| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00401/И |
| Дугаар | 142/ШШ2021/00765 |
| Огноо | 2021-08-30 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2021/00765
| 2021 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 142/**************2021/00765 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 02 дугаар хороо ******* *******-ийн байр 2 давхарт байрлах ******* ******* /регистрийн дугаар: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, *******аян-Өндөр сум, Рашаант баг ******* тоотод оршин суух ******* ******* /регистрийн дугаар:/-д холбогдох,
49 052 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
*******үүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* *******-тай Худалдааны хамтран ажиллах гэрээ-г байгуулж, тус гэрээний дагуу манай компани нь чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, олон улсын зах зээлд худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдэд танил болсон брендүүдийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, *******" ******* нь тухайн бараа бүтээгдэхүүнийг цааш худалдан манай компанид төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулан ажиллаж эхэлснээс хойш ******* ******* нь гэрээний дагуу төлөх естой төлбөрөө төлж байсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж эхэлсэн. Гэвч хариуцагч компани 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зээлээр нийлүүлсэн барааны төлбөрийг манай компанид төлөөгүй бөгөөд манай ******* ******* болон ******* *******-д байсан анхан шатны баримтууд, бусад баримт бичгийг нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бичилттэй нэг бүрчлэн нийлж үзэхэд хоорондын тооцоогоор ******* ******* нь манай компанид 32,7701,790 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Дээрх тооцоо нийлсэн актыг үйлдэхэд манай компанийг төлөөлж нягтлан бодогч ....., ерөнхий нягтлан бодогч ....., ******* *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ..... нар байлцсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Дээрх хугацаанаас хойш ******* ******* нь манай компанид төлөх ёстой төлбөрийн үлдэгдлээс нэг ч төлбөр төлөөгүй ба тус компаний төлөөлөгч ..... нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дээрх мөнгийг графиктайгаар хоёр жилийн хугацаанд төлж барагдуулна, сар бүр 1,226,000 төгрөгийг танай компанид төлж байх болно гэх хүсэлт ирүүлсэн боловч мөн л өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн барааны төлбөр болох нийт 32,701,790 төгрөгийг ******* *******-иас гаргуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: ******* ******* нь 2018 оны 8 дугаар сараас 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт нийлүүлсэн барааны 32,701,790 төгрөгийн төлбөрийн үлдэгдэгдэлтэй болох нь талуудын хооронд тооцоо нийлсэн актаар нотлогддог. Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр 01-ний өдөр байгуулсан Худалдааны хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т *******орлуулагч нь тухайн сард авсан барааныхаа үнийг 100 хувь төлсөн тохиолдолд дараа сард бараа авах эрх нь үүснэ, 5.4-д *******орлуулагч тал нийлүүлэгчийн томилсон, биеийн байцаалт бүхий итгэмжлэгдсэн этгээдтэй сар бүр хоног товлон тооцоо нийлж, тухайн сарын борлуулалтын тооцоог хийнэ гэж тус тус заасны дагуу сар бүр төлбөр тооцоог хийж барагдуулах үүрэгтэй. Хэрэв ийнхүү төлбөр тооцоог сар бүр төлж барагдуулаагүй тохиолдолд тус гэрээний 5.9-д "*******орлуулагч тал төлбөр тооцоогоо барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцно гэж заасны дагуу алданги төлөхөөр байна. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 32,701,790 төгрөгийн 50 хувь болох 16,350,895 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ......шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******-ийн захирал ажилтай ...... миний бие ******* *******-ийн нэхэмжилсэн 32 701 790 төгрөгийн үлдэгдлээс Ц.******* захирлын дансанд хийсэн 1 000 000 төгрөг, мөн үхрийн махны үнийг хасаж тооцож өгнө үү. Үлдэгдэл 29 500 000 төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл мөнгийг 3 жилийн хугацаанд сар бүр хувааж төлөхөөр шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* компанийн захирал ....... 2017 оны 09 сараас эхэлж хамтарч ажиллаад 2018 оны 09 сар хүртэл бараа авдаг байсан. Анх төлбөр мөнгөө сайн гүйцэтгэж байсан. 150.000.000 гаруй төгрөгийн бараа авч борлуулсан. Энэ мөнгөнөөс 32.000.000 төгрөг үлдсэн. Гэтэл сураггүй алга болсон. 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуудаж авч ирээд гарын үсэг зуралцаж авсан. Тухайн өдөр 33.000.000 төгрөг дээр тогтож, 0.5 хувийн алданги хүү тооцохгүй байхыг хүсэж байна гэсэн өргөдөл өгсөн. Үүний дараа мах нийлүүлж өгсөн. Тэгээд бид харилцан тохиролцож 29.442.460 төгрөг төлөхөөр тохирсон..... нь олдохгүй 2, 3 жил болсны эцэст нэг уулзсан. Тэгээд энэ тооцоогоо танилцуулахад 29.442.460 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Хуулийн дагуу алдангийг 50 хувиар нэмж нийт 44.163.690 төгрөгийг нэхэмжилж байна. *******ид борлуулалтынхаа хөрөнгө мөнгөөр бараа эргэлтэд оруулдаг худалдааны компани учир энэ алдагдлыг тооцмоор байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 3.000.000 төгрөгөөр бууруулаад хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги тооцсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гардаж авсан. Хариу тайлбар гаргах хугацаа болчихсон. Хуульд зааснаар алдангийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Хариуцагчийн өөрийн бодож гаргаад зөвшөөрсөн 29.442.460 төгрөг дээр алданги тооцно. Алдангийн 50 хувь нь 14.721.230 төгрөг байгаа. Нийт 44.163.690 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 32.701.790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг алданги 16.350.895 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
Хариуцагч ******* *******-ийн төлөөлөгч ...... нэхэмжлэлийг гардан авч нэхэмжлэлээс 29.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад бараа бүтээгдэхүүний үнэ 32.707.790 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 3.259.330 төгрөгийн шаардлагаас татгалзаж 29.442.460 төгрөг, мөн алданги 16.350.895 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 1.629.669 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж 14.721.230 төгрөг, нийт 44.163.690 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан тайлбар гаргасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* *******-ийг төлөөлж ......, ******* компанийг төлөөлж гүйцэтгэх захирал ...... нарын хооронд байгуулсан 2017 оны 09 сарын 01-ний өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээгээр зохигчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах талаар харилцан тохиролцож гэрээний дагуу нэхэмжлэгч тал хариуцагчид бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна.
Зохигчдын хооронд худалдааны хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан боловч худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тооцоо нийлсэн акт, ******* компаний захирал ........ хүсэлт, алданги тооцох тухай албан бичиг, алдангийн график, борлуулалтын захиалга гэх нотлох баримтууд, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хариуцагч борлуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 32701790 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь тогтоогдож байх ба талууд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд сард 0.5 хувиар алданги тооцохоор гэрээгээр тохиролцсон боловч гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. /хх-ийн 6-21-р тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* нь худалдсан барааныхаа үнийг хариуцагч ******* *******-с шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 29.500.000 төгрөгийн барааны үнийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба тэрээр алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбараа ирүүлээгүй ба түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд ******* *******-иас 44.163.690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.888.995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561.162 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 534.369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* *******-аас 44.163.690 /дөчин дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.888.995 /дөрвөн сая найман зуун наян найман мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561.162 /таван зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамж 534.369 /таван зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, *******ҮҮГЧ *******.ДЭЛГЭРЦЭЦЭГ