| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2017/0255/э |
| Дугаар | 0232 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 0232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: А.Болор
улсын яллагч: С.Уянга
шүүгдэгч: М.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Булгадар овогт Мөнхжаргалын Энхбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010522 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булгадар овогт Мөнхжаргалын Энхбаяр, 1996 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Амгалан зах дээр ачигч ажилтай, ам бүл 5, эцэг,эх, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 6-18 тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн Дэнжийн 10-н 392 тоотод ах Мягмарсүрэнгийнд амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОЮ96062538,
Холбогдсон хэргийн талаар:
М.Энхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун Овооны гудамжинд зөрж өнгөрсөн Г.Ганцоожийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гудамжаар гараад Пүүжээгийн таньдаг охиныг автобусны буудал руу хүргэж өгөх гээд явж байхад Ганцоожтой таарсан. Ганцоож надаас тамхи байна уу гэж асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Би Ганцоожтой юм ярьж байгаад нүүр рүү нь 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд автобусны буудал руу Пүүжээгийн таньдаг охиныг хүргэж өгөөд гэр рүүгээ орсон. Удахгүй цагдаа ирсэн гэв.
Шүүгдэгч М.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 00.00 цагийн үед зааланд сагс тоглож байгаад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баялаг хүнсний дэлгүүрийн хажуу талын нийтийн байранд гэртээ ирэхэд хамт амьдардаг Анхбаяр, Амгалан зах дээр ачигч хийдэг байсан Пүүжээ болон Пүүжээг дагаж ирсэн нэг охины хамтаар гурвуулаа байсан. Тэр гурав 0.5 литрийн Улаанбаатар архи хувааж уугаад бараг дуусч байсан. Надад тэр танихгүй охин архи хундаглаж өгөхөөр нь би амандаа хүргээд буцаагаад өгсөн. Тэгээд тэр охин гэртээ харина гээд байхаар нь Анхбаяр наад охин чинь уучихсан байгаа дөхүүлээд өгчих гэхээр нь би дагуулаад гудамжаар явж байтал хохирогч урдаас ирж байсан ба намайг хөөё нааш ир гэхээр нь би яасан бэ ахаа гэтэл хохирогч чи намайг танихгүй байна уу пизда минь гэхээр нь би танихгүй гэсэн. Тэгтэл намайг заамдаад авахаар нь би маргалдаж байгаад нүүр лүү нь хоёр удаа цохьтол хохирогч газар унасан. Би дээр нь дэвссэн болон дахин цохьсон эсэхээ санахгүй байна. Тэгээд нөгөө охиноо дагуулаад явтал араас хохирогч босч ирээд чулуу аваад алнаа гээд хөөхөөр нь би зугтаагаад гэртээ орж ирээд байж байтал араас хохирогч дүүгээ дагуулаад хажууд нь танихгүй хоёр залуугийн хамт ирсэн. Тэгээд намайг гараад ир гэхээр нь би гарахгүй гэтэл дүү нь гар гээд миний хувцасыг өмсүүлээд аваад гарсан. Гадаа гараад машины хажууд зогсож байхад хохирогч ирээд миний ар дагз хэсэг рүү нэг удаа цохьсон. Удалгүй цагдаа ирсэн. Хохирогч Ганчоож тухайн үед согтуу байсан. Харин би амссан байсан. Ганчоож намайг хэл амаар доромжилсон, цохиогүй, заамдаж авсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй гэжээ. /хх-ийн 35
Хохирогч Г.Ганцоож мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 02-03 цагийн үед миний зүрх савлаад өвдөөд байхаар нь 100 грамм савлагаатай Ерөөл архинаас нэг татчихаад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 2-320 тоотод орших гэрээсээ гараад гудамжинд салхилаад алхаж явтал танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний хажуугаар зөрөхдөө эрэгтэй нь юу байна хамаа гэсэн тэгэхээр нь би юу гэнээ гээд эргээд хартал миний баруун шанаа руу цохиод тас гээд явчихсан би ухаан балартаад газар унасан тэгтэл хувцаснаас татаж байгаад нүүр лүү хэд хэдэн удаа цохьсон. Дараа нь миний нүүрэн дээр дэвсчихээд яваад өгсөн. Би босоод араас нь дагаж явтал манай тэнд байдаг ТҮЦ-ний таньдаг хүүхэд Төмөөкөө танихгүй хоёр хүний хамтаар ТҮЦ-нийхээ гадаа зогсож байхаар нь би хөөе наад хоёроо бариад ав гэж хэлтэл намайг зодсон залуу цаашаа зугтаад явчихаар нь би хамт явсан охиныг нь барьж аваад түрүүний залуугийнхаа гэрийг зааж өг гээд ТҮЦ-ний гадаа зогсож байсан танихгүй хүний машинд суулгаад гэрийг нь заалгаад очтол намайг зодсон залуу гэртээ байж байсан тэгээд цагдаа нар ирээд авч явсан гэжээ. /хх-н11-12/
Г.Ганзориг, Г.Ганцоож, М.Энхбаяр нараасасууж тайлбарууд, гэрэл зураг /хх-н 6-9/
Гэрч Г.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:М.Энхбаяр бид хоёр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжинд нийтийн байр түрээслэн амьдарч байсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрт М.Энхбаяр, манай найз Пүүжээ, нэг танихгүй охин нарын хамтаар 1 шил архи уучихаад байж байтал уг танихгүй охиныг Энхбаяр гаргаж өгчихөөд ирье гээд явсан. Ойролцоогоор 10 минутын дараа буцаад ганцаараа ороод ирсэн. Тэгээд шууд унтлаа гээд хэвтээд өгсөн нэг л түгшүүртэй байгаад байхаар нь би чи яасан юм бэ гэтэл хүн цохьчихлоо гэсэн. Тэгтэл ч гадаа хаалга нүдээд байхаар нь хаалгаа нээх гэтэл Энхбаяр хэрэггүй битгий гээд байсан. Тэгээд нүдээд байхаар нь хаалгаа нээтэл Энхбаярын гаргаж өгсөн охин хэдэн залуучуудын хамт орж ирээд Энхбаярыг аваад явсан. Энхбаярын гаргаж өгсөн охиныг Ганаа гэдэг юи Пүүжээгийн таньдаг охин гэсэн. Энхбаяр бид хоёр багын найзууд байгаа юм. Би 2014 онд оюутан болж хотод ирсэн. Энхбаяр БХИС-д сурч байгаад хөлний гэмтлээсээ болоод сургуулиасаа гарчихсан юм. Зан аашийн хувьд гайгүй гэхдээ бага зэрэг омголон онгироо сагсуу зантай гэжээ. /хх-н 13-14/
Гэрч Г.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд байхаа манай цаад талын хашаанд амьдардаг Төмөкө над руу залгаад Ганцоож ах хүнд зодуулсан байна та хүрээд ирээч гэхээр нь би гэрээсээ гараад Төмөкөгийн ТҮЦ-н дээр очиход Верна Аксент маркийн машин дотор Ганцоож ах, Төмөкө хоёр суучихсан мөн нэг танихгүй охин байсан жолоочийг нь бас танихгүй хүн байсан. Тэгээд манай тэнд байдаг нийтийн байранд очсон би утсаараа цагдаа дуудчихаад Төмөкө нөгөө охинтой хамт нийтийн байр луу ороход 3 залуу хэвтэжбайсан эмэгтэй хүн байсныг анзаараагүй. Ахыг зодсон гэх хүн нь доошоо харчихсан хэвтэж байсан тэгэхэд Ээгий орж ирээд наад залуу чинь мөн байна гээд тэр шалдан залууг заагаад байсан гэжээ. /хх-н 15-16/
Насанд хүрээгүй гэрч Б.Түмэнхүсэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Манай ээж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун Овооны урд талын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө би ТҮЦ дээрээ ганцаараа сууж байтал манай гудамжны танил ах Ганчоож нүүр ам нь авах юмгүй хавдаад улаан нялга болчихсон ахыг нь хүн аллаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би гүйгээд ТҮЦ-нээсээ гартал нэг эмэгтэй нэг өндөр залуу хоёр хоёр тийшээ салаад гүйж байхаар нь би эмэгтэйг нь очоод бариад авсан. Энэ үед цаанаас нь танил ах болох Ээгий ах машинтайгаа ирж байсан. Тэгээд тэр охиноос саяны зугтсан залууг таних уу гэтэл эхлээд танихгүй гэсэн мөн архи үнэртээд нилээн согтуу байдалтай найгаад байсан. Тэгэхээр нь архи уусан газраа заагаад өг гэтэл тэр охин за гэсэн. Тэгээд Ээгий ахын машинд суулгаад Ганчоож ах Ганзориг ахыгаа дуудчих гэхээр нь би утсаар дуудтал удалгүй хүрээд ирсэн. Тэгээд нөгөө охиноор гэрийг нь заалгаад нийтийн байранд очсон. Нэг давхарын хамгийн наад талын өрөөнд ортол нөгөө нэг зодсон гэх залуу нь хамаг хувцасаа тайлчихсан худлаа унтаж байгаа дүр эсгээд хэн бэ гээд нойрмог царай гаргаад байсан. Мөн хоёр залуу нэг охин байсан. Араас Ээгий ах орж ирээд түрүүний зугтсан залуу энэ мөн байна гээд тэр шалдан залууг босгоод ир гэхэд нөгөө залуу та нар хүн андуураад байна гэсэн. Нөгөө залууг аваад нийтийн байрны гадаа зогсож байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-н 17-18/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 21/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1924 дүгнэлт:
1.Г.Ганцоожийн биед баруун талын гайморын хөндийн ар хананаас хатуу тагнайруу үргэлжилсэн хугарал, зүүн гайморын хөндийн урд хана, хамар, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/
Шинжээчийн дүгнэлт байцаалтыг танилцуулсан тэмдэглэл/хх-н 23-24/
М.Энхбаярыг Г.Анхбаяр, Д.Сүнжидмаа нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 25-29/
М.Энхбаярыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 30-35/,
М.Энхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 48 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 36/,хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 37-47 /, Г.Ганцоожийн прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-н 53/, эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 54-58/зэрэг болно.
М.Энхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун Овооны гудамжинд зөрж өнгөрсөн Г.Ганцоожийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Г.Ганцоожийн биед баруун талын гайморын хөндийн ар хананаас хатуу тагнайруу үргэлжилсэн хугарал, зүүн гайморын хөндийн урд хана, хамар, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын язрал бүхий хөнгөн гэмтэл учирсанг тогтоосоншүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 22/
Хохирогч Г.Ганцоожийн мөрдөн байцаалтад өгсөн … гудамжинд салхилаад алхаж явтал танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний хажуугаар зөрөхдөө эрэгтэй нь юу байна хамаа гэсэн тэгэхээр нь би юу гэнээ гээд эргээд хартал миний баруун шанаа руу цохиод тас гээд явчихсан би ухаан балартаад газар унасан тэгтэл хувцаснаас татаж байгаад нүүр лүү хэд хэдэн удаа цохьсон. Дараа нь миний нүүрэн дээр дэвсчихээд яваад өгсөн. …Би хамт явсан охиныг нь барьж аваад түрүүний залуугийнхаа гэрийг зааж өг гээд ТҮЦ-ний гадаа зогсож байсан танихгүй хүний машинд суулгаад гэрийг нь заалгаад очтол намайг зодсон залуу гэртээ байж байсан тэгээд цагдаа нар ирээд авч явсан гэсэн мэдүүлэг /хх-н11-12/
Гэрч Г.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн … М.Энхбаяр, манай найз Пүүжээ, нэг танихгүй охин нарын хамтаар 1 шил архи уучихаад байж байтал уг танихгүй охиныг Энхбаяр гаргаж өгчихөөд ирье гээд явсан. Ойролцоогоор 10 минутын дараа буцаад ганцаараа ороод ирсэн. Тэгээд шууд унтлаа гээд хэвтээд өгсөн нэг л түгшүүртэй байгаад байхаар нь би чи яасан юм бэ гэтэл хүн цохьчихлоо гэсэн. Тэгтэл ч гадаа хаалга нүдээд байхаар нь хаалгаа нээх гэтэл Энхбаяр хэрэггүй битгий гээд байсан. Тэгээд нүдээд байхаар нь хаалгаа нээтэл Энхбаярын гаргаж өгсөн охин хэдэн залуучуудын хамт орж ирээд Энхбаярыг аваад явсангэсэн мэдүүлэг. /хх-н 13-14/
Гэрч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн … манай цаад талын хашаанд амьдардаг Төмөкө над руу залгаад Ганцоож ах хүнд зодуулсан байна та хүрээд ирээч гэхээр нь би гэрээсээ гараад Төмөкөгийн ТҮЦ-н дээр очиход Верна Аксент маркийн машин дотор Ганцоож ах, Төмөкө хоёр суучихсан мөн нэг танихгүй охин байсан жолоочийг нь бас танихгүй хүн байсан. Тэгээд манай тэнд байдаг нийтийн байранд очсон би утсаараа цагдаа дуудчихаад Төмөкө нөгөө охинтой хамт нийтийн байр луу ороход 3 залуу хэвтэж байсан эмэгтэй хүн байсныг анзаараагүй. Ахыг зодсон гэх хүн нь доошоо харчихсан хэвтэж байсан тэгэхэд Ээгий орж ирээд наад залуу чинь мөн байна гээд тэр шалдан залууг заагаад байсан гэсэн мэдүүлэг . /хх-н 15-16/
Насанд хүрээгүй гэрч Б.Түмэнхүсэлийн мөрдөн байцаалтад өгсөн… танил ах Ганчоож нүүр ам нь авах юмгүй хавдаад улаан нялга болчихсон ахыг нь хүн аллаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би гүйгээд ТҮЦ-нээсээ гартал нэг эмэгтэй нэг өндөр залуу хоёр хоёр тийшээ салаад гүйж байхаар нь би эмэгтэйг нь очоод бариад авсан. архи уусан газраа заагаад өг гэтэл тэр охин за гэсэн. Тэгээд нөгөө охиноор гэрийг нь заалгаад нийтийн байранд очсон. Нэг давхарын хамгийн наад талын өрөөнд ортол нөгөө нэг зодсон гэх залуу нь хамаг хувцасаа тайлчихсан худлаа унтаж байгаа дүр эсгээд хэн бэ гээд нойрмог царай гаргаад байсан. Араас Ээгий ах орж ирээд түрүүний зугтсан залуу энэ мөн байна гээд тэр шалдан залууг босгоод ир гэхэд нөгөө залуу та нар хүн андуураад байна гэсэн. Нөгөө залууг аваад нийтийн байрны гадаа зогсож байтал цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг . /хх-н 17-18/
Шүүгдэгч М.Энхбаярын өгсөн … Анхбаяр наад охин чинь уучихсан байгаа дөхүүлээд өгчих гэхээр нь би дагуулаад гудамжаар явж байтал хохирогч урдаас ирж байсан ба намайг хөөё нааш ир гэхээр нь би яасан бэ ахаа гэтэл хохирогч чи намайг танихгүй байна уу пизда минь гэхээр нь би танихгүй гэсэн. Тэгтэл намайг заамдаад авахаар нь би маргалдаж байгаад нүүр лүү нь хоёр удаа цохьтол хохирогч газар унасан. Би дээр нь дэвссэн болон дахин цохьсон эсэхээ санахгүй байна. Тэгээд нөгөө охиноо дагуулаад явтал араас хохирогч босч ирээд чулуу аваад алнаа гээд хөөхөөр нь би зугтаагаад гэртээ орж ирээд байж байтал араас хохирогч дүүгээ дагуулаад хажууд нь танихгүй хоёр залуугийн хамт ирсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүх тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
М.Энхбаяр нь зөрж өнгөрч байгаа хүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг зодсон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, түүний дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул М.Энхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ганцоожид мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 1.700.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундааа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булгадар овогт Мөнхжаргалын Энхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Энхбаярыг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Энхбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, М.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Энхбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН