| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/870 |
| Огноо | 2024-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/870
2024 8 05 2024/ШЦТ/870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Чаминчулуун,
улсын яллагч Э.Мөнх-Оргил /томилолтоор/
хохирогч Б.М,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт С-ын Цт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 01226 3567 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкны командын офицер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн .......................тоотод оршин суудаг, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Б овогтой С-ын Ц /РД:.................... /;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ".............." нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.М-гийн биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-1 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-гийн өгсөн: "...Их засаг олон улсын их сургуулийн доод талд Inferno нэртэй бааранд 00 цагийн үед ороод 0,5 литрийн Сэнгүр нэртэй шилтэй пиво 3 ширхэгийг уугаад талбай дээр бүжиглэж байтал “хоёулаа юм яриадахъя” гээд нэг залуу миний мөрөн дээгүүр гараа тавиад татахаар нь дагаад явтал ариун цэврийн өрөөний хажуу талын өрөө рүү намайг оруулахаар нь би нөгөө залууд хандаж “яасан бэ хөгшөөн” гээд хэлж байтал ар талаас нэг гар орж ирээд миний нүүр хэсэг рүү цохиход би манараад нүүрээ доошоо дараад сандал дээр суусан чинь миний хамарнаас цус гоожиж байсан. ...Тэр үед хэн цохисныг нь мэдээгүй тэндээс гараад цагдаа дуудчаад зогсож байсан чинь баарны хамгаалагч залуу ирээд “та нар яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Дүүрэнбилэг ахыг хавираад унагахаар нь би гайхсан. Тэгсэн чинь хар саарал өнгийн цамцтай 175 гаран орчим өндөртэй туранхай залуу гараа ардаа барьчихсан гарч ирээд надад хандаж “чамайг дэндүү цохичихжээ уучлаарай” гээд хэлж байхад Дүүрэнбилэг ах уг залууд хандаж “чи наад алхаараа яах гэж байгаа юм бэ” гээд тэр залуугийн ардаа барьж байсан алхыг авсан. Харвал танина. Өмнө нь тэр бааранд харж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,
Гэрч Т.Х-гийн өгсөн: "...Мг авч явсан залуу арын өрөөндөө М-г нүүр хэсэгт нь 3 удаа цохиод нүүрээ дараад суухаар нь толгой хэсэг рүү нь 2-оос 3 удаа цохисон би тэр үед нь өрөөнд ороод Мг цохиж байсан залууг “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд түлхсэн. ...Мг цохисон залууг яагаад цохисныг мэдэхгүй ямар ч шалтгаан байхгүй авч яваад шууд л цохиж зодсон мөн над руу дайраад байсан тэр хүнийг харвал танина..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 дюахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2265 дугаар шинжээчийн "Б.М-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх- ийн 19-20 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 41-45 дахь тал/,
Яллагдагч *******ийн өгсөн: "...2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Инферно" бааранд хамгаалагчийн ажил, үүрэг гүйцэтгэх хугацаандаа бусадтай андуурч 22 орчим насны эрэгтэйгийн биед халдаж зодсон зүйл болсон. Тухайн үеийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн …........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "…..........." нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Мгийн биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..............." нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Мгийн биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-гийн өгсөн: "... Тэгсэн чинь хар саарал өнгийн цамцтай 175 гаран орчим өндөртэй туранхай залуу гараа ардаа барьчихсан гарч ирээд надад хандаж “чамайг дэндүү цохичихжээ уучлаарай” гээд хэлж байхад Дүүрэнбилэг ах уг залууд хандаж “чи наад алхаараа яах гэж байгаа юм бэ” гээд тэр залуугийн ардаа барьж байсан алхыг авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/, Гэрч Т.Х-ийн өгсөн: "...Мг авч явсан залуу арын өрөөндөө Мг нүүр хэсэгт нь 3 удаа цохиод нүүрээ дараад суухаар нь толгой хэсэг рүү нь 2-оос 3 удаа цохисон би тэр үед нь өрөөнд ороод Мг цохиж байсан залууг “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд түлхсэн. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 дюахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2265 дугаар шинжээчийн дүгнэлт /хх- ийн 19-20 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 41-45 дахь тал/, Яллагдагч *******ийн өгсөн: "...2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн …..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "…..............." бааранд хамгаалагчийн ажил, үүрэг гүйцэтгэх хугацаандаа бусадтай андуурч 22 орчим насны эрэгтэйгийн биед халдаж зодсон зүйл болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 52 дахь тал/
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.М нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 00:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Инферно” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Мгийн биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг харгалзаж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн учир 17 хоногийн хугацаанд цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оролцуулан тооцуулах саналтай байна” гэх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөрийн талаар баримт шинээр гаргаж өгөөгүй учир ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. Иймд хохирогч нь хохирол, төлбөртэй холбоотой баримтаа гаргаж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан прокурорын саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгомол санкцтай. Улсын яллагчийн ялын төрлийг дэмжиж байгаа ч ялын хэмжээнийг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзаж тухайн зорчих эрх хязгаарлах ялын хамгийн бага хэмжээ буюу 1 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад “.энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд үзэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг ялыг Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд оргон зайлж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 423 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж, улмаар *******ийг олж тогтоон 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 17 хоног, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй бана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2 сарын хугацаанд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан *******т хяналт тавих үүргийг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн урьд цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 17 хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА