Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/138

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам

Улсын яллагч: Ж.Энхбат,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* Регистрийн дугаар: *******.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор 3 дугаар баг ******* тоотод байрлах гэрт байсан *******гийн Redmi note 11 pro маркийн гар утсыг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2024 оны 03 сарын өдөр гэртээ байж байсан чинь найз *******,******* хоёр мартын 8-нд гарч чадаагүй, хамт гадуур тэмдэглэх үү, чамд мөнгө байна уу, хүрээд ирээч гэхээр нь *******ын гэрт очоод*******, ******* бид 3 хамт гараад Хишиг Монгол караокед ороод 2.4 литрийн пиво аваад уучхаад тэндээс гараад Цацрах гэгээ караокед ороод  Сэрүүн гэдэг нэртэй 2 ширхэг том пиво, Агар гэдэг нэртэй 0.75 граммын архи 2 шилийг авч ууж байсан чинь *******ын найз гээд 2 залуу ирсэн. Тэр хоёр залуугийн хамт архи пиво уучхаад гараад бид гурав мөнгөгүй болчихсон чинь *******,******* хоёр Хишиг Монгол караокед намайг гар утсаа барьцаанд тавьчих гэхээр нь би гар утсаа 140.000 төгрөгийн архи, пивоны барьцаанд тавиад бид тавуулаа болоод гийн гэрт очоод авсан архи пиво уугаад бараг үүр цайж байхад дууссан. Тэгтэл*******гийн гар утас алга болчихлоо гээд цагдаад дуудлага өгөөд бид нар цагдаа дээр ирсэн. Тэгээд бид нар согтуу байсан болохоор мэдүүлэг аваагүй, маргааш ир гээд явуулсан. Бид нар тавуулаа цагдаагаас гарч яваад *******ын гэрт очоод нэг пиво байсан тэрийгээ хувааж уучхаад гэр лүүгээ явахдаа жорлон орох гэсэн чинь жорлонгийн хажуу талын овгор шороон дээр *******гийн гар утас байхаар нь би гэр лүүгээ аваад явчихсан. Би гэртээ харьчхаад замаараа эгчийн гэрт очоод , эгч хоёрын хамт Баруун бүс худалдааны төв дээр очоод 2 давхарт нь нэг эрэгтэй хүнд*******гийн гар утсыг 200.000 төгрөгөөр зарчихсан. Би тухайн гар утсыг би өөрөө зарсан, хэн нэгэн намайг зар гэж ятгасан зүйл байхгүй. Би *******гийн гар утсыг зарсан мөнгөө хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн гар утсаа аваагүй. Урд орой нь бид нар миний гар утсыг барьцаанд тавьсан байсан, би гар утсаа авхуулаад дараа нь*******гийн гар утсыг өгнө гэж бодоод аваад явчихсан. *******д хэлээгүй, шууд гар утсыг нь гэр лүүгээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

  Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед , нарын хамт Баянхонгор аймгийн төвд Цацрах гэгээ караоке руу ороод пиво уугаад 00 цаг өнгөрөөгөөд тэндээсээ гараадгийн гэр лүү ,, нарын хамт очсон. Бигийн гэрт очоод тасарсан. Миний утас руу залгаад авч яриад гэрийн хаягийг нь заалгаад ирсэн гэсэн. Тэгээд би тасарсан байж байгаад ухаан ороод гар утсаа асуутал утсаар ярьж дуусаад орон дээр чиний хажууд тавьсан гээд хайгаад олоогүй, утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний гар утасны цэнэг 8 хувьтай байсан. Redmi note 11 pro маркийн хар өнгөтэй шилэн наалтгүй, ногоон өнгийн кейстэй...******* бид 3 хамт явсан. Мөн маргааш өглөө нь бид гурав *******ын гэрт, хашаан дотор эрж хайгаад олоогүй түүнээс хойш дахин *******гээс гар утсаа асуугаад чамаас өөр авсан хүн байхгүй, барьцаанд тавьсан бол очоод авчихъя гэж хэлэхэд хүртэл аваагүй гэж гүрийгээд байсан. Миний гар утсыг хамгийн сүүлд ******* яриад гэрийнхээ баруун талын орон дээр буюу миний унтаж байсан орон дээр хажууд тавьсан байсан. Би унтаад удалгүй сэрээд гар утсаа авах гэтэл олдоогүй. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 цагаас хойш гар утсаа хайж эхэлсэн. Тухайн гэрт байсан бүх хүмүүсийг цагдаагийн байгуулга дээр авчирсан боловч тухайн үед бүгд аваагүй гэж байсан. Би гар утсаа хүлээн авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/,

Иргэний нэхэмжлэгч *********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Redmi note 11 pro маркийн гар утсыг гэх хүнд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 400.000 төгрөгөөр худалдсан санагдаж байна. Тухайн гар утсыг би 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баруун бүс худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуу дээрээ байж байтал хоёр эрэгтэй, нэг эмэгтэй ирээд гэх эмэгтэй нь миний утас манай нөхөр барьж байгаад кодыг нь сольчихсон байна бид хоёр салчихсан энэ утсыг зарах гээд 200.000 төгрөгөнд зарсан. Мөнгөө бэлнээр авсан. Би гэх эмэгтэйгээс утас авсан 200.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /,

Гэрч П.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... орой 22 цагийн үед*******, хоёртой Цацрах гэгээ караоке руу ороод тэндээсээ гараад Хишиг Монгол ороод шөнийн 01 цагийн үед гараад гэх залуутай танилцаад манайх руу явцгаасан. Манай гэрт очоод удаагүй байж байтал*******гийн утас руу залгаад байхаар нь би утсыг нь авч яриад гэрийн хаягаа зааж өгсөн. Тэгээд******* орон дээр унтаж байхаар нь хажууд нь утсыг нь тавиад гэрт байсан хүмүүстэй юм яриад сууж байсан. Тэгээд******* сэрээд гар утсаа хайж эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн гар утасны марк нь Redmi note 11 pro маркийн гар утас байсан. Би баруун бүс худалдааны төвөөс буюу ас 400.000 төгрөгөөр авсан. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цагдаагаас над руу яриад “хулгайд алдагдсан гар утас байна гэж ярихаар нь би д тухайн гар утсыг буцааж өгөөд мөнгө авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаартай “...Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2024 оны 03 сарын 10-ны байдлаар 820.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  01/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/,иргэний оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 56/, депозит дансны хуулганууд /хх-ийн 53-61/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор 3 дугаар баг ******* тоотод байрлах гэрт байсан *******гийн Redmi note 11 pro маркийн гар утсыг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******...гэр лүүгээ явахдаа жорлон орох гэсэн чинь жорлонгийн хажуу талын овгор шороон дээр*******гийн гар утас байхаар нь би гэр лүүгээ аваад явчихсан...Болортуяагийн гар утсыг 200.000 төгрөгөөр зарчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

  Хохирогч *******гийн...   би тасарсан байж байгаад ухаан ороод гар утсаа асуутал “утсаар ярьж дуусаад орон дээр чиний хажууд тавьсан гээд хайгаад олоогүй, утас руу залгахад холбогдох боломжгүй байсан,...*******ын гэрт, хашаан дотор эрж хайгаад олоогүй, гар утсаа буцааж авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/

Иргэний нэхэмжлэгч ************ ...Redmi note 11 pro маркийн гар утсыг гэх хүнд  400.000 төгрөгөөр худалдсан,... гэх эмэгтэй нь миний утас, манай нөхөр барьж байгаад кодыг нь сольчихсон бид хоёр салчихсан гээд 200.000 төгрөгөнд зарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /,

Гэрч П.*******ын ...******** орон дээр унтаж байхаар нь хажууд нь утсыг нь тавьсан,...Б.******* сэрээд гар утсаа хайж эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч ийн.. гар утсыг Шийрэвдамбаас 400.000 төгрөгөөр авсан,...би д тухайн гар утсыг буцааж өгөөд мөнгө авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаартай “...Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2024 оны 03 сарын 10-ны байдлаар 820.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 10-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор 3 дугаар баг ******* тоотод байрлах гэрт байсан *******гийн Redmi note 11 pro маркийн гар утсыг хулгайлан авч, 820.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан,  бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч *******гийн гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утсыг хохирогч *******д биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-ийн 19/ байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******гийн  Redmi note 11 pro маркийн гар утсыг буцааж өгсөн,  200,000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч  *******гээс 200000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгож шийдвэрлэх зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г. нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 Шүүгдэгч *******г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...8 сарын  хугацаагаар хорих ял” оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.гээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .../240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү... саналыг тус тус гаргажээ.             

Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-т заасан …Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй...гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал / бага насны 8 сартай хүүхэдтэй,  Баянхонгор сумын 2 дугаар багийн 10 дугаар гудамжны 15 тоотод оршин суух хаягтай бөгөөд амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа буюу Өлзийт суманд байдаг тоосгоны үйлдвэрт цагаар ажилладаг, өдрийн 50000 төгрөгийн цалинтай/, иргэний нэхэмжлэгч д 200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******г хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн  цагдан хоригдсон 1 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 1 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хассугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч *******гээс 200,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч д  олгосугай

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА