| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0584/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/606 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Б овогт А.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405018350379 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр, *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ***дүгээр хороо *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.Н /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо *** урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэж Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч З.Г-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өглөө миний хүү П лагерь явах гээд унаад явсан юм. Тэгээд маргааш өглөө нь манай хүү надтай ***-ын зах дээр уулзахдаа надад машин хүний гражд аваачиж тавьсан байгаа гэсэн. Тэгэхээр нь би нэг их юм бодсонгүй хурдан авчраарай гээд хэлж байсан. Миний эзэмшлийн машин. Би банк бустай гэрээ хийсэн юм. Машинд учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Э-н өгсөн: “...Миний хүү Н нь их гайгүй хүүхэд шүү дээ. 10 жилийн сургуулиа төгсөөд цэрэгт 1 жил алба хаачхаад ирсэн. Цэргээс ирээд хилийн цэргийн гэрээт цэргийн алба хаагчаар 3 жил ажилласан. Тэгээд гэрээний хугацаа нь дуусаад Улаанбаатар хотод хувиараа ажиллаж байгаа. Миний хүү хүнд их тусархуу хүүхэд. Энэ зангаасаа болж л ийм асуудалд орсон гэж бодож байна. Найздаа туслах гэж яваад л асуудалд орчихсон байх юм. Миний элдэв муу зуршилгүй хүүхэд. Архи дарс уугаад явж байгааг нь урд нь ерөөсөө харж байгаагүй. Миний хүү Н найз нөхөдтэйгээ уулзах үедээ нууцаар архи дарс хэрэглэдэг байх гэж боддог. Гэхдээ гэртээ аав ээж дээрээ бол архи дарс хэрэглэж нэг ч удаа орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.А-н өгсөн: “...Миний хүү Н *** дүүрэгт *** дүгээр дунд сургуулийг төгсөөд 2016 онд цэрэгт яваад цэргээс халагдаж ирээд хилийн цэрэгт 2 жил гэрээтээр ажилласан. *** аймгийн цэргийн ангид бас гэрээт очиж ажиллаж байгаа 2022 онд цэргийн ангид ажиллахаа болиод одоо хувиараа ажиллаж байгаа. Миний хүү Н нь хүний үгэнд амархан ордог, хүнтэй маргалдаж муудалцдаггүй, дөлгөөн тайван зантай, хүнд тусархаг, маш хөдөлмөрч, элдэв муу зуршилгүй хүүхэд юмаа. Миний хүнд их итгэмтгий болохоор энэ занг нь хүмүүс буруугаар ашиглаад байдаг. Асуулт: Н согтууруулах ундааны зүйл хир хэрэглэдэг вэ? Хариулт: Миний хүү Н найз нөхөдтэйгээ уулзах үедээ нууцаар архи дарс хэрэглэдэг байх гэж боддог. Гэхдээ гэртээ аав ээж дээрээ бол архи дарс хэрэглэж нэг ч удаа орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахлагч цолтой Ж.Энхзориг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
-хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0687275 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
-хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №072616 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо *** урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэж Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч А.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо *** урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэж Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч З.Г-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 01-ний өглөө миний хүү П лагерь явах гээд унаад явсан юм. Тэгээд маргааш өглөө нь манай хүү надтай ***-ын зах дээр уулзахдаа надад машин хүний грашинд аваачиж тавьсан байгаа гэсэн. Тэгэхээр нь би нэг их юм бодсонгүй хурдан авчраарай гээд хэлж байсан. Миний эзэмшлийн машин. Би банк бустай гэрээ хийсэн юм. Машинд учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Э-н өгсөн: “...Миний хүү Н нь их гайгүй хүүхэд шүү дээ. 10 жилийн сургуулиа төгсөөд цэрэгт 1 жил алба хаачхаад ирсэн. Цэргээс ирээд хилийн цэргийн гэрээт цэргийн алба хаагчаар 3 жил ажилласан. Тэгээд гэрээний хугацаа нь дуусаад Улаанбаатар хотод хувиараа ажиллаж байгаа. Миний хүү хүнд их тусархуу хүүхэд. Энэ зангаасаа болж л ийм асуудалд орсон гэж бодож байна. Найздаа туслах гэж яваад л асуудалд орчихсон байх юм. Миний элдэв муу зуршилгүй хүүхэд. Архи дарс уугаад явж байгааг нь урд нь ерөөсөө харж байгаагүй. Миний хүү Н найз нөхөдтэйгээ уулзах үедээ нууцаар архи дарс хэрэглэдэг байх гэж боддог. Гэхдээ гэртээ аав ээж дээрээ бол архи дарс хэрэглэж нэг ч удаа орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.А-н өгсөн: “...Миний хүү Н *** дүүрэгт *** дүгээр дунд сургуулийг төгсөөд 2016 онд цэрэгт яваад цэргээс халагдаж ирээд хилийн цэрэгт 2 жил гэрээтээр ажилласан. *** аймгийн цэргийн ангид бас гэрээт очиж ажиллаж байгаа 2022 онд цэргийн ангид ажиллахаа болиод одоо хувиараа ажиллаж байгаа. Миний хүү Н нь хүний үгэнд амархан ордог, хүнтэй маргалдаж муудалцдаггүй, дөлгөөн тайван зантай, хүнд тусархаг, маш хөдөлмөрч, элдэв муу зуршилгүй хүүхэд юмаа. Миний хүнд их итгэмтгий болохоор энэ занг нь хүмүүс буруугаар ашиглаад байдаг. Асуулт: Н согтууруулах ундааны зүйл хир хэрэглэдэг вэ? Хариулт: Миний хүү Н найз нөхөдтэйгээ уулзах үедээ нууцаар архи дарс хэрэглэдэг байх гэж боддог. Гэхдээ гэртээ аав ээж дээрээ бол архи дарс хэрэглэж нэг ч удаа орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахлагч цолтой Ж.Энхзориг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
- хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0687275 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
-хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №072616 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Н нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх санал,
Шүүгдэгч: “...Надад хамгийн бага хэмжээний торгох ялыг оногдуулж төлөх хугацааг 6 сараас илүү хугацаанд төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний /хоёр сая долоон зуун мянган/ 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний /хоёр сая долоон зуун мянган/ 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний /хоёр сая долоон зуун мянган/ 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын /15/ арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг /1/ нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ