| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0170/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
24 06 27 24/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр ,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 24 оны 06 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 8 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи, байгаль хамгааллын мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* сумын засаг даргын орлогч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын дугаар баг "*******" гэх газар оршин суух хаягтай, Сүхбаатар аймгийн ******* сумын дугаар баг 1 дүгээр байр тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 11 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, /*******/. ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 24 оны 04 дүгээр сарын 05- ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын дугаар багт байх Цагдаагийн хэсгийн байрны гадна зогсоолд байсан ******* өмчлөлийн УНА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч яван Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед драггер үлээгээд согтууралтай байна гэж гарсан. Ер нь тэр үед найзыгаа дуудсан байсан. Гараад иртэл машин асаалттай, өөдөөс гэрэл тусч байсан. Андуураад машиныг нь унаад явсан. Машины хохирлыг барагдуулсан гэв.
******* дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
2.Гэрч өгсөн “...Би ОНЦ ын хамт *******г цагдаагийн хэсэг рүү оруулж согтууруулах ундаа уусан эсэхийг хэмждэг багаж үлээлгэхэд, ,65 хувийн согтолттой гарч, магадалгааг нь бичээд сууж байхад, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц. бас нэг согтуу жолооч дагуулан орж ирсэн юм. Би *******г гараад байж бай гэж хэлээд гаргасан юм. ОНЦ ыг чи гараад машины түлхүүр аваад ирээч гээд гаргасан юм. Гэтэл гадагш гараад удалгүй орж ирснээ, ******* ахын машиныг унаад явчихлаа гэж хэлсэн юм. Би ажил дээр согтуу жолоочийн хамт үлдсэн юм. Манай хоёр араас нь явсан юм...******* согтуу байсан мөн машиныг нь авч явах талаар асуугаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 х /
. Гэрч ын өгсөн “...*******г гараад байж бай гэж хэлээд гаргасан юм. Намайг гараад машины түлхүүр аваад ирээч гээд гаргасан юм. Гэтэл ******* ахын тоёота сай маркийн УНА улсын дугаартай машиныг унаад хөдөлж байгаа харагдсан юм. Би ахад орж хэлээд, ахын хамт араас нь явахад, дөрвөн замын уулзварын наана явж байсан юм. Гэтэл ******* нь петровис колонкийн наана буюу баруун талд нь засмал дээр яваан дунд нь машинаас буугаад урагш гүйсэн юм. Харин ахын тоёота сай маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодлогогүй болж замын урд талын шуудуу руу орж зогссон юм. Бид хоёр *******гийн араас явж очин саатуулж цагдаагийн хэсэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 х/
“Болор үнэлгээ” ХХК-ийн 24 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №24094 дугаартай “...тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 0,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-8 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 24 оны 04 дүгээр сарын 05- ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын дугаар багт байх Цагдаагийн хэсгийн байрны гадна зогсоолд байсан ******* өмчлөлийн УНА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******: “... гадагш гараад удалгүй орж ирснээ, ******* таны машиныг унаад явчихлаа гэж хэлсэн юм. Би сандраад гараад харахад, миний машиныг унаад ертөнцийн зүгээр зүүн тийш засмал замаар явж байгаа харагдсан юм. Би, ОНЦ ын хамт хэсгийн цагдаагийн машиныг унаад араас нь явахад, петровис колонкын ертөнцийн зүгээр баруун талд нь засмал зам дээр ******* нь машинаас явган дунд нь буугаад урагш сумын төвийн гэр хороолол руу зугтаачихсан юм. Миний машин жолоодлогогүй явж байгаад замын урд талын далан руу орж зогссон юм...” гэх,
Гэрч : “...Би *******г гараад байж бай гэж хэлээд гаргасан юм. ОНЦ ыг чи гараад машины түлхүүр аваад ирээч гээд гаргасан юм. Гэтэл гадагш гараад удалгүй орж ирснээ, ******* ахын машиныг унаад явчихлаа гэж хэлсэн юм....” гэх,
Гэрч ын: “...Гэтэл ******* ахын тоёота сай маркийн УНА улсын дугаартай машиныг унаад хөдөлж байгаа харагдсан юм. Би ахад орж хэлээд, ахын хамт араас нь явахад, дөрвөн замын уулзварын наана явж байсан юм. Гэтэл ******* нь петровис колонкийн наана буюу баруун талд нь засмал дээр яваан дунд нь машинаас буугаад урагш гүйсэн юм. Харин ахын тоёота сай маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодлогогүй болж замын урд талын шуудуу руу орж зогссон юм...” гэх
Болор үнэлгээ” ХХК-ийн 24 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №24094 дугаартай “...тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 0,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “..Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 24 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын дугаар багт байх Цагдаагийн хэсгийн байрны гадна зогсоолд байсан ******* өмчлөлийн УНА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.д 0,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж гэмт хэргийг хуульчилсан. Шүүгдэгч *******г үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол гэм буруутайд тооцох саналтай ...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.. Хууль зүйн дүгнэлт
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгөд 0,000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн түүний автомашиныг хулгайлах зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа зөвшөөрөлгүйгээр авч яван хохирогчийн эд хөрөнгөд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт этгээдийн зүгээс бүх төрлийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явсан, зугатаасан үйлдэл хийснээр төгсдөг, тухайн үйлдлийн улмаас хохирол учирсан байх шаардлагагүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
“Завших зорилгогүйгээр” гэдэгт гэмт этгээд тухайн автотээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, ашиглан шамшигдуулах гэсэн зорилгоор бус, түр хэрэглэх, зугтаах, оргох зэргээр авч явсныг ойлгоно.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* сумын цагдаагийн газарт мэдүүлэг өгч байхдаа сумын цагдаа Ц.Мөнх-Эрднэнийн эзэмшлийн өмчлөлийн УНА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг өөрийнх нь зөвшөөрөлгүйээр авч явсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд түүний уг үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хийсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.
Хохирогч Ц.д 0,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд зүйлгүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлыг барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Прокуророос 600,000 төгрөгөөр торгох санал гаргаж байгааг эс зөвшөөрч 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах, мөн үүнийг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч эд хөрөнгөд 0,000 төгрөгийн хохирол учирч түүнийгээ нөхөн төлсөн болох нь хохирогч ******* “ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ болохыг тус тус дурдъя .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. .
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч Ц. гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР