Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 63

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч    

                                 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун   

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас

 

Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:

Г.А

Б.С нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлс‎эн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

 

Шүүгдэгч Г.А, Б.С нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн улмаар иргэн Б.Дг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтууд болох:

           

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр залууг чирч авч яваагүй, чирч явсан гэж худлаа хэлж байна. Айлгах маягаар заамдалцаад хойшоо авч явсан хутганы асуудал байхгүй. Хүнд ийм зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр залуутай хутганы асуудал байгаагүй, зууралдаан болоод чирэх маягтай авч явсан цээж рүү, нүүр рүү нь цохьсон гэв.

 

Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... С цаана зогсож байх тэр үед Д гэх хүн архины дэлгүүр асуусан гэж байсан. С, Д бид гурав цаашаа Хур говь зочид буудал руу явж байтал явган хүний зам дээр Д гэх залуу манай найз Стэй муудалцаж байсан. Би юунаас болж муудалцсанг мэдэхгүй байна. Би тэр Д гэх залууг хавираад унагасан, 2-3 удаа бөгс рүү нь өшиглөсөн. С цээж хэсэг рүү нь цохих шиг болсон ... Дгийн гар утас нь дуугарахаар нь жаахан айлгах гээд Номингийн 9-н давхар байрны хойд тал руу авч явж айлгасан ... Би тухайн үед бол жаахан л халаалттай байсан ... гэсэн мэдүүлэг /хх 90-91/,

 

Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Найз Д, А бид гурав цэнхэр 60-н айлын гадаа сааданд 2500 граммын сэрүүн нэртэй пиво 3 ширхэгийг аваад 2-ыг нь уучихаад нэгийг бариад .... зочид буудал дээр хоёр найз дээрээ очих гээд явж байгаад Номин дэлгүүртэй 9 давхарын урд Д, А хоёр найзтайгаа таарсан. Би тэгээд цаана нь зогсож байтал тэр залуу намайг дуудсан.  Би очоод уулзтал ах нь эндэхийн хүн биш архины дэлгүүр хаана байна гэж надаас асуусан. Би тэгэхээр нь такси бариад Баянаа гээд асуу тэгэхээр хүмүүс мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь нэг залуу гарч ирээд чи яагаад байгаа юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь чамтай яриагүй байна цаашаа зайл гэж хэлсэн. Би буцаж очоод газар тавьсан байсан пивоо аваад А, Д хоёртой Хур говь зочид буудал руу явсан. Тэгсэн нөгөө архины дэлгүүр асуугаад байсан залуу \Д\ нөгөө залуутайгаа \Д\ хамт явган хүний зам дээр гараад ирчихсэн хамт зогсож байсан. Тэр 2 залуу дээр А түрүүлж очоод Д гээд байгаа хүнийг хавирч унагаасан. Д гэх залуу нь цаашаа зугтаагаад яваад өгсөн. Д нь уначихсан байж байх үед бид очиж маргалдсан. Д нь Д нөгөөдүүл‎ээ хурдан дууд гээд байсан. Би тэгэхээр нь чи яасан их хүн дууддаг юм гээд нэг удаа цээж рүү нь цохисон. Т‎эр Д гэх залууг жаахан айлгах гээд Номингийн 9-н давхарын хойд тал руу А бид 2 чирээд аваад явсан. Тэнд очоод жаахан цохиод айлгасан ... Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан... А бид 2 Дг чирч аваачаад, би нүүрэн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нь хоёр удаа цохисон … гэсэн мэдүүлэг /хх 92-93/,

 

            Хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Дгэдэг залуутай ...Номин дэлгүүрийн 9 давхар байшингийн урд талын засмал замын хажууд байх явган хүний замаар алхаад явж байтал урдаас 2 литрийн том савтай пиво барьчихсан махлагдуу дунд зэргийн нуруутай 20 орчим насны залуу эхэлж над дээр ирээд хаачих гэж байгаа юм бэ гэж хэлээд намайг мөрлөөд хамт явах уу, энийг уучихъя гээд байхаар нь өөдөөс нь юм хэлээгүй буцаад хойшоо алхаад явсан. Друу нэг залуу ирээд нуруу руу өшиглөхөд нь Дзугтаагаад явчихсан. Би тухайн үед гар утсаа гаргаж ирээд цагаа харчихаад явж байхад нэг хүн миний араас нуруу руу тийрэхэд би урагшаагаа нүүрээрээ газар унасан. Би эргээд босохын завдалгүй гурван танихгүй залуу #оээд миний толгой нуруу бөөр лүү нийлж өшиглөж зодсон ... Намайг зодсон гурван залуу ярихдаа энэ мууг ер нь чирж аваачаад алаад хаячихъя гэж ярихыг би сонссон. Тухайн үед би толгой руугаа олон удаа өшиглүүлсэн болохоор миний ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн чинь намайг цэнхэр 60 айлын хойд талын мөсөн котокийн орчим шиг санагдаж байна би ухаан ороод сэрсэн чинь хэвтэж байсан. Бас намайг цэнхэр 60 айлын хойд талын мөсөн котокийн ойролцоо намайг зодсон гурван залуу дахиж намайг зодож байсныг санаж байна ... Одоо надад гомдол санал санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 10-12, 73-74/,

 

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 10-ны 23 цагийн орчим хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага цагдаагийн 102 утсаар ирсэн. Дуудлагын дагуу... очиход гадаа харанхуй байсан болохоор сайн харагдахгүй хүмүүс хоорондоо зодолдож байсан ба бид нарыг харчихаад урд зүг рүү зугтаагаад би хойноос нь гүйгээд очтол Номингийн баруун урд талд 2 залуу зогсож байсан. … Тэр хоёр намайг хараад 4 замын зүг рүү зугтаагаад цаашаа төв Хаан банк руу зугтаагаад нэг нь модны доор нуугдчихсан байсан … миний барьсан тэр залуу нь энэ хэргийн холбогдогч А гэдэг залуу нь юм байна лээ ... зодуулсан тэр залуугийн нүүр нь цус болсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг /хх 13-14/,

 

Гэрч Э.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Номингийн дэлгүүртэй 9-н давхарын урдуур Дтэй гараад явж байтал хажуу талаас гурван хүүхэд гараад ирсэн. Нэг өндөр залуу дайрах нь ээ гээд зам хаагаад хөндөлсөөд зогссон. Тэр үед тэр залуу хөндөлсөөд зогсохоор нь би хажуугаар нь гараад яваад өгсөн Д үлдсэн. Би цаашаа явж байтал тэд нар хоорондоо маргалдаад байсан. Эргээд харахад тэд нар хоорондоо шавааралдчихсан байж байсан. Би тэгээд цаашаа шууд яваад өгсөн ... гэс‎эн мэдүүлэг /хх 76- 78/,

 

Сэжигтэн Б.Дий мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 8 дугаар сарын 11 орой 00 цагийн орчим өөрийн 2 найз А, Стэй уулзаад 60 айлын хажуу талын саравчинд тус тусдаа 2 лааз пиво уучихаад гэртээ харих гээд явган хүний замаар хойшоо 75 худалдааны төвийг чиглээд алхаж байхад явган хүний зам дээр 2 хүн зогсож байсан. Бид гурав өөдөөс нь алхаад очиж байтал нэг нь бид гурав руу хашгираад зугтаасан. Бид 3 очоод нөгөө хүнтэй нь юм ярьж байхад би цаад талд нь зогсож байсан ба нэг мэдэхэд газар уначихсан байсан.  Бид гуравтай тэр залуу муудаад С газар уначихсан байхад нь шилэн хүзүүнээс нь чирээд цаад талын коток руу А бид 2 хойноос нь дагаад явсан... С тэр залууг айлгаад хутгаа аваад ир энд нь алчихья гээд айлгасан ... төд удалгүй цагдаа нар ирээд бид 3 салаад зугтаасан... А, С хоёр тэр Д гэх хүнтэй муудалцаад байсан. Д гэх хүнийг цаашаа авч яваад А, С хоёр зодож цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 94-95/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Б.Дгийн биед тархи доргилт, баруун зүүн дал, нурууны гол дунд хэсгийн цус хуралт. Баруун чамархай, баруун шанаа, хүзүүний баруун дунд хэсэг, хэвлийн оаруун доод хэсгээс цээжний гол хэсэг хүртэл, баруун далны доод хэсэг, хэвлийн баруун доод хажуу хэсэгт олон тооны нурууны зүүн дунд хэсэг, баруун, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.    Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 25/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63, 115/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг  шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу авагдсан,  нотлох баримтын шаардлага хангасан  болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.А, Б.С нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Дг илтэд үл хүндэтгэн улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... айлгах маягаар заамдалцаад хойшоо авч явсан хутганы асуудал байхгүй. Хүнд ийм зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв, шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... тэр залуутай хутганы асуудал байгаагүй, зууралдаан болоод чирэх маягтай авч явсан цээж рүү, нүүр рүү нь цохьсон гэсэн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь  шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би тэр Д гэх залууг хавираад унагасан, 2-3 удаа бөгс рүү нь өшиглөсөн. С цээж хэсэг рүү нь цохих шиг болсон ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Д, нөгөө залуу Дийн хамт явган хүний зам дээр гараад ирчихсэн хамт зогсож байсан. Тэр 2 залуу дээр А түрүүлж очоод Д гээд байгаа хүнийг хавирч унагаасан. … Т‎эр Д гэх залууг жаахан айлгах гээд Номингийн 9-н давхарын хойд тал руу А бид 2 чирээд аваад явсан. ... А бид 2 Дг чирч аваачаад, би нүүрэн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нь хоёр удаа цохисон … гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би эргээд босохын завдалгүй гурван танихгүй залуу ирээд миний толгой, нуруу, бөөр лүү нийлж өшиглөж зодсон... Тухайн үед би толгой руугаа олон удаа өшиглүүлсэн болохоор миний ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн чинь намайг цэнхэр 60 айлын хойд талын мөсөн котокийн орчим шиг санагдаж байна би ухаан ороод сэрсэн чинь хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Дуудлагын дагуу... очиход гадаа харанхуй байсан болохоор сайн харагдахгүй хүмүүс хоорондоо зодолдож байсан … миний барьсан тэр залуу нь энэ хэргийн холбогдогч А гэдэг залуу нь юм байна лээ ... зодуулсан тэр залуугийн нүүр нь цус болсон байдалтай байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Номингийн дэлгүүртэй 9-н давхарын урдуур Дтэй гараад явж байтал хажуу талаас гурван хүүхэд гараад ирсэн. Нэг өндөр залуу дайрах нь ээ гээд зам хаагаад хөндөлсөөд зогссон. Тэр үед тэр залуу хөндөлсөөд зогсохоор нь би хажуугаар нь гараад яваад өгсөн Д үлдсэн. … Эргээд харахад тэд нар хоорондоо шавааралдчихсан байж байсан ... гэс‎эн мэдүүлэг, сэжигтэн Б.Дий мөрдөн байцаалтанд өгсөн: ... … бид 3 очоод нөгөө хүнтэй нь юм ярьж байхад би цаад талд нь зогсож байсан ба нэг мэдэхэд газар уначихсан байсан. … С газар уначихсан байхад нь шилэн хүзүүнээс нь чирээд цаад талын коток руу авч явсан. А бид 2 хойноос нь дагаад явсан ... Д гэх хүнийг цаашаа авч яваад А, С хоёр зодож цохисон ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: … Б.Дгийн ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна … гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогдон  тогтоогдсон гэж дүгнэж байна.

 

Иймд шүүгдэгч Г.А, Б.С нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, улсын яллагчийн зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүгдэгч нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон өмгөөлөгчийн зардалд нийт 2 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

           1. Шүүгдэгч Г.А, Б.С нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 3 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Б.Сийг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.С нарт оногдуулсан тус бүр 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат, Б.С нарт оногдуулсан тус бүр 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Б.С нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                   Х.ГАНБОЛД