| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0591/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/611 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Солонго,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б өмгөөлөгч Х.Лхагвахүү,
шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Н.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405008480527 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19** оны ***дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Н.Д /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Д 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд "С.Д" ХХК-н Баянгол дүүргийн 6 дугаар хороо, И худалдааны төвд байрлах "С.С" гэх нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 12 нэр төрлийн 14 ширхэг барааг завшиж нийт 8,356,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол төлбөрийг яаралтай барагдуулна...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б өгсөн: "...Манай Л.П ХХК нь С.Д ХХК-тай 2022 оны 07 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тухайн компаниас итгэмжлэл хийж өгсний дагуу тухайн компанид ажиллаж байсан худалдааны төлөөлөгч Н.Д-д холбогдох хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Н.Д нь 2023 оны 08 дугаар сарын 17 -ны өдрөөс эхлээд С.Д ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээ байгуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах E.M худалдааны төвд үйл ажиллагаа явуулах С.С гэх гар утас дагалдах хэрэгслийн дэлгүүрт борлуулагчаар ажилласан. Ажиллах хугацаандаа буюу хөдөлмөрийн гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаанд тус дэлгүүрт зарагдаж байсан Mi 13 lite 8/256GB BLACK гэх 1,899,000 төгрөгөөр зарагдаж байсан 1 ширхэг гар утас, Redmi Buds 4 White гэх 169,000 төгрөгийн үнэтэй чихэвч 1 ширхэг Black View A95 гэх 699.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг гар утас, Blackview Tab 60 kids 4/128gb blue гэх 699,000 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг, Keislect calling Watch Ks Black гэх 299,000 төгрөгийн үнэтэй ухаалаг цаг 1 ширхэг, Keislect calling Watch Ks2 Gray гэх 349,000 төгрөгийн үнэтэй ухаалаг цаг 1 ширхэг гэх мэт 4 төрлийн 14 ширхэг ухаалаг цаг болон гар утас бүтээгдэхүүнийг дутаасныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн нэгдсэн тооллогын үеэр мэдсэн бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүнийг яагаад дутсан талаар асуухад Д нь “Дээрх барааг би дутаасан, өмнөх тооллогуудад хайрцгуудыг нь тоолуулж байсан” гэх яриа өгүүлэл гаргасан бөгөөд компанийг хохиролгүй болгож өгнө. Хохирлоо барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол барагдуулаагүй байна. Тус Д гэх иргэнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 16-нд дуусгавар болгож ажлаас халсан. Тухайн иргэнийг ажиллуулж байх хугацаандаа цалин хөлсийг нь бүрэн өгч нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
-ДАМНО ҮНЭЛГЭЭ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/,
-С.Д компанийн Н.Д ажилд авах тухай 6-17 дугаар захирлын тушаал /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
-С.Д компанийн “барааны үнэ өөрчлөх” тухай захирлын тушаал /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/,
-С.Д компанийн борлуулалтын ажилтан Н.Д 2019-2023 оны тооцооны жагсаалт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
-С.Д компанийн борлуулалтын ажилтан Н.Д 2019-2023 оны хооронд компанийн харилцах дансанд тушаасан мөнгөний жагсаалт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
-С.Д компанийн захирал Д.Б хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37-44 дүгээр хуудас/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-50 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 1 /хавтаст хэргийн 51-60 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 2 /хавтаст хэргийн 61-68 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Н.Д Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-64 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Д 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд "С.Д" ХХКомпанийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, И худалдааны төвд байрлах "С.С" гэх нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 12 нэр төрлийн 14 ширхэг барааг завшиж нийт 8,356,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.Доос “С.Д” ХХК-ийн хохирол төлбөр 8,356,000 төгрөгийг гаргуулах...” гэх санал, дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Н.Д 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд "С.Д" ХХКомпанийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, И худалдааны төвд байрлах "С.С" гэх нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 12 нэр төрлийн 14 ширхэг барааг завшиж нийт 8,356,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б өгсөн: "...Манай Л.П ХХК нь С.Д ХХК-тай 2022 оны 07 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тухайн компаниас итгэмжлэл хийж өгсний дагуу тухайн компанид ажиллаж байсан худалдааны төлөөлөгч Н.Д-д холбогдох хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Н.Д нь 2023 оны 08 дугаар сарын 17 -ны өдрөөс эхлээд С.Д ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээ байгуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах E.M худалдааны төвд үйл ажиллагаа явуулах С.С гэх гар утас дагалдах хэрэгслийн дэлгүүрт борлуулагчаар ажилласан. Ажиллах хугацаандаа буюу хөдөлмөрийн гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаанд тус дэлгүүрт зарагдаж байсан Mi 13 lite 8/256GB BLACK гэх 1,899,000 төгрөгөөр зарагдаж байсан 1 ширхэг гар утас, Redmi Buds 4 White гэх 169,000 төгрөгийн үнэтэй чихэвч 1 ширхэг Black View A95 гэх 699.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг гар утас, Blackview Tab 60 kids 4/128gb blue гэх 699,000 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг, Keislect calling Watch Ks Black гэх 299,000 төгрөгийн үнэтэй ухаалаг цаг 1 ширхэг, Keislect calling Watch Ks2 Gray гэх 349,000 төгрөгийн үнэтэй ухаалаг цаг 1 ширхэг гэх мэт 4 төрлийн 14 ширхэг ухаалаг цаг болон гар утас бүтээгдэхүүнийг дутаасныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн нэгдсэн тооллогын үеэр мэдсэн бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүнийг яагаад дутсан талаар асуухад Д нь “Дээрх барааг би дутаасан, өмнөх тооллогуудад хайрцгуудыг нь тоолуулж байсан” гэх яриа өгүүлэл гаргасан бөгөөд компанийг хохиролгүй болгож өгнө. Хохирлоо барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хохирол барагдуулаагүй байн. Тус Д гэх иргэнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 16-нд дуусгавар болгож ажлаас халсан. Тухайн иргэнийг ажиллуулж байх хугацаандаа цалин хөлсийг нь бүрэн өгч нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
-ДАМНО ҮНЭЛГЭЭ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/,
-С.Д компанийн Н.Д ажилд авах тухай 6-17 дугаар захирлын тушаал /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
-С.Д компанийн “барааны үнэ өөрчлөх” тухай захирлын тушаал /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/,
-С.Д компанийн борлуулалтын ажилтан Н.Д 2019-2023 оны тооцооны жагсаалт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
-С.Д компанийн борлуулалтын ажилтан Н.Д 2019-2023 оны хооронд компанийн харилцах дансанд тушаасан мөнгөний жагсаалт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
-С.Д компанийн захирал Д.Б хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37-44 дүгээр хуудас/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-50 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 1 /хавтаст хэргийн 51-60 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийн хавсралт 2 /хавтаст хэргийн 61-68 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Н.Д Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-64 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах ойлголт юм.
Шүүгдэгч Н.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг хүсэж субьектив санаа зорилготой С.Д ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Д нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаар “С.Д” ХХК-д 8,356,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-с гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх санал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлагатай холбоотой саналгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г 1 /нэг/ жилийн хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож сольсугай.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-с 8,356,000 төгрөгийг гаргуулж хохирогч “С.Д” ХХК-д олгохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ