Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/777

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.Х*********н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2408 0*******5 80681 *******тай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 5 ******* сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б****н овогт Б*******нгийн Х*********н, Монгол улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1986 оны 8 ******* сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баянгол эмнэлэг буюу хүүхдийн 7 ******* төвд тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, регистрийн ******* ФБ86082706, урьд ял шийтгэл

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 ******* сарын 05-ны өдрийн 282 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 1333 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х*********н нь 2024 оны 3 ******* сарын 03-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 ******* *******ны нутаг дэвсгэр Мандал Овоогийн гудамжинд хохирогч А.Ч**********аг шалтгаангүйгээр нүүр рүү нь цохих, маажих зэргээр халдаж биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Хохирогч А.Ч**********а нь 2024 оны 3 ******* сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** ******* ******* ******* ******* ***** тоот гэрээсээ тээврийн хэрэгслээ угаалгах зорилгоор хүүгийн хамт гарч гудамжаар уруудан төв зам руу орохоор явж байжээ.

Энэ үед тухайн гудамжинд ****** улсын *******тай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г********гтай зам тавьж өгөх асуудлаас болж хоорондоо маргалдаж байхад шүүгдэгч Б.Х*********н нь 18 цагийн орчим нөхөр Г********гийн тээврийн хэрэгслээс бууж ирэн маргаанд оролцон улмаар хохирогч А.Ч**********агийн нүүр рүү нь цохих, маажих зэргээр биед нь халдаж биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын РСРС06894469 ******* хуудаст: “...Дуудлага өгсөн: 8*******4, ...Дуудлага хүлээн авсан: 2024-03-03 18:21:16, ...Дуудлагын утга: Бусдад зодуулсан...” гэх баримт (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хохирогч А.Ч**********агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 ******* сарын 03-ны өдөр би 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн ***** ******* ******* ********** тоот гэрээсээ хүүгийн хамт машинаа угаалгах гээд гудамжаар баруун чиглэлтэй төв зам руу орох гээд гудамжаар эргэх гэхэд урдаас 2 машин гараад ирэхээр нь баруун гар тал руугаа хашаа руу шахаж зогссон. Тэгээд эхний машин нь зөрөөд өнгөрсөн тэгсэн хойно нь зогсож байсан *********** улсын *******тай саарал өнгийн тоёота акуа машинаас нэг эрэгтэй хүн бууж ирснээ миний машины урд гупер руу өшиглөхөөр нь би цонхоо буулгаад та яагаад байгаа юм бэ гэхэд тэр ах машины жолооч талын эсрэг талын урд цонхыг нь балбаад байхаар нь би машинаасаа буугаад та зүгээр байгаач ямар аймар юм бэ цагдаа дуудна шүү гэхэд над руу гараа далайсан тэгэхээр нь би зайгаа аваад *******2 дуудлага өгөөд байршлаа хэлж чадахгүй байсан тэгэхэд нөгөө машинаас нэг эмэгтэй хүн бууж ирснээ над руу дайраад байсан ахыг холдуулсан тэгсэн машинаас дахиад цагаан куртиктэй махлагдуу эмэгтэй бууж ирснээ миний нүүр рүү гараараа самардсан тэгсэн миний харааны шил унахаар нь би шилээ хайгаад хүүеээ та миний шилийг аваад шидчих лээ гэхэд нэлээн хэдэн удаа миний нүүр, гар руу самардаж дайрч хэл амаар доромжилсон. Тэгсэн жижиг биетэй эмэгтэй нь надаас махлаг биетэй эмэгтэйг салгах гэж оролдож байсан тэгээд би тэр хавийн хүмүүсээс цагдаад дуудаад өгөөч гээд тусламж гуйсан цагдаа дуудсан байж бай гэж нөгөө хүмүүст хэлсэн чинь нөгөө хүмүүс яваад өгсөн. Хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- “...Тухайн хэрэг болсноос хойш миний зүүн нүднээс нулимс гараад тороод байхаар нь SASUREA гэх нүдний хувийн эмнэлэгт үзүүлсэн чинь салст нь гэмтчихсэн байна гэж хэлсэн ба уг эмнэлгээс бичиж өгсөн эмчилгээг бүрэн хийлгэсэн юм. Тэгээд дараагаар нь Х*********наа гэх хүнд маажуулсан сорвиндоо Сондор Мед эмнэлэгт 1 удаа 1.000.000 төгрөгөөр лазер эмчилгээнд орсон, мөн 73.000 төгрөгөөр вирусийн шинжилгээ хийлгэсэн 41.500 төгрөгөөр сорвины тос авсан...Би Х*********наа гэх хүнээс нүдний шил хийлгэсэн 138.000 төгрөг, Сондор Мед эмнэлэгт 1 удаа 1.000.000 төгрөгөөр лазер эмчилгээнд орсон, мөн 73.000 төгрөгөөр вирусийн шинжилгээ хийлгэсэн, 41.500 төгрөгөөр сорвины тос авсан, 20.000 төгрөгөөр шилний үнэлгээ хийлгэсэн гээд нийт 1.134.500 төгрөгийн баримт дээр тулгуурлан нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

 

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 ******* сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 33 *******тай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 2х0.2см босоо, зүүн нүдний доод зовхинд 2х0.3см хөндлөн, эрүүнд 2х0.1см босоо байрлалтай, баруун гарын сарвуунд 0.4х0.2см 4ш, 0.8х0.1см маажигдсан, зураасан зулгаралтуудтай...ДҮГНЭЛТ

1. А.Ч**********агийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, цохигдох, маажигдах үйлчлэлээр, 2024.03.03-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

- Шүүгдэгч Б.Х*********ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 3 ******* сарын 03-ны өдөр нөхөр Г********г болон 2 найзын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 ******* *******ны нутаг дэвсгэрт айлд очих гээд явж байсан чинь гудамжинд машин зөрж байгаад нөгөө машины жолооч манай нөхөртэй маргалдаад байхаар нь би хажуу талаас нь буугаад нөгөө жолооч эмэгтэйтэй маргалдсан чинь нөгөө эмэгтэй намайг хойш нь түлхээд байхаар нь би өнгөө эмэгтэйг санаандгүй нүднийх нь доор маажаад нүдний шилийг нь газар унагаачихсан юм тэгээд манай найз Болортуяа бид хоёрыг салгаад намайг аваад явсан юм. Тухайн үед хохирогч эмэгтэйн нүдний шилийг газарт унагааж, нүднийх нь доод хэсэгт маажсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...би хохирогчид учирсан хохирлын хэмжээг мэдэхгүй байсан болохоор төлбөр барагдуулсан зүйл байхгүй, цаашдаа хохирол төлбөрийг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 ******* сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 33 *******тай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Х*********н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “үл ялих зүйлээр шалтгаалан” хохирогч А.Ч**********агийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Х*********н нь хохирогч А.Ч**********агийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Х*********ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ч**********а нь баримтаар 1.134.500 төгрөг нэхэмжилсэн болох нь яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 ******* зэрэглэлээр тогтоожээ.

Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, сэтгэцэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 ******* зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байна.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.

Тиймээс дээрх хуулиудад заасны дагуу шүүгдэгч Б.Х*********наас хохирогч А.Ч**********агийн баримттай зардал болох 1.134.500 төгрөг, сэтгэцийн хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс нийт 4.434.500 төгрөгийг 6 сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х*********н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх завсарлага авсан боловч хохирол, төлөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Х*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүгдэгчээс 4.434.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Х*********нд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 ******* зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн , 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 50-61 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Б.Х*********ны хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ тухайн хэргийн хохирогчид маажигдсан, зураасан зулгаралтууд учруулж, дахин хохирогчид дээрх хэлбэрээр гэмтэл учруулсан, хохирол төлөхөөр хуульд заасан хугацаа авсан боловч хохирлыг төлөөгүй зэрэг нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг...” зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тодорхойлсон тул шүүгдэгчид оногдуулсан дээрх ялыг түүний оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хязгаарлаж, харин шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “....” баримтыг үндэслэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 ******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2408 0*******5 80681 ******* хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 ******* зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 ******* зүйлийн 1, 4, 36.******* ******* зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б****н овогт Б*******нгийн Х*********ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х*********нд 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х*********нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 2 сарын ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Х*********н нь Эрүүгийн хуулийн 5.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 ******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 505 ******* зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х*********наас 4.434.500 (дөрвөн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга тавсан зуу) төгрөгийг 6 (зургаа) сарын хугацаанд гаргуулж хохирогч А.Ч**********ад олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ