Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 169

 

 

                                         MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Ж.Нармандах,

улсын яллагч Б.Чинбилиг,

хохирогч Ө.Мөнгөнцогт,

шүүгдэгч Ч.Олонбаяр, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ /ҮД:1206/,

шүүгдэгч Б.Бат-Очир, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/,

шүүгдэгч Ц.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг /ҮД:1007/

шүүгдэгч Б.Сосорбарам, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0-463/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ч.Олонбаяр, Ц.Өлзийбаяр, Б.Бат-Очир, Б.Сосорбарам нарт холбогдох эрүүгийн 201726010216 дугаартай, 188/2017/0204/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 3 дугаар баг, Угалзын 4 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Их монгол овогт Чулуунбаатарын Олонбаяр /РД:ТЕ93032735/,

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 95 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржгон овогт Цогтсайханы Өлзийбаяр /РД:УК91031274/,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дарханы 7 дугаар баг, Майхант 6 дугаар гудамжны 100 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Заанууд овогт Бат-Эрдэнэ-н Бат-Очир /РД:ТА94031215/,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дарханы 7 дугаар баг, Найрамдал гудамжны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Өндөр буянт овогт Батсүхийн Сосорбарам /РД:ТА92100415/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав: Үүнд:

 

Нэг. Яллах талын нотлох баримтууд

 

1.1. Шүүгдэгч Ч.Олонбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 1993 онд Улаанбаатар хотод айлын 1 ганц хүүхэд болсон төрсөн. Одоо ээж Оюунцэцэгийн хамт оршин суух бүртгэлтэй Дархан-Уул аймагт байдаг боловч 2012 онд оюутан болж хотод орж ирсэн. Монгол дээд сургуульд 2 жил суралцаад 1 жилийн чөлөө аваад сургуулиасаа гарсан. Тэрнээс хойш Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт голдуу нүүрс, алтны уурхай дээр ажил хийдэг болсон ба түрээсийн байр болон хамаатан садан, найз нөхдийнхөөрөө байдаг болсон. Ингэж явж байгаад 2015 оны 09 сард анх Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд самрын үйлдвэрт туслах ажилтан хийдэг байсан ба энэ үйлдвэрт 2015 оны 11 сар хүртэл ажилласан. 2016 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хувийн алтны уурхайд 2016 оны 05 сараас 11 сар хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирээд байж байтал Баатараа гэх Өвөрмонгол орчуулагч ах намайг буцаад самрын үйлдвэртээ ажиллах уу гэхээр нь 2016 оны 11 сарын 28-ний өдөр ажилдаа ороод 2016 оны 12 сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажиллах орчин болон ажлын байр, дарамт шахалт, зав зайгүй ажилладгаас нь болоод өөрөө ажлаа хаяад гарчихсан юм. …Бат-Очир, Өлзийбаяр, Сосорбарам гэх манай найзууд байгаа юм. Бат-Очир нь үйлдвэрт цуг ажилладаг байсан. Анх 2017 оны 01 сарын дундуурхан самрын үйлдвэрээс самар хулгай хийх боломжтой юм биш үү гэж анх би Бат-Очиртой хоорондоо ярилцсан. Учир нь урьд тэнд ажилладаг байсан хүмүүс самар хулгайлна гэх зэргээр ярилцдаг байсан болохоор боломжтой гэж бодсон. Тэгээд бид 2 ярилцаж байгаад Өлзийбаяр, Сосорбарам хоёрт хэлтэл тэгье гэж зөвшөөрсөн юм. Бид нар 2017 оны 01 сарын 28-ний өдөр бүгдээрээ орьё гэж ярилцаад хар өнгийн баг мэт малгай, бээлий, хүрзний иш зэргийг 1 сарын дундуур худалдаж аваад бэлдээд Сосорбарамын гэрт нь хадгалж байсан. 7 хоног гаран Бат-Очирын гэрт Сосорбарам бид 3 амьдарч байсан ба Өлзийбаяр бас ирж очин байдаг байсан. Учир нь тэдний гэрт нь хүн байдаггүй ээж нь Дархан аймаг руу явчихсан байсан юм. Тэгээд тэр хэд намайг таньдаг хүн байвал намайг үйлдвэр лүү ярь гэхээр нь би 2017 оны 01 сарын 27-ны өдөр буюу 5 дахь өдөр үйлдвэрийн тогооч эгч Ариунаа гэдэг хүн рүү Өлзийбаярын утаснаас /Ариунаа эгчийн дугаар нь 89433353 гэх/ ярихад үйлдвэр удахгүй Хятадын цагаан сар гээд 7-10 хоног амрах байх зарим Хятадууд нь явчихсан гэхээр нь за ерөөсөө маргааш буюу 2017 оны 01 сарын 28-ны өдөр орьё гэж шийдсэн. Хүн цөөрсөн байх гэж бодоод орохоор болсон. Тэгээд 01 сарын 28-ний өдөр нь Бат-Очирын гэрт нь байж байгаад шөнийн 01 цагийн үед бэлтгэсэн юмнуудаа аваад Өлзийбаяр, Сосорбарам, Бат-Очир бид дөрөв манай хамаатны хүний машин болох 10-39 ДАР улсын дугаартай соната-5 маркийн машиныг би өөрөө бариад үйлдвэрийн урдхан талд нь зайтай очиж зогсоод багаа өмсөөд бэлтгэсэн бээлий өмсөөд хүрзний иш модоо аваад бүгдээрээ очоод эхлээд хашааны завсраар хэсэг ажиж харж байгаад хүн гарч ирэхгүй болохоор нь урд хашааных нь булангийн хашааны банзыг доогуур нь Өлзий сөхөхөөр нь тэд нар бүгдээрээ ороод би хашааны гадна үлдсэн. Тэр 3 шууд оффис руу нь гүйгээд орчихсон ба би хэсэг байж байгаад 5-7 минутын дараа ороход тэр 3 камерийн өрөөний орон дээр унтаж байсан гэсэн хужааг гар хөлтэй хүлээд газар хэвтүүлчихсэн дээр нь нэг даавуу тавьчихсан байсан. Тэгээд би ороод коридорт нь зогсоод байж байтал нөгөө хужаагаас өөр хүн байгаа юу гэж асуусан чинь хажуу талын өрөөнд байгаа гэж зааж өгөхөөр нь Бат-Очир, Өлзийбаяр 2 хаалгыг нь лоомоор цохиж эвдээд тэр хужааг нөгөө өрөө рүү нь оруулаад хамтад нь газар хэвтүүлээд Өлзий гар, хөлийг нь холбоод хэвтүүлсэн. Тэгээд бид 4 мөнгө төгрөг хайгаад тэр байшинг бүгдийг нь онгичоод юм хайж байгаад тэр 2 хятадын 4 ширхэг гар утас, 100.000 орчим төгрөг шүүгээнээс нь олсон ба өөр зүйл байгаагүй. Тэгээд Өлзий, Очироо 2 намайг наад 2 хүнээ харж бай өөр хүн байна уу үзээд ирье гэж хэлээд гараад явсан. Хэсэг байгаад өөр хүн алга байна, үйлдвэрт хүн байна гэж хэлж орж ирсэн. Өлзий, Баатараа гэх тэр Өвөрмонголын хаашаа цохисныг хараагүй ямар ч байсан цохиод хэдэн хүн байгаа юм бэ үнэнээ хэл гэтэл үйлдвэрт 2 Монгол хүн ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө 3 үйлдвэр лүү орсон ба би үйлдвэрийн гадна хараад зогсож байсан. Тэр 3 нөгөө 2 Монгол ажилчдыг чөмөг хийсгэдэг өрөөний хаалганы гадна талд нь нуугдаж байгаад гараад ирэхээр нь 2 талаас нь бариад авсан. Тэгээд үйлдвэр лүү нь оруулаад адилхан хүлээд халааснаас нь нэг нь гар утаснуудыг нь аваад сим картыг нь хугалж хаяад утсыг нь буцаагаад өгсөн. Тэгээд Бат-Очир бид 2 тэндээс гараад граш руу ортол тэнд 1 портер, 1 цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Эхлээд портерийг нь асаах гэж үзээд болохгүй болохоор нь тэнд нь хаяад би энэ цагаан машин хэнийх юм бол асуучих гээд Өлзийд хэлсэн байх. Тэгээд удалгүй машины түлхүүр гээд аваад ирэхээр нь асаагаад грашнаас гаргаад үйлдвэр дотор ил шуудайлсан байсан самарнаас Сосорбарам бид 2 яг 14 шуудайг цагаан машинд нь ачсан. Тэр хооронд Бат-Очир Өлзийбаяр 2 камер эвдээд явж байсан. Тэгээд хүмүүсээ хүлээтэй чигээр нь орхиод Бат-Очир, Сосорбарам 2 самартай машинаа аваад түрүүлээд хашаанаас гараад явья гэсэн ба утсаар ярьж байгаад уулзая гээд салаад явцгаасан. Тэгээд би Өлзийг харж бай гэж хэлээд үлдээгээд би машин дээрээ очоод асаачихаад буцаад Өлзий явья гэж хэлээд бид 2 явсан. Тэгээд бид нар хоорондоо утсаар яриад авсан цагаан машинтайгаа хороолол ороод Бат-Очирын ээжийнд буулгаад машинаа Баянхошууны нэг гудамжинд хаячихаад такси бариад буцаад ээжийнхээ гэрийн гудамжинд ирж байна гэхээр нь замаас нь аваад Бат- Очирын гэрт очсон. Тэгээд Бат-Очирын гэрт унтаж байгаад өглөө 08 цаг өнгөрөөд бид дөрөв гараад би машинаа бариад нөгөө гуравыг модны 2-ын замын уулзвар дээр буулгаад би өөрийн ээжийн ахын хүүхэд болох Соджамцын 10-39 ДАР дугаартай машиныг нь 25-р эмийн санд байх гэрт нь аваачиж өгсөн. Тэгээд би буцаад нөгөө гуравын байсан газар болох хөдөө аж ахуйн тэнд байдаг цайны газар араас нь очсон. Тэгээд тэр өдрөө РС тоглож орой болгож байгаад шөнө 00 цагийн үед Бат-Очирын гэрт нь очиж хоносон ба Өлзий, Сосорбарам 2 гэр гэрлүүгээ харьсан. Тэгээд маргааш нь бид 2 утсаар ярилцаж байгаад Бат-Очиртой гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр уулзаад урагшаа яваад Өлзийбаярын нэг таньдаг чөмөг авдаг гэх ах дээр очиж уулзаад нөгөө ах нь хүнээс асууя гэж хэлэхээр нь бид 4 буцаад Бат-Очирын гэрлүү нь яваад нөгөө дээрэмдсэн 4 гар утсаа аваад Хүнсний 4-р дэлгүүрийн тэнд байдаг нэрийг нь мэдэхгүй ломбард руу таски барьж яваад Өлзийбаяр, Бат-Очир 2 утсыг орж тавиад 150.000 төгрөгтэй гарч ирсэн. Тэгээд нэг газар хоолонд ороод 10-р хороололд байдаг РС тоглоомын газар тоглож байгаад шөнө 00 цагийн үед Түвшинжаргал гэх РС тоглоом ажиллуулдаг залууг дагуулаад ойрхон буудал орж унтая гээд 10-р хорооллын тэнд байх нэг буудалд орж хөзөр тоглож байтал эхлээд Сосорбарам эгч дуудаад байна гээд гараад явсан ба тэгж байтал удалгүй гаднаас цагдаа нар орж ирсэн. …Хужаа хүмүүс байвал жаахан хашраая, бас бэлэн мөнгө байж магадгүй гэж бодсон. Бид нарт мөнгө хэрэгтэй байсан юм. Би тэгээд гар утсаа ломбарданд тавьчихсан байсан болохоор авна гэх зэргээр бодож байгаад дээрэмдэх болсон. …Бид нар огт архи уудаггүй, бид нар дандаа л РС тоглоом тоглодог. …Хүрзний иш мод худалдаж авья гэж Сосорбарам хэлсэн. Дундуур нь хуваачихья гэж хэлсэн. Нүүр амаа халхлая гэж бүгдээрээ л санаачлаад авсан. …Би их мөнгө олбол цайны газар түрээслэж ажиллуулья гэж бодож байсан. Эхлээд бэлэн мөнгө хайсан боловч их мөнгө байхгүй болохоор нь самар ачиж аваад явсан. …Бид нар хэргээ нуух зорилгоор өмсөж байсан бээлий, малгай, мод, камерийн хяналтын төхөөрөмж зэргийг Бат-Очирын гэрийнх нь зууханд бүгдийг нь шатаасан. Тэр төөхөөрөмжийг Өлзий надад салгаж өгөхөөр нь би машиндаа авч явж байгаад шатаасан. …Намайг тэр үйлдвэрт ажилладаг байсан болохоор танигдчих байх чи гадна хүн харж бай гэхээр нь би угаасаа тэгж байсан болохоор тэгье тэгье гээд гадна нь байсан. Ер нь Өлзий би эхлээд ороод хүлнэ, та нар надад туслаарай гэж хэлсэн. Нөгөө гурав л зодож цохих болон хүлэх зэргийг ярилцаж байгаад хийсэн байх. Би энэ талаар тодорхой мэдэхгүй байна. Өөрөөр мөнгө байвал мөнгө авна, байхгүй бол самар аваад гарья гэж бодож ярилцаад орсон. …Би нэг ч хүнд гар хүрээгүй, хүлэх зэрэгт нь ч оролцоогүй, Өлзий, Сосорбарам хүлсэн ба би хэн нь хэнийг зодож байгааг мэдээгүй, Өлзий нэг хятадаас нь юм асууж байгаад аманд нь юм чихчихсэн байсан тэрийг нь аваад өөр хүн байгаа юу гэж асуугаад буцаагаад аманд нь юмыг нь чихээд даавуу дээрээс нь хаясан. …Ор хөнжлийнх нь даавууг тэр гурав урж байгаад уясан байсан. Намайг эхэлж ороход нэгийг нь хүлчихсэн байсан. Тэгээд дараагийнхийг нь даавуу ураад хүлсэн байсан. …Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй, би урьд нь ял эдэлж байгаагүй, цагдаад шалгагдаж байсан удаа байхгүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 221-224, 2хх-ийн 15-17 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.2. Шүүгдэгч Ц.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 дугаар хороололд манай найз Сосорбарам, Олонбаяр, Бат-Очир бид дөрөв уулзаад 20 цаг өнгөрөөгөөд Бат-Очирын ээжийн гэрт нь очсон. 00 цаг өнгөрөөгөөд Бат-Очирын ээжийн гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэсвгэрт байх самрын үйлдвэр лүү явцгаасан. Олонбаяр нэг хүнээс Соната 5 машин гуйгаад авсан байсан тэр машинаар бид нар тэр үйлдвэрлүү явсан. Манай найз Олонбаяр, Бат-Очир 2 тэр үйлдвэрт өмнө нь ажиллаж байсан юм. Бид нар 4-5 хоногийн өмнө уулзаад тэр үйлдвэрээс самар хулгайлья гэж ярилцаж байгаад 01 дүгээр сарын 28-ны өдөр Бат-Очирын ээжийн гэр эзэнгүй байсан тул өнөөдөр боломж олдлоо гээд бид нар тэр самрын үйлдвэрлүү явцгаасан. Тэгээд үйлдвэрээс машинаа зайтай тавиад алхаж очоод хашааны хаалганы хажуу талын банзыг сугалаад тэр хэсгээр нь мөлхөж ороод шууд гүйгээд үйлдвэрийн ажилчдын байранд ороход камерын өрөөнд нь залуухан хятад хүн унтаж байсан тэр залууг Бат-Очир барьж явсан модоороо гуян дээр нэг удаа цохитол тэр залуу босоод ирэхээр нь би барьж байсан модоороо нуруу руу нь нэг удаа цохиод тэр залууг чимээгүй байгаарай ална шүү гэж хэлээд, хэдүүлээ байгаа вэ гэж асуусан. Орны дэвсгэр даавууг нь цуулж урж байгаад 2 гарыг нь ард нь 2 хөлтэй нь холбоод хүлсэн. Дахин хэдүүлээ байгаа вэ гэж асуухад хаалга руу заагаад 1 хүн байгаа гэсэн. Тэрийгээ дууд гэж хэлэхэд дуудсан боловч нөгөө хужаа нь ирэхгүй байсан болохоор Бат-Очир бид 2 хаалгыг нь эвдлээд би түрүүлээд ороход шууд миний өмсөж явсан хар өнгийг багийг тайлах гэхээр нь би гарыг нь тавиулаад гартал Бат- Очир зууралдаад зогсож байсан. Би Бат-Очиртой нийлээд тэр хятадыг хүлээд хэдэн хүн байгаа талаар асуухад 2 монгол хүн байгаа гэж хэлсэн. Тэр өрөөнөөс Олонбаяр, Бат-Очир 2 үйлдвэрийн цонхоор харсан. Би араас нь гараад иртэл тэр 2 үйлдвэр дотор хойд талын өрөөнд хүн байна гэж хэлэхээр нь би үйлдвэрийн гэрлийг унтраагаад хятадын байрнаас авсан тохой хэрийн урттай модон бариултай сүхээ аваад үйлдвэр лүү ороод хаалганы хажуу талд отоод зогсож байхад нөгөө 2 монгол тэрэг түрээд гараад ирсэн. Эхний гарч ирснийг нь би цохиж унагаагаад хятадын өрөөнөөс авсан орны даавуугаар хүлсэн, дараагийн гарч ирснийг нь Сосорбарам, Бат-Очир 2 дараад унасан байсан, би очиж хүлсэн. Цаашаа нь яваад ортол 2 монголын ажиллаж байсан өрөөнд самрын чөмөг шуудайлчихсан байсан тэгээд үйлдвэрийн доторх грашд байсан портер машиныг асаах гэсэн боловч асахгүй байхаар нь грашд байсан нэг монгол хүний цагаан өнгийн суудлын машиныг асаагаад манай нөгөө хэд тэр машинд шуудайлсан самрын чөмөг ачсан байсан би энэ хооронд нь камерын өрөөнд нь ороод камер хараад байж байхад манай нөгөө 3 самар ачсан машинтайгаа гараад явахад нь би уулзаад та 3 явах гэж байгаа юм уу гэхэд Олонбаяр машинаа халаачихаад ирье гээд явсан. Тэгээд 30-аад минутын дараа Олонбаяр ирээд нөгөө 2 монгол нь байхгүй байна гэж хэлсэн тэгээд гараад хартал нөгөө 2 монгол байхгүй байсан, буцаж камерын өрөөнд орж камерын хард дискийг нь аваад, барьж байсан мод, сүхээ аваад төв хашааны хаалгаар нь гараад нилээд алхаж байгаад Олонбаярын машинд суугаад явж байхдаа нөгөө хоёрлуугаа залгаад 2 монгол зугтаачихсан байна цагдаагаас болгоомжтой яваарай, машиныг нь нэг газар хаячихгуй юу гэж хэлсэн. Тэгээд удаагүй нөгөө 2 самраа Бат-Очирын ээжийнд буулгачихаад машиныг нь цааш нь уул давуулаад хаячихлаа хороолол хавьцаа уулзья гэсэн. Сосорбарам, Бат-Очир хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү өгсдөг туслах зам дээрээс авсан. Бат-Очирын ээжийн гэрт очиход 05 цаг болж байсан, тэндээ камерын хард болон өмсөж байсан хувцас, толгойдоо зүүсэн хар өнгийн багаа шатаагаад өглөө 09 цагийн үед Олонбаяр хүнээс авсан машинаа өгөх гээд явсан, Бат-Очир, Сосорбарам бид 3 хөдөө аж ахуй орж хоол идхээр явсан. Олонбаяр араас машинаа хүргэж өгчихөөд ирсэн. Энэ хоорондоо самраа зарах талаар ярилцаад буудалд 10000 төгрөг төлөөд унтахаар орсон. Тэгээд өдрийн 13 цагийн үед буудлаасаа гараад 10 дугаар хороололд интернет орж тэндээ хэсэг тоглож байгаад салаад явцгаасан. Маргааш нь 14-15 цагийн хооронд уулзаад самар зарах талаараа хүн хайгаад интернетээс самар авна гэсэн хүний нэг дугаар луу залгаад самрын чөмөг авах уу гэхэд хэдэн кг байгаа юм, 1 кг-г нь 6000 төгрөгөөр авья гэсэн. Тэгэхээр нь би маргааш чөмөг ирнэ, маргааш ярья гээд тасалсан. Тэгээд мөнгөгүй болсон байсан учраас хятадаас авсан 1 ширхэг гар утсыг Хүнсний 4-р дэлгүүрийн хажууд байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр тавиад мөнгөө аваад хоолны газарт орж хоол идэцгээсэн. Тэгээд 10 дугаар хороолол орж РС тоглоод, 10 дугаар хорооллын замын урд талд байдаг нэг зочид буудалд орох гэж явсан. Тэгэхэд Сосорбарамын хамаатны залуу болох Түвшинжаргал бид нартай хамт явсан. Буудалдаа ороод байж байтал гаднаас цагдаа орж ирээд бид нарыг аваад явсан. …Хэрэг болохоос 4-5 хоногийн өмнө Олонбаяр, Бат-Очир, Сосорбарам гуравтай би Сансарт тааралдаад уулзахад Олонбаяр би өмнө нь самрын үйлдвэрт ажиллаж байсан, тэндээс самар хулгайлъя, камерын хард дискийг нь авчихна санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би татгалзаагүй, яасан ч яахав гэж хэлсэн, тухайн үедээ хоосон үйлдвэр л гэж бодож байсан. …Ажилчдын байранд ороод эхлээд залуухан хятадыг Бат-Очир гуя хэсэгт нь нэг удаа модоор цохиод, би дараа нь нуруу хэсэгт нь модоор цохисон. Дараа нь хөгшин хятадыг нь гарыг нь өчөөд тайван байвал яах ч үгүй гэхэд за гэсэн, би гарыг нь ард нь хүлсэн. Тэгээд сүүлд хүлээсээ тайлах гээд байхаар нь хүлээсээ тайлж болохгүй гээд зүүн шанаанд нь 2 удаа гараараа цохисон. 2 монгол иргэнийг би нэгийг нь сүхний ар талын төмөр хэсгээр нь нэг удаа цохисон, нөгөөдөхийг нь дараад унасан байсан цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Сүхээр цохиогүй, айлгах гээд хажууд нь шалан дээр ирээр нь цохисон. Би ганцаараа камер хараад байж байсан болохоор бага зэрэг сандраад айлгасан юм. Маркийг нь мэдэхгүй 4 ширхэг гар утас 100.000 гаран төгрөг, түүнийг Олонбаяр шүүгээнээс авсан гэсэн тэр мөнгө Олонбаярт явж байгаад л дууссан, 14 шуудай самрын чөмөг, цагаан өнгийн суудлын машин авсан өөр зүйл аваагүй. …Бид нарыг дарамталсан болон захиалсан хүн байхгүй, бид нар өөрсдөө ярилцаж тохиролцоод дээрэм хийсэн. …Самрын чөмөг Бат-Очирын ээжийн гэрт байгаа, машиныг цагдаа нар олсон гэсэн би хаана хаясныг нь мэдэхгүй, сүх самартай цуг байгаа, гар утаснууд нэг нь ломбарданд, нөгөө гурвыг цагдаа нар авсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 227-230 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.3. Шүүгдэгч Б.Бат-Очирын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “…Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас Улаанбаатар хотод 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ням гаригт БНСУ-н аялал, сургалтын чиглэлээр мэдээлэл авах гэж ганцаараа ирээд хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн тэнд байдаг газраас зөвлөгөө авсан. Ирсэн өдрөө хуучин Дарханд үерхэж байсан найз Олонбаяр, Өлзийбаяр, Сосорбарам нартай уулзаад гэмтлийн хойно төрсөн эх Амгалантуулынд Олонбаярын хамт очиж хоносон. Өдөр нь гадуур гарч РС тоглоомын газар цугларч Олонбаяр, Өлзийбаяр, Сосорбарам нартай РС тоглодог байсан. Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний үед энэ дээрэмддэг газар самар шигшдэг машин дээр Олонбаярыг дагаж ажиллаад 5 хоногийн дараа ажлаас нь хөөгдөөд Дорноговь руу гэртээ харьсан. Тэгтэл утсаар Олонбаяр руу яриад дараа нь энэ газраас самар хулгайлъя гэж хэлсэн. 2017 оны 01 сарын 22-ны өдөр хотод ирэхэд Олонбаяр надад хужаагийн самрын үйлдвэр монгол ажилчид нь амрах гэж байгаа хэдэн хужаа үлдэх юм байна тэгэхээр дээрэмдэе гэж хэлсэн. Энэ үед Өлзийбаяр, Сосорбарам нар хамт байсан. 2017 оны 01 сарын 29-ний орой 20 цагийн үед ээжийн гэрт хүн байхгүй байсан Өлзийбаяр, Сосорбарам, Олонбаяр бид дөрөв байж байгаад шөнө 02 цагийн үед яваад шууд хужаагийн үйлдвэр дээр очоод машинаа үйлдвэрээс баруун урагшаа 200 орчим метр зайтай тавиад хашааны урд хэсгээр нь банзыг нь хуулж ороод камерынх нь өрөө рүү дөрвүүлээ гүйж ортол нэг хужаа хэвтэж байхаар нь хүрзний ишээр би гуя руу нэг удаа цохиж, Өлзийбаяр орноос нь татаж буулгаад орных нь даавуугаар хүлээд дахиад хүн байна уу гэж тэр хужаагаас асуухад Монгол хэл мэддэг болж таараад хажуу талын хаалгыг заасан. Өлзийбаяр бид хоёр хаалгыг нь доод талаас нь татаж онгойлгож ортол нэг хужаа байхаар нь Өлзийбаяр гарыг нь хойд талд нь боож хүлэх гэтэл өөдөөс нь ноцолдоод байсан чинь Өлзийбаяр буцаж гарч ирсэн би зөрж ороод гарыг орных нь даавуугаар хүлэх гэтэл миний багнаас гараараа татаад байхаар нь хүзүү рүү нь гараараа түлхэж багалзуурдсан, Өлзийбаяр гарнаас нь татаж байгаад хамжиж хүлсэн. Сосорбарам, Олонбаяр хоёр цаад өрөөнд нөгөө хужааг нь хараад зогсож байсан. Өлзийбаяр явж ороод ахиад хэдэн хүн байгаа вэ гэж асуухад хоёр Монгол хүн ажиллаж байгаа гэж хэлсэн чинь Өлзийбаяр амраахгүй яасан юм гэж хэлээд 2-3 удаа гараараа цээжин бие рүү нь цохисон. Өлзийбаяр бид хоёр 2 дахь хужааг хүлж Олонбаяр камертай эхэлж орсон өрөөний ширээний шургуулганаас 100,000 гаран төгрөг аваад, хоёр хужаагийн 4 гар утсыг авсан. Дараа нь тэр хоёр хужааг өрөөнд нь орхиод Монголчууд байгаа гэх үйлдвэрийн байр руу нь дөрвүүлээ ортол гарч ирж таарсан. Тэр хоёр Монгол хүн 40-50 орчим настай хүн байсан би цохих гэж байгаад настай хүмүүс болохоор нь больтол Өлзийбаяр та хоёр битгий иймээ тиймээ юм хийгээрэй бид нар яах ч үгүй гэж хэлсэн, тэр хоёр хүн чимээгүй хэвтсэн. Өлзийбаяр энэ хоёр хүний гар, хөлийг хойно нь хүлээд  утаснаас нь сим картыг гаргаж хаяад буцаагаад халаасанд нь хийгээд үлдээсэн. Тэр хашаанд нэг портер машин байсан Олонбаяр бид хоёр асаах гэтэл асахгүй байхаар нь нөгөө хоёр Монгол ажилчдын цагаан өнгийн машинд 14 шуудай самрын чөмөг Сосорбарам, Олонбаяр нар ачсан. Өлзийбаяр бид хоёр хүмүүсээ хараад байж байсан. Олонбаяр анх ирсэн машинаа /соната-5/ халаагаад байж байя, Сосорбарам бид хоёр Toyota Gaia маркийн машинд ачсан самраа манай ээжийн гэрт буулгачихаад буцаад нөгөө газраа очиж машиныг нь тавих гээд ээжийн хашаанаас гарч байхад Өлзийбаяр над руу утсаар залгаад нөгөө Монгол нь алга болчихлоо нэг газар машинаа хаячих гэхээр нь Баянхошууны гудамжинд айлын гадаа орхиод бид хоёр Баянхошууны зам дээрээс такси бариад ээжийн гэрт очтол хойноос Өлзийбаяр, Олонбаяр хоёр дүрс бичлэгийн төхөөрөмжийг нь авч ирээд тэр дор нь манай хашаанд шатаасан. Үүр цайж Олонбаярын хамаатных нь ахынх нь машинд 40,000 орчим төгрөгөөр газ хийгээд Олонбаяр өгнө гээд явсан. Өлзийбаяр Сосорбарам бид гурав багшийн дээд рүү 08 цаг өнгөрч байхад очоод гуанзанд хоол идсэн. Олонбаяр, Өлзийбаяртай утсаар ярьж байгаад багшийн дээд дээр хойноос ирсэн. …Нэг мэдсэн чинь Өлзийбаяр сүх барьсан явж байсан үйлдвэр дотроос авсан. Хүрзний 1 ширхэг ишийг 100 айлын барилгын материалын дэлгүүрээс Сосорбарам, Олонбаяр бид гурав 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 4500 төгрөгөөр худалдаж авсан бас 3 ширхэг ажлын бээлий авсан. …Бид нар 2017 оны 01 дүгээр сарын 24,25-ны үед Нарантуул захын гадаа зогсдог хүнээс 4 ширхэг маскыг 1 ширхэгийг нь 5000 төгрөгөөр худалдаж авсан. …Бид дөрөв эрүүл байсан ямар нэг зүйл хэрэглээгүй. …Би Дархан Уул аймгийн Дархан өргөө коллежийг 2012 онд төгссөн, цэрэгт яваагүй, эхнэр Баярсайханы Гэрэлмаа /96289296/-тай Дорноговь аймгийн Сайншанд суманд 2013 онд танилцаад суусан энэ үед би барилгын компанид ажилладаг байсан. Ээж хотод байдаг гэмтлийн эмнэлгийн ард талд амьдардаг хаягийг нь сайн мэдэхгүй, аав Дархан-Уул аймаг 7 дугаар баг Майхант 6-100 тоотод суудаг. Би эцэг, эхээс дөрвүүлээ айлын гурав дахь хүүхэд. …Олонбаяр тогоочтой утсаар яриад Монголчууд нь ажиллахгүй байгаа гэж ярьсан гэсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 232-234 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.4. Шүүгдэгч Б.Сосорбарамын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 сарын сүүлээр Олонбаяр гээд миний багийн найз байдаг, тэр өмнө нь Сонсголонгийн тийшээ байдаг хужаагийн самрын үйлдвэрт 20 гаруй хоног ажиллаж байгаад гарсан. Тэгээд Олонбаяр хэлэхдээ манай самрын үйлдвэрт их хэмжээний самрын чөмөг байдаг юм хулгайлъя гэж хэлж байсан ба энэ талаар Олонбаяр, Өлзийбаяр, Бат-Очир бид 4 хамт ярилцсан. Бүгдээрээ зөвшөөрч, цаг гарвал хулгай хийхээр тохиролцсон. Тэгээд хэрэг болохоос 3-4 хоногийн өмнө Олонбаяр үйлдвэрт ажилладаг тогооч эгч /нэрийг нь мэдэхгүй/-тэй утсаар яриад 2017 оны 01 сарын 28-ны өдөр хятадын цагаан сар болно, хүмүүс нь явж бид нар амарна гэж ярьсан юм шиг байна лээ. 2017 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө 03 цагийн үед гэж санаж байна. Олонбаяр, Өлзийбаяр, Бат-Очир бид 4 Олонбаярын найзынх нь гээд саарал өнгийн Соната 5 маркийн Дархан серийн дугаартай /тоог нь санахгүй байна/ автомашинаар уг самрын үйлдвэр дээр очсон. Бид нар автомашинаа үйлдвэр явах замд байрлах төмөр замын гарам өнгөрөөд хөлдүү ус тогтсон хэсэг газрын орчим зам дагуу байрлуулж зогсоосон ба үйлдвэр хүртэл бид нар алхаж очицгоосон. Самрын үйлдвэр дээр ирээд урд төв хаалганы зүүн талын хашааны модон банзны 2 ширхэгийг татаж салгаад орцгоосон. Уг самрын үйлдвэр нь талбайг гэрэлтүүлсэн гэрэлтэй, цайвар өнгийн байшингуудтай, том том хаалгануудтай обьект байсан. Бид 4 ороод ажилчдын өрөө болон хяналтын камерын өрөө рүү нь ороод нэг хужаа орон дээрээ хэвтээд байж байхаар нь юу ч дугаралгүй, Өлзийбаяр 100 айлаас худалдаж авсан хүрзний модон ишээр тухайн хужаагийн аль нэг гар луу цохисон, яг аль гар луу цохисныг нь мэдэхгүй, тэгээд тэр хужааг орны даавуугаар хүлж орхичихоод  орон дээр нь байсан шаргал өнгийн гар утсыг би авсан, тэгээд Олонбаярт уг утсаа өгсөн, тэр хужаагаас өөр хүн байгаа эсэх талаар асуухад хажуугийн өрөөнд нэг хүн байгаа гэж хэлсэн, тэгээд хажуугийн өрөө рүү нь орох гэтэл хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь Бат-Очир, Өлзийбаяр нар өшиглөж эвдлэж орсон, уг өрөөнд бас нэг  хужаа байсан ба уг хужааг мөн орны даавуугаар хүлээд өөр хүн байна уу гэж дахин асуухад 2 хүн өөр газар байгаа гэж хэлсэн. Бат-Очир тэр өрөөнөөс гарч ирэхдээ цүнхэнд 2 гар утас байсныг аваад Олонбаярт өгчихлөө гэж байсан. Мөн Олонбаяр тухайн камерын өрөөнд байсан шүүгээнүүдийн шургуулгануудыг ухаж байгаад бэлэн мөнгө авсан, яг хэдэн төгрөг байсныг нь хэлж мэдэхгүй байна. Сүүлийн хужаагийн хэлснээр өөр 2 хүн тэнд байх 3 өрөөгөөр ороход байгаагүй. Тэгтэл Олонбаяр үйлдвэрийн байран дотор 2 хүн байна гэж хэлсэн, бид нар ажилчдын байрнаас гараад үйлдвэрийн байр луу очсон, үйлдвэрийн байр нь том хаалгатай байсан ба уг том хаалгаар дотогш ороход 2 хүн нь цаанаа ажлаа хийгээд байж байсан, тэгээд хэн гэрэл  унтраасныг санахгүй байна, ямар ч байсан үйлдвэрийн байрны үүд хэсгийн гэрлийг унтраагаад, нөгөө хүн ирэхийг хүлээсэн, тэр 2 хүн иртэл Өлзийбаяр нэг хүнийх нь нуруу хэсэг рүү тухайн үйлдвэрт байсан жижиг сүхний ар хэсгээр нэг удаа цохисон, тэр хүн эсэргүүцэл үзүүлээгүй, харин нөгөө хүнийг нь Бат-Очир бид 2 барьж аваад зүгээр хүлүүлбэл яах ч үгүй гэж хэлтэл мөн тэр хүн эсэргүүцэл үзүүлээгүй хүлүүлсэн. Бүх 4 хүнийг Өлзийбаяр хүлсэн. Тэр 2 хүнээс утас чинь хаана байна гэхэд нэг нь утастай гэсэн, нөгөөдөх нь утас байхгүй гэж хэлсэн ба утастай хүнийх нь утсыг аваад сим картыг нь салгаад утсыг нь буцаагаад халаасанд нь хийсэн. Тэгээд би уг 2 Монгол хүнийг харж үлдээд, манай нөгөө 3 граш руу явцгаасан. Граш нь үйлдвэрийн байрны залгаа хажууд байдаг юм байна лээ, тэгээд тэд нар ороод цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг асаах гэтэл асаагүй гэсэн, тэгээд аккумлятор нь дийлэхгүй байх шиг байна өөр аккумлятор байгаа юу гэж Монгол 2 хүнээс асуухад дотор өрөөнд нэг аккумлятор байгаа гэж хэлэхээр нь тэр аккумляторыг портерт сольж тавьсан ч асаагүй. Тэгээд бөөнөөрөө түрж үзсэн боловч бас асаагүй, тэгэхээр нь болиод нэг Монгол ажилчин ахын автомашин гээд цагаан өнгийн Тоёота Гаяа маркийн гэр бүлийн автомашин байхаар нь түлхүүрийг тэлээнд нь зүүлттэй байсныг авч асаасан. Тэгээд тэр автомашинд монгол ажилчдыг хүлсэн, үйлдвэрийн байрнаас 14 цагаан өнгийн шуудайтай самрын чөмөг авч ачсан. Тэгээд Бат-Очир бид 2 уг автомашинтай гарч явсан ба замдаа Олонбаяр автомашин дээрээ бууж жаахан холдуулахгүй бол гэж хэлээд автомашин дээрээ буугаад үлдсэн. Өлзийбаяр харин нөгөө 4 хүнийг үйлдвэр дээр хараад үлдсэн. Тэгээд Бат-Очир бид 2 уг автомашинтайгаа, Бат-Очир жолоодоод төв замаар урагш эргээд, хэсэг явж байгаад зүүн тийш, ТЭЦ-4-н урд замаар Саппоро хүртэл явж, Саппорогоор хойд зүгт нэвт гарч ГССҮТ-ийн арын гэр хороололд байх Бат- Очирын ээжийнх нь хашаанд очиж буулгасан. Ээж нь тухайн үед эзгүй байсан. Тэгээд бид 2 самрын чөмгөө буулгачихаад буцаад 05 цагийн үед үйлдвэр лүү явах гэтэл Өлзийбаяр өөрийн 88789654 дугаарын утаснаас Бат-Очирын 86764777 дугаарын утас руу залгаад 2 Монгол нь зугтчихлаа, наад машинаа нэг газар очоод хаячих гэж хэлсэн. Тэгэхээр нь Бат-Очир бид 2 автомашинаа унаад хойшоогоо уулын замаар Баянхошуу руу явах замд нэг гудамжинд айлын хаалга дарж тавьсан, Бат-Очир бид 2 төв зам руу алхаж төв замаас таксинд сууж Бат-Очирын ээжинд очсон. Бид хоёрыг Бат-Очирын ээжийнд ирэхэд 5, 10 минутын дараа Өлзийбаяр, Олонбаяр нар ирцгээсэн. 2017 оны 01 сарын 29-ний өглөө 10 цагийн үед Олонбаяр авч явсан автомашинаа хүргэж өгөхөөр явсан, Бат-Очир, Өлзийбаяр бид гурав ХААЯ-ны урд байх цайны газар луу явсан, тэгээд Олонбаяр араас ирээд бид нар хамт хоол идчихээд 10 дугаар хороолол руу компъютер тоглохоор яваад тэндээ 22 цаг хүртэл тоглож байгаад гэр гэрлүүгээ харьцгааж амарцгаасан. …Маргааш нь буюу 2017 оны 01 сарын 30-ны өдөр 13 цагийн үед Бат-Очирын ээжийн гэрт нь бид 4 уулзалдсан. Уулзалдаад 10 дугаар хороолол орж компъютер тоглоомын газарт очиж интернетээс самар авна гэсэн зар хайсан, тэгээд зарын дагуу нэг хүнтэй холбогдоод маргааш нь самар өгөхөөр тохиролцсон. Тэндээсээ гараад Бат-Очирын ээжинд ирж нөгөө дээрэмдсэн хүмүүсээс авсан 4 ширхэг гар утаснуудыг аваад буцаад гарцгаасан. Бид дөрөв хамт хүнсний 4 очиж нэг ломбарданд хамгийн том гар утсыг нь 150,000 төгрөгөөр Бат-Очирын бичиг баримтаар барьцаанд тавьсан. Тэр мөнгөөрөө бид дөрөв хүнсний 4-с доош уруудаад цайны газарт орж хоол идсэн. Тэндээсээ гараад 19 цагийн үед 10 дугаар хороолол руу компъютер тоглохоор тоглоомын газарт очиход найз Түвшинжаргал байсан ба бид тав хамт тоглож байгаад 00 цагийн үед гарч уг компъютер тоглоомын газрын хажууханд байх зочид буудалд ороод байж байтал манай эгч Одонтуяа над руу утсаар яриад хүрээд ир гэхээр нь ГССҮТ дээр очоод цагдаа нарт баригдсан. …Бид нар хар өнгийн баг зүүсэн байсан. Тэдгээр багийг оны өмнө энэ хэрэгтээ зориулж 4-ийг худалдаж авсан юм. Нэг нь алга болчихоор нь би цэнхэр өнгийн эмийн сангуудаар зардаг маск зүүсэн. …Өлзийбаяр, Бат-Очир, Олонбаяр бид дөрөв хамт явж байгаад уг хүрзний ишийг хэрэг болохын өмнөх өдөр худалдаж авсан. Уг хүрзний ишээр ямар нэгэн юм болвол цохино гэж тооцоолсон. Одоо уг хүрзний иш байхгүй байгаа, дээрэм хийсэн өдрөө Бат- Очирын ээжийнд очиж шатаачихсан. …Олонбаяр нэг нугастай гар утас гаргаж ирсэн, тэрийг хаанаас авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. …22-53 УБВ улсын дугаартай автомашиныг зарж борлуулах санаа зорилго байхгүй, зүгээр л самраа зөөхөд  ашигласан. …Би цэнхэр өнгийн масктай, хар өнгийн юүдэнтэй малгайтай цамц, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хөх өнгийн гуталтай, одоо өмсөж байгаа хар хөх өнгийн богино куртиктай байсан. Өлзийбаяр цагаан өнгийн канттай хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн ноосон нүд ам гарсан багтай, хар өнгийн гутал, ногоондуу өнгийн даавуун өмдтэй байсан. Олонбаяр хар өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн куртка, шар өнгийн гуталтай. Бат-Очир цэнхэр өнгийн куртка, цэнхэр өмд, хар пүүзтэй, мөн багтай байсан. …Олонбаярт бүх мөнгө байсан. Тэр мөнгийг бид нар хамтдаа хоолонд орж, компъютер тоглож үрсэн. …Бат-Очирын ээжийн гэрт хүрзний модон иш, хяналтын камерын санах ой, гэмт хэрэг үйлдэх үед зүүсэн байсан хар багуудаа, гэмт хэрэг үйлдэх үед өмсөж байсан Бат-Очир цэнхэр өнгийн өмдөө, би хар өнгийн малгайтай цамцаа, Өлзийбаяр ногоондуу өнгийн өмдөө, Олонбаяр мөн өмдөө шатаасан. …Олонбаяр өмнө нь тухайн үйлдвэрт ажилладаг байсан, тэгээд бүгдээрээ адилхан хүлээн зөвшөөрч үйлдсэн. Хэн нэгэн татгалзсан, хориглосон асуудал байхгүй. …Тэр сүх нь хужаагийн үйлдвэрийн гал тогооны өрөөнд байсан юм шиг байна лээ, яг хаанаас авсныг нь хэлж мэдэхгүй байна. Одоо энэ сүх Бат-Очирын ээжийн гэрт байгаа. Мод цуулдаг жижиг модон иштэй сүх байсан. Миний бие 1992 оны 10 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. Бид ам бүл 7, 2 ах, 2 эгчтэй би айлын бага нь болж төрсөн. Бага насандаа Дархан сумын 8 дугаар багт Микрийн дунд байдаг цэцэрлэгт хүмүүжээд, 1-р ангидаа Толгойтын 1-р сургуульд элсэн орсон. Тухайн сургуульдаа 9 дүгээр анги хүртэл суралцаж байгаад МСҮТ рүү орж, тэндээ 2010 он хүртэл сурч байгаад төгссөн. МСҮТ-д би барилгын өргөн мэргэжил эзэмшсэн. 2010 оноос хойш барилгууд дээр ажиллаж байгаад 2014 онд зүүн хөлөө барилга дээр ажиллаж байгаа хугалснаас хойш ажил хийгээгүй. 2014 оноос хойш гэр зуураа хийсэн тодорхой ажилгүй байгаа. Миний хувьд гэр бүлтэй болоогүй. Урьд өмнө нь 2015 онд зодооны асуудлаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан ба уг асуудал хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236-238 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.5. Хохирогч Х.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байх /нэрийг нь мэдэхгүй байна гэх/ үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаад удаагүй 20 гаран л хонож байна. 2017 оны 01-р сарын 28-ны өдөр өглөө 08 цагт ажилдаа ирээд ажлаа хийж байгаад шөнийн 04 цагт ажлаа дуусгачихаад тэргээ аваад заал руу тавихаар явсан юм. Надтай хамт Мөөгий гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залуутай хоёулаа ажиллаж байсан ба тэргээ том заалруу оруулахаар очиход заалны гэрэл унтраалттай байсан. Тэгээд заал руу ороход л хажуу талаас 1 хүн түлхэж унагаад нөгөө талаас өөр нэг хүн гарч ирээд хужаа юу монгол уу гэж асуухаар нь Монгол хүн байна аа гэж хэлтэл тэгвэл чимээгүй бай, элдвийн хөдөлгөөн битгий хийгээрэй ах аа, эвгүй юм болно шүү дээ гэж хэлээд дээрээс дарж байсан залуу 2 гар холбож ард талд 2 хөл бас уяад ард гартай цуг холбоод доошоо хэвтүүлчихсэн ба Мөөгийг бас өөр хүмүүс яг адилхан хүлж хэвтүүлээд толгой дээрээс шуудай /танпуу/ углаад хатаалганы өрөө рүү оруулаад хэвтүүлээд тавьсан. Намайг тэр өрөөнд оруулахдаа дамжилж оруулсан ба битгий хөдлөөрэй, тэгээд байж байгаарай гэж хэлээд Мөөгий бид хоёрыг үлдээчихээд гараад явсан ба тэр хавиар гүйлдээд л юм хум түчигнүүлээд л байсан. Ойролцоогоор 1 цаг гаран болчихоод нэг залуу буцаж орж ирээд энэ портер хэнийх вэ, цагаан машин хэнийх вэ гэж асуухаар нь би портер нь манай юм зөөдөг машин байгаа юм. Цагаан машин нь миний машин байгаа юм гэж хэлтэл буцаад гараад явчихсан. Тэгээд 5-10 минутын дараа нөгөө залуу ганцаараа буцаж орж ирээд миний өмдний бүс зүүдэг хэсэгт зүүчихсэн байсан түлхүүрийг аваад явсан ба тэрнээс хойш бас орж гараад л тэр хавиар юм түчигнүүлээд байсан. Тэгж байгаад 10 гаран минутын дараа чимээгүй болчихсон. Тэгээд ямар ч чимээгүй болчихоор нь хэсэг байж байгаад Мөөгий рүү шуудайны завсраар хартал ёолоод хөдлөөд хөлнийхөө уяаг тайлж байсан. Тэгэхээр нь би бас адилхан оролдож байгаад хүлээсээ тайлаад уурын зуухны цонхоор очиж хүн ажиж харсан чинь 2 залуу урагшаа үйлдвэрээс гардаг хашааны хаалга руу алхаж явсан. Тэгэхээр нь бид 2 гараад хаалгаар 2 тийшээ харж байгаад гайгүй болохоор нь нөгөө хятадууд амьдарч байсан байшин луу очоод яасан юм болоо гэтэл доторх хамаг юмыг нь тараагаад онгичоод хаячихсан, нөгөө 2 хятад залуугийн нэг нь жижиг Өвөрмонголынх нь аманд нь алчуур чихээд надтай адилхан хүлээд шуудай углачихсан байсан. ...Гар хүрч зодож цохисон, айлгаж сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. ...Үйлдвэр дотор байх грашинд байсан миний 22-53 УБВ улсын дугаартай тоёота Гаяа /GАIА/ маркийн тээврийн хэрэгслийг авч байсан. Тухайн үедээ би мэдээгүй ба гэхдээ түлхүүр тайлаад авахаар нь би за авч явах гэж байгаа юм байна даа л гэж бодсон. Надаас өөр алдсан зүйл байхгүй. Мөн үйлдвэрийн баруун талын өрөөнд байдаг чөмгөөр нь гаргаад шуудайнд хийгээд бэлэн болгочихсон байсан самарнаас 10 гаран шуудайтайг авсан байсан. …Архи дарс огт үнэртээгүй зүгээр байсан. ...Дуу чимээ сонсогдохгүй, үйлдвэр ажиллаж байгаа нөхцөлд дотроо чимээтэй байдаг учраас сонсогддогүй юм. …Миний мэдэхийн 4 камер байдаг юм билээ. Уг камерийн бичлэг хадгалдаг DVR-г нь шатаачихсан юм билээ. ...Машины бичиг баримт болон миний бичиг баримтууд болон манай хүүхдийн жолооны үнэмлэхтэй хүрэн өнгийн түрийвч дотор байгаа. Бас 10 гаран мянган төгрөг л байгаа. Тээшин дотор түлхүүр багаж, запас дугуй зэрэг байгаа. Өөр эд зүйл байхгүй. Машинд ойролцоогоор 10 литр бензин байгаа байх, үүгээр миний машин 70-80 км зам явна. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Миний машинд 8 хүн чөлөөтэй сууна. ...Царай төрхийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. ...Машин нь миний машин боловч бүртгэлтэй эзэн нь Балжмаа гээд манай дүүгийн нэр дээр байдаг юм. …Шуудай манай үйлдвэрийнх бид нарын самраа хийдэг шуудай байсан. Хүлсэн уяаг нь мэдэхгүй байна. Орны даавуу цуулаад хийсэн бололтой байсан ба үйлдвэр дотор бол тийм зүйл байхгүй. …Бид 2-ын самар оруулж тавьсан өрөө нь яг агуулах биш, сүүлийн боловсруулаад ачихад бэлэн болгодог газар байсан юм. Ойролцоогоор 100 шуудайтай самар байсан ба 1 шуудай нь 40 кг болдог юм. Тэр самар оруулж тавьсан өрөө нь цоожгүй онгорхой байсан. …Би алдсан машинаа олж авмаар байна. Биед учирсан гэмтэл үгүй болохоор тэр хүмүүсийг олж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63 х/

 

1.6. Хохирогч Gao Tubuxin-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өнгөрсөн шөнө 03 цагийн үед орон дээрээ хэвтээд чихэвчээр хөгжим сонсоод байж байтал хаалга нээгдээд нэг хүн орж ирээд миний амыг дараад авсан тэгэхээр нь би юу болов гээд орилтол намайг унагаагаад шууд дээрээс цохиод эхэлсэн. Тэгснээ миний гар хөлийг хүлээд надаас хэдэн хүн байна гэж асуухаар нь 4 хүн байгаа 2 Өвөрмонгол, 2 Монгол хүн байгаа гэж хэлсэн тэгсэн надаас мөнгө байна уу гэж асуусан ба нөгөө Өвөрмонгол хаана байна гэж асуухаар нь би мөнгө байхгүй гээд Баатар ахыг байгаа газрыг нь зааж өгтөл нэг нь намайг дарж үлдээд нөгөө 2 нь Баатар ах руу явсан. Тэгээд намайг дарж байсан нь миний халааснаас миний хятад үйлдвэрийн утсыг авсан. Тэгээд байж байтал 2 нь эргэж орж ирээд надаас агуулахын түлхүүр аваад явсан. Тэгж байснаа нэг нь намайг хөдлөх юм бол ална шүү гээд хүзүүн дээр сүх тулгаж бариад байсан тэгж байгаад хөнжлөөр намайг бүтээгээд юм хайгаад байсан. Тэгээд орон гаран яваад байсан, Баатар бид 2-ыг хөдлөхөөр ирж өшиглөөд байсан тэгээд ойролцоогоор 04 цаг 30 минутаас 05 цагийн үед явцгаасан. Тэгээд удаагүй Чинзориг гээд ажилчин орж ирж миний хүлээсийг тайлсан. Чинзориг цагдаа руу ярьтал утас нь болохгүй байсан бөгөөд ойролцоо үйлдвэрийн манаачаар цагдаа дуудуулсан. …Чинзориг, Мөнгөнцогт гэдэг 2 монгол ажилчин, Өвөрмонгол Баатар бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Гаднах төрхийг нь хараагүй, хар өнгийн түрийтэй гутал өмссөн байсан 26-27 орчим насны хүмүүс байх шиг байсан. Өөр зүйл сайн харж чадаагүй. …Хятад гар утас, 15,000 төгрөг, 40кг-н 14 шуудай самрын чөмөг, өөр ямар эд зүйл алдагдсан талаар би мэдэхгүй байна. …Миний гар утас 900.000 төгрөгийн үнэтэй 1 жил болж байгаа, самрын чөмөг ойролцоогоор 900 гаран мянган төгрөг болох байх. …Уруул бага зэрэг язарсан, 2 гуя бага зэрэг хөндүүр байна өөр ямар нэгэн гэмтэл гэх зүйл байхгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. …Хэргийг хурдан шуурхай шалгаад хохирлыг минь барагдуулж өгнө үү. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-77 х/

 

1.7. Хохирогч Ө.Мөнгөнцогтын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “Гоофэн” ХХК-ийн самрын үйлдвэрт 2016 оны 12 дугаар сард үлээлэгний машин дээр сард 900.000 төгрөгний цалин авахаар ажилд орсон. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үйлдвэрийн хятад ажилчид болон дарга нар Хятад улс руу баяр болж байгаа гээд явсан. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үйлдвэр дээр 2 хятад ажилтан, 2 монгол ажилчин ажиллаж байсан юм. Үйлдвэрийн нийт ажилчид өдөр, шөнө гэсэн 2 ээлжээр ажилладаг. Нэг ээлжиндээ 10 гаран хүн ажилладаг. Нийт 20 гаран монгол ажилчид байдаг. Би 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 10 минутанд ажилдаа хамт ажилладаг ах Чинзоригийн хамт ажил дээрээ ирэхэд Баатараа болон бас нэг жижиг биетэй 2 хятад байсан. Тэгээд ажлаа хийгээд байж байх үед 10-11 цагийн хооронд хар машинтай хятад дарга ирж самарны чанар шалгаад удалгүй явсан. Өдрийн цагаар ажил хийж байх хугацаанд Баатар болон жижиг биетэй хятад хоёр 20-30 минут тутам ажил шалгаж орж ирдэг байсан. Чинзориг ах бид 2 өдрийн цагаар үйлдвэрээс гаралгүй ажлаа хийж өнжсөн. Орой 20 цагийн орчим оройны хоол Баатараа гэж хятад дарга хийж өгөөд хятад дарга нар байдаг өрөөнд орж хоол идчихээд 20 цаг 40 минутын орчим жижиг биетэй хятад залуутай Чинзориг ах бид 2 гражид байсан портер машиныг асааж үйлдвэрээс самарны чөмөг зөөх гэхэд машин асаагүй тэгээд болиод Чинзориг ах бид 2 ажил руу орж ажлаа хийсэн. Ажлаа шөнөжингөө хийгээд байж байх үед хамгийн сүүлд жижиг биетэй хятад залуу 03 цаг 20 минутын орчим орж ирж ажил шалгасан. Тэгээд 30-40 минутын дараа буюу 04 цагийн орчим Чинзориг бид 2 ажлаа дуусгачихаад орж Баатар даргад хэлчихээд хэсэг унтая гээд үлээлэгний өрөөнөөс гарахад үйлдвэрийн гэрэл унтарсан байсан тэгээд тог тасарсан юм байхдаа гэж хэлээд үйлдвэр хэсэг рүү орох гэхэд урдаас нүүрээ тагласан нүд ам нь гарсан хар малгайтай гартаа мод, труба барьсан 5-6 гарч ирээд миний зүүн гарлуу цохиод өшиглөж газар унагаагаад толгой газар дарж толгойд шуудай углаад 2 гар ард хүлж уяад аманд даавуу чихээд хатаалганы өрөөний мухарт хэвтүүлсэн. Тэгээд хэвтэж байхад 10-15 минут тэр хавиар хоорондоо дугарахгүй гүйлдэж байгаад чимээгүй болсон. Тэгээд уяагаа өөрсдөө тайлаад босоход Чинзориг ах цонхоор хараад төв хаалгаар 2 залуу нь гүйгээд гараад явчихлаа хоёулаа гарья гээд 2 Хятадын байдаг өрөөнд ороход Баатар болон жижиг биетэй хятадыг хүлээд орон дээр нь хөнжлийг нь бүтээгээд орхисон байсан. Тэгээд цагдаа дуудсан. …Тэр залуучуууд хоорондоо юм ярьж сонсогдоогүй, нэгнийгээ нэрээр нь дуудаагүй. Чинзориг ах бид хоёрыг монголчууд уу гэж асуухад би монгол гэж хэлэхэд та хоёрыг яах ч үгүй чимээгүй байгаарай гээд гар утас чинь хаана байна гэж халааснаас гар утас аваад буцаагаад хийлээ шүү гэж хэлээд өмдний халаасанд гар утас буцааж хийсэн. Миний харсанаас 5-6 залуу байсан. Нэг залуу нь нүүрэндээ хар өнгийн нүд ам нь цоорхой малгай өмссөн байсан. Газар унагаагаад хэвтүүлэх үед хар өнгийн хагас түрүүтэй израйл гуталтай байсан. Өмссөн хувцаснууд нь бараан өнгийн хувцастай хүмүүс харагдсан. Царай дүр төрхийг нь хараагүй. …Миний халаасанд байсан гар утасны сим  картыг нь авсан байсан утас буцааж өгсөн. Миний зүүн гарын шуу тохой хэсэгт өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. …2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 ээлжний 20 гаран хүмүүсээс 2-3 монгол ажилчин ажиллаж байсан. Би уг байгууллагад 1 сар гаран л ажиллаж байгаа болохоор ажилчидаа сайн танихгүй сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Манай байгууллага хяналтын камертай, хяналтын төхөөрөмж болон хяналтын өрөө нь 2 хятадын байрладаг өрөөнд байдаг. …Би хэнтэй ч утсаар яриагүй, хамгийн сүүлд эхнэртэйгээ 21 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Өөр хүнтэй утсаараа яриагүй. ... гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.8. Хохирогч Wang Bateer-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө унтаж байгаад хүн ярих чимээнээр сэрэхэд надтай хамт байсан Түвшин /Өвөрмонгол хүн/ энэ дотор Баатар байгаа гэж хэн нэгэнд хэлэх чимээ сонсогдохоор нь сэрээд хартал гэнэт миний унтаж байсан өрөөний хаалгыг нэг хүн цөм өшиглөөд ороод ирсэн. Би босоод харахад нүүрэндээ хар өнгийн нүд амаа гаргасан баг өмссөн 3 хүн байсан. Тэр хүмүүс орж ирээд шууд намайг дарж аваад миний унтаж байсан орны дэвсгэр даавууг урж аваад миний гар хөлийг хүлэх гэсэн энэ хооронд би нэгийнх нь багийг авах гэтэл шууд намайг гурвуулаа зодоод эхэлсэн. Тэгээд миний гар хөлийг орны даавуугаар хүлээд хөдлөх юм бол ална шүү гээд шалан дээр хэвтүүлж байгаад дэвссэн. Тэгээд миний аманд даавуу чихсэн байснаа аваад мөнгө чинь хаана байна гээд асуугаад байсан. Тэгээд би мөнгө байхгүй гэж хэлэхэд миний дээр хөнжил бүтээгээд асаагуурын гэрэл тусгаад миний өрөөний цоожтой савнуудыг онгойлгох гээд эвдлээд эхэлсэн. Тэгснээ миний бүтээлгийг сөхөөд олон түлхүүр авчраад юуны түлхүүр вэ гээд асуугаад байсан. Тэгснээ нэг нь миний толгойны хажууд модон иштэй сүхээр газарт цохиод байсан. Тэгээд мөнгө хаана байна гэхээр нь би мөнгө байхгүй самрын эзэн нь цагаан сараа хийх гээд Хятадруу мөнгөө аваад явсан гэж хэлсэн. Тэгсэн миний толгойруу цохиод дээрээс дэвсэхээр нь би ухаан алдсан байсан. 10-15 минут орчим болсон байх нөгөө хүмүүс намайг үхсэн байж магадгүй гэж бодоод намайг сэрээгээд надад тамхи өгсөн. Би ширээний шургуулганд ил харагдах 170.000 мянган төгрөг байсан ба түүний доод талд нь 2 кофены уут байсан түүний нэгэнд нь 450.000 төгрөг, нэгэнд кофе байсан тэр хүмүүс кофены ууттай мөнгийг мэдээгүй учраас авч чадаагүй харин цагдаагийн хүмүүс ирээд шалгаад тэр мөнгийг олсон. Харин 170.000 төгрөгийг тэр хүмүүс авсан. Тэр хооронд тэр хүмүүс орж гараад яваад мөнгө хайгаад энэ тэрүүгээр юм эвдээд яваад байсан. Хоорондоо юм олсон уу гээд ярилцаад яваад байсан. Тэгж байгаад нэг мэдэхэд тэр хүмүүс явсан байсан. Би 2 цаг гаран хүлээтэй байсан тэгтэл 05 цагийн үед манайд ажиллаж байсан Мөнгөнцогт гэдэг залуу орж ирээд миний хүлээсийг тайлж намайг сулласан. Энэ хооронд надтай хамт байсан Өвөрмонгол Түвшин нөгөө монгол ажилчин Чинзориг нар манай үйлдвэрийн самрыг хариуцдаг хүн болох Жан Шипин гэдэг хүн рүү залгаад тэр хүн мэдээд цагдаа дуудсан байсан. Чинзориг, Мөнгөнцогт гэдэг 2 монгол ажилчин, Өвөрмонгол Gao Tubuxin /Түвшин/ бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын дунд үеэс эхлэн ажиллаж байгаа, би яг хэзээнээс гэдгийг мэдэхгүй байна дэвтэр дээрээсээ харвал мэднэ. Чинзориг бол Жан Шипин гэдэг хүний таньдаг хүн гээд ажилд авсан, Мөнгөнцогтын эхнэрийн дүү нь манайд ажиллаж байгаад манай хүргэн ахыг ажилд аваач гэхээр нь ажилд авсан юм. Миний бодож байгаагаар шударга, ажилдаа сайн хүмүүс шиг санагддаг. …Миний өрөөнд орж ирсэн нь 3 хүн байсан, манай нөгөө Өвөрмонголыг бас 3-4 хүн барьж хүлсэн гэсэн тэгэхээр нийт 6-7 хүн байсан юм шиг байна лээ. Миний өрөөнд орж ирж намайг зодсон нь дугуй царайтай, нүүрэндээ хар өнгийн баг өмссөн, 20 орчим насны, 170 см орчим өндөртэй, махлагдуу залуу байсан, би нөгөө 2-ыг нь сайн анзаараагүй. …Бид нар ажилчиддаа цалинг нь 10 хоногоор бодоод өгдөг мөнгөний асуудал дээр ямар нэгэн зүйл байхгүй. Өөр хүнд мөнгөний янз бүрийн өгөх асуудал байхгүй. Ажлаас гарсан хүмүүсийн нэр утасны дугаар бүгд миний дэвтэр дээр байгаа. Манай үйлдвэр өдөртөө 11 хүн, шөнөдөө 10 хүн ажилладаг, ажлынхаа ачааллаас болоод 2-3 хүн нэмэгдэж хасагдах асуудал байдаг. …Манай үйлдвэрт ажиллаж байгаа болон ажиллаж байсан 30-аад хүн байгаа би тэдгээр хүмүүсийн нэрийг дэвтэр дээрээсээ харж байгаад таамаг дэвшүүлж болно. …170.000 орчим төгрөг, Huawei маркийн гар утас 2 ширхэг, Түвшингийн халаасанд байсан 15,000 төгрөг, IРhonе гар утас, түлхүүрүүд, надад хэлснээр 40кг-н 14 шуудай самрын чөмөг, манай ажилчин Чинзоригын цагаан өнгийн машин зэрэг зүйлсийг аваад явсан. Өөр юу алга болсон талаар би сайн мэдэхгүй байна. …Миний 2 гар утас нийлээд 5000 юань болж байгаа, 1 жил болоогүй байгаа 1.800.000 төгрөг, самрын чөмөг багцаагаар 9 сая гаран төгрөг болох байх бусад эд зүйлсийг би үнэлж мэдэхгүй байна эзэд нь өөрсдөө мэдэх байх. …Хэргийг хурдан шуурхай шалгаад хохирлыг минь барагдуулж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-72 х/

 

1.9. Гэрч Ж.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Олонбаярыг л танина, бусдыг нь танихгүй, Олонбаяртай хамаатан садны холбоо байхгүй. Намайг энэ ажилд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ороход  Олонбаяр ажилладаг байсан. Тэр байгууллагад байрлаж ажилладаг байсан. Олонбаяр ажлаасаа 2017 оны 01 дүгээр сарын эхээр гарсан. Хааяа надтай утсаар ярьдаг байсан, ярихдаа ойр зуурын зүйл ярьдаг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр надруу залгасан гэхдээ ямар дугаараас залгасан гэдгийг мэдэхгүй байна сүүлд санаад байхад 88-тай дугаараас залгаж байсан шиг байна. Үйлдвэрт хэн хэн байгаа вэ, хэзээ амрах юм бэ, үйлдвэр зогсох юм уу, монгол хүмүүс байгаа юу гэх зэрэг зүйл асууж байсан. Тухайн үед нь  монголчууд байгаа, түрээсэлж байгаа хятадууд байгаа гэдгийг хэлсэн. Мөн Баатар ах байгаа юу гэж асууж байсан. Тухайн үед нь байгаа гэж хэлсэн. Цагдаад баригдхаасаа өмнөх өдөр надруу ярьсан тэр өдөр үйлдвэрээр юу болж байна гэж асуусан, тухайн өдөр би шүүх дээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гээд явж байсан учраас нэг их зүйл ярилгүй тасалсан. Түүнээс хойш яриагүй. Маргааш нь үйлдвэр дээрэмдсэн хүн Олонбаяр гэж байна гээд манай үйлдвэрийнхэн ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 188 х/

 

1.10. Шинжээчийн ¹2221 тоот дүгнэлт

1.Wang Bateer-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хавантай, зүүн шанаа
хамарт шалбаралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг /1хх-ийн 113 х/

 

1.11. Шинжээчийн ¹2217 тоот дүгнэлт

1.Ө.Мөнгөнцогтын биед зүүн тохойн гадна доод талд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.ШЭГЗТ-н 2 4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

5.Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд уяж хүлсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжээч эмч С.Одончимэг /1хх-ийн 172 х/

 

1.12. Шинжээчийн ¹1297 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн “1,2” гэсэн дугаартай гутлын тал мөрүүд Ц.Өлзийбаярын гэх хар өнгийн зүүн гутлын өлмий хэсгээр дарагдаж гарсан, мөн “3” дугаартай гутлын мөр нь Ч.Олонбаярын гэх “SALOMON” гэсэн бичигтэй, хар, бор алаг өнгийн баруун гутлын өсгийн хэсгээр дарагдаж гарсан байна. Харин “4” дугаартай гутлын тал мөр нь Ч.Олонбаяр, Б.Сосорбарам, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр нарын гэх 4 хос гутлын улаар дарагдаж гараагүй байна.

2.Хээний ерөнхий болон элэгдэлтийн хувийн онцлог шинж тэмдэг, хээ хоорондын зай зэрэг шинж тэмдгээр тохирч байна. Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганцэцэг /1хх-ийн 145-146 х/

1.13. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-22 х/

1.14. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23-29 х/

1.15. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 37 х/

1.16. Хэргийн газраас түр хураан авсан болон хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 50 х/

1.17. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 54-55 х/

 

1.18. Иргэний нэхэмжлэгч Э.Соджамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай үеэл Олонбаяр надаас миний Соната 5 маркийн 10-39 ДАР улсын дугаартай машиныг гуйгаад Төв аймаг орчихоод ирье гэсэн. Тэгээд би машинаа өгөөд явуулсан. Тэгээд нөгөөдөр өглөө нь миний машиныг авчирч өгсөн. Тэгсэн маргааш нь манай хамаатны ах над руу залгаад Олонбаяр хэрэгт холбогдсон байна, чамд мэдэж байгаа зүйл байна уу гэж асуусан. Би өөрийн эзэмшлийн машинаа битүүмжлүүлчихсэн байгаа, надад ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80 х/

 

1.19. Иргэний нэхэмжлэгч Д.Сугарцэрэнгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “…2017 оны 01-р сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутад манай ломбарданд 20-25 орчим насны 2 залуу орж ирээд нэг нь Бат-Эрдэнэ овогтой Бат-Очир гэсэн цахим үнэмлэхээр Huawei гар утас барьцаанд тавьж 150,000 төгрөг авсан.  Маргааш нь 14 цагийн үед цагдаа ирээд тухайн гар утсыг гэмт хэргийн холбогдолтой гээд хурааж авсан. 7 хоногийн хугацаатай барьцаалсан. 157,500 төгрөг өгөх ёстой байсан, би уг мөнгийг хураан авсан цагдаагаас эргүүлэн авсан. Утасны мөнгийг эргүүлэн авсан учраас ямар нэгэн хохиролгүй болсон, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83 х/

 

1.20. Орчуулагч томилсон тогтоол /2 хх-ийн 163 х/

 

Хоёр : Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд

 

2.1. Гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өлзийбаяр миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү 1991 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа цэцэрлэгээр хүмүүжээд 9 настайдаа Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд орж суралцаад 8 дугаар ангиа төгсөөд Дархан-Уул аймгийн Техник технологийн коллежид суралцаад 2010 онд төгссөн. Түүнээс хойш барилгын мэргэжил эзэмшсэн учраас бид нар аавыг дагаж барилгын ажил хийх болсон, дүү маань барилгатай холбоотой бүх зүйлийг хийдэг. Би дүүгээ архи уудаггүй гэж боддог, харин тамхи татдаг. Миний дүү зан аашийн хувьд ширүүн догшин зан байхгүй, хүнд тусархуу зантай. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 88 х/

 

            2.2. Гэрч Б.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11-р хороо Барилгачдын 5-165 тоотод байх гэрт манай ах Бат-Орших 4 цагдаагийн алба хаагчидтай Сосорбарам дүүг хайгаад явж байсан. Манай дүү бүтэн сайны өдөр гэртээ хоноод 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гарч явсан, гэрээсээ гарахдаа найз Өлзий рүүгээ утсаар яриад гарсан, тэгээд дүүтэйгээ 99316595 дугаарын утсаар холбогдож хаана байгаа талаар асуухад 10-р хороололд компьютер тоглоомын газарт байна гэхээр нь би дуудаж ирүүлсэн. Цагдаа нар хэлэхдээ танай дүү чинь самрын үйлдвэр дээрэмдсэн байна, хүний автомашин авч зугтаасан гэж хэлсэн. ...Миний дүү их даруухан, хүнтэй маргалдаад байдаггүй, миний үгнээс гардаггүй, их зөөлөн зантай хүүхэд байгаа юм, хараал хэлдэггүй, хүнтэй зүй бус харьцах асуудал гаргаж байгаагүй. ...Улаанбаатар хотод дотно найзладаг найз байхгүй. Харин Дархан-Уул аймагт найзууд нь байдаг. Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн гар утас нь байнга дуугарч, Өлзий, Бат-Очир, Олноо гэх хүмүүстэй байнгын холбоотой байж, байнга тэдгээртэй гадуур явж цагийг өнгөрөөх болсон. Миний дүү хотод орж ирээд 2 жилийн хугацаанд миний хажууд байгаа. Энэ хугацаанд дандаа тэр хүмүүс дуудаад компьютер тоглоё гээд авч гардаг. Манай дүү манай гэрт хүүхдийг минь хараад байж байдаг байсан юм. Миний дүү хаашаа явах талаар үргэлж надад хэлдэг. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай дүү гэртээ ирээд найз нартайгаа хөдөө явчихаад ирье гэж хэлээд бүтэн сайны өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Би ирэхээр нь хаагуур юу хийж явсан бэ гэж асуухад тодорхой зүйл хэлэхгүй байсан. Архи уусан гэж нэг удаа надад харагдаж байгаагүй. Миний дүү тамхи ч татдаггүй. Миний дүү 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, бага насандаа цэцэрлэгт хүмүүжсэн гэхдээ аль цэцэрлэгт вэ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. 2000 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р сургуульд элсэн орж, тэндээ 8 дугаар анги хүртлээ сураад, 2008 онд гэж санаж байна МСҮТ-д элсэн суралцаж барилгын өргөн мэргэжлээр 2,5 жилээр суралцаж төгссөн. МСҮТ төгсөөд мэргэжлээрээ байнга ажиллаж байгаад, барилга дээр хөлөө гэмтээгээд тэрнээс хойш ажил хийхгүй гэртээ байх болсон. Дүү маань ийм хэрэгт холбогдсон гэдэгт үнэхээр итгэж чадахгүй байна.  Хамт явсан хүмүүс нь л уруу татсан байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90 х/

 

2.3. Гэрч Ц.Мягмардуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн хүү Өлзийбаяр 1991 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ба эцэг эхээсээ дөрвүүлээ бөгөөд Өлзийбаяр айлын 3 дахь хүүхэд, доороо нэг дүүтэй дээрээ 2 ахтай бөгөөд бага насаа эцэг эх дээрээ өнгөрөөсөн бөгөөд цэцэрлэгт явж байгаагүй гэрт байж байгаад дэнжийн 1000-ийн 39 дүгээр бүрэн дунд сургуульд сурж байгаад 9 дүгээр ангийн боловсролтой ба 9 төгсөөд Дарханы мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2 жил суралцаад барилгын өргөн мэргэжилтэй болоод цэрэгт төв аймгийн 016 дугаар ангид хугацаатай алба хааж ирсэн ба одоогийн байдлаар аав ээж дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-95 тоотод амьдарч байгаа. Хүү маань “Нев боярн” ХХК-д барилгаар ажиллаж байгаад өвөл болоод одоо ажилгүй байгаа бөгөөд манай гэрийнхэн хувиараа ажил хийж байсан юм. Хүүгийн маань зан байдал бол үг дуу цөөтэй, гэр бүлийнхэндээ их хайртай их тусархуу ажил төрөлд сайн хүний үгээр хүн байгаа юм, аливаа зүйл хийгээдэх гэхээр за л гэдэг хүн байсан ба муу зуршлын хувьд тамхи л татна, өөрөөр бол ямар нэгэн гаж зуршил байгаагүй юм. Ерөнхийдөө энэ хэрэгт хамт татагдчихсан байгаа Түвшинбаяртай бол тогтмол нийлдэг, бусад хүүхдүүдийг нь мэддэг л байсан. Бүгд Дарханы хүүхдүүд байгаа юм. 2017 онь 01 дүгээр сарын 27-ны орой гэрээсээ найзуудтайгаа уулзана гэж хэлээд л гарсан. Намайг асуухаар 10 дугаар хороололд компьютер тоглож байна л гэдэг юм. Манай хүү гараад явсан 28-ны өдөр буюу хагассайн өдөр гэртээ ирээгүй би залгаад асуухад манай хүү хорооллын эцэст Очироогийн гэрт хань болоод байж байна өнөөдөр очихгүй гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр өглөө 10 цагийн үед гэртээ орж ирээд унтаж байгаад босоод хувцасаа угааж байгаад л гэртээ байсан. ...Тухайн өдөр ирэхдээ зүгээр л байсан угаасаа ч их үг дуу цөөтэй хүн байдаг юм. ...Бор шаргал өнгийн куртик, доогуураа жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93-94 х/

 

2.4. Гэрч Н.Чинзориг-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Олонбаяр манай ээжийн дүүгийн төрсөн хүүхэд нь байгаа юм. Олонбаяр эцэг эхээс ганцаараа бөгөөд айлын ганц хүүхэд бөгөөд багаасаа л манайд амьдардаг байсан. Бүрэн дунд боловсролтой бөгөөд Монгол бизнес дээд сургуульд сурч байгаад сургуулиа хаячихсан, хувиараа барилга болон уурхайд туслах ажилчин хийгээд л явчихдаг байсан юм. Зан байдлын хувьд бол Олонбаяр бол их даруухан, үг дуу цөөтэй, их зөөлөн чихтэй багаасаа их зовлон үзсэн бөгөөд аавгүй өссөн, ээж нь хөдөө байдаг болохоор хамаатан садангуудаараа л амьдардаг хүүхэд байсан. Би ийм хэрэг хийсэн гэж сонсоод бүүр итгэж өгөхгүй байна, учир нь ийм үйлдэл гаргахаар хүүхэд биш байгаа юм. …Архи тамхи хэрэглэдэггүй ямар нэгэн гаж муу зуршил байхгүй хүүхэд. ...Найз нартайгаа хөдөө явлаа гэсэн сураг л байсан, би хамгийн сүүлд 10 гаруй хоногийн өмнө л уулзсан. Гэрээс гарахдаа найз нартайгаа уулзлаа гэж хэлээд явсан. …Ажилтай үедээ ажил дээрээ хонож ажилладаг байсан бас хааяа компьютер тоглоод хонодог байсан. ...Би хаана гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан нэг хятадын ажиллуулдаг самрын үйпдвэрт ажилладаг байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97 х/

 

2.5. Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бат-Эрдэнийн Бат-Очир миний төрсөн дүү байгаа юм. Надад өөрийн дүү Бат-Очирын хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга. Миний дүү Бат-Очир нь 1994 оны 03 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймгийн төрөх газарт төрсөн, эцэг эхээс дөрвүүлээ, дээрээ 2 ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй, дүү Бат-Очир 2004 онд Дархан хотын 1-р 10 жилийн дунд сургуульд нэгдүгээр ангид орж тэр сургуульдаа 7-р ангиа төгстлөө сураад 2010 оноос 2011 онд Эрээн хотын Монгол сургуульд сурч байгаад 2011 оноос 2013 онд хүртэл Дархан хотын “Дархан-Өргөө” коллежийг "комьпютер үйлчилгээний ажилтан” мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Брилл- Бильд” гээд Дорноговь аймгийн Сайшанд суманд байдаг барилгын компанид үндсэн барилгачнаар орж 2016 оны 09 дүгээр сарын сүүл хүртэл ажилласан бөгөөд уг компани нь ажилгүй болж зогссон байгаа гэсэн. Бат-Очир нь 2014 онд эхнэр хүүхэдтэй болж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд эхнэр хүүхдийнхээ хамт багш нарын нийтийн байранд амьдардаг. Эхнэрийг нь Баярсайханы Гэрэлмаа гэдэг бөгөөд энэ хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, 2 нас 4 сартай хүүхдийнхээ хамт байдаг. Эхнэр Гэрэлмаа нь Улаанбадрах сумын хүн эмнэлэгт лаборант хийдэг. Манай аав Бат-Эрдэнэ нь 1996 онд ээжээс салсан бөгөөд дүү Бат-Очир бид хоёр аавтайгаа амьдарч байсан. Манай ээжийг Амгалантуул гэдэг 1996 оноос хойш Улаанбаатар хотод тусдаа амьдарч байгаа бөгөөд бага дүү Насандэлгэрийг төрүүлсэн, дүү Насандэлгэр эцэг тусдаа эх нэгтэй хүмүүс байгаа юм. Мөн манай том ах Дарханбаатар аав Бат-Эрдэнээр биш ээж Амгалантуулын ээж Бямбаа гэдэг хүнээр овоглогддог юм. Манай дүү Бат-Очир бол зан байдлын хувьд дөлгөөн тайван, хүний үгэнд оромтгой, архи, тамхи хэрэглэдэггүй, тооны хичээлдээ их сайн улсын олимпиадад ордог байсан, үүнээс өмнө ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99 х/

 

2.6. Б.Бат-Очирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 22 х/

2.7. Б.Сосорбарамын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 23 х/

2.8. Ч.Олонбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 24 х/

2.9. Ц.Өлзийбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 25 х/

2.10. Ц.Өлзийбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 27 х/

2.11. Ч.Олонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 32 х/

2.12. Б.Бат-Очирын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 34 х/

2.13. Б.Сосорбарамын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 37 х/

 

Гурав : Хохирлын талаарх баримтууд

 

3.1. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 49 х/

3.2. Мөнгө болон автомашин хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 50, 51 х/

3.3. Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 52 х/

3.4. Хохирол хүлээн авсан тухай баримт /1хх-ийн 53 х/

3.5. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 56 х/

3.6. Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 84 х/

3.7. Автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-ийн 58 х/

3.8. Бэлэн мөнгөний орлогын баримт /2хх-ийн 63 х/

3.9. Мэдүүлэг газар дээр шалгах ажиллагаагаар хураан авсан самрыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 64 х/

3.10. Эрүүгийн 201726010216 тоот хэргийн хохирлын тооцоо /2хх-ийн 119 х/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Олонбаяр, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам, Б.Бат-Очир нар 2017 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 03-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоофен” ХХК-ийн самрын үйлдвэрийг дээрэмдэх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хүрзний модон иш, сүхийг зэвсэг, зэвсгийн чанартай хэрэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Wang Bateer, Gao Tubuxin, Монгол Улсын иргэн Ө.Мөнгөнцогт, Х.Чинзориг нарыг үйлдвэртээ байхад тус үйлдвэр лүү нэвтрэн орж гар хөлийг нь хүлэх, ам руу нь алчуур чихэх зэргээр айлган сүрдүүлж Wang Bateer, Ө.Мөнгөнцогт нарын биед хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Х.Чинзоригийн 22-53 УБВ улсын дугаартай “Toyota Gaia” маркийн цагаан өнгийн автомашин, Wang Bateer, Gao Tubuxin нарын 4 ширхэг гар утас, тус үйлдвэрээс бэлэн 185,000 төгрөг, 14 шуудай самрын идээ зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Шүүгдэгч Ч.Олонбаярын: “… Бид нар 2017 оны 01 сарын 28-ний өдөр бүгдээрээ орьё гэж ярилцаад хар өнгийн баг мэт малгай, бээлий, хүрзний иш зэргийг 1 сарын дундуур худалдаж аваад бэлдээд Сосорбарамын гэрт хадгалж байсан. ... Тэгээд тэр хэд намайг таньдаг хүн байвал үйлдвэр лүү ярь гэхээр нь би 2017 оны 01 сарын 27-ны өдөр буюу 5 дахь өдөр үйлдвэрийн тогооч эгч Ариунаа гэдэг хүн рүү Өлзийбаярын утаснаас /Ариунаа эгчийн дугаар нь 89433353 гэх/ ярихад үйлдвэр удахгүй Хятадын цагаан сар гээд 7-10 хоног амрах байх зарим Хятадууд нь явчихсан гэхээр нь за ерөөсөө маргааш буюу 2017 оны 01 сарын 28-ны өдөр орьё гэж шийдсэн. ... шөнийн 01 цагийн үед бэлтгэсэн юмнуудаа аваад Өлзийбаяр, Сосорбарам, Бат-Очир бид дөрөв манай хамаатны хүний машин болох 10-39 ДАР улсын дугаартай соната-5 маркийн машиныг би өөрөө бариад үйлдвэрийн урдхан талд нь зайтай очиж зогсоод багаа өмсөөд бэлтгэсэн, бээлий өмсөөд хүрзний иш модоо аваад бүгдээрээ очоод эхлээд хашааны завсраар хэсэг ажиж харж байгаад хүн гарч ирэхгүй болохоор нь урд хашааных нь булангийн хашааны банзыг доогуур нь Өлзий сөхөхөөр нь тэд нар бүгдээрээ ороод би хашааны гадна үлдсэн. ... Тэгээд бид ... тэр 2 Хятадын 4 ширхэг гар утас, 100.000 орчим төгрөг шүүгээнээс нь олсон ба өөр зүйл байгаагүй. ... машиныг ... нь асаагаад грашнаас гаргаад үйлдвэр дотор ил шуудайлсан байсан самарнаас Сосорбарам бид 2 яг 14 шуудайг цагаан машинд нь ачсан. ... нэрийг нь мэдэхгүй ломбард руу таски барьж яваад Өлзийбаяр, Бат-Очир 2 утсыг орж тавиад 150.000 төгрөгтэй гарч ирсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 221-224, 2хх-ийн 15-17 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Шүүгдэгч Ц.Өлзийбаярын : “…Бид нар 4-5 хоногийн өмнө уулзаад тэр үйлдвэрээс самар хулгайлья гэж ярилцаж байгаад 01 дүгээр сарын 28-ны өдөр Бат-Очирын ээжийн гэр эзэнгүй байсан тул өнөөдөр боломж олдлоо гээд бид нар тэр самрын үйлдвэрлүү явцгаасан. Тэгээд үйлдвэрээс машинаа зайтай тавиад алхаж очоод хашааны хаалганы хажуу талын банзыг сугалаад тэр хэсгээр нь мөлхөж ороод шууд гүйгээд үйлдвэрийн ажилчдын байранд ороход камерын өрөөнд нь залуухан хятад хүн унтаж байсан тэр залууг Бат-Очир барьж явсан модоороо гуян дээр нь нэг удаа цохитол тэр залуу босоод ирэхээр нь би барьж байсан модоороо нуруу руу нь нэг удаа цохиод тэр залууг чимээгүй байгаарай ална шүү гэж хэлээд, хэдүүлээ байгаа вэ гэж асуусан. Орны дэвсгэр даавууг нь цуулж урж байгаад 2 гарыг ард нь 2 хөлтэй нь холбоод хүлсэн. Дахин хэдүүлээ байгаа вэ гэж асуухад хаалга руу заагаад 1 хүн байгаа гэсэн. ... нөгөө 2 монгол тэрэг түрээд гараар ирсэн. Эхний гарч ирснийг нь би цохиж унагаагаад хятадын өрөөнөөс авсан орны даавуугаар хүлсэн, дараагийн гарч ирснийг нь Сосорбарам, Бат-Очир 2 дараад унасан байсан, би очиж хүлсэн. ... Маркийг нь мэдэхгүй 4 ширхэг гар утас 100.000 гаран төгрөг, түүнийг Олонбаяр шүүгээнээс авсан гэсэн тэр мөнгө Олонбаярт явж байгаад л дууссан, 14 шуудай самрын чөмөг, цагаан өнгийн суудлын машин авсан өөр зүйл аваагүй. … бид нар өөрсдөө ярилцаж тохиролцоод дээрэм хийсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 227-230 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Шүүгдэгч Б.Бат-Очирын : “… 2017 оны 01 сарын 22-ны өдөр хотод ирэхэд Олонбаяр надад хужаагийн самрын үйлдвэр монгол ажилчид нь амрах гэж байгаа хэдэн хужаа үлдэх юм байна тэгэхээр дээрэмдэе гэж хэлсэн. Энэ үед Өлзийбаяр, Сосорбарам нар хамт байсан. 2017 оны 01 сарын 29-ний орой 20 цагийн үед ээжийн гэрт хүн байхгүй байсан Өлзийбаяр, Сосорбарам, Олонбаяр бид дөрөв байж байгаад шөнө 02 цагийн үед яваад шууд хужаагийн үйлдвэр дээр очоод машинаа үйлдвэрээс баруун урагшаа 200 орчим метр зайтай тавиад хашааны урд хэсгээр банзыг нь хуулж ороод камерынх нь өрөө рүү дөрвүүлээ гүйж ортол нэг хужаа хэвтэж байхаар нь хүрзний ишээр би гуя руу нэг удаа цохиж, Өлзийбаяр орноос нь татаж буулгаад орных нь даавуугаар хүлээд дахиад хүн байна уу гэж тэр хужаагаас асуухад Монгол хэл мэддэг болж таараад хажуу талын хаалгыг заасан. Өлзийбаяр бид хоёр хаалгыг доод талаас нь татаж онгойлгож ортол нэг хужаа байхаар нь Өлзийбаяр гарыг нь хойд талд нь боож хүлэх гэтэл өөдөөс нь ноцолдоод байсан чинь Өлзийбаяр буцаж гарч ирсэн би зөрж ороод гарыг орных нь даавуугаар хүлэх гэтэл миний багнаас гараараа татаад байхаар нь хүзүү рүү нь гараараа түлхэж багалзуурдсан, Өлзийбаяр гарнаас нь татаж байгаад хамжиж хүлсэн. ... Монгол ажилчны цагаан өнгийн машинд 14 шуудай самрын чөмөг Сосорбарам, Олонбаяр нар ачсан. Өлзийбаяр бид хоёр хүмүүсээ хараад байж байсан. Олонбаяр анх ирсэн машинаа /соната-5/ халаагаад байж байя, ... Хүрзний 1 ширхэг ишийг 100 айлын барилгын материалын дэлгүүрээс Сосорбарам, Олонбаяр бид гурав 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 4500 төгрөгөөр худалдаж авсан бас 3 ширхэг ажлын бээлий авсан. …Бид нар 2017 оны 01 дүгээр сарын 24, 25-ны үед Нарантуул захын гадаа зогсдог хүнээс 4 ширхэг маскыг 1 ширхэгийг нь 5000 төгрөгөөр худалдаж авсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 232-234 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Шүүгдэгч Б.Сосорбарамын : “… Тэгээд Олонбаяр хэлэхдээ манай самрын үйлдвэрт их хэмжээний самрын чөмөг байдаг юм хулгайлъя гэж хэлж байсан ба энэ талаар Олонбаяр, Өлзийбаяр, Бат-Очир бид 4 хамт ярилцсан. Бүгдээрээ зөвшөөрч, цаг гарвал хулгай хийхээр тохиролцсон. Тэгээд хэрэг болохоос 3-4 хоногийн өмнө Олонбаяр үйлдвэрт ажилладаг тогооч эгч /нэрийг нь мэдэхгүй/-тэй утсаар яриад 2017 оны 01 сарын 28-ны өдөр хятадын цагаан сар болно, хүмүүс нь явж бид нар амарна гэж ярьсан юм шиг байна лээ. 2017 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө 03 цагийн үед гэж санаж байна. Олонбаяр, Өлзийбаяр, Бат-Очир бид 4 Олонбаярын найзынх нь гээд саарал өнгийн Соната 5 маркийн Дархан серийн дугаартай /тоог нь санахгүй байна/ автомашинаар уг самрын үйлдвэр дээр очсон. Бид нар автомашинаа үйлдвэр явах замд байрлах төмөр замын гарам өнгөрөөд хөлдүү ус тогтсон хэсэг газрын орчим зам дагуу байрлуулж зогсоосон ба үйлдвэр хүртэл бид нар алхаж очицгоосон. ... 4 хүнийг Өлзийбаяр хүлсэн. ... Монгол ажилчин ахын автомашин гээд цагаан өнгийн Тоёота Гаяа маркийн гэр бүлийн автомашины түлхүүр тэлээнд нь зүүлттэй байсныг авч асаасан. Тэгээд тэр автомашинд монгол ажилчдыг хүлсэн, үйлдвэрийн байрнаас 14 цагаан өнгийн шуудайтай самрын чөмөг авч ачсан. …Өлзийбаяр, Бат-Очир, Олонбаяр бид дөрөв хамт явж байгаад уг хүрзний ишийг хэрэг болохын өмнөх өдөр худалдаж авсан. Уг хүрзний ишээр ямар нэгэн юм болвол цохино гэж тооцоолсон. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236-238 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Хохирогч Х.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01-р сарын 28-ны өдөр өглөө 08 цагт ажилдаа ирээд ажлаа хийж байгаад шөнийн 04 цагт ажлаа бүгдийг дуусгачихаад тэргээ аваад заал руу тавихаар явсан юм. ... заал руу ороход л хажуу талаас 1 хүн түлхэж унагаад нөгөө талаас өөр нэг хүн гарч ирээд Хужаа юу Монгол уу гэж асуухаар нь Монгол хүн байна аа гэж хэлтэл тэгвэл чимээгүй бай, элдвийн хөдөлгөөн битгий хийгээрэй ах аа, эвгүй юм болно шүү дээ гэж хэлээд дээрээс дарж байсан залуу 2 гар холбож ард талд 2 хөл бас уяад ард гартай цуг холбоод доошоо хэвтүүлчихсэн ба Мөөгийг бас өөр хүмүүс яг адилхан хүлж хэвтүүлээд толгой дээрээс шуудай /танпуу/ углаад хатаалганы өрөө рүү оруулаад хэвтүүлээд тавьсан. ... түлхүүр тайлаад авахаар нь би за авч явах гэж байгаа юм байна даа л гэж бодсон. Надаас өөр алдсан зүйл байхгүй. Мөн үйлдвэрийн баруун талын өрөөнд байдаг чөмгөөр нь гаргаад шуудайнд хийгээд бэлэн болгочихсон байсан самарнаас 10 гаран шуудайтайг авсан байсан. …Би алдсан машинаа олж авмаар байна. Биед учирсан гэмтэл үгүй болохоор тэр хүмүүсийг олж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63 х/

 

- Хохирогч Gao Tubuxin /Түвшинжаргалын Түвшин/-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Өнгөрсөн шөнө 03 цагийн үед орон дээрээ хэвтээд чихэвчээр хөгжим сонсоод байж байтал хаалга нээгдээд нэг хүн орж ирээд миний амыг дараад авсан тэгэхээр нь би юу болов гээд орилтол намайг унагаагаад шууд дээрээс цохиод эхэлсэн. Тэгснээ миний гар хөлийг хүлээд надаас хэдэн хүн байна гэж асуухаар нь 4 хүн байгаа 2 Өвөрмонгол, 2 Монгол хүн байгаа гэж хэлсэн тэгсэн надаас мөнгө байна уу гэж асуусан ба нөгөө Өвөрмонгол хаана байна гэж асуухаар нь би мөнгө байхгүй гээд Баатар ахыг байгаа газрыг нь зааж өгтөл нэг нь намайг дарж үлдээд нөгөө 2 нь Баатар ах руу явсан. Тэгээд намайг дарж байсан нь миний халааснаас миний хятад үйлдвэрийн утсыг авсан. …Хятад гар утас, 15,000 төгрөг, 40 кг-н 14 шуудай самрын чөмөг, өөр ямар эд зүйл алдагдсан талаар би мэдэхгүй байна. …Миний гар утас 900.000 төгрөгийн үнэтэй 1 жил болж байгаа, самрын чөмөг ойролцоогоор 900 гаран мянган төгрөг болох байх. …Уруул бага зэрэг язарсан, 2 гуя бага зэрэг хөндүүр байна өөр ямар нэгэн гэмтэл гэх зүйл байхгүй байна. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-77 х/

 

- Хохирогч Ө.Мөнгөнцогтын : “... 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үйлдвэр дээр 2 хятад ажилтан, 2 монгол ажилчин ажиллаж байсан юм. ... 04 цагийн орчим Чинзориг бид 2 ажлаа дуусгачихаад орж Баатар даргад хэлчихээд хэсэг унтая гээд үлээлэгний өрөөнөөс гарахад үйлдвэрийн гэрэл унтарсан байсан тэгээд тог тасарсан юм байхдаа гэж хэлээд үйлдвэр хэсэг рүү орох гэхэд урдаас нүүрээ тагласан нүд ам нь гарсан хар малгайтай гартаа мод, труба барьсан 5-6 хүн гарч ирээд миний зүүн гарлуу цохиод өшиглөж газар унагаагаад толгой газар дарж толгойд шуудай углаад 2 гар ард хүлж уяад аманд даавуу чихээд хатаалганы өрөөний мухарт хэвтүүлсэн. …Миний халаасанд байсан гар утасны сим  картыг нь авсан байсан утас буцааж өгсөн. Миний зүүн гарын шуу тохой хэсэгт өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Хохирогч Wang Bateer-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө унтаж байгаад хүн ярих чимээнээр сэрэхэд надтай хамт байсан Түвшин /Өвөр монгол хүн/ энэ дотор Баатар байгаа гэж хэн нэгэнд хэлэх чимээ сонсогдохоор нь сэрээд хартал гэнэт миний унтаж байсан өрөөний хаалгыг нэг хүн цөм өшиглөөд ороод ирсэн. Би босоод харахад нүүрэндээ хар өнгийн нүд амаа гаргасан баг өмссөн 3 хүн байсан. Тэр хүмүүс орж ирээд шууд намайг дарж аваад миний унтаж байсан орны дэвсгэр даавууг урж аваад миний гар хөлийг хүлэх гэсэн энэ хооронд би нэгийнх нь багийг авах гэтэл шууд намайг гурвуулаа зодоод эхэлсэн. Тэгээд миний гар хөлийг орны даавуугаар хүлээд хөдлөх юм бол ална шүү гээд шалан дээр хэвтүүлж байгаад дэвссэн. Тэгээд миний аманд даавуу чихсэн байснаа аваад мөнгө чинь хаана байна гээд асуугаад байсан. …170.000 орчим төгрөг, Huawei маркийн гар утас 2 ширхэг, Түвшингийн халаасанд байсан 15,000 төгрөг, IРhonе гар утас, түлхүүрүүд, надад хэлснээр 40 кг-н 14 шуудай самрын чөмөг, манай ажилчин Чинзоригын цагаан өнгийн машин зэрэг зүйлсийг аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-72 х/

 

- Гэрч Ж.Ариунжаргалын : “... Олонбаярыг л танина, бусдыг нь танихгүй, Олонбаяртай хамаатан садны холбоо байхгүй. ... 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр надруу залгасан гэхдээ ямар дугаараас залгасан гэдгийг мэдэхгүй байна сүүлд санаад байхад 88-тай дугаараас залгаж байсан шиг байна. Үйлдвэрт хэн хэн байгаа вэ, хэзээ амрах юм бэ, үйлдвэр зогсох юм уу, монгол хүмүүс байгаа юу гэх зэрэг зүйл асууж байсан. ... Маргааш нь үйлдвэр дээрэмдсэн хүн Олонбаяр гэж байна гээд манай үйлдвэрийнхэн ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 188 х/

 

- Шинжээчийн ¹2221 тоот дүгнэлт

1.Wang Bateer-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хавантай, зүүн шанаа хамарт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг /1хх-ийн 113 х/

 

- Шинжээчийн ¹2217 тоот дүгнэлт

1.Ө.Мөнгөнцогтын биед зүүн тохойн гадна доод талд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.ШЭГЗТ-н 2 4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

5.Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд уяж хүлсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжээч эмч С.Одончимэг /1хх-ийн 172 х/

 

- Шинжээчийн ¹1297 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн “1, 2” гэсэн дугаартай гутлын тал мөрүүд Ц.Өлзийбаярын гэх хар өнгийн зүүн гутлын өлмий хэсгээр дарагдаж гарсан, мөн “3” дугаартай гутлын мөр нь Ч.Олонбаярын гэх “SALOMON” гэсэн бичигтэй, хар, бор алаг өнгийн баруун гутлын өсгийн хэсгээр дарагдаж гарсан байна. Харин “4” дугаартай гутлын тал мөр нь Ч.Олонбаяр, Б.Сосорбарам, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр нарын гэх 4 хос гутлын улаар дарагдаж гараагүй байна.

2.Хээний ерөнхий болон элэгдэлтийн хувийн онцлог шинж тэмдэг, хээ хоорондын зай зэрэг шинж тэмдгээр тохирч байна. Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганцэцэг /1хх-ийн 145-146 х/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-22 х/

- Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23-29 х/

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 37 х/

- Хэргийн газраас түр хураан авсан болон хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 50 х/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 54-55 х/

- Иргэний нэхэмжлэгч Э.Соджамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай үеэл Олонбаяр надаас миний Соната 5 маркийн 10-39 ДАР улсын дугаартай машиныг гуйгаад Төв аймаг орчихоод ирье гэсэн. Тэгээд би машинаа өгөөд явуулсан. Тэгээд нөгөөдөр өглөө нь миний машиныг авчирч өгсөн. Тэгсэн маргааш нь манай хамаатны ах над руу залгаад Олонбаяр хэрэгт холбогдсон байна, чамд мэдэж байгаа зүйл байна уу гэж асуусан. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80 х/

 

- Иргэний нэхэмжлэгч Д.Сугарцэрэнгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “…2017 оны 01-р сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутад манай ломбарданд 20-25 орчим насны 2 залуу орж ирээд нэг нь Бат-Эрдэнэ овогтой Бат-Очир гэсэн цахим үнэмлэхээр Huawei гар утас барьцаанд тавьж 150,000 төгрөг авсан.  …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч нараас мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа заримыг нь өмгөөлөгчгүйгээр байцаалт явуулсан байх боловч шүүгдэгч нарын хувьд бүрэн дундаас дээш боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг, өгсөн мэдүүлэгт нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхол, ямар нэгэн зөрүүтэй гэхээр зүйл байхгүй, шүүгдэгч нарын хэргийн талаар өгсөн мэдүүлэг хохирогч нарын болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нологдож байгаа тул тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт ач холбогдол бүхий яллах талын нотлох баримт гэж шүүх үзсэн.

 

            Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох гэм буруугийн шууд санаатай, шунахай зорилготой, обьектив талын шинж болох бусдын амь насанд аюултайгаар хүч хэрэглэн довтолсон байх шинжүүдийг бүрэн хангаж байгаа болох нь хохирогч нарын гар утас, автомашин, самар зэрэг эд зүйлийг авч явсан, үг хэлээр айлгах зэвсэг, зэвсгийн чанартай зүйлээрээ цохих, зодох зэргээр амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн заримынх нь бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, мөн газар унагаан хүлэх, ам руу нь алчуур чихэх зэрэг үйлдлүүдээр бүрэн тогтоогдож байгаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Ч.Олонбаяр, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар буюу бусдыг эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, зэвсэг /сүх/, зэвсгийн чанартай зүйл /хүрзний модон иш/ хэрэглэн үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Хохирлын талаар :

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох Х.Чинзоригийн эзэмшлийн 22-53 УБВ улсын дугаартай “Тоёота Гаяа” маркийн автомашиныг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/, бэлэн 185,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 50 х/, хохирогч БНХАУ-ын иргэн Wang Bateer, Gao Tubuxin нарт “Конка” маркийн гар утас 1 ширхэг, “Huawei” маркийн гар утас 2 ширхэг, “Vivo” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 49 х/, иргэний нэхэмжлэгч Д.Сугарцэрэнд 160,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 52 х/, хураан авсан самрыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 64 х/, дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй тухай /2 хх-ийн 120-121, 123-124 х/ баримтуудаар бусдаас дээрэмдсэн эд зүйл, бэлэн мөнгө, автомашин зэргээ бүрэн бүтэн буцаан өгсөн, хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй болох нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Ч.Олонбаяр, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёрдугаар хавтаст хэргийн 22-25 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын ял шалгах хуудсаар эдгээр хүмүүс өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой.

 

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа болон насны байдал, тэдгээрийн хувийн бусад байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах, мөн ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Э.Соджамцын эзэмшлийн автомашиныг ашигласан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон.

  Иргэн Э.Соджамц уг автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг мэдээгүй бөгөөд уг автомашин түүний эзэмшлийнх болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд Иргэний нэхэмжлэгчээр өгсөн тайлбараар: “…2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай үеэл Олонбаяр надаас миний Соната 5 маркийн 10-39 ДАР улсын дугаартай машиныг гуйгаад Төв аймаг орчихоод ирье гэсэн. Тэгээд би машинаа өгөөд явуулсан. Тэгээд нөгөөдөр өглөө нь миний машиныг авчирч өгсөн. Тэгсэн маргааш нь манай хамаатны ах над руу залгаад Олонбаяр хэрэгт холбогдсон байна, чамд мэдэж байгаа зүйл байна уу гэж асуусан. Би өөрийн эзэмшлийн машинаа битүүмжлүүлчихсэн байгаа …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80 х/-р нотлогдож байгаа тул уг автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож жинхэнэ эзэмшигчид нь буцаан олгох, харин шүүгдэгч нар дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ уг автомашиныг ашигласан болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа, автомашиныг мөрдөн байцаалтын шатанд 2,000,000 төгрөг /Автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-ийн 58 х/-өөр үнэлүүлсэн үнээр тооцож уг автомашины үнийг хувь тэнцүү байдлаар шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан шаардлагад нийцэж байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 36 см урттай, шаргал өнгийн модон иштэй, төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар тус бүрдээ 87 хоног цагдан хоригдсныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Их Монгол овогт Чулуунбаатарын Олонбаяр, Боржгон овогт Цогтсайханы Өлзийбаяр, Заанууд овогт Бат-Эрдэнэ-н Бат-Очир, Өндөр буянт овогт Батсүхийн Сосорбарам нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ч.Олонбаяр, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Олонбаяр, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам нарт тус бүрт  нь оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Олонбаяр, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам  нарын тус бүр 87 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Ч.Олонбаяр, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Э.Соджамцын эзэмшлийн Hyundai Sonata-5 маркийн 10-39 ДАР улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигч Э.Соджамц-д буцаан олгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Олонбаяраас 500,000 /таван зуун мянган/ төгрөг, Б.Бат-Очироос 500,000 /таван зуун мянган/ төгрөг, Ц.Өлзийбаяраас 500,000 /таван зуун мянган/ төгрөг, Б.Сосорбарамаас 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 36 см урттай, шаргал өнгийн модон иштэй, төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Олонбаяр, Б.Бат-Очир, Ц.Өлзийбаяр, Б.Сосорбарам нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ

 

 

 

                                        ШҮҮГЧИД                             Б.БАТАА

 

 

 

                                                                                       Г.ГАНБААТАР