| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2021/02047/и |
| Дугаар | 182/ШШ2021/02393 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2021/02393
| 2021 11 04 | 182/ШШ2021/02393 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.С
Хариуцагч: Э.Э
гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.С, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.С миний бие 2002 онд Э.Этай танилцаж улмаар 2007 оны 05 сарын 09-ний өдөр гэрлэлтийн Г-977 баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 03 сарын 16-ний өдөр охин Э.Э, 2006 оны 09 сарын 04-ний өдөр охин С.М нар төрсөн. Э.Эын гэр бүлээс гадуурх харилцааны улмаас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос тусдаа амьдрах болсон. Хоёр охин маань тэр үеэс хойш эх С.Сын асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул биднийг гэрлэлтийг цуцалж, охин Э.Энэрэл, Э.Мишээл нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Э.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2002 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд охин Э.Э, С.М нар нь миний хүүхдүүд мөн. Бид 2014 оноос салж тусдаа амьдралтай, хүүхэдтэй болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх нэхэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
СС, ЭЭ нар нь гэр бүл болж 2007 оны 05 сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2004 оны 03 сарын 16-ны өдөр охин Э.Э, 2006 оны 09 сарын 04-ний өдөр охин С.М нар төрж, хамтран амьдарсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос салж тусдаа амьдарсан, хэн аль нь тусдаа амьдралтай болсон, гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Охин Э.Э, С.М нарын асрамжийн талаар талууд маргахгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарыг салж тусдаа амьдарснаас хойш эхтэйгээ хамт амьдарч байгаа байдлыг харгалзан 2004 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э, 2006 оны 09 сарын 04-ний өдөр төрсөн охин С.М нарыг эх С.Сын асрамжид үлдээж эцэг Э.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эд хөрөнгийн маргаангүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан СС, ЭЭ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2004 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э, 2006 оны 09 сарын 04-ний өдөр төрсөн охин С.М нарыг эх С.Сын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2004 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э, 2006 оны 09 сарын 04-ний өдөр төрсөн охин С.М нарыг тус бүрд нь 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Эаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Э.Эаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С. БУД