Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

 

                                 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, Б.Энхжаргал,

Шүүгдэгч Б.С, Б.Т нарыг оролцуулан,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн  тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.С, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2324000000036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, оршин суух хаягтай,  регистрийн дугаартай, М овогт Б.С

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Л овогт Б.Т.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 8-р хэсгийн тоотгүй хашаанд байрлах хохирогч В.Н байшингийн цонхоор нэвтэрч гар утаснууд болон дагалдах хэрэгслийг хулгайлж, 10,591,000 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2023 оны 05 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 6-р хэсгийн 10-37 тоот хашаанд байрлах хохирогч Г.Д байшинд нэвтэрч, түүний даваа толгойтой, гуулин нуухтай, шар манан хөөргийг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шүүгдэгч Б.Т бүлэглэн Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн 2-р хэсгийн тоотгүй хашаанд байрлах хохирогч Э.Б эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Тр нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд өсвөр насны шүүгдэгч Б.Стэй бүлэглэн Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн 2-р хэсгийн тоотгүй хашаанд байрлах хохирогч ******* эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.СБ. нарт холбогдох 2324000000036 дугаартай хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд ******* байшингийн цонхоор нэвтрэн орж гар утаснууд болон дагалдах хэрэгслийг хулгайлж, иргэн В.Н 10,591,000 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан, 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд ******* байшинд нэвтрэн орж 600,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шүүгдэгч Б.Ттой бүлэглэн Э.Б эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, 324,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Тнь шүүгдэгч Б.С бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн ******* эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, 324,000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалснаар тооцуулсан бичгийн болон эд мөрийн баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.Н 10,591,000 төгрөг, ******* 600,000 төгрөг, Б 324,000 төгрөг, хор уршгийн тухайд хохирогч В.Н 250,056 төгрөг, хохирогч ******* 140,152 төгрөгийн хор уршиг учирсныг шүүгдэгч нар төлсөн байна. Тийм учраас шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хор уршиггүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.С, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын прокурор Н.Мөнгөнцэцэг би Монгол Улсын Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Т, Б. нарт холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр 1 ширхэг, өд мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар 22 хоног цагдан хоригдсон ба үүнийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С, шүүгдэгч Б.Т нарыг өмгөөлөн оролцож байгаа. Шүүгдэгч Б.Сэ тухайд В.Нн, Д, Б нарын эд зүйлийг хулгайлсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Б.Тын тухайд Бат-Өлзийн гэрт бүлэглэж орсон гэх гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн газрын үзлэгээр түүний хурууны хээ үлддэг. Үүнийгээ Б.С авсан зүйлийг буцааж тавих гэж байсан гэдэг. Өнөөдрийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Хохирол, хор уршгийн тухайд авсан зүйлүүдээ буцаан өгсөн, хор уршгийг бүрэн барагдуулсан. Тийм учраас бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Тийм учраас гэм буруугийн талаар маргахгүй. ...Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.С тухайд 3 удаагийн үйлдэл байдаг. Нэг төрлийн гэмт хэргийг үргэлжилсэн байдлаар үйлдсэн байдаг. Б.С гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан учраас өсвөр насны хүн гэж үзэх үндэслэлтэй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялыг 2 дахин багасгах боломжтой байна. Шүүгдэгч Б.Тын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж оролцож байгаа. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой санал байна. Өөрөөр хэлбэл Б.С гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны хүн байсан. Өнөөдрийн  байдлаар насанд хүрсэн. Б.Тын хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан. Одоо 20 настай байгаа. Энэ байдлаас харахад дүгнэлтэд дурдсанчлан 18-19 насны хүн, удамд нь сэтгэцийн өвчтэй хүн байсан асуудал яригддаг. Шүүх хуралдаанд ирж чадахгүй, оргосон, гэрээсээ зугтаасан, ирж чадахгүй байдал зэргээс харахад шүүгдэгч нарын сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж харж байгаа. Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 254 дүгээр тогтоол дээр 18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй хүн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул байгаа бол сэтгэцийн эмчийн дүгнэлт, бусад баримтыг үндэслэн уг асуудлыг дүгнэнэ гэж заасан байдаг. Хэдийгээр гэм буруугаа ойлгож байгаа, оролцоо ойлгомжтой байгаа. Гэсэн хэдий ч сэтгэцийн дүгнэлтийг гаргуулах саналтай байна. Тийм учраас шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулаад дүгнэлт гаргуулах саналтай байна. ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг өмгөөлөн оролцож байна. Ялын тухайд М.Гомборагчаа өмгөөлөгчийн дүгнэлтийг дэмжиж байна. Хорих ялын дэглэмийн тухайд тусгайлан гаргах саналгүй байна. Б.Тын тухайд гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. Түүний баривчлагдсан болон цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.

1. Шүүгдэгч Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 8-р хэсгийн тоотгүй хашаанд байрлах хохирогч В.Н байшингийн цонхоор нэвтэрч, гар утаснууд болон дагалдах хэрэгслийг хулгайлж, 10,591,000 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2023 оны 05 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 6-р хэсгийн 10-37 тоот хашаанд байрлах хохирогч Г.Дн байшинд нэвтэрч, даваа толгойтой, гуулин нуухтай, шар манан хөөргийг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шүүгдэгч Б.Ттой бүлэглэн Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн 2-р хэсгийн тоотгүй хашаанд байрлах хохирогч Э. эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

 -Хохирогч В.Н “...Би Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг баг 8-р хэсэг тоотгүй хашаанд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12-13 цагийн хооронд манай гэрт Б.Тын эхнэр нь орж ирээд 14 хоногийн хугацаатай зээлээр утас авч болох уу гэж асуухаар нь би зээлээр утас өгөх боломжгүй гэж хэлэхэд манай гэрийн гал тогооны өрөөний цонхны хажууд байх ширээний хажууд суугаад байсан. Тухайн үед манай эхнэр гэрт байсан. Манай хүүхдүүд байгаагүй. Тэгээд эхнэр бид хоёр хөдөө явах талаараа хоорондоо ярилцаж байхад Т эхнэр нь гэрт сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр яаралтай гадагшаа явах хэрэгтэй байна гэж Т эхнэрт хэлэхэд гэрээс гарсан. Тэгээд эхнэр бид хоёр хөдөө гэр рүү яваад 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08-09 цагийн хооронд гэртээ орж ирээд байшингаасаа гараад машинаас юм оруулах гээд хашааны үүдэнд ирэхэд эхнэр Дэлгэрмаа байшингийн цонхоор ороод ирээ гэж хэлэхэд яасан юм бэ гэж асуухад эхнэр маань байшингийн цонх хагарсан байна, том өрөөнд бужигнасан зүйл болсон байна, хайрцагтай гар утаснуудыг онгичоод ухсан байна гэж хэлэхээр нь шууд байшин руугаа буцаж орсон. Байшин дотор орж ирэхэд том өрөөний хивсэнцэр цагаан бужигнасан зүйл болсон байдалтай, хайрцагтай утаснуудыг онгичсон, унтлагын өрөөний цонхны хэсгийг хагалсан, жижиг поорчиг нь дэлгээтэй, мөн урдаас харсан унтлагын өрөөний поорчиг онгорхой байсан. Тэгэхлээр би цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага мэдээлэл өгсөн. Онлайн захиалгаар 100 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийн хамт 2023 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө худалдан авалт хийгээд Улаанбаатар хотоос авч ирсэн байсан. Тухайн гар утас, дагалдах хэрэгслийг 47 сая төгрөгөөр худалдсан авсан. I phone 12 загварын гар утас 1 ширхэг 1,600,000 төгрөг, іphone 11 pro mаx загварын гар утас 1 ширхэг 1,800,000 төгрөг, іphone 11 pro загварын гар утас 1 ширхэг 1,500,000 төгрөг, iphone 11 загварын гар утас 1 ширхэг 1,350,000 төгрөг, Samsung S20 загварын гар утас 1 ширхэг 900,000 төгрөг, Samsung A21s загварын гар утас 2 ширхэг 1,000,000 төгрөг, Samsung A71 загварын гар утас 1 ширхэг 700,000 төгрөг, Samsung A32 загварын гар утас 2 ширхэг 1,200,000 төгрөг, Samsung J6 загварын гар утас 1 ширхэг 300,000 төгрөг, Samsung A13 загварын гар утас 1 ширхэг- 700,000 төгрөг Samsung A90 загварын гар утас 1 ширхэг 600,000 төгрөг, Samsung tabA загварын гар утас 1 ширхэг 600,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байсан. Содон шинж тэмдэг гэвэл цэнэглэгчийн хажууд com shop гэсэн бичиглэлтэй, утасны ар хэсэг бар код хэсэгт буюу цагаан өнгийн жижиг цаас наалдаастай байгаа. Мөн алдагдсан гэх гар утаснууд сери дугаартай байгаа. Утасны дагалдах хэрэгслийн үнийн дүнг мэдэж байгаа боловч алдсан дагалдах хэрэгслийн тоо ширхгийг мэдэхгүй байгаа. Нийт 12,250,000 төгрөгийн гар утас болон дагалдах хэрэгслийг алдсан. Сэлэнгийн нөхөр болох Төмөр-Очир нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манайхаар орж ирээд утас зээлээр өгөөч гэж орж ирэхээр би зээлээр өгөх боломжгүй гэж хэлэхэд Төмөр-Очир нь адуу зарчхаад гар утас ирж авна гээд манайхаас гарсан. Мөн Төмөр-Очир нь эхнэрийнхээ чатаар над руу гар утас зээлээр өгөөч гэсэн чат бичсэн байсан. Төмөр-Очир нь эхнэрийнхээ чатаас над руу чат бичихдээ дандаа ах гэсэн үгийг бичсэн. Харин түүний эхнэр нь гэрт орж ирээд дуугүй суугаад байдаг. Эхнэр нь намайг ах гэж хэлдэггүй юм. 14 ширхэг гар утас, дагалдах хэрэгслээс өөр хулгайд алдагдсан зүйл байхгүй. Унтлагын өрөөний цонх хагарсан. 14 ширхэг гар утсыг болон дагалдах хэрэгслийг хүлээж авсан мөн вакум цонх хагарсныг төлүүлсэн. Би Тосонцэнгэл сум руу 2 удаа ирсэн, буцсан бензиний зардал буюу 300,000 төгрөгийн хохирол надад одоогоор учирсан байна. Үүнээс 3 ширхэг бензиний баримт байна. 1 ширхэг бензиний баримт буюу 80,000 төгрөгийн баримтаа гээсэн байна...” гэсэн мэдүүлэг /1хх 153-154, 156/,

-Гэрч Б.Д “...Би Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг баг 8-р хэсэг тоотгүй хашаанд нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12-13 цагийн хооронд манай гэрт ганцаараа Б.Тын эхнэр нь орж ирээд 14 хоногийн хугацаатай зээлээр гар утас авч болох уу гэж асуухаар нь нөхөр нь зээлээр гар утас өгөх боломжгүй гэж хэлэхэд манай гэрийн гал тогооны өрөөнд байх ширээний сандал дээр чимээгүй суугаад байсан. Тэгээд нөхөр бид хөдөө явах талаараа хоорондоо ярилцаж байхад Т эхнэр нь гэрт суугаад байхаар нь бид хоёр яаралтай гадагшаа явах хэрэгтэй байна гэж Төмөр-Очир эхнэрт хэлэхэд байшингаас гарсан. Байшингаас гарах үедээ Т эхнэр нь хашааны үүдэнд нөхөр Төмөр-Очир хүлээж байгаа гэж хэлээд гарсан юм. Тэгээд нөхөр бид хоёр хөдөө гэр рүү яваад 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 08-09 цагийн хооронд байшингийн хаалгыг онгойлгоод эхлээд нөхөр орсон. Түүний дараагаар би байшингийн хаалгаар ороод том өрөө рүү ороход хивсэн дээр цагаан өнгийн хөвсгөр өд мэт зүйл дүүрсэн байсан. Тэгээд би цааш унтлагын өрөө рүү ороход унтлагын өрөөний цонх хагарсан, поорчиг нь дэлгээтэй байхаар би тухайн өрөөнөөс гараад том өрөө рүү ороход хайрцагтай гар утсыг задалж, эмх цэгцгүй болсон байхаар би гал тогооны өрөө рүү ороод гал тогооны поорчигыг онгойлгоод нөхрөө ороод ирээч гэж хэлэхэд яасан юм бэ гэж асуугаад орж ирсэн. Ингээд хоёулаа цагдаад мэдэгдье гэж хэлэхэд нөхөр маань цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай нөхөр онлайн захиалгаар хэдэн ширхэг гар утас, дагалдах хэрэгслийн хамт 2023 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих өдөр худалдан авалт хийж Улаанбаатар хотоос өөрөө 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тээвэрлэн ирсэн юм. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг нь би мэдэхгүй байна. Манай нөхөр мэдэж байгаа. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн орой гэртээ нөхрийнхөө хамт нийт 14 ширхэг хулгайд алдагдсан гар утасны жагсаалтыг гар бичмэлээр гаргахад Iphone 12 загварын гар утас 1 ширхэг 1,600,000 төгрөг, іphone 11 pro max загварын гар утас 1 ширхэг 1,800,000 төгрөг, іphone 11 pro загварын гар утас 1 ширхэг 1,500,000 төгрөг, iphone 11 загварын гар утас 1 ширхэг 1,350,000 төгрөг, Samsung S20 загварын гар утас 1 ширхэг 900,000 төгрөг, Samsung A21s загварын гар утас 2 ширхэг 1,000,000 төгрөг, Samsung A71 загварын гар утас 1 ширхэг 700,000 төгрөг, Samsung A32 загварын гар утас 2 ширхэг 1,200,000 төгрөг, Samsung J6 загварын гар утас 1 ширхэг 300,000 төгрөг, Samsung A13 загварын гар утас 1 ширхэг 700,000 төгрөг Samsung A90 загварын гар утас 1 ширхэг 600,000 төгрөг, Samsung tabA загварын гар утас 1 ширхэг 600,000 төгрөг тус тус худалдан авалт хийсэн байсныг жагсаалтаар гарсан. Том өрөөний буйдангийн доод талд хайрцагтай байсан. Нөхөр бид хоёр мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Гар утас худалдаалах талаар хамгийн анх Төмөр-Очир болон түүний эхнэр нь асууж байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11-12 цагийн хооронд гэртээ сууж байхад Т эхнэр нь манай гэрт орж ирээд утас зарж байгаа юу гэж асуухаар би гар утаснууд ирсэн байгаа гэхэд хаалганы цаана нөхөр нь буюу Төмөр-Очир зогсож байсан. Тэр үед би гэрт ороод ир гэж хэлэхэд гэрт орж ирсэн. Тэгээд манайхаас гарсан. Тухайн өдөр манайд энэ хоёр хүн 2 удаа орж ирсэн. Тэр үед гэрт би ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12-13 цагийн хооронд Т эхнэр нь манайд орж ирээд гэрээс гарахгүй суугаад байсан. Тэр үед нөхөр бид хоёр хөдөө явах талаараа ярилцаж байхад Т эхнэр нь сонсоод суугаад байсан. 14 ширхэг гар утас, дагалдах хэрэгслээс өөр хулгайд алдагдсан зүйл байхгүй. Унтлагын өрөөний вакум цонх хагарсан...” гэсэн мэдүүлэг /1хх 165-166/,

-Хохирогч Г.Д “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10-11 цагийн хооронд эхнэр Оюунбилэг над руу залгаад чиний хөөрөг алга болсон байсныг хүн олоод ирлээ гэж хэлэхэд цаанаас нь Асгат сумын хэсгийн төлөөлөгч гэдэг хүн байна гэж хэлээд нөхрөөсөө уг хөөргийг хэзээ хэдэн онд авч байсан талаар асуучих гээд утасны цаанаас хэлээд байхаар би 1998 онд нагац ах Оросоо нь 500,000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан гэж хэлсний дараагаар за гэж хэлээд эхнэрийн утас тасарсан... Улаанбаатар хотоос 1998 онд нагац ах Оросоо нь 500,000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Нагац ах маань 2006 онд өөд болсон. Том өрөөний баруун талын хананы урд хэсэгт байх хар стекний зүүн талын тавиурын хамгийн дээд талын тавиур дээр даалингүй хүнд ил харагдахаар хадгалж байсан. Манай эхнэр бид хоёр мэднэ. Бусад гэрийн гишүүд мэдэхгүй. 2023 оны 05 дугаар сарын эхээр том өрөөний баруун талын хананы урд хэсэгт байх хар стекний зүүн талын тавиурын хамгийн дээд талын тавиур дээр байхыг би харсан бөгөөд тухайн хөөргөнөөс тамхилсан юм. Хэзээ, хэдний өдөр алдсан талаар мэдэхгүй байна. Содон шинж гэвэл даваа толгойны дээд, хажуу хэсэгт цагаан өнгийн жижиг толботой, зэсэн нарийн халбагатай, хуучирсан өнгө алдсан гуулин нуухтай, шар өнгийн манан хөөрөг байгаа юм. Б.Т, Б.С нар нь манайхаар ер нь орж ирдэггүй. Жилдээ 1-2 удаа ноолуур өгөх гэж Төмөр-Очир орж ирдэг. Харин Б.С гэх хүнийг мэдэхгүй, танихгүй хүн байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 10-11/,

-Гэрч Б.О “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10-11 цагийн хооронд Завхан аймгийн Асгат сумын хэсгийн төлөөлөгч нь даваа толгойтой гуулин нуухтай шар манан хөөрөг харуулаад энэ хөөрөг танай хөөрөг мөн үү гэж асуухаар би манай хөөрөг мөн байна гэж хариу хэлсэн. Тэр үед нөхрийн хөөрөг алга болсныг мэдсэн. Тэгтэл тухайн цагдаа энэ хөөргийг хамгийн сүүлд хэзээ, хаана байсан талаар асуухаар би манай ханын стекинд дотор байсан гэж хариу хэлсэн. Тэгээд тухайн энэ хөөргийг хэзээ алга болсон талаар асуухаар би сайн мэдэхгүй байна, нөхрөөсөө одоо утсаар асуугаад хэлэхэд за гэж хариу хэлсэн. Тэгэхлээр нь би нөхрийнхөө утас руу залгаад чиний хөөрөг алга болсныг хүн олоод ирлээ гэж хэлэхэд Ц цагдаа нь утасныхаа чанга яригч нь дээр тавьчих гэхээр нь тавихад нөхрөөс энэ хөөргийг хэзээ хэдэн онд авч байсан юм гэж асуухад манай нөхөр 1998 онд нагац ах Оросоо нь 500,000 төгрөгөөр авч байсан гэж хариулсан. Тухайн үед манай нөхөр уг хөөргийг алга болсон талаар мэдээгүй байсан. Манай гэрийн том өрөөний хар өнгийн ханын стекний зүүн талын хаалганы эхний шилэн тавиур дээр байсан. Төмөр-Очир нь манайхаар орж гардаггүй. Харин найз охин нь гэх нэг эмэгтэй манайд ирж 1200 грамм ноолуур өгөөд мөнгийг нь би дансаар шилжүүлэх үед Төмөр- Очир ноолуур үнэ гэж гүйлгээний утга бичиж байсан санаж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 13-14/,

-Хохирогч Э.Б “...Эхнэр Б бид хоёр 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19-20 цагийн хооронд мотоциклтой хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 03-ны үдийн өнө буюу 11-12 цагийн хооронд сумын төвд байх гэр рүүгээ эхнэрийн хамт мотоциклтой орж ирсэн. Тухайн үед манай эхнэр байшингийн цоожийг онгойлгоод гэртээ орж яваа харагдсан. Араас нь би гэртээ орсон. Тэгтэл манай эхнэр гал тогооны өрөөний вакум цонх онгорхой байна яагаад онгойсон талаар асуухад би сайн мэдэхгүй байна гэж хэлэхэд том өрөө рүү ороод бурхны доод талын авдрыг онгойлгож үзээд чиний хөөрөг байна, 2 мөнгөн аяга байхгүй байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн дээр гэж хэлээд гэрээсээ гараад цагдаагийн кобон дээр очоод дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 162-163 /,

М.Б хохирогчоор өгсөн “...Би Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан баг 2-р хэсгийн зүүн талын үзүүр хашаа бөгөөд манай хашаа тоотгүй хашаа байдаг. Тухайн хашаанд би нөхөр 2 хүүхдийн хамт байшинд амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цагийн үед мотоциклтой нөхрийнхөө хамт хөдөө гэр рүүгээ малаа харахаар Жавхлан багт байх хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд би нөхрийнхөө хамт 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11-12 цагийн хооронд хөдөө гэрээсээ суманд байх гэр рүүгээ нөхрийн хамт мотоциклтой ирээд хашааныхаа үүдээр ороод байшингийнхаа хаалганыхаа цоожийг онгойлгоод гэртээ орсон. Гэртээ ороод хэсэг хугацааны дараагаар гал тогооны өрөөний цонх онгорхой байхаар юу болсон гэж бодоод нөхөртөө хэлэхэд яагаад онгойчихсон юм гээд цонх руу харсан. Тэр үед би том өрөөнд байх бурхныхаа авдрыг онгойлгоод дотор нь байх үнэт эдлэл болох мөнгөн аяга, нөхрийнхөө хөөргийг харахад нөхрийн хөөрөг байсан, 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байдалтай, өөр гэрээс алдагдсан зүйл байхгүй байхаар нь би нөхөртөө хэлэхэд нөхөр маань цагдаагийн байгууллагад хэлсэн дээр гэж хэлээд гэрээсээ гараад явсан юм. Улаанбаатар хотоос 2 жилийн өмнө нэг ширхэг аягыг 170,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгж бодохын бол 340,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж бодож байна. Аяганы дотор буюу ёроол хэсэгт эвтэй дөрвөн амьтны дүрслэлтэй мөнгөн аяга байсан. Гадна хэсэгтээ ямар нэгэн хээгүй, цулгүй мөнгөн аяга байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 51/,

-Гэрч Н.Ц “...Гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн дагуу Б.С, найз залуу болох Б.Т нарыг Завхан аймгийн Тэс сумаас Улаанбаатар хот явж байгаа автобуснаас Асгат сумын төвд дайчлан баривчилсан. С биеэс 1 ширхэг ком гэсэн бичигтэй лацтай цагаан өнгийн утас, Т биеэс 1 ширхэг ком гэсэн бичигтэй лацтай ягаан өнгийн гар утас гарч ирсэн. Гар тээш болон хар өнгийн цүнхнээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг ком гэсэн бичигтэй лацтай гар утаснууд гарч ирсэн. Снь найз залуу болох Төмөр-Очир нь цуг явж байсан. Бид хоёр хулгай хийсэн нь үнэн бид хоёрын буруу та бид хоёрыг эндээ аргалаад явуулчих тэгэх үү бид хоёр тэр хулгай хийсэн зүйлээ эздэд нь өгөөд гомдолгүй болгоё гэх мэт ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 143/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2430 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн куртикний дотор тал өдөн ширхэгт материалаар хийгдсэн байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх даавуун эдлэлийн сэмэрдэс өдөн ширхэгт материалын хэсэг байна. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн куртикний дотор талын өдөн ширхэгт хэргийн газраас хураан авсан гэх өдөн ширхэгтүүд өнгө, гадаргуун үзүүлэлт, диаметрийн хэмжээ зэргээр тохирч байна...” гэсэн дүгнэлт /1 хх 197-198/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2433 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн куртикэнд 10 мм, 15 мм, 40 мм, 45 мм, 80 мм шинээр ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд 20х10 мм хэмжээтэй шинээр хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гогдолт байна. Хар хөх өнгийн куртикэнд үүссэн гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр ойролцоогоор хэдэн хоногийн өмнө үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /1хх 204-205/,

-Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай “...1 ширхэг даваа толгойтой,гуулин нуухтай, шар манан хөөргөний үнэлгээг 600,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлт /1хх 18-19/,

-Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай “...2 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 324,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт /1хх 55-56/,

-Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай “...Нийт 22 ширхэг эд зүйлийн үнэлгээг 10,631,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт /1хх 189-191/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-6, 41-46, 118-124/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 125-126/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 127-129/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 47/, эд зүйл хүлэн авсан тэмдэглэл /1 хх 131-132/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд өсвөр насны шүүгдэгч Б.Стэй бүлэглэн Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн 2-р хэсгийн тоотгүй хашаанд байрлах хохирогч ******* эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, 324,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

-Хохирогч ******* “...Эхнэр лтой хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 03-ны үдийн өнө буюу 11-12 цагийн хооронд сумын төвд байх гэр рүүгээ эхнэрийн хамт мотоциклтой орж ирсэн. Тухайн үед манай эхнэр байшингийн цоожийг онгойлгоод гэртээ орж яваа харагдсан. Араас нь би гэртээ орсон. Тэгтэл манай эхнэр гал тогооны өрөөний вакум цонх онгорхой байна яагаад онгойсон талаар асуухад би сайн мэдэхгүй байна гэж хэлэхэд том өрөө рүү ороод бурхны доод талын авдрыг онгойлгож үзээд чиний хөөрөг байна, 2 мөнгөн аяга байхгүй байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн дээр гэж хэлээд гэрээсээ гараад цагдаагийн кобон дээр очоод дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 162-163 /,

- хохирогчоор өгсөн “...Би Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан баг 2-р хэсгийн зүүн талын үзүүр хашаа бөгөөд манай хашаа тоотгүй хашаа байдаг. Тухайн хашаанд би нөхөр 2 хүүхдийн хамт байшинд амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цагийн үед мотоциклтой нөхрийнхөө хамт хөдөө гэр рүүгээ малаа харахаар Жавхлан багт байх хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд би нөхрийнхөө хамт 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11-12 цагийн хооронд хөдөө гэрээсээ суманд байх гэр рүүгээ нөхрийн хамт мотоциклтой ирээд хашааныхаа үүдээр ороод байшингийнхаа хаалганыхаа цоожийг онгойлгоод гэртээ орсон. Гэртээ ороод хэсэг хугацааны дараагаар гал тогооны өрөөний цонх онгорхой байхаар юу болсон гэж бодоод нөхөртөө хэлэхэд яагаад онгойчихсон юм гээд цонх руу харсан. Тэр үед би том өрөөнд байх бурхныхаа авдрыг онгойлгоод дотор нь байх үнэт эдлэл болох мөнгөн аяга, нөхрийнхөө хөөргийг харахад нөхрийн хөөрөг байсан, 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байдалтай, өөр гэрээс алдагдсан зүйл байхгүй байхаар нь би нөхөртөө хэлэхэд нөхөр маань цагдаагийн байгууллагад хэлсэн дээр гэж хэлээд гэрээсээ гараад явсан юм. Улаанбаатар хотоос 2 жилийн өмнө нэг ширхэг аягыг 170,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгж бодохын бол 340,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж бодож байна. Аяганы дотор буюу ёроол хэсэгт эвтэй дөрвөн амьтны дүрслэлтэй мөнгөн аяга байсан. Гадна хэсэгтээ ямар нэгэн хээгүй, цулгүй мөнгөн аяга байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 51/,

-Гэрч Н.Ц “...Гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн дагуу Б.С, найз залуу болох Б.Т нарыг Завхан аймгийн Тэс сумаас Улаанбаатар хот явж байгаа автобуснаас Асгат сумын төвд дайчлан баривчилсан. С биеэс 1 ширхэг ком гэсэн бичигтэй лацтай цагаан өнгийн утас, Т биеэс 1 ширхэг ком гэсэн бичигтэй лацтай ягаан өнгийн гар утас гарч ирсэн. Гар тээш болон хар өнгийн цүнхнээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг ком гэсэн бичигтэй лацтай гар утаснууд гарч ирсэн. С нь найз залуу болох Төмөр-Очир нь цуг явж байсан. Бид хоёр хулгай хийсэн нь үнэн бид хоёрын буруу та бид хоёрыг эндээ аргалаад явуулчих тэгэх үү бид хоёр тэр хулгай хийсэн зүйлээ эздэд нь өгөөд гомдолгүй болгоё гэх мэт ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 143/,

-Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай “...2 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 324,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт /1хх 55-56/,

-Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж буй Б.Т, Б.С нарын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гарын мөрнүүдээс №1, №2, №5, №7 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №2 дугаартай гарын мөр нь Лам ах овогт Б Т баруун гарын долоовор хурууны өндөгний хэсгийн хээтэй тохирч байна...” гэсэн дүгнэлт /1хх 63-65/,

-“...Завхан аймгийн Баянтэс сумын 2 дугаар хэсэг зүүн талын эхний хашаа иргэн Э.Б эзэмшлийн байшинд хулгай орсон байх 1 дугаартай вакум цонхны гадна талаас, 2 дугаартай вакум цонхны гадна талаас, ...” гэсэн хурууны хээг бэхжүүлж авсан тэмдэглэл /1 хх 69/,

-Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай “...2 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 324,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт /1хх 55-56/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 41-46/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.С, Б.Т нар болон тэдгээрийн өмгөөлөгч М.Г, Б.Э нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул өмчлөх, эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр, эсхүл гэрээний үндсэн дээр шилжих боломжтой ба эдгээрээс бусад тохиолдолд хууль бус гэж үздэг.

Б.С, Б.Т нар нь хохирогч нарын  өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах хууль эрх зүйн үр дагавар бий болоогүй, тэд өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй байх тул тэдний үйлдлийг хууль бус гэж үзнэ. Мөн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүй, сэм авсан байх тул хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэж үзнэ.

Түүнчлэн дээрх эд хөрөнгүүдийг авсныхаа дараа худалдан борлуулж, амар хялбар аргаар мөнгөжих санаа зорилготой байсан байх тул шунахайн сэдэлтээр авсан гэж үзнэ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдсэн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг.

Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт зорилгоор нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Иймээс   Б.С, Б.Т нарын хувьд   хохирогч нарын өмчлөл   эзэмшлийн  эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууц, далд аргаар хууль бусаар, хариу төлбөргүйгээр авч захиран зарцуулах эрхийг өөрсдөдөө шилжүүлэн авсан үйлдлийг нь хулгайлах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Б.С, Б.Т нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөд хохирол учрах, тэр ч бүү хэл өмчлөх, эзэмших эрхэд нь халдах боломжтой, хүний эд хөрөнгөд хууль бусаар халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч тэд ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Б.С, Б.Т нарын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Б.С, Б.Т нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийн субьектив шинжийг, эд хөрөнгийг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэрийн хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсныг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан байна.

Шүүгдэгч Б.С, Б.Т нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, тэдгээрийн санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болон хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.

Шүүгдэгч Б.С нь хохирогч В.Н байшингийн цонхоор нэвтэрч, гар утаснууд болон дагалдах хэрэгслийг хулгайлж, хохирогч Г.Д байшинд нэвтэрч, даваа толгойтой, гуулин нуухтай, шар манан хөөргийг хулгайлж, шүүгдэгч Б.Ттой бүлэглэн хохирогч Э.Б эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан үйлдэл нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд, цаг хугацааны хувьд завсарлагатай үргэлжлэн үйлдэгдсэн байх тул үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж үзнэ.

Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн хувьд үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжтэй байх ба эхний үйлдэл хийснээр гэмт хэрэг эхэлж, хамгийн сүүлчийн үйлдлээр төгссөнд тооцдог онцлогтой юм.

Тодруулбал үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн гол онцлог нь нэгэнт эхэлсэн гэмт хэргийн ерөнхий, нэгдмэл санаа үргэлжлэх өвөрмөц үе шат болдог учраас үргэлжилсэн үйлдэл тус бүртээ бие даасан гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй байх үндэслэлтэй болно.

Иймд шүүгдэгч Б.С хохирогч В.Н байшингийн цонхоор нэвтэрч, гар утаснууд болон дагалдах хэрэгслийг, хохирогч Г.Д байшинд нэвтэрч, даваа толгойтой, гуулин нуухтай, шар манан хөөргийг, шүүгдэгч Б.Ттой бүлэглэн хохирогч ******* эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг тус тус хулгайлсан гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба  шүүгдэгч Б.С, шүүгдэгч Б.Т нарын хохирогч Э.Б эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэж үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.С, Б.Т нарын дээрх үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба тэдгээрийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.С, шүүгдэгч Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй юм.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүгдэгч Б.Сд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Тт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгч нар маргаагүй тул шүүх шүүгдэгч нарт тэдний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байдал, үйлдлийн хэр хэмжээ давтамж, гэмт үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан хэмжээ хязгаарын дотор, шударга ёсны зарчимд нийцүүлэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, шүүгдэгч нар хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын 20, 21 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Сд ял оногдуулахад харгалзан үзвэл зохих хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба учруулсан хохирлоо төлснийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч Б.Тын хувьд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба учруулсан хохирлоо төлснийг нь болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлыг төлж, хор уршгийг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тэдэнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Стухайд 18 насанд хүрэхээсээ өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялыг 2 дахин багасгаж оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.С нь шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байх тул түүнд оногдуулсан болон шүүгдэгч Б.Тт оногдуулсан хорих ялыг насанд хүрэгчдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч В.Н 10,591,000 төгрөг, Г.Д 600,000 төгрөг, хохирогч Э.Б 324,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт хулгайд алдагдсан эд зүйлийг буцааж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардлуудыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нараас цаашид энэ хэрэгт гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зуухны төмөр 1 ширхэг, куртикний өд мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б.С., Л.  овогт Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг, шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс тоолсугай.

6. Шүүгдэгч Б.С, Б.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зуухны төмөр нэг ширхэг, куртикний өд мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН