Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар  2024/ШЦТ/173

 

 

 2024               07             03                                             2024/ШЦТ/173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д  холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, аюулгүй байдал хууль сахиулах мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн цагдаагаар ажилладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, “*******” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:*******/, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн тасгийн сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг 4 замын уулзвар дээр үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар цохиж зодон, эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1,2-р шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгууллагууд цас цэвэрлэж байсан. тэнд согтуу очсон байсан. Тэнд хүмүүсийг өдөж хоргоож байсан. Тэгээд над дээр ирээд эхлээд тамхи асуусан, дараа нь ирээд хүргээд өг гэхэд нь би “боломжгүй байна, би унаагүй байна” гэсэн. Дахин над дээр ирэхэд нь өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэн. Сүүлийн түлхэлтэд орилсон. Дараа нь хэсгийн төлөөлөгчдөө “намайг зодчихлоо” гэсэн байсан. Би цагдаа хувцастай байсан учраас хэзээ ч хүнд халдахгүй байсан. 1 шүд барьчихсан байсан. Татаад авчихсан гэмээр уруулыг нь дагаад цус гоожиж байсан. Надад гомдол гаргана гэхээр нь хэсгийн төлөөлөгчдөө гомдол гаргана гэхэд нь “хэсгийн төлөөлөгчдөө хэлээд гомдол гаргаж болно, би олон хүний нүдэнд, олон машин холхиж байхад дөрвөн замын уулзвар дээр зодов л гэж, гэж хэлсэн. 30 минутын дараа эмнэлэгт дуудахад нь очиход 2 шүд барьчихсан байсан гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 х/,

 

Сүхбаатар аймгийн сумын цагдаагийн хэсгийн байрны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 х/

 

 Хохирогч “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Сүхбаатар аймгийн сумын 4-р баг Баянцогтын 10-15 тоотод байх гэртээ хөдөөгийн Төгсөө гэх найзтайгаа хоёулхнаа Хараа нэртэй 0.75 литрийн архи хувааж ууж дуусахад Төгсөө манайхаас гараад явсан. Тухайн өдрийн 13 цаг нэлээн өнгөрч байхад Жагаа, Мөнхзул ах манайд орж ирээд удаагүй байхад манай сумын цагдаа *******, О.Отгонбаяр нарын хүмүүс орж ирээд надаас манай найз Г.  асууж сурагласан тэгэхээр нь “ямар Бат-Эрдэнэ юм” гээд асуухад “” танай найз гэхээр нь “ойрд бид хоёр уулзсангүй, мэдэхгүй байна” гэхэд тухайн цагдаа нар намайг “машин суучих, өнөөдөр бүх нийтийн цас цэвэрлэх өдөр байгаа юмаа, цэвэрлэчхээд өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд тухайн цагдаа нарын хамт цас цэвэрлэхээр явцгааж тус цагдаагийн хэсгийн байрны зүүн урд талд буюу сумын 3-р баг 4 замын уулзварын урд талд очоод зогссон. Тухайн үед бүх төрийн алба хаагчид болон энгийн иргэд засмал замын урд хойд талд цас цэвэрлэж байсан учраас миний хувьд цагдаагийн алба хаагчдын хамт замын хойд талын цасыг цэвэрлэсэн. Би тухайн үед гэрээсээ гарахдаа гар утсаа мартсан, гэрийнхээ хаалгыг цоожлохоо мартсан байснаа санаад цагдаа ******* дээр очоод “би утсаа үлдээсэн байна, гэрийнхээ хаалгыг цоожлоод хүрээд ирье” гэхэд өөдөө тайлбар тавилаа гэх шалтгаанаар савхин бээлийтэй гараараа нүүр рүү цохиход дээд талын үүдэн 1 шүд унасан, 1 шүд үзүүр хэсэгтээ тогтсон байхаар нь гараараа татахад унасан. Тэгээд би шууд эмнэлэгт очиж үзүүлээд эмчийн бичиг гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 х/,

 

 Хохирогч дахин өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өдөр бага зэргийн архи уусан гэртээ байж байхад өдөр 14 цагийн үед *******, гэдэг цагдаа нар орж ирээд асуухаар нь мэдэхгүй гэсэн чинь мөрнөөс татаж “автомашинд суучих ажил руу явъя” гэж хэлээд  автомашиндаа суулгаж замын уулзвар дээр ирэхэд хүмүүс цас цэвэрлэж байсан. ******* цагдаа хэлэхдээ “цас цэвэрлэдэг өдөр учраас хүмүүстэй хамт цас цэвэрлэ” гэсэн би “за” гэж хэлээд цас цэвэрлэж эхэлсэн. Тэгээд би ******* цагдаагаас “гэрээ онгорхой орхисон учраас утсаа авчхаад, гэрээ цоожлоод ирье” гэж хэлсэн чинь шаардлага тавилаа гэж бээлийтэй зангидсан баруун гараараа нэг удаа цохисон чинь дээд талын үүдэн нэг шүд газар дээрээ унасан, нөгөө шүд нь арай унаагүй жоохон зүйл дээр тогтсон байхаар нь сугалж аваад унасан хоёр шүдээ халаасандаа хийгээд сумын эмнэлэгт эмчид үзүүлээд гэртээ харьсан ...Тэр эмч үзүүлэхдээ унасан шүдээ үзүүлэхэд юу болсныг асуухаар нь “******* цагдаа цохисон гэж хэлсэн. Миний буйл хавдаж цус гарсан тул уух эм, магадалгаа бичиж өгсөн. Тэгээд эмч утсаар дуудаж тусдаа өрөөнд уулзсан бөгөөд тэр хоёр юу ярьсныг сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 х/,

 

Гэрч “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ байхад сумын иргэн Эрдэнэзул амнаас нь цус шүүрсэн, 2 үүдэн шүдээ барьсан орж ирэхээр нь бага зэрэг үнэртэж байсан тул юу болсныг асуухад цагдаа намайг гэрт ирээд “очиж цас цэвэрлэ” гэсэн би “ялтан биш цэвэрлэхгүй” гэсэн чинь “цэвэрлэ гэсэн бол цэвэрлэнэ” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдаж миний шүд рүү цохиж 2 шүд унагаасан, залуу хүний гоо сайхан гэж уйлагнаад байсан. Үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд тогтвортой хэсэг газрын үзлэгт дээд уруул хавдсан, буйлнаас цус шүүрсэн байдалтай, цус нь тогтож хатсан байдалтай, дээд үүдэнд хоёр шүд унасан байсныг ам зайлах уусмалаар зайлуулж, гар нүүрийг угаалгаж, шүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгч, үрэвслийн, өвчин намдаах эм бичиж өгөөд явуулсан. Тэгээд би шууд дуудаж уулзахдаа “яагаад зүгээр байсан хүний шүд рүү цохиж унагаасан юм бэ, чамд хүнд халдах эрх байгаа юм уу” гэж асуухад “наадах чинь өөрөө хүн доромжлоод байсан” гэж хэлсэн. орж ирээд цагдаатай маргалдаад байхаар нь гаргасан. ...Би уг эмнэлэгт 8 жил ажиллаж байна өмнө шүдээ үзүүлж байгаагүй. Тухайн үед түүний шүд өмнө ямар байсан талаар асуугаагүй бөгөөд өмнө хөдөлсөн гэмтэлтэй байсан эсэхийг мэдэхгүй. ... үзлэг хийхэд буйл нь хавдаж цус гарсан шинэ гэмтэл байсан. ...Хүний шүдийг ямар хүчээр яаж цохисноос шалтгаалж шүдний гэмтэл харилцан адилгүй янз янз байдаг. Өөрөөр хэлбэл цохиулсны улмаас шүд болон ёзоор нь хугарахгүйгээр булгарч унаж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61х/,

 

Гэрч “...Бид нартай ирж уулзаагүй, сумын цагдаа *******тай уулзаад зогсож байгаа харагдсан удалгүй буцаад явж байгаа харагдсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 х/,

 

Гэрч “...Сумын цагдаа *******тай зогсож байгаа харагдсан бөгөөд удалгүй буцаад явчихсан юм. ...Нэг мэдсэн шүд уначихлаа гээд цаана дуугарч байсан тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 х/,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 117 дугаартай “1. биед дээд үүдэн зүүн 1,2-р шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги 5% алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44 х/,

 

 Шинжээч эмч “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 10 минутын үед биед үзлэг хийж, үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Үзлэгт дээд үүдэн зүүн 1,2-р шүдгүй буйл мөлгөр байсан. ...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн эмчийн тэмдэглэл үндэслэж хэсэг газрын үзлэгт: дээд талын 2 шүд цохигдон унасан, буйлнаас цус шүүрсэн, уруул хавантай гэсэн онош, мөн үүдэн шүдгүйдэл гэсэн үзлэгээр шинэ гэмтэл байсан. ...Ямар нэгэн хүч үйлчилсний улмаас хүний шүд заавал хугарч гэмтэхгүйгээр булгарах боломжтой. үзлэгт цус шүүрсэн, уруул хавдсан гэсэн байгаа нь шинэ гэмтлийг тодорхойлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 х/,

 

Хохирогч 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын Эрүүл мэндийн төвд үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 17 х/,

 

биед эмчийн үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 42 х/,

 

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/134 дугаартай тушаал /хх-ийн 86 х/,

 

Шүүгдэгч Ж. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 83 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн тасгийн сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг 4 замын уулзвар дээр үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар цохиж зодон, эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1,2-р шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч “...Би тухайн үед гэрээсээ гарахдаа гар утсаа мартсан, гэрийнхээ хаалгыг цоожлохоо мартсан байснаа санаад цагдаа ******* дээр очоод “би утсаа үлдээсэн байна, гэрийнхээ хаалгыг цоожлоод хүрээд ирье” гэхэд өөдөөс тайлбар тавилаа гэх шалтгаанаар савхин бээлийтэй гараараа нүүр рүү цохиход дээд талын үүдэн 1 шүд унасан, 1 шүд үзүүр хэсэгтээ тогтсон байхаар нь гараараа татахад унасан. Тэгээд би шууд эмнэлэгт очиж үзүүлээд эмчийн бичиг гаргуулж авсан...” гэх,

 Хохирогч дахин өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өдөр бага зэргийн архи уусан гэртээ байж байхад өдөр 14 цагийн үед *******, гэдэг цагдаа нар орж ирээд асуухаар нь мэдэхгүй гэсэн чинь мөрнөөс татаж “автомашинд суучих ажил руу явъя” гэж хэлээд  автомашиндаа суулгаж замын уулзвар дээр ирэхэд хүмүүс цас цэвэрлэж байсан. ******* цагдаа хэлэхдээ “цас цэвэрлэдэг өдөр учраас хүмүүстэй хамт цас цэвэрлэ” гэсэн би “за” гэж хэлээд цас цэвэрлэж эхэлсэн. Тэгээд би ******* цагдаагаас “гэрээ онгорхой орхисон учраас утсаа авчхаад, гэрээ цоожлоод ирье” гэж хэлсэн чинь шаардлага тавилаа гэж бээлийтэй зангидсан баруун гараараа нэг удаа цохисон чинь дээд талын үүдэн нэг шүд газар дээрээ унасан, нөгөө шүд нь арай унаагүй жоохон зүйл дээр тогтсон байхаар нь сугалж аваад унасан хоёр шүдээ халаасандаа хийгээд сумын эмнэлэгт эмчид үзүүлээд гэртээ харьсан ...Тэр эмч үзүүлэхдээ унасан шүдээ үзүүлэхэд юу болсныг асуухаар нь “******* цагдаа цохисон гэж хэлсэн. Миний буйл хавдаж цус гарсан тул уух эм, магадалгаа бичиж өгсөн. Тэгээд эмч утсаар дуудаж тусдаа өрөөнд уулзсан бөгөөд тэр хоёр юу ярьсныг сонсоогүй...” гэх,

Гэрч “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ байхад сумын иргэн Эрдэнэзул амнаас нь цус шүүрсэн, 2 үүдэн шүдээ барьсан орж ирэхээр нь бага зэрэг үнэртэж байсан тул юу болсныг асуухад цагдаа намайг гэрт ирээд “очиж цас цэвэрлэ” гэсэн би “ялтан биш цэвэрлэхгүй” гэсэн чинь “цэвэрлэ гэсэн бол цэвэрлэнэ” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдаж миний шүд рүү цохиж 2 шүд унагаасан, залуу хүний гоо сайхан гэж уйлагнаад байсан. Үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд тогтвортой хэсэг газрын үзлэгт дээд уруул хавдсан, буйлнаас цус шүүрсэн байдалтай, цус нь тогтож хатсан байдалтай, дээд үүдэнд хоёр шүд унасан байсныг ам зайлах уусмалаар зайлуулж, гар нүүрийг угаалгаж, шүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгч, үрэвслийн, өвчин намдаах эм бичиж өгөөд явуулсан. Тэгээд би шууд дуудаж уулзахдаа “яагаад зүгээр байсан хүний шүд рүү цохиж унагаасан юм бэ, чамд хүнд халдах эрх байгаа юм уу” гэж асуухад “наадах чинь өөрөө хүн доромжлоод байсан” гэж хэлсэн. орж ирээд цагдаатай маргалдаад байхаар нь гаргасан. ...Би уг эмнэлэгт 8 жил ажиллаж байна өмнө шүдээ үзүүлж байгаагүй. Тухайн үед түүний шүд өмнө ямар байсан талаар асуугаагүй бөгөөд өмнө хөдөлсөн гэмтэлтэй байсан эсэхийг мэдэхгүй. ... үзлэг хийхэд буйл нь хавдаж цус гарсан шинэ гэмтэл байсан. ...Хүний шүдийг ямар хүчээр яаж цохисноос шалтгаалж шүдний гэмтэл харилцан адилгүй янз янз байдаг. Өөрөөр хэлбэл цохиулсны улмаас шүд болон ёзоор нь хугарахгүйгээр булгарч унаж болно...” гэх,

Гэрч “...Бид нартай ирж уулзаагүй, сумын цагдаа *******тай уулзаад зогсож байгаа харагдсан удалгүй буцаад явж байгаа харагдсан...”гэх,

Гэрч “...Сумын цагдаа *******тай зогсож байгаа харагдсан бөгөөд удалгүй буцаад явчихсан юм. ...Нэг мэдсэн шүд уначихлаа гээд цаана дуугарч байсан тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлгүүд

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 117 дугаартай “1. биед дээд үүдэн зүүн 1,2-р шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги 5% алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт,

 Шинжээч эмч “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 10 минутын үед биед үзлэг хийж, үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Үзлэгт дээд үүдэн зүүн 1,2-р шүдгүй буйл мөлгөр байсан. ...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн эмчийн тэмдэглэл үндэслэж хэсэг газрын үзлэгт: дээд талын 2 шүд цохигдон унасан, буйлнаас цус шүүрсэн, уруул хавантай гэсэн онош, мөн үүдэн шүдгүйдэл гэсэн үзлэгээр шинэ гэмтэл байсан. ...Ямар нэгэн хүч үйлчилсний улмаас хүний шүд заавал хугарч гэмтэхгүйгээр булгарах боломжтой. үзлэгт цус шүүрсэн, уруул хавдсан гэсэн байгаа нь шинэ гэмтлийг тодорхойлж байгаа...” гэх,

Хохирогч 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын Эрүүл мэндийн төвд үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан яаралтай тусламжийн хуудасны хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож  байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч зүгээс 1 ширхэг сиди бичлэг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг бичлэг нь хэзээ, хаана, хэн хийсэн нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу нотлох баримтаар тооцоогүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

          Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн тасгийн сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг 4 замын уулзвар дээр үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар цохиж зодон, эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1,2-р шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

         

          Шүүгдэгч Ж. үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: “...Тухайн өдөр сумын Засаг даргын захирамжийг биелүүлэн, албан хаагчид цас цэвэрлэж байсан. Хэргийн материалд ,, гэх хүмүүсийг гэрчээр асуусан байдаг. Эдгээр хүмүүс нь шүүгдэгч, хохирогчтой хамт 4 замын уулзвар дээр цас цэвэрлэж байсан. Эдгээр гэрч нар мэдүүлэхдээ ыг архи уусан байсан, Ж.МӨнхтулгатай зууралдаж, зодолдож байхыг хараагүй гэж мэдүүлдэг. Шүүгдэгч хохирогчийг цохиогүй гэдэг. Хохирогч тухайн өдөр 2 шүдээ цохиулсан талаараа цагдаагийн байгууллагад хандаагүй. 4 хоногийн дараа гомдол гаргасан. тухайн хэрэг учрал болсон өдрөөс өмнө шүд нь гэмтсэн байх боломжтой. Тэрээр архины хамааралтай. Өөрөөр хэлбэл Ж. ыг цохисон эсэхийг хангалттай, нотлон тогтоогоогүй гэж үзэж байна. Тэрээр ыг цохиогүй тул хохирол, мөнгийг төлөлгүй ирсэн. 

******* нь цагдаагийн албан хаагч бөгөөд хүнд халдвал ямар хариуцлага хүлээхийг мэддэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шаардлагатай бүх гэрчийг асуугаагүй гэж үзэж байна. Түүний ыг цохисон гэх хангалттай нотлох баримт хэргийн материалд байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч яагаад гэм хорын хохирол болох 250,000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй байгааг ойлгоогүй. Хохирогч шүүх хуралдаанд оролцсон бол шүүгдэгч, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдийн талаар асуух байсан. Гэвч шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт гаргасан байсан ... гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

    1. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ж. гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн  хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Прокуророос шүүгдэгч Ж. хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь дээд үүдэн зүүн 1,2-р шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

  ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж хүнийг боож унагахад гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч нүүрэн  тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн зүүн 1,2-р шүдний бүрэн булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан “ ...  Би цагдаа хувцастай байсан учраас хэзээ ч хүнд халдахгүй байсан. 1 шүд барьчихсан байсан. Татаад авчихсан гэмээр уруулыг нь дагаад цус гоожиж байсан. Надад гомдол гаргана гэхээр нь хэсгийн төлөөлөгчдөө гомдол гаргана гэхэд нь “хэсгийн төлөөлөгчдөө хэлээд гомдол гаргаж болно, би олон хүний нүдэнд, олон машин холхиж байхад дөрвөн замын уулзвар дээр зодов л гэж хэлсэн. Би биед халдаж зодсон зүйлгүй.” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан “ ... Шүүгдэгч хохирогчийг цохиогүй гэдэг. Хохирогч тухайн өдөр 2 шүдээ цохиулсан талаараа цагдаагийн байгууллагад хандаагүй. 4 хоногийн дараа гомдол гаргасан. тухайн хэрэг учрал болсон өдрөөс өмнө шүд нь гэмтсэн байх боломжтой. Тэрээр архины хамааралтай. Өөрөөр хэлбэл Ж. ыг цохисон эсэхийг хангалттай, нотлон тогтоогоогүй гэж үзэж байна.

******* нь цагдаагийн албан хаагч бөгөөд хүнд халдвал ямар хариуцлага хүлээхийг мэддэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шаардлагатай бүх гэрчийг асуугаагүй гэж үзэж байна. Түүний ыг цохисон гэх хангалттай нотлох баримт хэргийн материалд байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинй 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч  Ж. хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  үйл баримт нь хохирогч   мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн тогтвортой мэдүүлсэн “Би тухайн үед гэрээсээ гарахдаа гар утсаа мартсан, гэрийнхээ хаалгыг цоожлохоо мартсан байснаа санаад цагдаа ******* дээр очоод “би утсаа үлдээсэн байна, гэрийнхээ хаалгыг цоожлоод хүрээд ирье” гэхэд өөдөө тайлбар тавилаа гэх шалтгаанаар савхин бээлийтэй гараараа нүүр рүү цохиход дээд талын үүдэн 1

 

шүд унасан, 1 шүд үзүүр хэсэгтээ тогтсон байхаар нь гараараа татахад унасан...” гэх, мөн гэрч “... цагдаа намайг гэрт ирээд “очиж цас цэвэрлэ” гэсэн би “ялтан биш цэвэрлэхгүй” гэсэн чинь “цэвэрлэ гэсэн бол цэвэрлэнэ” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдаж миний шүд рүү цохиж 2 шүд унагаасан, залуу хүний гоо сайхан гэж уйлагнаад байсан. Үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд тогтвортой хэсэг газрын үзлэгт дээд уруул хавдсан, буйлнаас цус шүүрсэн байдалтай, цус нь тогтож хатсан байдалтай, дээд үүдэнд хоёр шүд унасан байсныг ам зайлах уусмалаар зайлуулж, гар нүүрийг угаалгаж, шүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгч, үрэвслийн, өвчин намдаах эм бичиж өгөөд явуулсан. Тэгээд би шууд дуудаж уулзахдаа “яагаад зүгээр байсан хүний шүд рүү цохиж унагаасан юм бэ, чамд хүнд халдах эрх байгаа юм уу” гэж асуухад “наадах чинь өөрөө хүн доромжлоод байсан” гэж хэлсэн...” гэх, гэрч “...Бид нартай ирж уулзаагүй, сумын цагдаа *******тай уулзаад зогсож байгаа харагдсан удалгүй буцаад явж байгаа харагдсан...” гэсэн гэх мэдүүлгүүд болон Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №117 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ж. мэдүүлэг, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарын гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэнэ. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг  шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг. Шүүхээс “гэм бурууг тогтоох” ажиллагааны явцад эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр, хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдах явдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд чиглэдэг учраас шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэдэг.

 

Хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх, хангалттай эсэх, үнэн зөв  эсэх, эргэлзээгүй эсэх, хуульд заасан арга хэрэгслээр цугларсан эсэх зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгаж, үнэлснээр хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эргэлзээ үүсээгүй учир гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүх гаргасан болно.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

 Шүүгдэгч Ж. хувийн байдал, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмшихгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. 

Хохирогч нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд, гэмт хэргийн улмаас гарсан бусад зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс:  Шүүх шүүгдэгч гэм буруутай гэж тооцсон. Гэм буруугийн талаар маргасан тул хэлэх зүйлгүй  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

   

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрөхгүй мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж. хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ж. үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь  2 шүдээ 250,000 төгрөгөөр хийлгэсэн тул тэр мөнгөө нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь түүнд хохирол нөхөн төлөөгүй байна.

Хохирогч нь  тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас  Сүхбаатар аймгийн сумын  эрүүл мэндийн төвөөс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 94,500  төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21/38 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ас 94,500 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хүний шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Жаргалсайханы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******д  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас эмчилгээний зардалд 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 94,500 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хүний шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР