Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

      Нарийн бичгийн дарга                        Г.Эрдэнэжаргал

      Улсын яллагч                                          Б.Сансарбаяр

      Шүүгдэгч                                                  М.*******

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       В.*******

      Хохирогч                                                   Г.*******

      Хохирогчийн өмгөөлөгч                        С.*******

      Гэрч                                                Г.*******,

                                                                        Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 222002090050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, малчин,  ам бүл-, аав, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ийн *******, /регистрийн дугаар: /

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед ******* сумын багийн нутагт хохирогч Г.*******гийн хамт өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ тус багийн нутаг “” гэх газарт хохирогч Г.*******тай бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг машинаас түлхэж унагаан, түүний эрүүл мэндэд баруун 1-10-р хавирганы хугарал, баруун уушгины задрал, урагдтал, цээжний хөндийд хий, цус хуралт, элэгний няцрал, дагзны хуйханд сорви гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                   

                                          ТОДОРХОЙЛОХ нь:                      

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:     

1.1 Шүүгдэгч ******* овогтой ийн ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хамт явсан хохирогч Г.*******тай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг машинаас түлхэж унагаасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

М.******* өөрийг нь машинаас түлхэж унагаасан гэж шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.*******гийн “...2022 оны ... 10 дугаар сарын 21-ний ... өдөр 15-16 цагийн хооронд М.******* нь манай өвөлжөөний чиглэлд үхрээ туугаад явж байхаар нь би өөдөөс нь очоод “...Яагаад дахин дахин өвөлжөө рүү үхрээ туугаад байгаа юм бэ? гэхэд манай ганц нэг үхэр үлдсэн байна үхрээ нийлүүлж авах гэсэн юм гэхээр нь би энэ үхрийг чинь туугаад явж байя чи үлдсэн үхрээ туугаад аваад ир гэхэд үгүй гэхээр нь бид хоёр хэсэг маргалдаад тэгвэл би хамт явна гэхэд тэг тэг гэхээр нь түүний унаж явсан цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэлд суусан. ...Машинд нь суугаад явж байхад М.******* нь өвөлжөөний бууц нь танайх болохоос бусад нь улсын өмч, хэн ч идсэн хамаагүй гэхээр нь угаасаа танайх айл айлын хаяанд ад үзэгдэж явахаар өөрийн гэсэн өвөлжөөтэй болооч гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгтэл яах ийхийн зуургүй миний урдуур гараа явуулаад машины хаалгаа хурдтай явж байхдаа онгойлгоод баруун гараараа миний зүүн тал руу түлхэхээр нь газарт унасан. Газарт яаж унаснаа санахгүй байна нэг мэдэхэд хүмүүс ирсэн байсан. Тухайн үед машин нь хурд ойролцоогоор 40-50 орчим километр цагийн хурдтай явж байсан. Намайг ухаан ороход  миний хажууд , ******* хоёр л байсан, удалгүй араас хүмүүс ирсэн. Намайг түүний машинд суухад ойр орчимд ямар ч хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 61-6 дугаар хуудас)

Г.******* “өөрийг нь М.******* машинаас түлхэж унагаасан” гэж хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч Г.*******ын “...Би... хонио хариулаад явж байтал уулын бэл хэсэгт зам дээр гийн машин ирчихсэн байхаар би уулнаас уруудаад тухайн газар ирсэн. Намайг ирэх үед манай дүү ******* ухаангүй хэвтэж байсан бөгөөд *******тай хамт , нар байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан орохоор нь юу болсон талаар бид асуухад буюу ******* намайг машинаас түлхэж унагаасан гэж хэлсэн. Өөр юм бол хэлэлгүй ёолоод үхлээ, үхлээ гээд байсан. Тэгээд бид нар сумын эмнэлэг рүү аваад явсан. ....Г.*******гийн толгойн ар хэсэг болон өмсөж байсан цамц нь цус болчихсон, хувцас нь шороо, тоос болсон байсан. Анх очих үед ухаангүй байсан...” гэсэн мэдүүлгээр,  (хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас)

гэрч Б.*******гийн “...Тухайн өдөр би жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдрийн 17 цаг орчмын үед н багийн нутаг гэх газар хүн машинаас унасан гэж дуудлага ирсэн. Тэгээд би жолоочийн хамт тухайн хүн машинаас унасан гэх газар очсон. Намайг тус газар очих үед ******* замын хажууд гадаа хэвтэж байсан. *******тай хамт , , ******* нар байсан. Би *******г үзэх үед зүүн мөр дал орчим өвдөлттэй, амьсгалын дутагдалд орсон шинж тэмдэгтэй, царай хөхрөлттэй байсан. Тэгээд би *******гаас юу болсон талаар асуухад намайг машинаас түлхээд унагаачихсан гэж хэлж байсан. Өөр зүйл бол хэлээгүй. Тэгээд би өвдөлт намдаах тайвшруулах эмчилгээ хийж хүчил төрөгч залгаж шууд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. ...Намайг очих үед Г.******* нь өөрийн ухаантай, орчинтойгоо харьцаатай, асуумжид тодорхой хариулж байсан ба биеийн байдал дунд зэрэг, зүүн талын нуруу, гэдэс орчим халцарсан гэмтэлтэй байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас)

гэрч С.ийн “...Тухайн өдөр нөхөр малдаа явчихсан би гэртээ ганцаараа хоолоо идээд сууж байсан. Тэгсэн 17 цаг орчмын үед нэг машины сигнал дугараад байхаар нь гэрээс гараад хартал буюу ******* машинаасаа уйлаад буугаад ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад буюу ******* надад “балай авгай чинь машинаас үсэрчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм, хэн гэж асуухад ******* гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машинаар гэх газар руу ******* эгчийг авахаар очсон. Тухайн үед манай гэрийн гадаа үлдсэн. Намайг гэх газар очих үед *******г ягаан дээлээр бүтээгээд замын хажууд хэвтүүлчихсэн ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би гар хөлийг нь бариад байж байтал ******* эгч ирсэн. Тэгээд байж байтал ******* ухаан ороод буюу ******* намайг түлхээд унагаачихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас)

Г.******* биедээ гэмтэл авсан байдалтай газар хэвтэж байсан тухай мэдүүлсэн гэрч Г.гийн “...Тухайн өдөр би хонио хариулж явж байгаад 16-17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд харахад манай гэрээс дээхэн талд 1 километр зайд манай машин оччихсон, хэдэн хүмүүс байсан. Тэгэхээр нь юу болсон юм бол гэж бодоод мотоциклтойгоо очсон. Намайг очих үед замын хажууд хэвтүүлээд Г.******* эгчийг дээлээр хуччихсан манай эхнэр хөл, гарын бариад сууж байсан. Тухайн үед ******* эгч, манай эхнэр , буюу ******* надад “******* эгч машинаас үсэрчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би түргэн тусламж дуудсан уу гэхэд дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж ирэхгүй болохоор сүлжээтэй уулан дээр гарч ахин эмнэлэг рүү залгасан. Тэгээд эмнэлэг ирээд шууд аймгийн төв рүү аваад явсан...”гэсэн мэдүүлгээр,  

гэрч Н.гийн “...Тухайн... орой ойролцоогоор 17-18 цагийн үед манайд ******* ирээд “Г.******* машинаас уначихлаа” гэж хэлээд та хоёр очоодхооч гэж хэлсэн. Тэгээд ******* манай нөхөр бид хоёроос түрүүлээд явчихсан. Тэгэхээр нь манай нөхөр бид хоёрыг “” гэх газар очих үед , *******, , *******, ******* нар байсан. Тухайн үед ******* ухаангүй замын хажууд хувцас хунар, нүүр нь шороо болчихсон байсан. Тэгээд бид хоёрыг очоод удаагүй байж байтал эмнэлгийн тэрэг ирээд аваад явчихсан...” гэсэн мэдүүлгээр  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******гийн Г.*******г машинаас түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №15519 дугаартай “...1. Г.*******гийн биед баруун 1-10-р хавирганы хугарал, баруун уушгины задрал, урагдал, цээжний хөндийн хий, цус хуралдалт, элэгний няцрал, дагзны хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. . Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,..нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

1. Шүүгдэгч нь хохирогчийг машинаас түлхэж унагаахад  хохирогчийн биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч М.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хажуудаа сууж явсан Г.*******г машинаас түлхэж унагаасан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.******* нь хохирогч Г.*******гийн  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх”-ийг зөрчиж түүнийг машинаас түлхэж унагаасан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаан “М.*******гийн мэдүүлэг, хохирогч Г.******* нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. М.******* хохирогчийг түлхсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд  шүүгдэгчид  ашигтайгаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь :

Хэрэг үйлдэгдсэний дараа мөрдөгч хойшлуулшгүй ажиллагаагаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний шөнийн 00 цаг 00 минутад хохирогч Г.*******гаас мэдүүлгийг авсан ба уг мэдүүлэгт хохирогч “... намайг хэрүүл хийдэг балай авгай гэх мэтээр хэлээд миний урдуур гараараа хаалга онгойлгоод намайг түлхээд унагачихсан” гэж мэдүүлсэн.  Түүний энэ мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Г.******* сэргэх үедээ буюу М.******* өөрийг нь машинаас түлхэж унагаасан гэж хэлснийг сонссоноо гэрч Г.*******, С. нар шууд тусган мэдүүлсэн байна.

Гэрч Г.******* , С. нар  хэдийгээр хэргийн газар байгаагүй боловч хохирогч өөрийг нь М.******* машинаас түлхэж унагаасан гэж хэлснийг биечлэн сонссон байх тул тэднийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчүүд гэж үзнэ.

Шүүгдэгч М.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч талын хаалга хүний оролцоогүйгээр онгойх боломжгүй байсан. Мөн М.******* тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зорчигч талын хаалгыг онгойлгох боломжтой байсан нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хийсэн мөрдөн байцаалтын туршилтаар тогтоогдож байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ. Түүнчлэн хохирогчийн мэдүүлэгт эргэлзэх болон хохирогч хэргийн үйл баримтын талаар сэтгэл хөдлөлөөр мэдүүлгийг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй , түүний мэдүүлгийг няцаах нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч Г.*******гийн өмгөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн явж байгаа машинаас хохирогчийг түлхэж унагаасан үйлдэл нь хохирогчийг алах идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзнэ. Шүүгдэгч хохирогчийг түлхэж унагаачхаад түүнийг амь хохирсон гэж бодоод орхиод явсан байдаг. Харин тодорхой хугацааны дараа хохирогч ухаан орж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Энэ байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг санаатай алахыг завдсан гэж зүйлчлэгдэхээр байна. Иймд зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх зорилгоор шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд “ Гэмт хэрэг  үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ “ гэж тодорхойлсон ба  гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэсэн хүний үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг нь төгсөөгүй байх гэсэн үндсэн шинжтэй. Шүүгдэгч хохирогчийг машинаас түлхэж унагааснаар түүний үйлдэл төгссөн ба хохирогчийг машинаас унасан даруй машинаа зогсоосон, хохирогч машинаас унасан тухай бусад хүмүүст хэлж байсан хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд түүнийг хүнийг алахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

1.4 .Хохирлын талаар

Хохирогч шүүгдэгчээс учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон бусад зардал нийт 9415862 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хохирогч хохиролтой холбоотой гэх нийт 479 төгрөгийн баримт  гаргаж хэрэгт хавсарган өгсөн ба 596554 төгрөгийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Шүүх хохирогчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудын хууль ёсны байдал, шүүгдэгчийн учруулсан гэмтлийг эмчлэхэд гарсан эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэсний үндсэн  дээр хэрэгт  авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчийн эмчилгээнд зарцуулагдаагүй дараах зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал:

Хэргийн 12 дахь талд авагдсан 6 гэж дугаарлагдсан хэзээ юу авсан нь тодорхойгүй уншигдахгүй 800 төгрөгийн баримт, 8 гэж дугаарлагдсан хэзээ юу худалдан авсан нь тодорхойгүй 1487 төгрөгийг, 40 дугаарт авагдсан эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 15000 төгрөгийг, 122 дугаар талд авагдсан 41-4 дугаарлагдсан зам ашигласны  төлбөр тус бүр 1000 төгрөгийг, 44 гэж дугаарлагдсан юу худалдан авсан нь тодорхойгүй 28000 төгрөгийг, 46 гэж дугаарласан сахиурт хоол гэсэн 0900 төгрөгийг, 47 гэж дугаарласан юу худалдан авсан нь тодорхойгүй 120000 төгрөгийг, 48 гэж дугаарлагдсан хорхогны үнэ 1000 төгрөгийг, 49 гэж дугаарласан шатахууны зардал 1070 төгрөг, 50 гэж дугаарласан шатахууны зардал 12000 төгрөгийг, 51 гэж дугаарласан шатахууны зардал  40000 төгрөгийг, 52 гэж дугаарласан аарцны ундааны 200 төгрөгийг, 56 гэж дугаарласан 100 төгрөгийн ундаа авсан зардлууд нийт 624974 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан шүүгдэгчээс гаргуулах зардалд хамаарахгүй байна.

Иймд хохирогчийн баримт гаргаж нэхэмжилсэн ,479, төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй хохиролтой холбоогүй 624,974 төгрөгийн нэхэмжлэлийг  хасаж хэрэгсэхгүй болгон   шүүгдэгчээс 2,854,4 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогч нь баримтгүй нэхэмжилсэн  5,96,554 төгрөгийг мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.******* болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг танилцуулж тэмдэглэлд тусгуулсны дараа хохирол нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан ба дээрх хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан.

Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 2,854,4 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Г.*******гийн гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоосон хохирлыг хүлээж авсан тухай мэдүүлэг, хохирогчид 2850000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар         

Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.           

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь хохирогчид шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн учраас торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хэдийгээр шүүгдэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлыг нөхөн төлсөн боловч хохирогчид учирсан хохирол бүрэн арилаагүй, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байгаа учир хохирол бүрэн нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинжийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Н.*******: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд  7 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг нэрлэн заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн дахь хэсэгт  “ Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.5, 6.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 6.10   дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч ******* овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.         

4. Шүүгдэгчид 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.     

5. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй хохирогч баримтгүй нэхэмжилсэн 5,96,554 төгрөгийн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  З.НАНДИНЦЭЦЭГ