| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2021/00363/И |
| Дугаар | 103/ШШ2021/00412 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2021/00412
2021 11 04 10*******/ШШ2021/00412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* ******* ******* ******* өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн дугаар хороо, *******1 дүгээр *******ны ******* тоотод оршин суух овогт холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучнаар Тариаланг эрхлэлтийг ******* сан одоогийн ******* ******* ******* ******* сангаас дүүргийн дугаар хороо, *******1 дүгээр *******ны ******* тоотод оршин суух нь .000.000 төгрөгийн FT-20 маркийн бага оврын тракторыг урьдчилгаа 20 хувь болох 1.000.000 төгрөг төлөн үлдэгдэл 80 хувь болох 4.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 201 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Бот-201/601 дугаар гэрээ байгуулан авсан болно.
Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хэтэрсэн үндсэн өр 4.000.000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний *******.******* дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгээс анз тооцоод, Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиар бодоход 2.000.000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 4.000.000 төгрөг, анз 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийн 4.000.000 төгрөгийг төлнө, харин анз 2.000.000 төгрөгийг төлөхгүй. овогтой миний бие 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ******* ******* ******* ******* сангаас FT-20 маркын бага оврын тракторыг 1.000.000 төгрөг өгч аваад хэрэглэж байсан зээлийг аваад би тэр жилээ харвасан, харвалт өгч баруун гар тэр чигтээ са*******илт өгч хэвтэрт орсон юм. Түүнээс хойш би дутуу хагас мэдрэлтэй байж байгаад одоо л гайгүй болж байна. Худалд******* авсан тракторыг маань нэг хүн танидаг хүнээр дамжуулж худалд*******, танай төлөлтөөр төлөөд явъя гээд руу аваад явсан. Би өвчтэй байсан тул байн байн ярьж чадаагүй төлөлтөө хийж байгаа гэж бодсоор явсан. Тэгээд ******* ******* ******* ******* сангаас шүүхэд өгсөн гэхэд утсаар тэр хүнтэй холбогдсон тэгтэл трактор эвдэрсэн, удахгүй төлөлт хийнэ гэж хариу өгөөд ахиж утсаа авахгүй холбоо тасарсан. Би 4.000.000 төгрөгийг төлнө, би өөрөө тэтгэвэрээс өөр орлогогүй, өвчтэй хүн учир илүү төлөлт хийж чадахгүй, трактор аваад явсан нөгөө хүмүүс рүү холбогдож хохирлыг барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан нь Б. холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарг*******ээ.
Хариуцагч хүнд өвчтэй хүн учраас үндсэн төлбөр 4.000.000 төгрөгийг төлнө, алданги 2.000.000 төгрөгийг төлж чадахгүй гэж марг******* байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг*******, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчд 201 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг байгуулж, FТ-20 маркын бага оврын тракторыг .000.000 төгрөгөөр худалдан авахаар, зээлдэгч нь эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 1.000.000 төгрөгийг зээлдүүлэгч талд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 80 хувь 4.000.000 төгрөгийг 2016.08.20-нд 1.000.000 төгрөг, 2017.08.20-нд 1.000.000 төгрөг, 2018.08.20-нд 1.000.000 төгрөг, 2019.08.20-нд 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохирчээ. /хх-ийн дугаар тал/
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан Бот/201-601 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч г зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Харин Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасг******* болно гэж заасны дагуу хариуцагч зээлээр трактор худалдан авснаас хойш өвчний улмаас төлбөр төлөх боломжгүй байсан нь түүний эмчилгээний картаар тогтоогдож байгаа, мөн дэлхий нийтийг хаматрсан цар тахалтай холбоотой ******* ******* ******* ******* сангаас нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн алдангаас 1.000.000 төгрөгийг багасгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 110.90 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурд*******, хариуцагчаас .000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 94.90 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул өөрийг нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг ханг*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.8 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч овогт гаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт .000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн 110.90 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурд*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 94.90 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО