Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/02437

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Алтан овоо  дугаар гудамж,  тоотод оршин суух, Х овогт Н.Н/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,513,121.*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ж.А, хариуцагч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.  

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийг төлөөлөн Ц.Гын  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Халсан овогт Нран Н нь тус банктай 2*******19 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дугаар ЗГтоот Зээлийн гэрээ, Дугаар ЗБтоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15,*********************,********************* төгрөгийг үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү жилийн 22.8******* хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 4,56 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Нрайн Н /РД/-т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: зээлдэгчийн ЗГВВСС19*******322*******31-1 тоот Зээлийн гэрээ, ЗБтоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2*******21 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 11,767,974.79 төгрөг, үндсэн хүү 2,514,445.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,7**************.55 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдох гарсан зардал 6,********************* төгрөг, талуудын хооронд байгуулагдсан ЗГтоот Зээлийн гэрээ, ЗБтоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 14,513,121.*******5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ж.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Хариуцагч Н.Н нь зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Бараа материал, даавуу авна гэж анх авсан боловч зээлийн эдийн засагчаас мэдээлснээр хашаа байшин авсан байж магадгүй гэж байсан. Зээлийн төлөлт 2*******2******* оны 2 дугаар сараас үндсэн зээлээ огт төлөөгүй, хүүгээ төлж байсан байдаг. Дан хүү төлөөд үндсэн зээлээсээ төлөлт хийгээгүйн улмаас муу зээлийн ангилалд багтсан байгаа. Өөрсдөө ковидын улмаас үйл ажиллагаа зогссон, орлого муудсан бол банкинд хандан зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах эрхтэй байхад хандаагүй. Хэрэв хандсан бол хүүгээ төлөөд явах боломж байсан. Зээлийн эдийн засагчтайгаа утсаар яриад төлбөрөө төлнө гэсэн боловч хугацаандаа төлөөгүйгээсээ болоод чанаргүй зээлийн ангилалд багтсан л бол аль ч банк хүлээн авахгүй. Зээлийн төлөлт доголдож эхэлсэн хугацаанаас хойш мэдэгдэл албан ёсоор бичгээр өгсөн зүйл байхгүй боловч зээлийн эдийн засаг утсаар хэлж мэдэгдэж байсан байдаг. Ковидын хөл хорионы улмаас мэдэгдлийг гэрээр хүргүүлээгүй, зөвхөн утсаар өгсөн боловч баримтжуулж ирүүлээгүй байна. Гэхдээ зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй тул энэ  талаар банкнаас утсаар мэдэгдсэний дараа шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Н нь ХХБнаас 2*******19 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 15,*********************,********************* төгрөгийн зээл авсан. Улмаар 2*******2******* оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байсан тул зээл төлөлт хэвийн төлөлттэй байсан боловч ковид-19-ийн улмаас борлуулалтгүй болж Алтжин шөнийн захад түрээслэж байсан лангууны түрээсийн өрөнд давхар орж байсан тул лангуугаа больж гэрээр ажил олж хийн өөрийн боломжийн хэрээр хүү нэмэгдүүлсэн хүү болон зээлийн төлөлтийг 2*******2******* оны 1******* дугаар сарыг дуустал хийж явсан. Улмаар 2*******2******* оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс карантинд орж бүүр өрийн дарамтанд орсон. Энэ хугацаанд тус банк хүү болон нэмэгдүүлсэн хүүг энэ хугацаанд огт зогсоогоогүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан мэтээр хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож энэхүү мөнгийг нэхэмжилж байгаа юм банйа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч чадахгүй.

 

Би зээлийг төлөхгүй гэж хэлэхгүй, гэхдээ хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр арай өндөр байна. Намайг хүсэлт гаргахад зогсоогоод өгсөн бол би бага багаар төлөх байсан. Чанаргүй зээлдэгч гээд хүүг зогсоож өгөөгүйгээс болоод би бүүр их өрийн дарамтанд орсон. Би оёдолчин хүн, байнгын тогтмол орлого байхгүй, хийсэн зүйл маань ковидоос шалтгаалаад шинэ жил, цагаан сарын баяруудыг нийтээрээ тэмдэглэхгүй болохоор худалдан авалт байхгүй, зогссон. Авсан мөнгөөрөө баахан торго, даавуу, дурдан авчихсан байсан. Эхлээд би зээлээ төлөхийг хичээж байсан болохоос ковидын улмаас банкинд хандаж зээлийн төлбөрөөсөө зогсоож болно гэж мэдээгүй, сүүлд нь телевиз, радиогоор зээлийн хүүг зогсоон гэж  мэдээгээр сонсоод банк руу хандахар та боломжгүй гэж хэлсэн. Миний нөхцөл байдлыг харгалзан хүү алдангиас хасч багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Н.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,513,121.*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Н.Нээс зээлийн гэрээний үүрэгт 14,513,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа түүнтэй байгуулсан 2*******19 оны *******3 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГтоот “Зээлийн гэрээ”-г үндэслэл болгожээ.

 

Талууд дээрх №ЗГтоот зээлийн гэрээгээр 15,*********************,********************* төгрөгийг жилийн 22,8******* хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2*******22 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна. Мөн өдрийн №ЗБдугаартай,  хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан  хариуцагч Н.Нийн ирээдүйд олох мөнгөн орлого, түүний үр шимийг 2*******,9 сая төгрөгөөр үнэлэн барьцаалсан байна. /хх-ийн 6-11-р хуудас/

 

Эдгээр гэрээг үндэслэн нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагчаас үндсэн зээл 11,767,974.79 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,514,445.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,7**************.55 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдох гарсан зардал 6,********************* төгрөг нийт 14,513,121.*******5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.  

 

ХХБ ХХК нь дээрх зээлийн гэрээгээр 15,*********************,********************* төгрөгийг Н.Нт зээлүүлэх, уг мөнгийг бэлэн бусаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч Н.Н нь зээлсэн мөнгийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.  

 

Худалдаа хөгжийн банк ХХК нь зээлийн гэрээний дагуу 15,*********************,********************* төгрөгийг 2*******19 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Н.Нийн тус банкин дахь 433**************2*******37 тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, хариуцагч нарын зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлдэгч гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 2*******6 дугаар зүйлийн  2*******6.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзэв.

 

Хариуцагч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийтдээ 7,678,*******31 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч тал уг төлбөрийг үндсэн төлбөрт 3,232,*******25 төгрөг, хүүгийн төлбөрт 4,4*******5,569 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4*******,437 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. Мөн түүнчлэн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 11,767,974 төгрөг, зээлийн хүү 2,514,445 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 224,7************** төгрөг төлөгдөөгүй талаар хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, зээлийн эргэн төлөлт, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн гэрээг гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч ХХБ ХХК өөрийн санаачилгаар цуцалж байгаа тухай мэдээгүй, дэлхий нийтийг хамарсан Ковид 19  цар тахал гарсантай холбогдуулан банк, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас зээлдэгч нарт зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах болон хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох арга хэмжээг авч байгааг мэдээд хүсэлтээ гаргахад хүлээж аваагүй,  Ковид 19  цар тахалын улмаас хөл хорио тогтоож, улмаас эрхэлж байсан хувцас захиалга, оёдолын үйлчилгээг эрхлэх боломжгүй болж, орлогогүй болсон тул энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү...”  гэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2*******19 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2*******22 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна. Гэрээний хугацаанд хариуцагч Н.Н нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, зээлийн эргэн төлөлт 2*******2******* оны *******2 дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн байна. Зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, төлбөрөө төлөөгүй заасан хугацаанд төлөөгүй тохиодолд гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагч Н.Нт ХХБнаас 2*******21 оны 2 дугаар сард утсаар мэдэгдсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргадаг. Энэ тайлбарыг хариуцагч үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Иймд банк зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хавсралтад заагдсан зээлийн эргэн төлөлтийн хувиар зөрчигдөж эхэлснээс хойш төлбөрийг төлүүлэх талаар болон гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг 2*******21 оны 2 дугаар сард өгснөөс хойшхи хугацаанд гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан зээлийн эргэн төлөлтөнд байнга хяналт тавьж биечлэн шалгаж шаардлагатай арга хэмжээг авах, 7.1.8-д заасан гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь  өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч Н.Н нь өөрийн зээлийг эргэлтийн хөрөнгийг зориулалтаар авсан, уг мөнгөөр өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх торго, даавуу, бараа материал худалдан авсан боловч Ковид 19 цар тахалын улмаас түүний эрхэлж буй үйл ажиллагаа бүрэн зогсож, орлогогүй болсон гэх тайлбар тайлбарыг баримтаар нотолж чадахгүй байгаа боловч талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “...эргэлтийн хөрөнгийн зориулалтаар буюу оёдлын бараа материал, даавуу авна гэж зээл авсан, ...ковид цар тахалын улмаас 2*******2******* оны 2 сараас түүний зээлийн төлөлт доголдсон...” гэх тайлбарыг гаргадаг бөгөөд энэ нь хариуцагчийн тайлбар, хүсэлтийг мөн давхар нотолж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх дээрх үндэслэлээс гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ажил эрхлэж орлого олох боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжилсэн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2,474,**************8 төгрөг төлөх үүргийг 5******* хувиар тооцон багасгаж хариуцагчаас 1,237,**************4 төгрөгийг гаргуулах зүйтэй гэж үзлээ.  

 

Иймд хариуцагчаас үндсэн зээл 11,767,974 төгрөгийг, хүүгийн төлбөрт 1,237,**************4 төгрөг, нийт 13,**************4,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,5*******8,143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Н.Нээс 13,**************4,978 /арван гурван сая, дөрвөн мянга, есөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, үлдэх 1,5*******8,143 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23*******,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нээс 222,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН