| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0172/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/171 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/171
2024 07 02 2024/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Б.Жамъяндорж
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Архитектурч мэргэжилтэй, “*******” ХХК-д нярав ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* хот Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо жаргалантын 9 дүгээр гудамж 215 тоотод оршин суух хаягтай, одоогоор ******* хот Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо ******* байрны 1 дүгээр орц 54 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:*******/, ******* овогт .
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 01-ны өдөр аймгийн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:/, овогт .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М. нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод байрлах “*******” ХХК-ийн кемпийн хашаанд *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод байрлах “*******” ХХК-ийн кемпийн хашаанд нөхрийг зодлоо гэх шалтгаанаар агсан тавьж улмаар эрүүл мэндэд тархи доргилт дух, зүүн нүд, 2 бугалга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр*******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүд, зүүн чихний ар, зүүн бугалгад цус хуралт, 2 мөр, 2 тохой, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хамт архи уусан. Хувьсгалт агсам тавьсан. Манай нөхөр салгах гээд очиход нүдийг нь цохиж, нүд нь хавдсан байсан. Би утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Бүгд надаас утас булааж авсан. Тэр явцад муудалцаж, зодолдоогүй. гэмтсэн гэсэн гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэнэт Хувьсгалт, нар зодолдсон. Хувьсгалт явсан. утсаараа бичлэг хийж байсан. Газар нэг утас унасан байхаар минийх гэж бодоод утсаа авъя гэхэд өгөхгүй байсан. гэв.
Хохирогч *******ийн өгсөн “...тэгэхэд хамт архи уусан гэх эмэгтэй г унагаалаа гээд над руу уурлаад “утсаа авъя” гэлүү “утсаа өг” гэлүү нэхээд байсан санаж байна тэрнээс болоод би үстэж аваад газар унагасан, тэгэхэд мөн адил намайг үсдээд бид хоёр нэг нэгнийгээ үстэлцэж гар хөлрүүгээ цохилцсон зүйл болсон. Тухайн үед д үстүүлсэн уурандаа согтуурхаад гадаа нөхөр бид хоёрыг хоёуланг нь зодлоо гээд агсраад явж байхдаа 3-4 удаа арагшаа хөл алдаж нуруу хэсгээрээ унасан, тухайн үед нуруу гэмтчих шиг болсон. Тэгээд хэсэг газар хэвтэж байгаад босоод уурандаа цагдаад дуудлага өгсөн... болон тэр гагнуурчин гэх залуу миний биед халдаагүй, өшиглөсөн зүйл огт болоогүй... нь бид хоёрыг үстэлцээд зодолдож байхад салгах гээд дундуур ороод байсан тэрнээс биш намайг цохиж зодсон зүйл болоогүй... бид хоёр нэг нэгнийгээ үстэж, гар хөл рүүгээ цохилцсон өөр хэн нэгэн хүн миний биед халдаагүй...Би тухайн үед өөрөө 3-4 удаа хойшоогоо газар унасан тухайн үед миний нуруу хэсгээр хөндүүрлэж байсан. Уг гэмтлийг би унаснаасаа болж учирсан гэж бодож байна. Намайг хэн нэгэн түлхэж унагасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 х/
Хохирогч өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө миний ажиллаж байсан “*******” компанийн Эрдэнэцагаан сум дахь кемп дээр Бао Чан Фү гэх Өвөрмонгол залуу эхнэр хамт ирсэн. Тэгээд бид нар хамт архи ууцгаагаад нэлээн согтоцгоогоод байж байтал 22 цаг өнгөрч байхад нөхрийн нүдийг Хувьсгалт гэх Өвөрмонгол залуу цохисон гэтэл гэх эмэгтэй манай нөхрийг зодлоо гээд бид нар луу хашхичаад дайрч давшлаад нэг бол бичлэг лайв хийж байна гээд утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Тэгтэл манай ажлын намайг бас адилхан утсаараа бичлэг хий гэхээр нь би дөнгөж утсаа гаргатал намайг хараад “чи яахаараа бичлэг хийдэг” юм гээд намайг үстээд татахад нь би урагшаагаа унахдаа зүүн нүд, цээж хэсгээрээ чулуутай, хатуу газарт унасан тэгээд босох гэтэл хөдөлж чадаагүй байсан болохоор хэвтэж байтал гарч ирээд тэй муудалцаад байсан тэгээд би босож ирээд салгах гээд гараа тэр хоёрын дундуур оруулахад хоёулаа миний гарыг базаж, аваад холдуулаад байсан...Тэгээд тэр хүүхэн тэрүүгээр унаж тусаад бархирч орилоод байсан би аль болох ойртохгүй гээд зугтааж байгаад ы хамт машинд унтсан... миний бие эрх чөлөөнд халдаж цохиж зодоогүй. Би тэр хоёрыг салгах гэхэд миний гарыг цааш нааш нь түлхсэн өөрөөр миний биед хүрсэн зүйл байхгүй...Тухайн үед хоёр хоорондоо үстэлцээд зодолдоод байсан. Манай компанийн гагнуурчин тэр хоёрыг салгасан. Тухайн үед эрүүл байсан болохоор боль гээд салгаж байсан. оос өөр хүн биед халдаж цохиж зодсон зүйл би бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 х/
Шинжээч өгсөн “...Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...*******ийн биед учирсан бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...*******ийн биед учирсан зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн цохигдох үйлчлэлийн улмаас үүссэн гэмтлүүд ба, тархи доргилт, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, баруун тохойд зулгаралт зэрэг гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой мөн цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд юм...Харин зүүн хацар, шанаа, эрүү цээж бугалгад цус хуралт, үс халцралт гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн цохих цохигдох үйлчлэлийн улмаас үүссэн гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг,/хх-ийн 85-86 х/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №174 дугаартай “...1. *******ийн биед тархи доргилт, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80 х/
Хохирогч*******ы өгсөн “...т танай нөхөр миний утсыг авчих шиг боллоо нөхрөөсөө миний утсыг аваад өг гэхэд надтай хэрэлдээд та нар яахаараа ингэдэг юм гээд шууд намайг үстээд авсан. Тэгээд намайг газар үстэж унагаагаад газар мөргүүлсэн тэгээд би арай гэж үсээ салгаад уурандаа ийг бас үсдээд бид хоёр газар унаад харилцан нэг нэгнийгээ цохиод байж байхад бид хоёрыг манай компанийн ажилчин болох салгасан...Тэгээд эгчээс юу болсныг асуухад эгч намайг салгах гэж байгаад газар унасан талаараа хэлсэн... намайг үстэж унагаагаад газар чирээд байсан миний 2 гарын тохой, 2 өвдөг, дух, баруун нүд, чихний ар хэсэгт хөхөрсөн гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45 х/
Хохирогч өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө миний ажиллаж байсан “*******” компанийн Эрдэнэцагаан сум дахь кемп дээр Бао Чан Фү гэх Өвөрмонгол залуу эхнэр хамт ирсэн. Тэгээд бид нар хамт архи ууцгаагаад нэлээн согтоцгоогоод байж байтал 22 цаг өнгөрч байхад нөхрийн нүдийг Хувьсгалт гэх Өвөрмонгол залуу цохисон гэтэл гэх эмэгтэй манай нөхрийг зодлоо гээд бид нар луу хашхичаад дайрч давшлаад нэг бол бичлэг лайв хийж байна гээд утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Тэгтэл манай ажлын намайг бас адилхан утсаараа бичлэг хий гэхээр нь би дөнгөж утсаа гаргатал намайг хараад “чи яахаараа бичлэг хийдэг” юм гээд намайг үстээд татахад нь би урагшаагаа унахдаа зүүн нүд, цээж хэсгээрээ чулуутай, хатуу газарт унасан тэгээд босох гэтэл хөдөлж чадаагүй байсан болохоор хэвтэж байтал гарч ирээд тэй муудалцаад байсан тэгээд би босож ирээд салгах гээд гараа тэр хоёрын дундуур оруулахад хоёулаа миний гарыг базаж, аваад холдуулаад байсан...Тэгээд тэр хүүхэн тэрүүгээр унаж тусаад бархирч орилоод байсан би аль болох ойртохгүй гээд зугтааж байгаад ы хамт машинд унтсан... миний бие эрх чөлөөнд халдаж цохиж зодоогүй. Би тэр хоёрыг салгах гэхэд миний гарыг цааш нааш нь түлхсэн өөрөөр миний биед хүрсэн зүйл байхгүй...Тухайн үед хоёр хоорондоо үстэлцээд зодолдоод байсан. Манай компанийн гагнуурчин тэр хоёрыг салгасан. Тухайн үед эрүүл байсан болохоор боль гээд салгаж байсан. оос өөр хүн биед халдаж цохиж зодсон зүйл би бол хараагүй... гэх эмэгтэй намайг бичлэг хийлээ гээд нэг удаа үстсэн тэгээд тавихад нь би урагшаагаа унасан. Дахиж миний биед халдаагүй. Харин би унах үед миний цээж, зүүн нүд хэсэгтээ гэмтэл авсан, мөн нарыг салгах гэж байгаад хойшоогоо унасан тухайн үед намайг хэн нэгэн түлхээгүй би өөрөө хүчиндээ арагш унаад нуруугаараа унасан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-34 х/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №176 дугаартай “...1.*******ы биед тархи доргилт, дух, баруун нүд, зүүн чихний ар, зүүн бугалгад цус хуралт, 2 мөр, 2 тохой, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 89-90 х/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №175 дугаартай “...1. биед тархи доргилт дух, зүүн нүд, 2 бугалга, цээж, нуруу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3 Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95-97-р хуудас/
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт /хх-ийн 73-74 х/
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183 х /,
Шүүгдэгч*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185 х / зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод байрлах “*******” ХХК-ийн кемпийн хашаанд *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод байрлах “*******” ХХК-ийн кемпийн хашаанд нөхрийг зодлоо гэх шалтгаанаар агсан тавьж улмаар эрүүл мэндэд тархи доргилт дух, зүүн нүд, 2 бугалга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр*******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүд, зүүн чихний ар, зүүн бугалгад цус хуралт, 2 мөр, 2 тохой, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******ийн өгсөн “...тэгэхэд хамт архи уусан гэх эмэгтэй г унагаалаа гээд над руу уурлаад “утсаа авъя” гэлүү “утсаа өг” гэлүү нэхээд байсан санаж байна тэрнээс болоод би үстэж аваад газар унагасан, тэгэхэд мөн адил намайг үсдээд бид хоёр нэг нэгнийгээ үстэлцэж гар хөл рүүгээ цохилцсон зүйл болсон. Тухайн үед д үстүүлсэн уурандаа согтуурхаад гадаа нөхөр бид хоёрыг хоёуланг нь зодлоо гээд агсраад явж байхдаа 3-4 удаа арагшаа хөл алдаж нуруу хэсгээрээ унасан, тухайн үед нуруу гэмтчих шиг болсон. Тэгээд хэсэг газар хэвтэж байгаад босоод уурандаа цагдаад дуудлага өгсөн... бид хоёр нэг нэгнийгээ үстэж, гар хөл рүүгээ цохилцсон өөр хэн нэгэн хүн миний биед халдаагүй... гэх,
Хохирогч өгсөн ...Тэгтэл манай ажлын намайг бас адилхан утсаараа бичлэг хий гэхээр нь би дөнгөж утсаа гаргатал намайг хараад “чи яахаараа бичлэг хийдэг” юм гээд намайг үстээд татахад нь би урагшаагаа унахдаа зүүн нүд, цээж хэсгээрээ чулуутай, хатуу газарт унасан тэгээд босох гэтэл хөдөлж чадаагүй байсан болохоор хэвтэж байтал гарч ирээд тэй муудалцаад байсан тэгээд би босож ирээд салгах гээд гараа тэр хоёрын дундуур оруулахад хоёулаа миний гарыг базаж, аваад холдуулаад байсан...Тэгээд тэр хүүхэн тэрүүгээр унаж тусаад бархирч орилоод байсан би аль болох ойртохгүй гээд зугтааж байгаад ы хамт машинд унтсан... Тухайн үед хоёр хоорондоо үстэлцээд зодолдоод байсан....” гэх,
Шинжээч өгсөн “...Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...*******ийн биед учирсан бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...*******ийн биед учирсан зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн цохигдох үйлчлэлийн улмаас үүссэн гэмтлүүд ба, тархи доргилт, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, баруун тохойд зулгаралт зэрэг гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой мөн цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд юм...Харин зүүн хацар, шанаа, эрүү цээж бугалгад цус хуралт, үс халцралт гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн цохих цохигдох үйлчлэлийн улмаас үүссэн гэмтлүүд байна...” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №174 дугаартай “...1. *******ийн биед тархи доргилт, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,
Хохирогч*******ы өгсөн “...т танай нөхөр миний утсыг авчих шиг боллоо нөхрөөсөө миний утсыг аваад өг гэхэд надтай хэрэлдээд та нар яахаараа ингэдэг юм гээд шууд намайг үстээд авсан. Тэгээд намайг газар үстэж унагаагаад газар мөргүүлсэн тэгээд би арай гэж үсээ салгаад уурандаа ийг бас үсдээд бид хоёр газар унаад харилцан нэг нэгнийгээ цохиод байж байхад бид хоёрыг манай компанийн ажилчин болох салгасан...Тэгээд эгчээс юу болсныг асуухад эгч намайг салгах гэж байгаад газар унасан талаараа хэлсэн... намайг үстэж унагаагаад газар чирээд байсан миний 2 гарын тохой, 2 өвдөг, дух, баруун нүд, чихний ар хэсэгт хөхөрсөн гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч өгсөн “...Тэгээд бид нар хамт архи ууцгаагаад нэлээн согтоцгоогоод байж байтал 22 цаг өнгөрч байхад нөхрийн нүдийг Хувьсгалт гэх Өвөрмонгол залуу цохисон гэтэл гэх эмэгтэй манай нөхрийг зодлоо гээд бид нар луу хашхичаад дайрч давшлаад нэг бол бичлэг лайв хийж байна гээд утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Тэгтэл манай ажлын намайг бас адилхан утсаараа бичлэг хий гэхээр нь би дөнгөж утсаа гаргатал намайг хараад “чи яахаараа бичлэг хийдэг” юм гээд намайг үстээд татахад нь би урагшаагаа унахдаа зүүн нүд, цээж хэсгээрээ чулуутай, хатуу газарт унасан тэгээд босох гэтэл хөдөлж чадаагүй байсан болохоор хэвтэж байтал гарч ирээд тэй муудалцаад байсан тэгээд би босож ирээд салгах гээд гараа тэр хоёрын дундуур оруулахад хоёулаа миний гарыг базаж, аваад холдуулаад байсан...” гэх мэдүүлэг,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №176 дугаартай “...1.*******ы биед тархи доргилт, дух, баруун нүд, зүүн чихний ар, зүүн бугалгад цус хуралт, 2 мөр, 2 тохой, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №175 дугаартай “...1. биед тархи доргилт дух, зүүн нүд, 2 бугалга, цээж, нуруу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3 Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******,******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод байрлах “*******” ХХК-ийн кемпийн хашаанд *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод байрлах “*******” ХХК-ийн кемпийн хашаанд нөхрийг зодлоо гэх шалтгаанаар агсан тавьж улмаар эрүүл мэндэд тархи доргилт дух, зүүн нүд, 2 бугалга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр*******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүд, зүүн чихний ар, зүүн бугалгад цус хуралт, 2 мөр, 2 тохой, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “ хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч*******, нартай маргаж*******гийн үснээс зулгааж нүүрээр нь газар мөргүүлж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүд, зүүн чихний ар, зүүн бугалгад цус хуралт, 2 мөр, 2 тохой, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
хохирогч үснээс зулгааж газарт унагаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт дух, зүүн нүд, 2 бугалга, цээж, нуруу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч******* нь хохирогч *******тэй маргаж түүний үснээс зулгааж газарт унагаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, зүүн хацар, шанаа, эрүү, цээж бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт, үс халцралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд шүүгдэгч *******ийн хохирогч*******, нарыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч*******гийн хохирогч *******ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Прокурорын газраас ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******,******* нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай.
Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч С.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч*******, нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч*******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч*******, , ******* нар нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас*******д 1.325,500, д 1,558,500 төгрөг, *******т 1,435,900 төгрөгийн тус тус зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21/36 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ээс хохирогч*******, нарын эмчилгээний зардал болох 2,884,000 төгрөг, шүүгдэгч*******гоос хохирогч *******ийн эмчилгээний зардал 1,435,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гоос 1,435,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 2,884,000 төгрөгийг тус тус гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******,*******, нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР