| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2021/02048/и |
| Дугаар | 182/ШШ2021/02319 |
| Огноо | 2021-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2021/02319
| 2021 10 28 | 182/ШШ2021/02319 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Т
Хариуцагч: Т.А
зээлийн гэрээний үүрэгт 3,670,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Тби 2018 оны 06 сарын 04-ний өдөр Т.Ад 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн ба хүү нь 400,000 төгрөг болсон. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Нийт 2,400,000 төгрөг болсон ба түүний алданги нь 1,200,000 төгрөг. Мөн эрэн сурвалжлуулсны улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байх тул Т.Агээс нийт 3,670,200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.А нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр иргэн С.Тамираас 2,000,000 төгрөг зээлдсэн нь үнэн. Түүнээс хойшхи хугацаанд ажилгүй байсан тул төлж чадаагүй байгаа. Нэхэмжлэгч Б.Ттай утсаар ярихад намайг авсан мөнгөө эргүүлж өг гэж хэлж байсан учраас би С.Тамирын нэхэмжилж байгаа 3,670,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн мөнгө болох 2,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгана. Ажил эрхлээгүй одооноос ажилтай болж эхэлж байгаа тул хугацаа хэрэгтэй байна гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Тнь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг, мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал зэргийг тус тус нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 06 сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлийг буцаан төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдэн авсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлдсэн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Талууд зээлийн хүү болон зээлийн өрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлүүлэхээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу бичгээр тохиролцсон байх тул хариуцагчаар үндсэн зээлийг хүү, алдангийн хамт нэхэмжлэгчид төлүүлэх нь зүйтэй байна. Харин алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцнэ.
Хариуцагч зээлийн өрийг төлөөгүй, түүнчлэн хаана байгаа нь мэдэгдэхгүй хаяг нь тодорхойгүй байснаас нэхэмжлэгч түүнийг эрэн сурвалжлуулсан, түүнд 70,200 төгрөгийн зардал гаргасан нь хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шийдвэрээр тогтоогдож байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 400,000 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, зардал 70,200 төгрөг, нийт 3,670,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.БУД