Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 168

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч Д.Ууганцэцэг,

            Иргэдийн төлөөлөгч Х.Зундуй, 

Шүүгдэгч Д.Лхагвадорж, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 2601 2254 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эгч, ахын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 87 дугаар гудамжны 32 тоотод амьдардаг гэх боловч уг хаягтаа оршин суудаггүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил ял хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 324 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дориунбаатарын Лхагвадорж РД:ЖЮ97100110,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Лхагвадорж нь давтан үйлдлээр:

1. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн Ундрага” цэцэрлэгийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, “Бэлэн 230.000 төгрөг, микрофон 2 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, “Популяр” нэртэй хатуу саван 40 ширхэг, “Протекс” гарын шингэн саван 5 ширхэг, эрэгтэй хүний оймс 11 ширхэг, эмэгтэй хүний сандал 1 ширхэг” зэрэг 358.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, хохирогч Л.Мөнхчулуунд нийт 588.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 66 дугаар байрны подвалд байрлах “Ашид” ХХК-ний тавилгын үйлдвэрийн цонхны хөндлөн хаалт төмрийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хугалаж, вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хард диск 1 ширхэг, компьютерийн цүнх 1 ширхэг, Тошиба брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, Кен брэндийн цохилттой дрилл 1 ширхэг, Девальт брэндийн цахилгаан дрилл 1 ширхэг, жижиг дрилл 3 ширхэг, таслагч, түрийвч” зэрэг эд зүйлс хулгайлж,  хохирогч С.Намсрайд 2.270.000 төгрөгийн, хохирогч А.Энхбаярт 950.000 төгрөгийн, хохирогч Д.Мөнгөнтөгөлдөрт 20,000 төгрөгийн хохирол, нийт  3.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 

3. 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45б байрны 132 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол бөө мөргөл, Шувуут уулын онгод төв”-ийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 45.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс, гаансны мөнгөн сэтгүүр, гаансны гуулин толгой” зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Д.Булганд 875.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 3 тоотод оршин суух иргэн С.Чимэддагвын эзэмшлийн байрны тагтны цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, 3 ширхэг хөөрөг, 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, монетон гинж, мөнгөн гинж, монетон кулон, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, 9.022.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 3 тоотод оршин суух иргэн Б.Ганбилэгийн эзэмшлийн байранд автомашиных нь гарашаар дамжин, хууль бусаар нэвтрэн орж Аппле маркийн Ай пад, алмазан шигтгээтэй бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, сваровски шигтгээтэй бөгж 3 ширхэг, цагаан алтан хүзүүний зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 3.435.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны 8 тоотод оршин суух иргэн Г.Гиваанямын эзэмшлийн байрны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж, Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 45.000 төгрөг, хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой хуйтай хутга 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, Самсунг галакси М маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 1.575.000 сая төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86а байрны 49 тоотод оршин суух иргэн Ц.Ганчимэгийн эзэмшлийн байрны вакум цонхыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хөшиж, хууль бусаар нэвтрэн орж Самсунг С-3 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг С-2 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, үнэртэй ус 3 ширхэг, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлж 1.310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            8. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны 01 тоотод оршин суух иргэн И.Энхсайханы эзэмшлийн байрны тагтны вакум хаалгыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж гар утас 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 1 цэнгийн хэмжээтэй алтан ялтас, бэлэн 300.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж 1.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            9. 2016 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн тун мейд” ХХК-ний эмийн сангийн салхивчийг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж орлогын мөнгө болох бэлэн 14.198.096 төгрөгийг хулгайлан авч, хохирогч А.Төвшинд үлэмж хэмжээний хохирол учруулсан,

10. 2016 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” өдөр өнжүүлэх төвийн цонхны төмөр хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хугалж, вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтэрч HP маркийн зөөврийн компьютер хулгайлж, хохирогч Ж.Одгэрэлд 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 27 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн Ө.Дуламсүрэнгийн эзэмшлийн байрны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж монетон бөгж 2 ширхэг, монетон гинж 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон эмэгтэй бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг бөгж гинжтэйгээ 1 хос, мөнгөн ээмэг гинжтэй хослол, хүүхдийн мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 2 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг, Ай фоне-4с маркийн гар утас 1 ширхэг, нөүтбүүк 2 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж  2.950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

12. 2016 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоё загал” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 495.000 төгрөг, юнителийн 123.000 төгрөгний нэгжийн карт, гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, хохирогч Д.Наранцэцэгт  698.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

13. 2016 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 228 тоотод оршин суух иргэн У.Должинсүрэнгийн эзэмшлийн байрны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж Делл маркийн нөүтбүүк 1 ширхэг, Сони маркийн зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

14. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маргад смарт хотхоны 62 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Ш.Амармэндийн эзэмшлийн байранд хууль бусаар нэвтрэн орж, үнэртэй ус 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хослол 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, цагирган ээмэг 1 ширхэг, ногоон өнгийн чулуун ээмэг зүүлтний хослол 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 1.302.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

15. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако” хотхоны 10Б байрны 3 тоотод оршин суух иргэн О.Нэргүйгийн эзэмшлийн байрны цонхны гадна талын төмөр сараалжийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн эвдэж, вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн зөөврийн компьютер, Канон маркийн фото камер, ЛЖ маркийн гар утас 2 ширхэг, зөөврийн хард диск, мөнгөн болон монетон хослолууд зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 4.503.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж, нийт 15 удаагийн давтан үйлдлээр бусдад 45.966.096 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Бусдын батлан даалтанд өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдан хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатнаас санаатайгаар оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох  баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Лхагвадорж нь:  

            1. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн Ундрага” цэцэрлэгийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн, “бэлэн 230.000 төгрөг, микрофон 2 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, “популяр” нэртэй хатуу саван 40 ширхэг, “протекс” гарын шингэн саван 5 ширхэг, эрэгтэй хүний оймс 11 ширхэг, эмэгтэй хүний сандал 1 ширхэг” зэрэг 358.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, хохирогч Л.Мөнхчулуунд  нийт 588.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- “Билгүүн-Ундарга” цэцэрлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /1х, хх-4-9/,

- “Билгүүн-Ундарга” цэцэрлэгээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 358.000 төгрөг /1х, хх-18/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-17/,

- хохирогч Л.Мөнхчулууны:...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би ажлаасаа 17 цагийн үед гарсан...ажил дээр манай ажилтнууд үлдсэн...манай цэцэрлэг манаачгүй, харин хяналтын камертай...2015 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг 30 минутын үед манай багш Саасармаа манай цэцэрлэгт хулгай орсон байна гэж над руу залгасан. Тэгэхээр нь би цагдаа дууд гэж хэлээд ажил дээрээ 13 цагийн үед ирээд хяналтын камераа шүүгээд үзэхэд намхан, шар хантааз өмссөн эрэгтэй хүүхэд шууд миний өрөө рүү орж байгаа харагдсан...миний өрөөнд байсан ширээний доор байсан цахилгаан дрилл 1 ширхэг, шүүгээнээс 2 ширхэг микрофон, манай хүүхдийн ангиас барааны саван, гарын саван гэх мэт хатуу савангууд 40 ширхэг, мөн дэвтэрний завсар байсан 230.000 төгрөг алга болсон байсан...гэх мэдүүлэг /1х, хх-19-20/,

- гэрч Ж.Хишигсүрэнгийн:...2015 оны 10 дугаар сарын 30-нд 18 цаг 30 минутын үед би хамгийн сүүлд ажлаас гарсан. Манай цэцэрлэг манаачгүй. Би хаалга үүд болон цонхоо түгжээд гарсан. Би 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 08 цаг өнгөрөөж ирсэн. Тэгэхэд манай ангид хулгай орсон, цагдаа нар ирсэн байж байсан. Би ангиа шалгаж үзэхэд миний шар өнгийн ширээн доторхыг бүгдийг нь сандаалгасан байсан. Тэгээд ширээн доор байсан баримтын хавтасны завсар байсан хүүхдийн сургалтын төлбөр гээд 230.000 төгрөг байсан алга байсан. Мөн ширээн доор байсан 40 ширхэг хатуу саван, савтай гарын шингэн саван 5 ширхэг, манай тогоочийн зарах гэж байсан бараа нь хаалганы хажууд байсан эрэгтэй оймс 11 ширхэг алга байсан. Тэгээд манай даргын өрөөнөөс 2 ширхэг микрофон, цахилгаан дрилл 1 ширхэг, ажилчдын хувцасны шүүгээнд байсан эмэгтэй хүний 1 хос сандал алга байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-21/,

- гэрч Т.Саасармаагийн:...2015 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө надад цэцэрлэгийн түлхүүр байсан учраас би хамгийн эхлээд Одгэрэл багшийн хамт ирсэн.  Хаалгаа онгойлгоод дотогшоо ороход бага ангийн эд зүйлийг ийш тийш нь тараасан байсан. Мөн захирлын өрөөнд байсан шүүгээг онгойлгоод бичиг баримтыг нь тараасан байсан. Захирлын төмөр сейфний түгжээг эвдлэн дотор нь байсан тоглолтын 2 ширхэг микрофон, мөн бага ангид байсан 40 ширхэг хатуу саван, савтай гарын шингэн саван 5 ширхэг, эрэгтэй хүний оймс 11 ширхэг, узелийн өрөөнд байсан цахилгаан дрилл 1 ширхэг, Ж.Хишигсүрэн багшийн ангид байсан бэлэн 230.000 төгрөг байсныг хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-23/,

- үзлэгээр №2 өрөөний урд талын хананд 120*120 см хэмжээтэй том вакум цонхны түгжээг хүчтэй түлхэх үйлчлэлээр үүсэх боломжтой 4 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5357 дугаартай:...

1. Хэргийн газрын үзлэгээр ахлах дэслэгч Пүрэвсүрэнгийн илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр, адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Бусад гарын мөрүүд адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

2. Шинжилгээний шаардлага хангах 2 гэж дугаарласан хутган дээрээс бэхжүүлсэн гэх 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN000110003966, MN000720002207, MN000510007814, MN000210009507, MN000210011825, MN000210012740, MN005210005851 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Дориунбаатар овгийн Лхагвадоржийн баруун гарын эрхий хурууны хээ мөн...” гэх дүгнэлт /1х, хх-24-34/,

- шүүгдэгч Д.Лхагвадоржийн:...2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Цамбагаравын автобусны буудлаас хойшоо алхаж байтал 9 давхрын байран дунд 5 давхар шар өнгийн байшин байсан бөгөөд 1 давхарт нь "Билгүүн Ундарга" нэртэй цэцэрлэг байхаар нь гаднах байдлыг нь ажиглаад үзэхэд хүн байхгүй шинжтэй байсан. Мөн би өөрөө амралтын өдөр юм чинь ажилчид нь амарч байгаа байх гэж бодсон. Тэгээд зүүн талын вакум цонхыг гараараа түлхэж дотогшоо нэвтрэн орсон. Дотор нь орж харахад 4,5 өрөө байсан байх. Би цайвар өнгийн хаалгатай өрөө рүү орсон чинь дотор нь ширээ түүний дээр суурин компьютер, бичиг баримт байсан. Би ширээн доор нь байсан цахилгаан хөрөөг, хайрцагтай 2 ширхэг тоглолтын микрофон авсан. Бор өнгөтэй модон шүүгээ байсан. Онгойлгох гэтэл түгжээтэй байхаар нь гал тогооны өрөөнд байсан хар иштэй хутга байхаар нь тэр хутгаар цоожийг нь хөшиж онгойлгосон. Тэр өрөөнөөс гараад орж ирсэн өрөө рүүгээ орж авахаар эд зүйл юу байна гэж ажиглаад харахад ширээ байсан, тэр ширээн доорхыг үзэхэд цагаан өнгийн ууттай гарын шингэн саван 4 ширхэг, хүүхдийн шар өнгийн цаастай гар нүүрийн саван 14,15 ширхэг, барааны саван 2 ширхэг байсан. Бас ширээн доор нь дэвтэр ном байсан, түүнийг дэлгээд үзэхэд бэлэн мөнгө байхаар нь эдгээр эд зүйлүүдтэй хамт аваад буцаад орж ирсэн цонхоор гарсан...гэх мэдүүлэг /1х, хх-45-47/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

2. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 66 дугаар байрны подвалд “Ашид” ХХК-ний тавилгын үйлдвэрийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, компьютерийн цүнх 1 ширхэг, Тошиба брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, Кен брэндийн цохилттой дрилл 1 ширхэг, Девальт брэндийн цахилгаан дрилл 1 ширхэг, жижиг дрилл 3 ширхэг, таслагч, түрийвч” зэрэг эд зүйлс хулгайлж,  хохирогч С.Намсрайд 2.270.000 төгрөгийн, хохирогч А.Энхбаярт 950.000 төгрөгийн, хохирогч Д.Мөнгөнтөгөлдөрт 20.000 төгрөгийн хохирол, нийт 3.240.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

 - “Ашид” ХХК-ний тавилгын үйлдвэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-78-79/, 

 - үзлэгээр 80х40 см хэмжээ бүхий нэг талынх нь цонхыг онгойлгосон байдалтай, бариул төмрийг дээш эргүүлсэн, ялаа шумуулны тор бүхий цагаан өнгийн торыг урсан байдалтай, хөндлөн хаалт төмрийг хугалсан байв,

   - хохирогч С.Намсрайн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2.270.000 төгрөг /1х, хх-85/,

   - хохирогч А.Энхбаярын алдагдсан эд зүйлийн үнэлгээ 950.000 төгрөг /1х, хх-86/,

   - хохирогч Д.Мөнгөнтөгөлдөрийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 20.000 төгрөг /1х, хх-87/,

   - камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-89-90/,

- хохирогч С.Намсрайн:...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байгаад оройн 19 цагийн үед албаны автомашин Нарантуул захын ойролцоо эвдэрсэн гэж хамт ажилладаг залуучууд ярьсан. Тэгээд ажлаас Мөнгөнтөгөлдөр бид 2 хамт очиж машинаа чирч авчирсан. Ажил дээр ирэхэд үүдний хэсэгт хог асгарсан байдалтай байсан. Цаашаа өрөө рүү ороход цонх онгорхой ширээн дээр байсан зөөврийн компьютер байхгүй, хамаг эд зүйл эмх цэгцгүй болсон байсан...Миний эзэмшлийн Самсунг брэндийн Ай-7 маркийн зөөврийн компьютер, шар өнгийн Девальт брэндийн цахилгаан дрилл, цэнэглэгчийн хамт, Кен брэндийн цохилттой дрилл, таслагч, жижиг 3 ширхэг дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай ажилтан Энхбаярын Тошиба брэндийн Ай-5 маркийн зөөврийн компьютер, хаард диск байхгүй байсан. Мөн ажилтан Мөнгөнтөгөлдөрийн хувцаснаас түрийвч, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-93-94/, 

- хохирогч А.Энхбаярын:...2015 оны 11 дүгээр сарын 13-ны албаны машинтайгаа Амгалангаас 10 дугаар хороолол орох замд оройн 19 цагийн үед Нарантуул захын урд машины жанам эвдэрсэн. Тэгээд үйлдвэрийн дарга руу хэлээд чирүүлэхээр дуудсан. Тэгээд машинаа чирээд ажил дээр ирээд ороход үйлдвэрт хулгай орсон байдалтай байсан. Хяналтын камерын бичлэг шалгаж үзэхэд хар саарал эрээн куртиктэй, жинсэн өмдтэй, адидас пүүзэн гуталтай, саарал өнгийн малгайтай цамцтай, 19-23 орчим насны эрэгтэй үйлдвэрийн цонхоор ганцаараа орж ирээд ширээн дээр байсан зөөврийн компьютер, шкафанд байсан зөөврийн компьютер, тавиур дээр байсан шар өнгийн дрилл, цэнэглэгчтэй, зөөврийн компьютерын хаард диск, багажнууд зэрэг эд зүйлийг үүдэнд хогийг асгаад шуудайг нь аваад авсан эд зүйлээ хийгээд гадаа хаалгаар гарсан. Гараад явсны дараа 7 минутын дараа бид нар ирсэн байсан. Миний хар өнгийн Тошиба брэндийн Ай-5 маркийн зөөврийн компьютер, хаард диск байхгүй байсан...гэх мэдүүлэг /1х, хх-97-98/,

- хохирогч Д.Мөнгөнтөгөлдөрийн:...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байхад оройн 19 цагийн үед албаны автомашин Нарантуул захын ойролцоо эвдэрсэн гэж хамт ажилладаг залуучууд ярьсан. Тэгээд ажлаас дарга Намсрай бид 2 хамт очиж машинаа чирч авчирсан. Би хамгийн сүүлд гарахдаа багажнуудаа цэгцэлж хураагаад, хаалгаа хаагаад гарсан. Манай ажлын хаалга зүгээр хаахаар цоожлогддог юм. Ажил дээр ирээд хамгийн түрүүнд хаалга түлхүүрээр онгойлгож орсон. Ороход үүдний хэсэгт миний цэгцэлсэн хогийг асгасан, хураагаад тавьсан багажнуудын хайрцагны таг нь нээгдсэн байсан. Тэгээд дарга хяналтын камераа шүүгээд үзээч гэж хэлээд гарч хавтангуудаа оруулсан. Тэгээд хулгай орсныг мэдсэн. Би хувцсаа шүүгээнд өлгөөд үлдээсэн байсан. Миний хувцаснаас бор шар өнгийн түрийвч авсан байсан. Түрийвчин дотор жолооны үнэмлэх байсан. Хамт ажилладаг Энхүүшийн зөөврийн компьютер, хаард диск алдагдсан байсан. Мөн цохилттой дрилл, таслагч, жижиг 3 ширхэг дрилл зэрэг багажнууд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-95-96/,

- шүүгдэгч Д.Лхагвадоржийн:...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 дугаар хороолол руу алхаад явж байтал 5 давхар цагаан байрны доор подвальд байсан тавилгын үйлдвэрийн хаалга нь дутуу хаагдсан байхаар нь дотогшоо орсон чинь хүн байхгүй байсан. Дотроо 3 өрөөтэй байсан. Буланд байсан өрөө рүү ороод ширээн дээр байсан зөөврийн компьютерийг авсан, тэгээд зочны өрөөнөөс зөөврийн компьютерийг мөн авсан. Том өрөө рүү нь орсон чинь цахилгаан багажнууд байхаар нь авсан. Тус багаж нь цахилгаан дрилл жижиг 3 ширхэг, том дрилл 2 ширхэг, таслагч 1 ширхэг, мөн өлгөөтэй байсан хүрэмний халааснаас бор өнгийн хэтэвч авсан дотор нь 7.000 төгрөг бичиг баримт байсан...гэх мэдүүлэг /1х, хх-122-124/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

3. 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45б байрны 132 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол бөө мөргөл, Шувуут уулын онгод төв”-ийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 45.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс, гаансны мөнгөн сэтгүүр, гаансны гуулин толгой” зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Д.Булганд 875.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- “Монгол бөө мөргөл, Шувуут уулын онгод төв”-ийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /1х, хх-129-135/,

  -  үзлэгээр 1,75х0,75 см харьцаатай вакум цонх онгорхой, ...гадна бариул, дотор бариул хэсгээс нийт 4 ширхэг гарын мөр бэхжүүлэн авсан.

   - хохирогч Д.Булганы алдагдсан эд зүйлийн үнэлгээ 830.000 төгрөг /1х, хх-148/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/591 дугаартай:...

1. Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гэх 2,4,7 дугаартай тунгалаг наалдамхай хальсан дахь 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн папидон санд кодлон оруулж автомат харьцуулалтыг хийлгэхэд Дориунбаатар овогтой Лхагвадорж гэх нэрээр орж байсан нэг хүний гарын хээний дардастай тохирч байна... гэх дүгнэлт /1х, хх-153-163/,

- хохирогч Д.Булганы:...2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай хүү Дөлсайхан ажил дээрээ байж байгаад гарсан гэсэн. Тэгээд маргааш өдөр нь 14 цагийн орчим над руу манай хүү яриад ажлын байрны цонхыг түлхээд хулгай орчихсон байна гэж утсаар хэлсэн...Манай явган ширээний дээр нь ил байсан дунд гарын 1 ширхэг, бага гарын 2 ширхэг, нийт 3 ширхэг аяга, ил сахиусан дээр байсан 45.000 төгрөг, цонхны хажууд талын онгодын ширээн дээр байсан хар цүнхэн дотор байсан гаансны мөнгөн сэтгүүр, гаансны гуулин толгой, хөх ууттай мэргийн 9 зоос зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Сэтгүүр нь бас мөнгөн ембүүн цохиуртай байсан. Гаансны толгой, зооснуудыг урд нь мэдээгүй байсныг сүүлд нь мэдсэн...гэх мэдүүлэг /1х, хх-149-150/, ...гаансны мөнгөн сэтгүүр, гаансны гуулин толгой, 9 зоос зэрэг эд зүйлсээ үнэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, хх-192/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

4. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 3 тоотод оршин суух иргэн С.Чимэддагвын эзэмшлийн байрны тагтны цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, 3 ширхэг хөөрөг, 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, монетон гинж, мөнгөн гинж, монетон кулон, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, 9.022.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч С.Чимэддагвын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /1х, хх-223-230/, 

   -  үзлэгээр тагтны дотогш онгойдог вакум хаалганы шилийг хагалж дотогш нэвтрэн орсон байв.

   - хохирогч С.Чимэддагвын гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 8.522.000 төгрөг /5х, хх-1/,

   - хохирогч С.Чимэддагвын:...Би 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 3 тоотод байдаг гэрээсээ эхнэр Мөнхжавхлан, 2 хүүхдийнхээ хамт хадам аав, ээж дээр 2 хүүхдээ хүргэж өгөх гээд явсан. Тэгээд гэртээ 18 цагийн орчимд ирэхэд гал тогооны гэрэл асаалттай байхаар нь охин Бямбахишиг ирсэн юм болов уу гэж бодсон. Тэгээд бүүр ойртоод ирсэн чинь том өрөөний тагтны цонх нь хагарчихсан байсан...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, 3 ширхэг хөөрөг /1. Шүрэн толгойтой, алтан нугатай, мөртэй халтар манан хөөрөг, 2. Цагаан өнгийн хаш хөөрөг, толгойгүй, 3. Даваа толгойтой, гуулин нугатай халтар манан хөөрөг/, бэлэн 500.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон кулон 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. Сүүлд ЛЖ маркийн улаан өнгийн гар утас 1 ширхэг, бурхан дээр байсан 20 гаран мянган төгрөг бас байхгүй байсан...гэх мэдүүлэг /1х, хх-243-246/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

5. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 3 тоотод оршин суух иргэн Б.Ганбилэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Аппле маркийн Ай пад, алмазан шигтгээтэй бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, сваровски шигтгээтэй бөгж 3 ширхэг, цагаан алтан хүзүүний зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 3.435.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Ганбилэгийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /2х, хх-56-63/, 

   - эд зүйлийн үнэлгээ 3.435.000 төгрөг /2х, хх-86/,

   - хохирогч Б.Ганбилэгийн:...Би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19а-3 тоот гэртээ эхнэртэйгээ хамт 2 давхартаа унтаж байсан юм. Бид нарыг унтаж байхад грашийн хаалга дуугарах шиг болсон. Тухайн үед би аавыг гаднаас орж ирж байгаа юм байна гэж бодсон. Би жаахан хэвтэж байгаад 3 давхрын шатны хажуугийн унтлагын өрөөнөөс гарч ирэхэд нэг залуу манай гэрээс дараахь эд зүйлийг хулгайлж аваад гарч байсан. Үүнд: Ай пад, 2014 онд 600.000 төгрөгөөр худалдаж авсан, алмаазан шигтгээтэй хуримын бөгж 1 ширхэг, 2015 онд 1.500.000 төгрөгөөр, монетон бөгж 2 ширхэг, нэг ширхэг нь 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, сваровски шигтгээтэй бөгж 3 ширхэг, нийт 450.000 төгрөг, цагаан алтан хүзүүний зүүлт 1 ширхэг, 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /2х, хх-74-76/,

- гэрч М.Ариунчимэгийн:...Би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19а-3 тоот гэртээ нөхрийнхөө хамт унтлагын өрөөндөө 09 цагийн үед унтаж байсан юм. Намайг унтаж байхад грашийн хаалга дуугарсан. Нөхөр бид 2 аавыг ирж байгаа юм байна л гэж бодсон. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр босоод явсан. Тэгтэл удалгүй намайг гараад ир, манай гэрт хулгайч байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /2х, хх-77/,

- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2х, хх-66/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2х, хх-67/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

6. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны 8 тоотод оршин суух иргэн Г.Гиваанямын гэрийн вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж, Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 45.000 төгрөг, хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой хуйтай хутга 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, Самсунг галакси М маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 1.575.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Г.Гиваанямын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /2х, хх-102-109/,

   -  үзлэгээр 1,0х0,5 см хэмжээтэй вакум цонх байх ба уг цонх дотогш онгойсон байдалтай байв...Уг онгорхой цонхны гадна талын ирмэгээс 2 ширхэг гарын мөр, дотор талаас 1 ширхэг гарын мөр илрүүлэн бэхжүүлэн авсан.

   - эд зүйлийн үнэлгээ 1.530.000 төгрөг /2х, хх-112/, 

- хохирогч Г.Гиваанямын:...2016 оны 02 дугаар сарын 20-ны өглөө эхнэртэйгээ 10 цаг 30 минутын үед гэрээсээ гараад хамаатныхаа айлд оччихоод үдээс хойш 15 цагийн үед гэртээ ирээд дотогш орсон чинь манай гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Тухайн үед хулгай орсон нь тодорхой байсан. Тэгээд цааш нь ахиулаад харсан чинь манай унтлагын өрөөний цонх онгорхой байсан...Манай гэрийн гал тогооны тавиур дээр байсан их гарын 16-гийн диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг, том өрөөний стенкен дээр бурхны өмнө байсан бэлэн 45.000 төгрөг, том өрөөний зурагтын тавиурын шүүгээнд байсан ногоон өнгийн даалинтай том цагаан хаш хөөрөг байсан /хуурамч хаш/, мөн шүүгээнд байсан мөнгөн тоногтой буриад хийцтэй хуйтай хутга, мөн шүүгээнд байсан мөнгөн ээмэг, бөгж, зүүлтүүд алга болсон. Мөн жижиг өрөөнд хувцасны шүүгээнд байсан Самсунг маркийн гар утас алга болсон байсан.../2х, хх-118-119/, 

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

7. 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86а байрны 49 тоотод оршин суух иргэн Ц.Ганчимэгийн гэрийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж Самсунг С-3 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг С-2 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, үнэртэй ус 3 ширхэг, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлж 1.310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ц.Ганчимэгийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /2х, хх-147-151/, 

   - эд зүйлийн үнэлгээ 1.310.000 төгрөг /2х, хх-170/, 

- хохирогч Ц.Ганчимэгийн:...2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед гэр бүлийн хамтаар Хандгайт руу салхинд гарахаар 86а байрны 49 тоотод байх гэрээ цоожлоод гэрээсээ гарсан. Харин Хандгайтад байж байгаад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...6-ийн хэмжээтэй мөнгөн аягыг манай аав манай охинд 7 жилийн өмнө өгч байсан. 250.000 төгрөгөөр үнэлнэ. Аяганы доор морь сийлсэн байгаа. Харин нөгөө аяга нь 5-ийн хэмжээтэй доороо ногоон өнгийн оюу шигтгээтэй аяга байгаа. 200.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн гэрээс Самсунг С-2 маркийн гар утас алдагдсан ба тухайн утсыг 80.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн Самсунг С-3 маркийн гар утас алдагдсан ба тухайн утсыг 180.000 төгрөгөөр үнэлнэ. Анх 330.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэрээс мөн 3 ширхэг үнэртэй ус, гоо сайхны бараа алдагдсан ба тухайн эд зүйлсийг нийтэд нь 600.000 төгрөгөөр үнэлнэ. Дээрхи үнэртэй уснууд нь орги, Швейцарь улсаас ирсэн хүнд өгөх гэж байсан уснууд байсан юм...хулгайч гэрт орохдоо гэрийн жижиг өрөөний вакум цонхыг түлхэж орсон байсан...гэх мэдүүлэг /2х, хх-164-166/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

            8. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны 01 тоотод оршин суух иргэн И.Энхсайханы эзэмшлийн байрны тагтны вакум хаалгыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж гар утас 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 1 цэнгийн хэмжээтэй алтан ялтас, бэлэн 300.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж 1.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч И.Энхсайханы гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /2х, хх-184-189/,

   -  үзлэгээр тагтны хаалганы давхар цонхны гадна тал хагарсан байв. 

   - эд зүйлийн үнэлгээ 770.000 төгрөг /2х, хх-202-203/, 

- хохирогч И.Энхсайханы:...2016 оны 03 дугаар сарын 13-ны үдээс хойш 15 цаг 30 минутын үед эхнэр Оюун бид хоёр Архангай аймаг руу ажлаар явсан. ...2016 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан ба хаалгаа нээж ороход гэрт хүйтэн оргиод байсан ба полконы цонх хагархай, онгорхой, гэрт хулгай орсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Манай гэрээс хоёр ширхэг мөнгөн аяга алдагдсан. Тухайн мөнгөн аяга нь манай эцэг эхээс өвлөж үлдсэн хуучин цагийн мөнгөн аяганууд байсан. Дээрхи хоёр аяга нь дээр үеийн нарийн хийцтэй, цохимол хээтэй аяганууд байсан. Дээрхи хоёр аягыг 250.000 төгрөгөөр үнэлнэ...Мөн дээрхи хоёр аяганы нэг аяганд нь алтан ялтас байсан ба тухайн ялтасыг бид хоёр олон жилийн өмнө авч байсан. Алтан ялтас нь 1 цэн жинтэй, 120.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн гэрээс Самсунг С-1 маркийн гар утас байсан 50.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн манай ач барьдаг байсан жижиг хар өнгийн утас байсан, тэр утсыг 70.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн миний бугуйн цаг хар өнгийн арьсан оосортой, шаргал дэвсгэртэй Ситизен нэртэй цаг байсан. Би 5 жилийн өмнө 120.000 төгрөгөөр авч байсан. Одоо тухайн үнээрээ үнэлнэ...мөн гэрт бурхан байдаг хэсэгт кордонон хайрцаган дотор хадгалж байсан ойролцоогоор 300.000 төгрөг алга болсон байсан...гэх мэдүүлэг /2х, хх-192-194/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

            9. 2016 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн тун мейд” ХХК-ний эмийн сангийн салхивчийг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж орлогын мөнгө болох бэлэн 14.198.096 төгрөгийг хулгайлан авч, хохирогч А.Төвшинд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- “Мөнхийн тун мейд” ХХК-ний эмийн санд үзлэг хийсэн тэмдэглэл /2х, хх-212-214/, 

   - хохирогч А.Төвшингийн “...Манай “Мөнхийн тун мейд” ХХК-ийн байр нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 94 дүгээр байранд байрладаг...2016 оны 03 дугаар сарын 05-ны орой жор баригч Цэндцэсэм компанийн байрыг хааж явсан. Маргааш өглөө 2016 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед Цэндцэсэм над руу утсаар ярьж “Эмийн санд хулгай орчихсон байна” гэж хэлсэн...Тухайн үед эмийн компаниудаас авсан барааны мөнгийг шилжүүлж чадаагүй 14 сая төгрөг бэлнээр манай өрөөний нягтлан Төвшинтөгсийн шүүгээнд байсан юм. Уг мөнгө алдагдсан байсан...гэх мэдүүлэг /3х, хх-19-21/,      

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

10. 2016 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” өдөр өнжүүлэх төвийн цонхны төмөр хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хугалж, вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтэрч HP маркийн зөөврийн компьютер хулгайлж, хохирогч Ж.Одгэрэлд 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- “Од” өдөр өнжүүлэх төвийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3х, хх-61-65/,

 -  үзлэгээр цонхны сараалж төмөрний урд талаасаа хоёр төмрийг доод хэсгээс дээш 30 см урттай хугалж, 50х60 см харьцаатай зай гарсан байх ба цаад талын цонхны салхивч хэсэг онгорхой байв.

   - эд зүйлийн үнэлгээ 500.000 төгрөг /3х, хх-85/,

   - хохирогч Ж.Одгэрэлийн:...2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны нэг давхарт байрлах “Од” өдөр өнжүүлэх төв дээр ажлаа хийж байгаад 20 цаг 20 минутын үед ажлаа тараад явсан юм. Тэр үед манай ажлын багш Байгал болон тогооч Доржханд нар үлдэж ажлаа хийж байгаад 21 цаг 30 минутанд тараад өдөр өнжүүлэх төвийг багш Байгал цоожлоод явцгаасан байсан. Өглөө 07 цаг 20 минутанд багш Байгал ирсэн байсан. Тэр үед “Од” өдөр өнжүүлэх төвийн цонх онгорхой, доторх эд зүйл, сургалтын өрөөний бичиг баримт, хүүхдийн хувцасны шкаф, сав суулгыг бүгдийг ухаж юм хайсан байсан. Тэгээд сургалтын өрөөний ширээнд байсан HP маркийн 15 инчийн саарал өнгийн хар цүнхтэй зөөврийн компьютерийг авч явсан байсан...Би энэ зөөврийн компьютерийг 2 жилийн өмнө БСБ худалдааны төвөөс 1.950.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би энэ зөөврийн компьютерийг 500.000 төгрөгөөр үнэлж байгаа юм...гэх мэдүүлэг /3х, хх-70-71/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

11. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 27 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн Ө.Дуламсүрэнгийн эзэмшлийн байрны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж монетон бөгж 2 ширхэг, монетон гинж 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон эмэгтэй бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг бөгж гинжтэйгээ 1 хос, мөнгөн ээмэг гинжтэй хослол, хүүхдийн мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 2 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг, Ай фоне-4с маркийн гар утас 1 ширхэг, нөүтбүүк 2 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж  2.950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ө.Дуламсүрэнгийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3х, хх-96, 100-101/, 

   - хохирогч Ө.Дуламсүрэнгийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2.950.000 төгрөг /3х, хх-108-109/,

   - хохирогч Ө.Дуламсүрэнгийн:...2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 40 минутын үед би 2 хүүхэдтэйгээ хамт гэрээсээ гарсан. Тэгээд орой нь 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд том өрөөний цонх онгорхой, хөшиг бас нээлттэй байсан. Тэгээд гал тогооны шүүгээ, хувцасны шүүгээ бүгд онгорхой гэрт хулгай орсон байдалтай байсан. Хос монетон эрэгтэй, эмэгтэй бөгж /эмэгтэй бөгж нь 17 размер, эрэгтэй нь 19.5 размертай, циркон шигтгээтэй/ хэрэглэж байсан, хоёуланг нь 700.000 төгрөгөөр, Монетон гинж хэрэглэж байсан, хуучин-250.000 төгрөг, Монетон унждаг хос ээмэг, хуучин зүүж байсан-300.000 төгрөг, Монетон гинж-80.000 төгрөг, Монетон эмэгтэй бөгж 2 ширхэг, /1 бөгж 15.5 размертай бөгжийг 50.000 төгрөгөөр, нөгөө 17 размертай бөгжийг 80.000 төгрөгөөр/, Мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинжтэйгээ хослол /ногоон шигтгээтэй/ хуучин зүүж байсан-40.000 төгрөгөөр, Мөнгөн ээмэг гинжтэй хослол, хуучин зүүж байсан-30.000 төгрөгөөр, хүүхдийн мөнгөн бөгж - үнэлэхгүй, Эмэгтэй бугуйн цаг 2 ширхэг /1 цаг Burberry-70.000 төгрөг, Calvin clein шинэвтэр байсан 400.000 төгрөг/, Эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг, хуучин зүүж байсан-200.000 төгрөг, Ай фоне-4с маркийн гар утас 1 ширхэг, хуучин-50.000 төгрөг, Нөүтбүүк 2 ширхэг /Lenovo-шинэвтэр 400.000 төгрөг, Compag-хуучин 300.000 төгрөг/, Хар өнгийн үүргэвч үнэлэхгүй ...Том өрөөний хойд талын ертөнцийн зүгээр баруун тийш харсан цонхыг хөшиж онгойлгож орсон байсан...гэх мэдүүлэг /3х, хх-102-105/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

12. 2016 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоё загал” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 495.000 төгрөг, юнителийн 123.000 төгрөгний нэгжийн карт, гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, хохирогч Д.Наранцэцэгт  668.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- “Гоё загал” хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3х, хх-143-147/, 

- эд зүйлийн үнэлгээ 80.000 төгрөг /3х, хх-154/,

   - хохирогч Д.Наранцэцэгийн:...2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийн түрээслэн ажиллуулдаг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Шинэ гэмтлийн эмнэлгийн замын урд талын автобусны буудлын баруун талд хойшоо харсан “Гоё загал” дэлгүүрээ 00 цагт хааж дүү Ц.Гантуултай хамт дэлгүүрийнхээ амрах өрөөнд хоносон юм. Гэтэл 03 цаг өнгөрч байхад гэнэт хүний хөлийн чимээ сонсогдох шиг болохоор нь бид хоёр сэрсэн. Тэгээд манай дохиолол дуугарсан. Тэгээд хоёулаа хувцсаа өмсөж босоод гэрлээ асаатал урагшаа харсан вакум цонх онгойчихсон, агуулахын өрөөний хаалга хагас онгорхой, гэрэл нь асаалттай, лангуун дээгүүр 10, 20, 50, 100 төгрөгийг цацаад орхичихсон, 2 хаалга түгжээтэй байсан...Тухайн өдрийн орлого болох 495.000 төгрөг, 123.000 төгрөгний юнителийн нэгж, жи мобайл гэсэн бичигтэй хар өнгөтэй, товчлууртай, 9832-4142 гэсэн дугаартай гар утас алдагдсан байсан...495.000 төгрөг байсныг би санаж байна. Яагаад гэвэл би орой болгон орлогын мөнгөө дэвсгэртээр нь ялгаж тоолж хар дэвтэр дээр бичдэг...Гар утсаа 2011 онд сайн санахгүй байна, 80.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. 5 жил хэрэглэсэн утас байсан юм...гэх мэдүүлэг /3х, хх-155-156/,

- гэрч Ц.Гантуулын:...Би 2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө эгч Наранцэцэгийн дэлгүүрт түүнтэй хамт амрах өрөөнд орон дээр унтаж байсан юм. тэгтэл шөнө нь юм түчигнэх шиг болохоор сэрээд өндийгөөд хартал камерны дэлгэцний урд талд кассын машины ширээний ард нэг хүний сүүтэгнэх дүрс харагдсан. Тэгээд яахаа мэдэхгүй хэвтэж байтал Наранцэцэг эгч бас сэрсэн. Тэгээд бид хоёр босч хувцсаа өмсөцгөөгөөд өрөөнөөс гарч дэлгүүрийн гэрлийг асаах гэж байхад хойд хаалганы дээд талд байдаг дохиолол дуугарсан. Тэгээд дэлгүүрийн гэрлийг асаатал хойд, урд хаалга түгжээтэй, кассын ширээн дээр задгай 10, 20, 50, 100 төгрөгнүүдийг тараагаад хаячихсан, урагшаа харсан вакум цонх онгорхой, кассын машины доод талын шургуулганд байсан бэлэн мөнгө, нэгжийн картууд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /3х, хх-157/,

- шүүгдэгч Д.Лхагвадоржийн:...тийм ээ...би 2016 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал руу харсан “Гоё загал” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн орж бэлэн 360.000 орчим төгрөг, юнителын 123.000 төгрөгийн нэгж зэргийн авч мөнгийг нь үрж, нэгжийг нь энд тэндхийн дэлгүүрүүдээр зарсан...гэх мэдүүлэг /3х, хх-159/, болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

13. 2016 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 228 тоотод оршин суух иргэн У.Должинсүрэнгийн эзэмшлийн байрны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж Делл маркийн нөүтбүүк 1 ширхэг, Сони маркийн зургийн аппарат 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч У.Должинсүрэнгийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3х, хх-177-181/, 

   - эд зүйлийн үнэлгээ 700.000 төгрөг /3х, хх-184/,

   - хохирогч У.Должинсүрэнгийн:...2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед би өөрийн төрсөн ээж Дэлгэрбаяны гэрт очихоор гэмтлийн эмнэлгийн тэнд байрлах байранд нь очсон бөгөөд ажлаасаа гарахдаа ажлынхаа хаалгыг цоожлоод гарсан. Манай гэрийнхэн гэртээ бараг байдаггүй ба тухайн өдөр ч гэсэн ээжийн гэрт ирчихсэн байсан юм. Би харин маргааш өглөө нь гэртээ 7 цаг 30 минутын үед ирэхэд манай нэг давхрын цонхны сараалжин төмрийг хөшиж хугалсан, харин вакум цонхыг нь түлхээд дотогш хулгайч орж, гэрийн ширээн дээр байсан Делл маркийн зөөврийн компьютер, Сони маркийн дижитал зургийн аппарат авсан байсан ба өрөөний бүх эд зүйлсийг сандаачиж ухсан байдалтай байсан...Манай уг байр нь болохоор зөв хооллолтын клуб буюу хичээл сургалт явуулахаар тохижуулсан байсан байр байсан бөгөөд уг байранд ямар нэгэн хүн хонодоггүй, хааяадаа би хүүхэдтэйгээ очиж хонодог байсан, ихэвчлэн хүнгүй байдаг байсан байр байгаа юм...гэх мэдүүлэг /3х, хх-182-183/,

- шүүгдэгч Д.Лхагвадоржийн:...2016 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө цагийг санахгүй байна, би хорооллын 45 дугаар байрны 228 тоотын цонхоор орж нөүтбүк, зургийн аппарат зэргийг хулгай хийгээд Нарантуул зах дээр аваачиж хоёуланг нь нийлүүлээд 170.000 төгрөгөөр төмрийн хог зардаг хүмүүст зарсан...гэх мэдүүлэг /3х, хх-186/ болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 

14. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маргад смарт хотхоны 62 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Ш.Амармэндийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, үнэртэй ус 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хослол 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, цагирган ээмэг 1 ширхэг, ногоон өнгийн чулуун ээмэг зүүлтний хослол 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 1.302.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ш.Амармэндийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3х, хх-213-214/, 

  - эд зүйлийн үнэлгээ 1.302.000 төгрөг /3х, хх-217/,

   - хохирогч Ш.Амармэндийн:...2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа явсан хойгуур Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Маргад смарт хотхоны 62 дугаар байрны 1-4 тоотод манай гэрийн вакум цонхыг түлхэж хулгайч орж манай гэрийн бүх зүйлийг ухаж төнхөж эмх замбараагүй болгож миний Диор брэндийн үнэртэй ус 2 ширхэг, ориплеймын үнэртэй ус, алтан шаргал өнгийн бугуйн цаг, монетон бөгж, мөнгөн бөгж, нарийхан алтан бөгж, мөнгөн ээмэг бөгжний хослол, монетон гинж, цагирган хэлбэртэй ээмэг, бас нэг бөөрөнхий унждаг мөнгөн ээмэг, урт хар шигтгээтэй мөнгөн бөгж зэргийг дутуу хэлсэн байна лээ. Эдгээр хослолуудыг хулгайч орж авсан байна лээ. Мөн ногоон өнгийн чулуун ээмэг, зүүлтний хослол алдагдсан байна гэсэн чинь миний юмнууд дотроос гарч ирсэн. Би мөнгөн ээмгээ 20.000 төгрөг, мөнгөн бөгж 20.000 төгрөг орчим үнэтэй байх даа...гэх мэдүүлэг /3х, хх-219-220/,

- шүүгдэгч Д.Лхагвадоржийн:...2016 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 12.00 цагийн үед би хорооллын 62-4 тоотод тэндээ баахан ээмэг, бөгж, гинж, монетон эдлэл, жижигхэн мөнгөн аяга, алтан бөгж зэргийн цонхоор орж аваад Хархорин захын гүүрний доод талд байдаг алт мөнгөн эдлэл авна гэсэн ТҮЦ-ний хүнд монетыг нь 50.000 төгрөг, алтан эдлэлийг нь 40.000 төгрөгөөр, жижигхэн мөнгөн аягыг нь гадаа байсан эмэгтэй Ченжид 10.000 төгрөгөөр, ганц 2 ширхэг мөнгөн зүүлтийг нь хамт граммлуулаад өгсөн...гэх мэдүүлэг /3х, хх-223/ болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

15. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако” хотхоны 10Б байрны 3 тоотод оршин суух иргэн О.Нэргүйгийн эзэмшлийн байрны цонхны гадна талын төмөр сараалжийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн эвдэж, вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, Самсунг маркийн зөөврийн компьютер, Канон маркийн фото камер, ЛЖ маркийн гар утас 2 ширхэг, зөөврийн хард диск, мөнгөн болон монетон хослолууд зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 4.503.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:....

- хохирогч О.Нэргүйн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /4х, хх-226-227/,

- үзлэгээр цонхны гадна талын төмөр сараалжны хамгаалалтын босоо хоёр төмрийг гагнаасаар нь хугалж салгаж авсан байв.

- эд зүйлийн үнэлгээ 4.503.000 төгрөг /5х, хх-15-17/, 

- хохирогч О.Нэргүйн:...2016 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 12 цаг 30 минутын үед гэрээсээ нөхрийн хамт гараад би ажил дээрээ ирчихсэн байж байтал манай нөхөр Сүхболд надруу утсаар залгаад гэрт хулгай орчихсон байна гэнэ, СӨХ-ны дарга ярьж байна. Би гэр рүү явж байна гэж хэлсэн...Тэгээд би цагдаа нарын хамт гэртээ ортол манай гэрийн цонхны гадна талын төмөр хаалтыг нь сугалаад, цонх хөшиж онгойлгоод орсон байсан. Манай гэрээс Самсунг брендийн зөөврийн компьютер-1.350.000 төгрөг, хар саарал өнгийн Канон брендийн фото камөр 4 гегабайт карттай-487.000 төгрөг, 500 гегабайт багтаамжтай зөөврийн хард диск-210.000 төгрөг, Элжи брендийн гар утас 2 ширхэг-60.000 төгрөг, сувдтай мөнгөн хослол-50.000 төгрөг, шигтгээтэй мөнгөн хослол-70.000 төгрөг, хаш шигтгээтэй хар мөнгөн хослол-80.000 төгрөг, цагаан сваровски шигтгээтэй мөнгөн хослол-40.000 төгрөг, унждаг мөнгөн хослол-50.000 төгрөг, ногоон шигтгээтэй мөнгөн хослол-50.000 төгрөг, өргөн хэмжээтэй мөнгөн гинж 1 ширхэг-45.000 төгрөг, нарийн хэмжээтэй мөнгөн гинж 2 ширхэг-40.000 төгрөг, урт мөнгөн гинж 1 ширхэг- 45.000 төгрөг, хар мөнгөн гинж 1 ширхэг-25.000 төгрөг, ногоон шигтгээтэй хар мөнгөн бөгж 1 ширхэг 120.000 төгрөг, хувтай цагаан мөнгөн бөгж 1 ширхэг-50.000 төгрөг, олон өнгийн шигтгээтэй хар мөнгөн бөгж 1 ширхэг 98.000 төгрөг, бүсний арал шиг хэлбэртэй мөнгөн бөгж 2 ширхэг-50.000 төгрөг, сиркон шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг-20.000 төгрөг, сиркон шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг-20.000 төгрөг, Сувдтай хар мөнгөн бөгж 1 ширхэг-35.000 төгрөг, 3 бөмбөлөгтэй цагаан мөнгөн бөгж-35.000 төгрөг, хилэнцийн хэлбэртэй мөнгөн кулон 2 ширхэг-40.000 төгрөг, эрэгтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг-20.000 төгрөг, эмэгтэй бөмбөлөгтэй цагаан мөнгөн бугуйвч 1 ширхэг-45.000 төгрөг, нарийн гинжтэй бөмбөлөгтэй гинжин бугуйвч 2 ширхэг-40.000 төгрөг, шигтгээтэй цэцэгтэй хар мөнгөн бугуйвч 1 ширхэг-50.000 төгрөг, цагирган хэлбэртэй мөнгөн ээмэг 1 хос-40.000 төгрөг, бөмбөлөгтэй цагаан мөнгөн ээмэг 1 хос-20.000 төгрөг, хар цагаан шигтээтэй унждаг мөнгөн ээмэг 1 хос-35.000 төгрөг, эрэгтэй ЖиШок брендийн хар өнгийн спорт цаг 1 ширхэг-38.000 төгрөг, эмэгтэй хар мөнгөн цаг 1 ширхэг-250.000 төгрөг, арьсан оосортой цаг 1 ширхэг-15.000 төгрөг, хар чулуун бөгж 1 ширхэг-15.000 төгрөг, хар чулуун бугуйвч 1 ширхэг-20.000 төгрөг, ногоон шигтгээтэй бөөрөнхий ээмэг 1 хос-15.000 төгрөг, сваровски шигтгээтэй шармал ээмэг 1 хос-25.000 төгрөг, модон ээмэг-15.000 төгрөг, эрэгтэй хувтай бугуйвч-15.000 төгрөг, арьсан оосортой урт хүзүүний зүүлт 2 ширхэг-30.000 төгрөг, солонгос монетон хослол-500.000 төгрөг, монетон гинж 2 ширхэг-280.000 төгрөг, сиркон шигтгээтэй жижиг монетон бөгж 1 ширхэг-50.000 төгрөг, 1 ширхэг том шигтгээтэй монетон бөгж-150.000 төгрөг, зөөврийн жижиг хэмжээтэй хөгжим 17.000 төгрөг, хар саарал өнгийн цүнх-30.000 төгрөг, хар өнгийн МП тоглуулагч-75.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг /4х, хх- 249-250, 5х, хх-1/,

- гэрч С.Нүүдэлийн:...Би 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хамт ажилладаг Лхагвасүрэнгийн хамт Дако 10Б байрны хойд талаар хог түүгээд, цэвэрлээд явж байсан. Тэгсэн 20 орчим насны эрэгтэй хүүхэд 1 давхрын цонхоор гараад ирсэн. Тэр хүүхэд Лхагвасүрэн бид 2-оос энд унтаж байсан 2 хүүхэд хаана байна гэж асуусан.  Лхагвасүрэн бид 2 үгүй, 2 хүүхэд байгаагүй, чи юу хийж байгаа юм гэж асуусан чинь тэр хүүхэд энэ манай гэр байгаа юм. Сая манай гэрт хулгай орчихсон байна. Тэр 2 хүүхэд хулгай хийсэн байна. Би цагдаа дуудлаа гээд цаашаа гүйгээд явсан. Удалгүй нөгөө хүүхэд эргэж ирээд нөгөө цонхоор буцаж ороод хар өнгийн цүнх үүрээд гараад ирсэн. Тэгэхээр нь Лхагвасүрэн бид хоёр тэр хүүхдийг чи хулгай хийгээд байна уу гэсэн чинь нөгөө хүүхэд үгүй би хулгай хийгээгүй, энэ чинь манай гэр. Харин би цагдаа дуудаж байна гэж хэлээд дээшээ хашаа даваад зугтаасан...гэх мэдүүлэг /5х, хх-2/,

- гэрч Д.Уянгын:...2016 оны 03 дугаар сарын 5-наас 6-ны хооронд Баасанцэрэн 89-тэй дугаараас надруу залгаад ах нь чамтай уулзах хэрэг байна гэхээр нь Баянхошууны өндөр настны буудалд 00 цагийн үед уулзсан чинь Шонхооноо хөдөө байгаа 200.000 төгрөгийг чамд өгүүлж байна хоол ундны юм аваарай гээд өгч байсан. Лхагвадорж хаана байгаа юм гэж асуусан чинь хөдөө байгаа гэж хэлчихээд зам гараад такси бариад явчихсан...Би Лхагвадоржоос хулгайлсан эд зүйлээ хаана зардаг вэ гэж асуухад өөрөө явж байгаад энд тэндхийн захын ченжүүдэд зарчихдаг гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /4х, хх-36-37/,

- гэрч Т.Энхбаатарын:...Шөнө 00 цаг өнгөрч байхад Уянга руу залгаад ах нь чамтай уулзах яриа байна гэхээр нь Уянга бид 2 Баянхошууны Өндөр настны гэдэг автобусны буудалд уулзахаар болоод очсон чинь Баасанцэрэн Приус-11 маркийн хөх саарал өнгийн машинаас бууж ирээд бид 2-ын машинд ганцаараа орж ирж суугаад 200.000 төгрөг өгөөд энэ мөнгийг Лхагвадорж өгч байна гэсэн...Би яагаад хулгай хийгээд байдаг юм бэ гэж загнаж байсан болохоос хаана зардаг юм бэ гэж асууж байгаагүй...гэх мэдүүлэг /4х, хх-44/,

- шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, мөн

 

Шүүгдэгч Д.Лхагвадорж нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Бусдын батлан даалтанд өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- Д.Лхагвадоржид 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан тухай баримт /1х, хх-38-41/,

- мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №190 дугаартай прокурорын тогтоол /1х, хх-212/,

- Д.Лхагвадоржийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №13 дугаартай прокурорын тогтоол /1х, хх-214-215/,

 - хэрэг түдгэлзүүлснийг сэргээх тухай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №185 дугаартай прокурорын тогтоол /1х, хх-217-218/, 

- Д.Лхагвадоржийн таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол /4х, хх-57/, 

- шүүгдэгч Д.Лхагвадоржийн:...Би оргон зайлсан нь үнэн. Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн төлөөлөгч намайг асууж тодруулах зүйл байна гэж хэлээд тус цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Би тус хэлтсийн хүлээлгийн танхимд байхдаа гарч зугтаагаад Сэлэнгэ аймаг яваад 3 хоноод Улаанбаатар хотод ирээд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Энхжин гэх төлөөлөгчид баригдсан...гэх мэдүүлэг /4х, хх-80-87/ болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоодож байна.  

 

Иймд шүүгдэгч Д.Лхагвадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Тус хэргийн зүйлчлэл, хохирлын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаан, гомдол бүхий асуудал байхгүй талаар байр сууриа илэрхийлсэн болохыг тэмдэглэв.     

Хохирлын хувьд : Шүүгдэгч Д.Лхагвадорж нь нийт 45.966.096 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч С.Намсрай, А.Энхбаяр, Д.Мөнгөнтөгөлдөр нарын 3.240.000 төгрөгийн, хохирогч Б.Ганбилэгийн 3.435.000 төгрөг нийт 6.675.000 төгрөгийн алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн. /1х, хх-15, 92, 2х, хх-67/ одоо нийт 39.291.096 төгрөгийг гаргуулж     

- хохирогч Л.Мөнхчулуунд 588.000 төгрөг,

- хохирогч Д.Булганд 875.000 төгрөг,

- хохирогч С.Чимэддагвад 9.022.000 төгрөг,

- хохирогч Г.Гиваанямд 1.575.000 төгрөг,

- хохирогч Ц.Ганчимэгт 1.310.000 төгрөг,

- хохирогч И.Энхсайханд 1.070.000 төгрөг,

- хохирогч А.Төвшинд 14.198.096 төгрөг,

- хохирогч Ж.Одгэрэлд 500.000 төгрөг,

- хохирогч Ө.Дуламсүрэнд 2.950.000 төгрөг,

- хохирогч Д.Наранцэцэгт 668.000 төгрөг,

- хохирогч Ц.Должинсүрэнд 700.000 төгрөг,

- хохирогч Ш.Амармэндэд 1.302.000 төгрөг,

- хохирогч О.Нэргүйд 4.503.000 төгрөг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Лхагвадорж нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 324 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015.08.11-ний өдрийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавигдаж, 2015.10.29-ний өдөр тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан байх тул шүүгдэгч Д.Лхагвадоржийн  үйлдсэн тухайн хүндэвтэр гэмт хэргийн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзэв.       

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буйг ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хууль заасан ял оногдуулж, түүний нас, амьдралын бусад хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг нь хөнгөрүүлэв.              

Уг хэрэгт эд мөрийн баримтаар саарал өнгийн бээлий 2 ширхэгийг /1 хос/, 2 ширхэг CD зэрэг хураагдаж ирсэн бөгөөд битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Лхагвадорж нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс /4х, х-57/ хэрэг шийдвэрлэсэн тухайн өдрийн байдлаар 401 хоног цагдан хоригдсон байна.         

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь:      

 

            1. Шүүгдэгч Д.Лхагвадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн  

            таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ялаар,    

            мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийг 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.      

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржид эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж, шүүгдэгч Д.Лхагвадоржийн биечлэн эдлэх ялыг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ялаар тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийн эдлэх 11 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийн цагдан хоригдсон 401 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржоос нийт 39.291.096 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Мөнхчулуунд 588.000 төгрөг, хохирогч Д.Булганд 875.000 төгрөг, хохирогч С.Чимэддагвад 9.022.000 төгрөг, хохирогч Г.Гиваанямд 1.575.000 төгрөг, хохирогч Ц.Ганчимэгт 1.310.000 төгрөг, хохирогч И.Энхсайханд 1.070.000 төгрөг, хохирогч А.Төвшинд 14.198.096 төгрөг, хохирогч Ж.Одгэрэлд 500.000 төгрөг, хохирогч Ө.Дуламсүрэнд 2.950.000 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 668.000 төгрөг, хохирогч Ц.Должинсүрэнд 700.000 төгрөг, хохирогч Ш.Амармэндэд 1.302.000 төгрөг, хохирогч О.Нэргүйд 4.503.000 төгрөг тус тус олгосугай.   

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн саарал өнгийн бээлий 2 ширхэгийг /1 хос/ устгаж,  мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт болох 2 ширхэг CD-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

            8. Шүүгдэгч Д.Лхагвадоржийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.   

            9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

            11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР

 

                           ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                         Б.БАТАА