Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/00216

 

                                           С.Уийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01182 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01418 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

              “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Зыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Р.Гоос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг

              “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Гоос 8,020,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,262,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “126 дугаар зүйлийн 126.1,” гэснийг хасаж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 10 дахь заалтын “хариуцагч 238,947” гэснийг “хариуцагчаас 143,273” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Уийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.У нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.02-ны өдөр 238,596 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

 

 

       

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                                     ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

                                                                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                                                   Н.БАЯРМАА