| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2021/00440/И |
| Дугаар | 148/ШШ2021/00400 |
| Огноо | 2021-08-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2021/00400
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Х.Баттулгын нэхэмжлэлтэй, Б.Сарантуяад холбогдох Гэрлэлт цуцлуулах -ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Цагааннуур суманд 1977онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хилчний 74 дүгээр байр, 06 тоотод оршин суух хаягтай, АПУ ХХК-д хүргэлтийн цехэд хянагч ажилтай гэх.
Хар бүргэд овгийн Хашхүүгийн Баттулга
регистрийн дугаар МЭ77032311
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1984 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар баг, 25 дугаар точиг 8 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 081 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар төмөр замын Кейтренг салбарт тогооч ажилтай гэх.
Боржигон овгийн Батсүхийн Сарантуяа
регистрийн дугаар МЮ-84053161
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Х.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хар бүргэд овгийн Хашхүүгийн Баттулга би 2007 оны 10 дугаар сарын 08-нд гэрлэлтийн 325 тоот баталгаатай Батсүх овогтой Сарантуяатай гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. 2016 оноос эхнэр Сарантуяагийн ааш өөрчлөгдөж өөр хүнтэй хамтран амьдрах болсон бөгөөд 2016 оноос хойш салж тусдаа амьдрах болсон. Иймээс гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү! Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй...гэжээ.
Нэхэмжлэгч Х.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид 2007 онд гэрлэсэн. Дундаасаа 4 хүүхэдтэй болсон. 2016 оноос хойш таарч тохирохоо больж, 2017 оноос хойш тусдаа амьдарч тус тусынхаа амьдралыг хөөгөөд 4 жил болж байна. Сарантуяа бид хоёр хүүхдүүдээ хоёр, хоёроор нь аваад салсан. Би дунд хоёр хүүхдээ өөр дээрээ авсан, Сараа том, бага хоёроо авсан. Бидний хооронд хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар ямар ч маргаан байхгүй. Тиймээс хүүхдүүдээ заавал шүүх дээр авчирч асуулгахаас татгалзсан юм. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Зөвхөн гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан юм. Гэрлэлтээ цуцлуулахгүй бол хүүхдүүдэд улсаас олгож байгаа мөнгөн тэтгэмжүүд нь олгогдохгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан... гэх.
Хариуцагч: Б.Сарантуяа нь 2021 оны 08-р сарын 19-нд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х.Баттулгын гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний зүгээс маргаан байхгүй. Бид 4 хүүхдээ хоёр, хоёроор нь авч тус тусдаа амьдарч байгаа. Би одоогоор өөр хүнтэй гэр бүл зохиож, гурван сартай жирэмсэн тул гэр бүл цуцлахад татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Дөрвөн хүүхдээ том, бага хоёрыг нь би авсан. Х.Баттулга нь дунд хоёр хүүхдээ авсан. Хүүхдүүдээс санал тайлбар авахгүйгээр шүүх хурлыг явуулж өнгөн үү! ...гэжээ.
Хариуцагч Б.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдүүд маань хоёр, хоёроороо бид хоёртой тус тусдаа амьдарч байгаа. Би одоо өөр хүнтэй гэрлэж байгаа учир ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн асрамж, тэтгэвэр, эд хөрөнгийн маргаангүй... гэх.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг
шинжлэн судлаж Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Х.Баттулга нь Б.Сарантуяад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2006 оноос хамт амьдарч байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд охин С.Уянга, 2007 онд хүү Б.Энх-Амгалан, 2009 онд охин Б.Урангоо, 2012 онд Б.Одоноо нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Х.Батттулга, Б.Сарантуяа нарын гэр бүл болсныг 2007 оны 10-р сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 325 дугаарт бүртгэсэн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, С.Уянга, Б.Урангоо, Б.Одоноо, хүү Б.Энх-Амгалан нарын Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид нь гэрлэлт цуцлуулах асуудлаар 2021 оны 08-р сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна. Зохигчид нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2016 онд салж тусдаа амьдарч, одоо эхнэр Б.Сарантуяа нь өөр бусадтай гэр бүлийн харилцаатай болж, хамтран амьдарч байгаа, мөн 4 хүүхдийг эцэг, эх нь харилцан тохиролцсоноор охин С.Уянга, Б.Одонгоо нар нь эхийн, хүү Б.Энх-Амгалан, охин Б.Урангоо нар нь эцгийн асрамжид 2016 оноос хойш байгаа, зохигчид гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн байдлуудыг харгалзан үзэж Х.Баттулга, Б.Сарантуяа нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Б.Энх-Амгалан, охин Б.Урангоо нарыг эцэг Х.Баттулгын, бага насны охин Б.Одонгоог эхийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Том охин С.Уянга насанд хүрсэн, зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдав.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул насанд хүрээгүй хүү Б.Энх-Амгалан, охин Б.Урангоо, Б.Одонгоо нарыг хүссэн цагт нь төрсөн эцэг, эхтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.Баттулгын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 -д заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Хар бүргэд овгийн Хашхүүгийн Баттулга, Боржигон овгийн Батсүхийн Сарантуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгсдийн тохиролцсоны дагуу насан хүрээгүй хүү Б.Энх-Амгалан, охин Б.Урангоо нарыг эцэг Х.Баттулгын, бага насны охин Б.Одонгоог эх Б.Сарантуяагийн асрамжид хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сарантуяагаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даргад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ