Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2021/00404

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 10*******/ШШ2021/00404

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1987 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод, төрсөн, эмэгтэй, *******4 настай, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Чухал овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Дархан богд овгийн холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., хариуцагч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н. миний бие 2015 онд Ж.тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа хүүхэдтэй болсон бөгөөд намайг ******* сартай жирэмсэн байхад надаас салаад явсан. Яагаад бид хоёрыг орхиод явсан шалтгааныг өнөөдөр ч би ойлгоогүй, мэдээгүй.

Салснаасаа хойш нэг ч удаа уулзаагүй, өнөөдөр л шүүх дээр уулзаж байна. Миний охин дуулж, бүжиглэдэг авяастай охин. Шинэ жил болон бүхий л үйл ажиллагаанд дандаа гоцолж оролцдог. дан ганц тэтгэлэг мөнгөний тухай л бодоод яриад байх шиг байна. Би зөвхөн мөнгөний төлөө шүүхэд хандаагүй. Охин маань өөрийн эцэг, төрөл саднаа мэддэг байх хэрэгтэй. Ураг төрлөө мэдээгүйгээс ирээдүйд хамаатан садантайгаа суугаад сэтгэцийн өвчтэй хүүхэд гаргавал яана. Энэ нь зөвхөн бидний ч асуудал биш Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ч хамаатай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд Ж.г охин ийн эцэг мөн болохыг тогтоолгож хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр танилцсан нь үнэн. 2015 оны 6 дугаар сараас 1, 2 удаа манайд ирж хонож байсан болохоос хамтран амьдарч байгаагүй. Хүүхдэд эргэлзэх болсон шалтгаан нь надтай харилцаатай байх хугацаандаа өөр хүнтэй холбоотой байсан учир эргэлзэх болсон. Шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд мөн болох нь тогтоогдвол хуулийн дагуу тэтгэмжийг төлнө гэж бодож байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Ж. холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Н., хариуцагч Ж. нар нь 2015 онд танилцан эр эмийн харилцаатай байсан, нэхэмжлэгч нь 2016 оны ******* дугаар сарын 14-нд охин О. төрүүлэн, охиноо өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан, одоо охин эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон 1105******* тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмчийн тодорхойлолт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч охин О. өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсний дагуу Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2021 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрийн *******69******* дугаар шинжээчийн дүгнэлтээр Ж. нь О.ийн биологийн эцэг мөн гэсэн дүгнэлтийг ирүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Зохигчид хэдий гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүсчээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ж.гээс тэтгэлэг гаргуулж охин О. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Ж. анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.7 дахь хэсэгт зааснаар 2016 оны ******* дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Чухал овгийн ******* ийн эцэг Дархан богд овгийн мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны ******* дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Чухал овгийн ******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, тэтгэлгийг тогтоон эцэг Ж.гээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.гээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.д даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.гээс улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА