| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0592/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/609 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/609
2024 07 25 2024/ШЦТ/609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/,
шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Х овогт Э.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403002640404 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн
*** суманд төрсөн, халх, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, хувиараа ажилтай, ганцаараа Улаанбаатар хот, *** дүүргийн *** дугаар хороо ***-н байр *** тоотод оршин суух
хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э.Д, /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянгол дүүргийн 11 дүгээр хороо О.Х-н урд замд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч О.Ц, Э.О, Ч.Д нарыг ухрахдаа мөргөж хохирогч О.Ц-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч О.Ц өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 50 минутад ажил дээрээ цагаа уншуулчхаад ажлаасаа гараад хамт ажилладаг О, Д нарын хамт эмнэлгийн урд хаалгаар гараад ертөнцийн зүгээр урагшаа *** руу явахаар *** эмнэлгийн зүүн талаар нь алхаж байгаад автомашин явдаг туслах замаар явган хүний гарч байдаггүй болохоор D.K-ны хажуугаар зам гарах гээд машин хараад машин байхгүй болохоор нь зам гарахаар 3 уулаа зэрэгцээд би зүүн захад нь Д эгч голд нь О эгч баруун байрлалтай ойролцоогоор 3-4 алхам алхаж байтал бидний баруун гар талаас нэг машин ухарч ирээд бид 3-ыг мөргөхөд нь О эгч хүүшээ чи зогсоочээ балай юм уу гээд орилтол нөгөө машин зогсолгүй эрчээрээ бид 3-г унатал мөргөсөн. Тэгээд намайг унахад нөгөө машин зүүн хойд талын дугуйгаараа миний баруун гар дээгүүр дайрч гараад би унахдаа эрчиндээ зүүн гараараа хажууд зогсож байсан машинд цохигдохдоо миний гар хугарсан бөгөөд мөн толгойгоороо цохиод нөгөө машиныг налаад хэвтэж байсан бөгөөд манай ажлын хүмүүс бидний араас ирээд хүмүүс бужигнаад байж байтал түргэн тусламж болон цагдаа нар ирж байсан. Тэгээд цагдаа нар ослын газарт хэмжилт хийгээд эмч биднийг үзээд ГССҮТ-д хүргэж өгөөд миний бие тэр өдрөө эмнэлэгт очсон даруйдаа гар сарвууны тасагт хэвтээд О эгч маргааш нь Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт хэвтээд Д эгч мөн маргааш нь СХД-ийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлцгээсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод рентген зураг авхуулахад миний зүүн гарын атгаал яс хугарсан баруун гарын тохой хэсгээр зулгарсан бага зэргийн зөөлөн эдийн няцралттай, толгойн зулайн хэсэгт хавдаж хөндүүрлэсэн байдалтай байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад шүүх эмнэлгийн шинжээч эмч ирж үзээд явсан. Хараагүй чигээрээ хараад алхаж явтал гэнэт араас мөргөсөн. Ослын улмаас хэд хэдэн удаа муужирсан, машинд сууж явахад болон замаар алхаж явахад айдас түгшүүртэй сэтгэл санаа хямрал ихтэй байгаа. Тухайн бидний мөргүүлсэн туслах зам дээр хөдөлгөөн байхгүй зам орчин сийрэг байсан. Ойрхон харагдах явган хүний гарц байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэгт мөргүүлсэн. Миний зүгээс гомдолтой байна. Ослын улмаас миний биед учирсан хохирлоо баримтаар гаргаж мөн сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.О-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд ажлаа тараад хамт ажилладаг Д, Ц нарын хамт гэртээ харих зүг нийлээд хамт алхахаар болоод *** эмнэлгийн урд хаалгаар гараад *** *** эмнэлгийн зүүн талын О.Х-н дундуур гараад ертөнцийн зүгээр урагшаа явган хүний замаар алхах гээд машин замд явган хүний гарц байдаггүй болохоор бид 3 чигээрээ би зүүн талд нь Д голд нь Ц баруун талд нь байрлалтай зам гарч алхаж явтал бид 3-ын араас нэг машин ухарч байгаад мөргөчихөөр нь бид 3 гурвуулаа зэрэг орилтол нэг мэдэхэд л миний толгой нөгөө машины доогуур орсон мөргүүлснээс болоод шоконд орсон байдалтай хөөе наад машинаа холдуулаач ээ гээд машины доороос нь цохисон байсан санагдаж байна, тэгээд нөгөө машин урагшлаад холдохоор нь би босоод хартал нөгөө мөргөсөн машины жолооч нь бууж ирээд зогсож байсан бөгөөд тэр үед нэг танихгүй эгч хөөе миний дүү чиний толгойноос чинь цус гоожоод байна суугаад байж бай гэхээр нь толгойгоо бариад үзтэл миний толгойн зүүн арын дагз хэсэг дээр хагарсан цус гоожиж байхаар нь замын хажуугийн бордиур дээр суугаад цусаа тогтоонгоо хартал Д Ц 2 нөгөө замын урд зогсож байсан Toyota Prius 20 маркийн машиныг налаад суучихсан, Ц нь бүүр налаад хэвтчихсэн босож чадахгүй байдалтай байсан ба миний малгай цүнх Д-н нүдний шил гар утас зэрэг нь бүүр хол ертөнцийн зүгээр зүүн тийшээ шидэгдсэн байдалтай харагдсан бөгөөд тэр үед манай ажлын хүмүүс бас ажлаа тараад явж байсан болохоор биднийг мөргүүлсэн байхыг хараад гүйж ирээд бидний зам дээр шидэгдсэн байсан эд зүйлүүдийг түүж цуглуулж өгсөн. Тэгээд байж байтал замын цагдаагаас бүрэлдэхүүн ирээд ослын газарт хэмжилт хийгээд араас нь түргэн тусламж ирээд бид 3-ыг шууд ГССҮТ-Д хүргэж үзүүлээд Ц бид 2 тэндээ хэвтэн эмчлүүлэхээр болоод Д СХД-ийн нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэхээр явсан. Ослын улмаас миний толгойн зүүн дагзны хуйх доор цус хурсан мөн тэр хэсэгтээ хагарч нийт 5 оёдол тавиулсан. Мөн хамаг биеийн булчин чангарч хүзүү хөдөлж чадахгүй байсан. Хүзүү толгойн хэсгийн булчирхайнууд томорч цочирдож эмзэглэлтэй болсон. Нүд бүрэлзээд толгой, зүүн гарын тохой, зүүн хөл өвдөнө. Уг ослын улмаас гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Миний ГССҮТ-д хэвтэж эмчлүүлсний төлбөр 1.350.000 төгрөг болсны 1.150.000 төгрөгийг ЭМД-с төлөгдөөд үлдсэн төлбөр 200.000 төгрөгийг жолооч Д төлсөн бөгөөд мөн эмнэлгээс гарахад үргэлжлүүлэн уух эмчийн бичиж өгсөн шаардлагатай эм тариаг авч өгсөн мөн 2024 оны 04 дүгээр сарын 29 болон 30-ны өдрүүдэд мэдрэлийн эмч болон нүдний эмчид үзүүлж шинжилгээг хийлгэж төлбөрийг нь төлсөн. Гомдолтой байна эрүүл мэнд болон сэтгэл санаанд хохирол учирсан, ажлаасаа чөлөө авсан хоногуудын зөрүү төлбөр хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ч.Д-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 42 минутын орчимд ажлаа тараад хамт ажилладаг О, Ц нарын хамт ажлынхаа урд байрлах *** нэртэй газрын урд очоод 16 цаг 50 минутад гар утаснаасаа цагаа дарчхаад ертөнцийн хойгоосоо урагш чиглэлтэй ***-гийн урд талын туслах замыг гарахаар машин байгаа эсэхийг хартал ямар ч явж байгаа машин байгаагүй тул Ц хамгийн урд талд нь би дунд нь О ард талд нь гээд бид 3 цуварч явтал бидний баруун гар талаас гэнэт нэг машин ухарч гарч ирээд бид 3-ыг мөргөсөн бөгөөд зогсолгүй туслах замын урд талд зогсож байсан машинтай хавсарч унагачхаад жолооч нь буугаад ирчихсэн амандаа үглээд яваад байх шиг байсан ба Ц нөгөө машины баруун дугуйнд нь шахагдсан О нөгөө машины зүүн гүперний харалдаа миний бие голд нь хөдөлж чадахгүй 2 машины голд нь хавчуулагдсан байдалтай байсан. Тэгээд О нөгөө машины жолоочийг хөөе машинаа холдуулаач ээ гэж хэлээд машинаа урагшлуулж байсан. Тэгээд л тэр хавиар явж байсан хүмүүс шаваад бужигнаад эхэлсэн бөгөөд хүмүүс түргэн тусламж болон цагдаа дуудаач ээ гээд шуугилдаад байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд араас цагдаа нар ирээд ослын газарт хэмжилт хийгээд нөгөө мөргөсөн машины жолоочийг үлээлгэж шалгаад бид 3-ыг түргэний машинтай гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлтэл миний бие зүүн чих сэтэрсэн, хамрын таславчийн 3/1 нь мурийлттай мөн зөөлөн эдийн гэмтэл бэртэл ихтэй байсан болохоор СХД-ийн нэгдсэн эмнэлэг рүү шилжиж хэвтэн эмчлүүлсэн. Ослын улмаас миний хамрын 3/1 нь мурийсан мөн зүүн чих сэтэрч 4 оёдол тавиулсан, баруун чих болон өвдөг тохой зэргүүд маш их зулгарсан зүүн мөр зөөлөн эдийн гэмтэлтэй сойлттой СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Миний СХД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 1.408.164 төгрөг болсны 1.208.164 төгрөгийг ЭМД-с төлөгдөөд үлдсэн төлбөр 200.000 төгрөгийг жолооч Д төлсөн. Мөн бид 3-ыг нүдний эмч болон мэдрэлийн эмчид үзүүлсэн. Өөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа 21 хоног явж чадаагүй ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд чөлөө авсан хоногуудын зөрүү төлбөр хохирол болон эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Су-н өгсөн: “...Баянгол дүүргийн 11-р хороо О.Х-н урд замд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж явган зорчигч О.Ц /РД: ***, 25 настай, эмэгтэй/ Э.О /РД: ***, 29 настай, эмэгтэй/ Ч Д /РД: ***, 28 настай, эмэгтэй нарыг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас явган зорчигч хохирогч О.Ц, иргэний нэхэмжлэгч Э.О, Ч.Д нар нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5.086.960 /таван сая наян зургаан мянга есөн зуун жар/ төгрөг гарсныг яллагдагч Э.Д-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Э-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр миний машиныг манай нөхөр авч үлдээд би нөхрийнхөө машиныг аваад явсан. Тэгээд манай нөхрөөс нөхрийн найз Д машиныг нь аваад явсан гэсэн. Тэгээд осол гарлаа гэж хэлж байсан. Ослын талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. Toyota Prius маркийн *** дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.
Toyota Prius маркийн *** дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас хойд бупер замаасаа гараад будаг халцарсан, өөр эвдрэлгүй байсан. Би автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5601 дугаартай: “...1. О.Ц-н биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5599 дугаартай: “...1.Ч.Д-н биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, баруун чихэнд зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл саад тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5597 дугаартай: “...1.Э.О биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун хацарт зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төв “ТӨҮГ” Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч Ш.Баясгалангийн:
“...8. Түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр Асуулт-1 Toyota Prius-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?
Хариулт-1. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Хойд буфер зүүн хойд булан хэсэгтээ түгжээнээс мултарсан, замаск хагарсан хуучин сэвтэй, улсын дугаарын гэрлийн лампууд асахгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 3.2мм (стандарт 0-5мм) стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.7кН зөрүү нь 0,0% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1.9 кН, зөрүү нь 5.0% (стандарт <30%) хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 14300 са, хол дээрээ 50000cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13100cd, хол дээрээ 43700 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь зүүн баруун гар талын их гэрлүүд стандартын шаардлага хангаж байна.
Асуулт-2 Toyota Prius-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хол ойрын гэрэл нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх?
Хариулт-2. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 14300 cd, хол дээрээ 50000cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13100cd, хол дээрээ 43700 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь зүүн баруун гар талын их гэрлүүд стандартын шаардлага хангаж байна.
Асуулт-3. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх?
Хариулт-3. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Хойд буфер зүүн хойд булан хэсэгтээ түгжээнээс мултарсан, замаск хагарсан хуучин сэвтэй, улсын дугаарын гэрлийн лампууд асахгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
Асуулт-4. Тоормосны ямар системтэй болох?
Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй
Асуулт-5. Тоормос хэвийн ажилтай байна уу, Хэрэв эвдэрсэн бол чухам юу нь хэзээ, яаж эвдэрсэн байж болох?
Хариулт-5. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.7 кН зөрүү нь 0,0% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1.9 кН, зөрүү нь 5.0% (стандарт <30%) хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Тоормос хэвийн ажиллаж байна.
Асуулт-6. Toyota Prius-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2022,2023, онуудад оношилгоонд орсон эсэх? Орсон бол тэнцсэн эсэх?
Хариулт-6. Техникийн хяналтын үзэгт 2023-01-12, 2024-02-27-нд орж тус тус тэнцсэн байна.
Асуулт-7. Оношилгооны хугацаа дууссан эсэх?
Хариулт-7. Техникийн хяналтын үзэгт 2024-02-27-нд орж тэнцсэн байна. 2025-02-27-нд үзлэгийн хугацаа дуусах байна.
Асуулт-8. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах?
Хариулт-8. Шинээр ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,
-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянгол дүүргийн 11 дүгээр хороо О.Х-н урд замд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч О.Ц, Э.О, Ч Д нарыг ухрахдаа мөргөж хохирогч О.Ц-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... шүүгдэгч Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянгол дүүргийн 11 дүгээр хороо О.Х-н урд замд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч О.Ц, Э.О, Ч Д нарыг ухрахдаа мөргөж хохирогч О.Цын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч О.Ц-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 50 минутад ажил дээрээ цагаа уншуулчхаад ажлаасаа гараад хамт ажилладаг О, Д нарын хамт эмнэлгийн урд хаалгаар гараад ертөнцийн зүгээр урагшаа *** руу явахаар *** эмнэлгийн зүүн талаар нь алхаж байгаад автомашин явдаг туслах замаар явган хүний гарч байдаггүй болохоор D.K-ны хажуугаар зам гарах гээд машин хараад машин байхгүй болохоор нь зам гарахаар 3 уулаа зэрэгцээд би зүүн захад нь Д эгч голд нь О эгч баруун байрлалтай ойролцоогоор 3-4 алхам алхаж байтал бидний баруун гар талаас нэг машин ухарч ирээд бид 3-ыг мөргөхөд нь О эгч хүүшээ чи зогсоожээ балай юм уу гээд орилтол нөгөө машин зогсолгүй эрчээрээ бид 3-г унатал мөргөсөн. Тэгээд намайг унахад нөгөө машин зүүн хойд талын дугуйгаараа миний баруун гар дээгүүр дайрч гараад би унахдаа эрчиндээ зүүн гараараа хажууд зогсож байсан машинд цохигдохдоо миний гар хугарсан бөгөөд мөн толгойгоороо цохиод нөгөө машиныг налаад хэвтэж байсан бөгөөд манай ажлын хүмүүс бидний араас ирээд хүмүүс бужигнаад байж байтал түргэн тусламж болон цагдаа нар ирж байсан. Тэгээд цагдаа нар ослын газарт хэмжилт хийгээд эмч биднийг үзээд ГССҮТ-д хүргэж өгөөд миний бие тэр өдрөө эмнэлэгт очсон даруйдаа гар сарвууны тасагт хэвтээд О эгч маргааш нь Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт хэвтээд Д эгч мөн маргааш нь СХД-ийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлцгээсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод рентген зураг авхуулахад миний зүүн гарын атгаал яс хугарсан баруун гарын тохой хэсгээр зулгарсан бага зэргийн зөөлөн эдийн няцралттай, толгойн зулайн хэсэгт хавдаж хөндүүрлэсэн байдалтай байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад шүүх эмнэлгийн шинжээч эмч ирж үзээд явсан. Хараагүй чигээрээ хараад алхаж явтал гэнэт араас мөргөсөн. Ослын улмаас хэд хэдэн удаа муужирсан, машинд сууж явахад болон замаар алхаж явахад айдас түгшүүртэй сэтгэл санаа хямрал ихтэй байгаа. Тухайн бидний мөргүүлсэн туслах зам дээр хөдөлгөөн байхгүй зам орчин сийрэг байсан. Ойрхон харагдах явган хүний гарц байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэгт мөргүүлсэн. Миний зүгээс гомдолтой байна. Ослын улмаас миний биед учирсан хохирлоо баримтаар гаргаж мөн сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.О-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд ажлаа тараад хамт ажилладаг Д, Ц нарын хамт гэртээ харих зүг нийлээд хамт алхахаар болоод *** эмнэлгийн урд хаалгаар гараад 3 гал эмнэлгийн зүүн талын О.Х-н дундуур гараад ертөнцийн зүгээр урагшаа явган хүний замаар алхах гээд машин замд явган хүний гарц байдаггүй болохоор бид 3 чигээрээ би зүүн талд нь Д голд нь Ц баруун талд нь байрлалтай зам гарч алхаж явтал бид 3-ын араас нэг машин ухарч байгаад мөргөчихөөр нь бид 3 гурвуулаа зэрэг орилтол нэг мэдэхэд л миний толгой нөгөө машины доогуур орсон мөргүүлснээс болоод шоконд орсон байдалтай хөөе наад машинаа холдуулаач ээ гээд машины доороос нь цохисон байсан санагдаж байна, тэгээд нөгөө машин урагшлаад холдохоор нь би босоод хартал нөгөө мөргөсөн машины жолооч нь бууж ирээд зогсож байсан бөгөөд тэр үед нэг танихгүй эгч хөөе миний дуу чиний толгойноос чинь цус гоожоод байна суугаад байж бай гэхээр нь толгойгоо бариад үзтэл миний толгойн зүүн арын дагз хэсэг дээр хагарсан цус гоожиж байхаар нь замын хажуугийн бордиур дээр суугаад цусаа тогтоонгоо хартал Д Ц 2 нөгөө замын урд зогсож байсан Toyota Prius 20 маркийн машиныг налаад суучихсан, Ц нь бүүр налаад хэвтчихсэн босож чадахгүй байдалтай байсан ба миний малгай цүнх Д-н нүдний шил гар утас зэрэг нь бүүр хол ертөнцийн зүгээр зүүн тийшээ шидэгдсэн байдалтай харагдсан бөгөөд тэр үед манай ажлын хүмүүс бас ажлаа тараад явж байсан болохоор биднийг мөргүүлсэн байхыг хараад гүйж ирээд бидний зам дээр шидэгдсэн байсан эд зүйлүүдийг түүж цуглуулж өгсөн. Тэгээд байж байтал замын цагдаагаас бүрэлдэхүүн ирээд ослын газарт хэмжилт хийгээд араас нь түргэн тусламж ирээд бид 3-ыг шууд ГССҮТ-Д хүргэж үзүүлээд Ц бид 2 тэндээ хэвтэн эмчлүүлэхээр болоод Д СХД-ийн нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэхээр явсан. Ослын улмаас миний толгойн зүүн дагзны хуйх доор цус хурсан мөн тэр хэсэгтээ хагарч нийт 5 оёдол тавиулсан. Мөн хамаг биеийн булчин чангарч хүзүү хөдөлж чадахгүй байсан. Хүзүү толгойн хэсгийн булчирхайнууд томорч цочирдож эмзэглэлтэй болсон. Нүд бүрэлзээд толгой, зүүн гарын тохой, зүүн хөл өвдөнө. Уг ослын улмаас гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Миний ГССҮТ-д хэвтэж эмчлүүлсний төлбөр 1.350.000 төгрөг болсны 1.150.000 төгрөгийг ЭМД-с төлөгдөөд үлдсэн төлбөр 200.000 төгрөгийг жолооч Д төлсөн бөгөөд мөн эмнэлгээс гарахад үргэлжлүүлэн уух эмчийн бичиж өгсөн шаардлагатай эм тариаг авч өгсөн мөн 2024 оны 04 дүгээр сарын 29 болон 30-ны өдрүүдэд мэдрэлийн эмч болон нүдний эмчид үзүүлж шинжилгээг хийлгэж төлбөрийг нь төлсөн. Гомдолтой байна эрүүл мэнд болон сэтгэл санаанд хохирол учирсан, ажлаасаа чөлөө авсан хоногуудын зөрүү төлбөр хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ч.Д-н өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 42 минутын орчимд ажлаа тараад хамт ажилладаг О, Ц нарын хамт ажлынхаа урд байрлах *** нэртэй газрын урд очоод 16 цаг 50 минутад гар утаснаасаа цагаа дарчхаад ертөнцийн хойгоосоо урагш чиглэлтэй ***-гийн урд талын туслах замыг гарахаар машин байгаа эсэхийг хартал ямар ч явж байгаа машин байгаагүй тул Ц хамгийн урд талд нь би дунд нь О ард талд нь гээд бид 3 цуварч явтал бидний баруун гар талаас гэнэт нэг машин ухарч гарч ирээд бид 3-ыг мөргөсөн бөгөөд зогсолгүй туслах замын урд талд зогсож байсан машинтай хавсарч унагачхаад жолооч нь буугаад ирчихсэн амандаа үглээд яваад байх шиг байсан ба Ц нөгөө машины баруун дугуйнд нь шахагдсан О нөгөө машины зүүн гүперний харалдаа миний бие голд нь хөдөлж чадахгүй 2 машины голд нь хавчуулагдсан байдалтай байсан. Тэгээд О нөгөө машины жолоочийг хөөе машинаа холдуулаач ээ гэж хэлээд машинаа урагшлуулж байсан. Тэгээд л тэр хавиар явж байсан хүмүүс шаваад бужигнаад эхэлсэн бөгөөд хүмүүс түргэн тусламж болон цагдаа дуудаач ээ гээд шуугилдаад байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд араас цагдаа нар ирээд ослын газарт хэмжилт хийгээд нөгөө мөргөсөн машины жолоочийг үлээлгэж шалгаад бид 3-ыг түргэний машинтай гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлтэл миний бие зүүн чих сэтэрсэн, хамрын таславчийн 3/1 нь мурийлттай мөн зөөлөн эдийн гэмтэл бэртэл ихтэй байсан болохоор СХД-ийн нэгдсэн эмнэлэг рүү шилжиж хэвтэн эмчлүүлсэн. Ослын улмаас миний хамрын 3/1 нь мурийсан мөн зүүн чих сэтэрч 4 оёдол тавиулсан, баруун чих болон өвдөг тохой зэргүүд маш их зулгарсан зүүн мөр зөөлөн эдийн гэмтэлтэй сойлттой СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Миний СХД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 1.408.164 төгрөг болсны 1.208.164 төгрөгийг ЭМД-с төлөгдөөд үлдсэн төлбөр 200.000 төгрөгийг жолооч Д төлсөн. Мөн бид 3-ыг нүдний эмч болон мэдрэлийн эмчид үзүүлсэн. Өөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа 21 хоног явж чадаагүй ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд чөлөө авсан хоногуудын зөрүү төлбөр хохирол болон эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Су-н өгсөн: “...Баянгол дүүргийн 11-р хороо О.Х-н урд замд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж явган зорчигч О.Ц /РД: ***, 25 настай, эмэгтэй/ Э.О /РД: ***, 29 настай, эмэгтэй/ Ч Д /РД: ***, 28 настай, эмэгтэй нарыг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас явган зорчигч хохирогч О.Ц, иргэний нэхэмжлэгч Э.О, Ч.Д нар нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5.086.960 /таван сая наян зургаан мянга есөн зуун жар/ төгрөг гарсныг яллагдагч Э.Доос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Э өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр миний машиныг манай нөхөр авч үлдээд би нөхрийнхөө машиныг аваад явсан. Тэгээд манай нөхрөөс нөхрийн найз Д машиныг нь аваад явсан гэсэн. Тэгээд осол гарлаа гэж хэлж байсан. Ослын талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. Toyota Prius маркийн *** дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.
Toyota Prius маркийн *** дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас хойд бупер замаасаа гараад будаг халцарсан, өөр эвдрэлгүй байсан. Би автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5601 дугаартай: “...1. О.Ц-н биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5599 дугаартай: “...1.Ч.Д-н биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, баруун чихэнд зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл саад тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5597 дугаартай: “...1.Э.О биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун хацарт зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төв “ТӨҮГ” Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч Ш.Баясгалангийн:
“...8. Түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр Асуулт-1 Toyota Prius-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?
Хариулт-1. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Хойд буфер зүүн хойд булан хэсэгтээ түгжээнээс мултарсан, замаск хагарсан хуучин сэвтэй, улсын дугаарын гэрлийн лампууд асахгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 3.2мм (стандарт 0-5мм) стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.7кН зөрүү нь 0,0% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1.9 кН, зөрүү нь 5.0% (стандарт <30%) хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 14300 са, хол дээрээ 50000cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13100cd, хол дээрээ 43700 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь зүүн баруун гар талын их гэрлүүд стандартын шаардлага хангаж байна.
Асуулт-2 Toyota Prius-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хол ойрын гэрэл нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх?
Хариулт-2. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 14300 cd, хол дээрээ 50000cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13100cd, хол дээрээ 43700 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь зүүн баруун гар талын их гэрлүүд стандартын шаардлага хангаж байна.
Асуулт-3. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх?
Хариулт-3. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Хойд буфер зүүн хойд булан хэсэгтээ түгжээнээс мултарсан, замаск хагарсан хуучин сэвтэй, улсын дугаарын гэрлийн лампууд асахгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
Асуулт-4. Тоормосны ямар системтэй болох?
Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй
Асуулт-5. Тоормос хэвийн ажилтай байна уу, Хэрэв эвдэрсэн бол чухам юу нь хэзээ, яаж эвдэрсэн байж болох?
Хариулт-5. Уг автотээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.7кН, баруун талдаа 2.7 кН зөрүү нь 0,0% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1.9 кН, зөрүү нь 5.0% (стандарт <30%) хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Тоормос хэвийн ажиллаж байна.
Асуулт-6. Toyota Prius-41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2022,2023, онуудад оношилгоонд орсон эсэх? Орсон бол тэнцсэн эсэх?
Хариулт-6. Техникийн хяналтын үзэгт 2023-01-12, 2024-02-27-нд орж тус тус тэнцсэн байна.
Асуулт-7. Оношилгооны хугацаа дууссан эсэх?
Хариулт-7. Техникийн хяналтын үзэгт 2024-02-27-нд орж тэнцсэн байна. 2025-02-27-нд үзлэгийн хугацаа дуусах байна.
Асуулт-8. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах?
Хариулт-8. Шинээр ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,
-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Д нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1.5-т заасны дагуу хохирогч О.Ц нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын гуравдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 17 дугаар хуудаст/ байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгч Э.Д-с гаргуулж хохирогч О.Ц-д олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц 2,663,120 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.О 1,212,680 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Д 1,208,160 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байх тул нийт 5,086,960 төгрөгийг шүүгдэгч Э.Д-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Э.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх санал,
Шүүгдэгч: “...Би Хан-Уул дүүрэгт амьдардаг, Сүхбаатар дүүрэгт ***-д сурдаг сурах тул сургуульдаа явах боломжоор хангаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар “Хан-Уул дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар “Хан-Уул дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар “Хан-Уул дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож сольсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-с 8,580,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ц-д, Эрүүл мэндийн даатгалын санд 5,086,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ