* 100,888,280 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс талийгаачийн оршуулгын зардалд учирсан хохирол төлбөрийг шүүхийн шатанд шүүгдэгч М.Б********** төлж барагдуулсан. Хохирогч н.А*******ад сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөгийг гаргуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна...”гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 3 удаагийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талийгаачийн зан үйлийн зардалд 18,388,300 төгрөгийг нэхэмжилсэн. Үүн дээр сэтгэл санааны хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорын уршигт 82,500,000 нэхэмжилсэн байгаа. Уг хохирол төлбөрүүдээс зан үйлийн зардлыг төлөгдсөн гэж үзэж байгаа. Сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 82,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497.1, 508.1, 511.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэдийгээр шууд зардал буюу оршуулгатай холбоотой зардал, зан үйлтэй холбоотой зардлыг шүүгдэгч М.Б********** өчигдөр төлсөн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.А*******ын хувьд сэтгэл санааны хувьд маш их хэцүү байгаа. Өөрөө ч гэсэн сая хэлэхдээ энэ хугацаанд шүүгдэгчийг яллагдагчаар татагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад маш их хүлээж байсан. Нэг удаа ч утсаар ярьж уучлалт гуйж байгаагаагүй гэж хэлж байна. Энэ нөхцөл байдал аргагүй юм. 57 настай хүн ганцаараа тэтгэвэрт байдаг. Өөрөө зүрх судасны өвчтэй. Байнгын даралтын хэлбэлзэлтэй. Гэмт гарснаас хойш байнгын унтахгүй. Нойр нь хүрэхгүй хүүхдээ байнга бодож уйлдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмнэлэгт хэвтсэн байгаа. Маш их эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн. Тухайн зардлуудын нотлох баримтуудыг шүүхэд дутуу гаргасан байгаа. Цаашид гарах хохирлын зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол байгаа. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралт байгаа. Мөн Хууль зүйн яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайд нарын гаргасан тушаалд сэтгэцэд учирсан хор уршгийг төлбөл зохих аргачлал, шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулиудыг ашиглан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж мөрдөгдөж эхэлсэн байгаа. Иргэний хуулийн 511.5 дугаар зүйлд зааснаар 82,500,000 төгрөгийг шүүгдэгч М.Б**********оос гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхээс ял шийтгэлийг ноогдуулахдаа дараах зүйлүүдийг анхаарч шийдвэрлэнэ үү гэж өмгөөлөгчийн зүгээс дараах саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Мөн хуулийн 6.1.3-т эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна гэж тус тус заасан байна. Шударга ёсны зарчим болон эрүүгийн хуульд нийцэж ял шийтгэл, эрүүгийн хариуцлагыг ноогдуулахдаа шүүхээс харгалзаж үзнэ үү гэж дээрх хуулийн заалтуудыг дурдаж байна. Миний үйлчлүүлэгч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид түүний буяны ажилтай холбоотой нийт зардал, өмгөөлөгчийн ажлын хөлсний зардал гээд маш олон зардлууд байгаа түүнийг бол хамаагүй би төлнө гэж хэлсэн. Ах, дүү хамаатан садны дэмжлэгтэйгээр өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтууд дээр дурдагдсан. Яагаад гэвэл талийгаач амь хохирогч ээжтэйгээ л амьдарч байсан. Шүүгдэгч 64 настай аавтайгаа л амьдарч байгаа. Энэ хүн бол өнөөдөр 2023 оны 04 дүгээр сард даралт харвах өвчний улмаас баруун хөл гар мэдээгүй саажилттай бүрэн хүний асаргаанд амьдардаг болсон. Шүүгдэгч аавыгаа асардаг хүн болсон. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж очих боломжгүй яагаад байсан юм бэ гэхээр өөрийн амьдралын нөхцөл байдал нь аавыгаа өглөөнөөс оройг хүртэл өвчтэй аавынхаа шээсний сүвэнд гуурс тавьдаг. Өдөр бүхэн памперс сольдог. Өдөр бүхэн шээсийг нь зөөдөг. Аавыгаа асран хамгаалах үүргээ биелүүлж байгаа нөхцөл байдлаас болж мөнгө олох боломжгүй байсан. Мөн ах, дүү хамаатан, садны дэмжлэгээ хүлээгээд ажил хийх боломжгүй байсан. Уг ял хөнгөлөх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэсэн саналыг оруулж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт учруулсан хохирлоо төлсөн. Гэм буруугаа гэмшсэн байдал. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэрэг гарах болсныг шүүх харгалзаж үзнэ үү. Өнөөдөр бол улсын яллагчийн зүгээс болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс машины урд зүгээр зогсож байсан хүнийг дайрч алсан мэт тайлбарлаж байна. Талийгаач машины урд согтуу хэвтэж байсан. Унтаж байсан асуудал яригддаг. Өнөөдөр шинжээчийн дүгнэлт дээр талийгаачаас 1.8 бүхэл спиртийн агууламж илэрсэн гэж байсан. Тэгэхээр талийгаач согтуу байсан. Зорчигч өөртөө аюултай байдал үүсгэсэн болохыг анхаарах ёстой. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөд уг хүний амь насыг хохироосон гэж дүгнэж болно. Гэхдээ амь хохирогч тухайн орчинд биеэ зөв авч явах, удирдах чадвартай авч явах ёстой боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.2.2, 40.2.3-т гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон эсэхийг тогтоо. Мөн 40.2.2-т 40.1-т зааснаар хохирогчийн сэтгэцэд байнгын шинжтэй өөрчлөлт орсон уу мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байхыг заавал шаардана гэж хуульд тодорхой зааж өгсөн. Мөн 40.3-т шүүх шинжилгээний хуулийн 40.1-т заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүд хамтран батална гэсэн байна. Уг баталсан журмаар шийдвэрлэнэ гэж тодорхой зааж өгсөн. Түүнээс биш Улсын дээд шүүхийн 25 дугаартай жишиг аргачлалыг үндэслэж шийдвэр гаргах нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэм, хэмжээний актыг хэрэгжүүлсэн эсэхэд шүүх бас дүгнэлт хийнэ үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хууль зүйн асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллага нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм, хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор, захиргааны хэм, хэмжээний актыг эмхэтгэлд нийтүүлнэ гэж заасан. Мөн 67.2 дугаар зүйлд энэ хуулийн 67.1-т заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан. Үүний дагуу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хууль, зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаал нь өөрөө 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан хуулийг харахад хуулийг хэрхэн яаж хүчин төгөлдөр дагаж мөрдөх хуульд заасан үндэслэлийг харахад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн захиргааны хэм, хэмжээний актын 2023 оны 22 дугаар эмхэтгэлээр 6337 журам гэсэн хүснэгт хэсэгт оруулж өгсөн байгаа. Тэгэхээр уг нөхцөл байдлыг шүүхээс тухайн журмыг хүчин төгөлдөр болоогүй байхад тухайн гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн. Тэгэхээр уг журмыг баримталж сэтгэл санааны хор уршгийг шийдвэрлэхэд уг журам батлагдаагүй байсан. Батлагдсан журмыг дагаж мөрдөхийг харж шийдвэрлэнэ үү гэж хүсэж байна. Түүнээс биш Улсын дээд шүүхийн жишиг аргачлалд үндэслэн шүүх шийдвэр гаргах боломжгүй. Зөвхөн аргачлалыг тогтоож өгсөн болохоос биш. Сэтгэцэд ямар хохирол учирсан юм. Юунаас болж үүссэн юм. Түр зуурын юм уу эсхүл байнгын шинжтэй юм уу сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд 3.1-3 т зааснаар сэтгэцийн эмгэгт учирсан хор уршгийг арилгах болно. Тухайн 25 дугаар аргачлалд бол зааж өгсөн байгаа. Сэтгэцийн эмгэг учирсан юм уу, учраагүй юм уу, түр зуурын юм уу, байнгын юм уу, гэх асуудлыг шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1, 40.2, 40.3-т заасан үндэслэлээр заавал тогтоож оруулж ирснээр хохирол хор уршиг арилгахын шаардаж, хэм, хэмжээ хязгаарыг шүүх ноогдуулахыг хууль ёсны бүрэн шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс сэтгэл санааны хор уршгийг нэхэмжлэхдээ яг энэ шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг тогтоож ирж чадаагүй байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гаргаж өгөөгүй учраас энэ сэтгэл санааны хор уршгийг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохиролд 18,328,000 төгрөгийг нэхэмжилсэн баримтынх нь хүрээнд хохирол төлсөнд тооцуулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б********** нь урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна. (1-р хх-ийн 149, 151-154-р хуудас),
Шүүгдэгч М.Б********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирол болох 18,328,000 төгрөгийг нөхөн төлсөн, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Б**********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О******* ургийн овогт М**********ийн Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч М**********ийн Б**********ийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б**********ийн оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б**********оос сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А*******ад олгосугай.
6. Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь оршуулгын зардал 18,388,280 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН