Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/469

 

 

      2024             6                10                                           2024/ШЦТ/469

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч С.Б,

шүүгдэгч А.С,

шүүгдэгч Б.Ө , тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О** овогт А.С, Х** овогт Б.Ө нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050115402** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О** овогт А.С (РД:**********),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х** овогт Б.Ө (РД:**********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Б.Ө нь А.С-тай бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю Би” караокены 5 давхрын бие засах газрын үүдэнд хохирогч С.Б-г эмэгтэйчүүдийн бие засах газарт орлоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Б.Ө нь дангаараа тухайн хэрүүл маргааныг зогсоохоор очсон хохирогч Ж.Э-н нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь дээд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан 

           Шүүгдэгч А.С нь Б.Ө бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю Би” караокены 5 давхрын бие засах газрын үүдэнд хохирогч С.Б-г эмэгтэйчүүдийн бие засах газарт орлоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б мэдүүлэхдээ “...Намайг эрэгтэй ариун цэврийн өрөөнд ороход хүн орсон байсан тул би нөгөө ариун цэврийн өрөө рүү нь ороод гараад ирэхэд намайг эмэгтэй ариун цэврийн өрөө рүү орлоо гээд байсан. Хажуугаар нь гарах гэтэл гаргахгүй байхаар нь би бага зэрэг түлхээд гарсан. Эргээд хартал гэнэт  намайг цохисон, ямар ч үг хэлээгүй. Би гомдолтой байгаа. Би нүүрэндээ цохиулсан, одоогоор сорви үлдсэн, чихний ард талын хэсэг хавдсан, одоо болтол өвчтэй хэвээрээ байгаа. Үүнийг эдгээсний дараа хагалгаа хийх боломжтой байгаа тул хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байгаа” гэв.

Шүүгдэгч А.С, Б.Ө нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB Center” төвд байрлах караокены 5 давхрын ариун цэврийн өрөөний үүдэнд хохирогч С.Б-г “эмэгтэйчүүдийн бие засах газарт орлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Ө нь ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB Center” төвд байрлах караокены 5 давхрын ариун цэврийн өрөөний үүдэнд тухайн хэрүүл маргааныг зогсоохоор очсон хохирогч Ж.Э-н биед халдаж, улмаар түүний эрүүл мэндэд дээд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч А.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 127 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 130 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 131 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 132 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) (хэргийн 133 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хэргийн 134-135 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 136-138 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Ө-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 113 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 115 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 116-118 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 119 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хэргийн 121 дүгээр хуудас), асап сангийн лавлагаа (хэргийн 122-126 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, Б.Ө нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О** овогт А.С, Х** овогт Б.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х** овогт Б.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Ө-г 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Ө нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Ө нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-с 582,260 (таван зуун наян хоёр мянга хоёр зуун жар) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-д олгосугай.

6.Хохирогч Ж.Э, С.Б нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан болон цаашид учрах гэмт хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.С, Б.Ө нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С, Б.Ө нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЗОЛБОО