| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Улсын яллагч: Н.Цогням,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000110 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******- ******* регистрийн дугаартай,
2.Монгол Улсын иргэн ******* овогт *******ын******* регистрийн дугаартай,
3.Монгол Улсын иргэн, овогт ы , ********** регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******, *******, *******, нар нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ бүлэглэж, 2023 оны 03 дугаар сарын 27- ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газарт бэлчиж байсан иргэн эзэмшлийн Хонгор азаргатай адуунаас улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикл, талын монгол загварын мотоцикл зэрэг нийт 2 тооны машин механизм ашиглан, цавьдар зүсмийн 1 гүү, шарга, зээрд, хээр зүсмийн 3 даага зэрэг нийт 4 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, д 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, , *******, ******* нар нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан, иргэн гийн эзэмшлийн адуунаас 2 тооны мотоцикл буюу машин механизм ашиглан, буурал халзан шүдлэн үрээ, хойд хоёр хөл шийр цагаан, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, хүрэн үрээ, хул зүсмийн 3 тооны даага, хонгор алаг даага, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай зэрэг нийт 11 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, д 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн учраас тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 121-122 /,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн учраас тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Надад нэмж ярих зүйл болон цаашид гаргах санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-125 /,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн учраас тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 127-128 /,
Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай байгаа газраас 8 орчим км зайд “Агьт” гэдэг газар миний эзэмшлийн 63 орчим тооны 2 азаргатай адуунаас 2023 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 11 тооны адуу хулгайд алдагдсан. Миний хулгайд алдагдсан 11 тооны адуу бүгд жижиг адуунууд тул ийш тийшээ өөрсдөө тасарч явах үндэсгүй. Тэр өдрөөс хойш Галуут сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг, Баян-Овоо сумын нутгаар хайгаад одоог болтол олохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Буурал халзан шүдлэн үрээ, хойд хоёр хөл шийр цагаан, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, хүрэн үрээ, хул зүсмийн 3 тооны даага, хонгор алаг даага, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай нийт 11 тооны адуу байсан... Хулгайд алдагдсан адуугаа олж хохиролгүй болмоор байна. Мөн алдагдсан малын эрэлд явсан бензин шатахууны үнийг гэм буруутай хүн гарч ирвэл төлүүлэх саналтай байна... хулгайд алдсан 11 тооны адуунаасаа 9 тооны адууг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 179 тоот хашаанд байхад нь бүрэн бүтэн хүлээн авлаа. Миний адууг Өлзийт сумын иргэн гэдэг хүн маллаж байхад нь надад цагдаагийн байгууллага хүлээлгэн өглөө. Одоо хулгайд алдагдсан адуунаас Буурал шүдлэн үрээ, хонгор алаг даага олдоогүй байна... Олдоогүй үлдсэн 2 адууны нэг болох буурал халзан үрээ өөр айлын адуунд нийлсэн байхад 2 хоногийн өмнө олоод таньдаг хүний адуунд нийлүүлсэн... хөх бор морь чинь Өлзийт сумын нутагт зарагдсан байна... Би 9 тооны адуугаа хүлээж аваад аймгийн төвөөс Галуут сумын 1 дүгээр баг руу ачааны машинаар ачиж хүргэсэн тул шатахууны үнэ, шинжээчийн дүгнэлтийн үнийг төлүүлэх саналтай байна...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 213-214, 217-218/,
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт очиж адуугаа харсан чинь манай адуунууд бүгд байсан. Би адуугаа тэнд нь бэлчээр дээр нь үлдээчхээд гэрт ирээд нэг хоног өнжөөд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өглөө манай урд айлын надад Оргихын эхээр 2 адуу гарч ирээд хойшоо гүйж байна гэхээр нь би очоод үзье гээд очоод үзсэн чинь манай халиун, халзан 2 гүү байсан. Би хонгор азаргатай адуун дээрээ очсон чинь хоёр хоногийн өмнө очиж үзсэн газраа манай хонгор азаргатай адуу байсан. Тэгээд адуугаа бүртгэсэн чинь 6 тооны адуу дутаад 2 гүү нь буцаж гүйж ирсэн. Одоо 4 тооны адуугаа хайгаад олохгүй байна. Цагаан амтай цавьдар гүү зүүн талынхаа хаан дээр онги тамгатай. Боовон чихтэй шарга даага охин духан дээрээ цагаар сартай им тамгагүй. Улаан хээр охин даага им тамгагүй. Сартай цавьдар даага им тамга байхгүй... 6 тооны адуу дутсан. Тэгсэн 2 гүү нь гүйгээд ирсэн. Ойр орчимоор нь ул мөр хайсан боловч мал бэлчээд мөн шороон шуургатай байсан болохоор ямар нэгэн ул мөр мэдэгдээгүй... Адуугаа хайсан болон адуугаа ирж авсан шатахууны зардал, малаа хүнд хариулуулсны цалин хөлс гээд зүйлийн нэхэмжилмээр байна. Дараа нь би гаргаж өгнө. Малчны хөлс гээд 1 сарын 700,000 төгрөг, шатахууны зардал 2000000 төгрөг болсон.... гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47, 49-50/,
Иргэний нэхэмжлэгч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тэр өдрөөс 10 орчим хоногийн дараа надтай гар утсаар холбогдоод хэдэн даага аваад аймгийн Түйн голын захад ирчихлээ хүрээд ир гэхээр нь би ганцаараа сартай хүрэн морио очсон. ах бид хоёрын авах адуунаас 4-5 адуу илүү тууж ирсэн байсан. бид хоёр өөрсдийнхөө адууг авна гэтэл үлдэгдэл адуугаа зарчихмаар байна гэхээр нь надад мөнгө байхгүй авч чадахгүй ахтай ярь гэж хэлээд нийт 9 тооны адуу хүлээж аваад гэртээ харьсан. ах надтай орой холбогдоод наад үлдэгдэл адууг нь авчихлаа гэж хэлсэн. Би 9 адуугаа өөрийнхөө адуунд нийлүүлээд маллаж байсан. Хойд хоёр хөл шийр цагаан хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, зээрд шүдлэн байдас, хул зүсмийн 3 тооны даага, хойд хоёр хөл шийр цагаан сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай байсан. Түйн голын зах дээр тууж ирсэн 9 адууны 2 адууг нь минийх энэ хоёрын нэгийг чи аваарай гээд хул, хээр 2 даагыг заагаад байсан. Үлдэгдэл долоог нь минийх гээд байсан.... цагдаа нар адуугаа хулгайд алдсан гэх нэг хүнтэй ирээд адууг нь таниулан тэр хүнд ах бид хоёрын , нараас худалдан авсан 9 тооны адууг хүлээлгэн өгч, хамт ирсэн ах адуугаа туугаад явсан... Би сая эзэнд нь хүлээлгэн өгсөн 9 адууны 4 адууг оос 1 даага 250,000 төгрөгөөр, оос 2 даага нийт 450,000 төгрөгөөр,нээд урьд нь өгсөн 300,000 төгрөгөндөө шүдлэн байдас авсан байсан тул миний хохирлыг барагдуулж өгнө үү... Би 2023 оны 03 дугаар сарын сүүлээр үдээс хойш моринд дусал хийгээд байж байхад манай ах машинтайгаа араас нь мотоциклтой 2 залуу зээрд даага, шарга даага тууж ирсэн. Тэгсэн ах нөгөө 2 даага аваад ирлээ чи хэд хоног ус өвч өгөөд байж байгаарай гээд манай хашаанд оруулаад үлдээгээд явсан..гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-71, 225-227/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* надтай холбогдоод та энэ хэдэн даагыг хямдхан ав нийтэд 5 даага 650,000 төгрөгөөр ав гэхээр нь авахаар болоод эхнэрийн дансаар *******ийн хэлсэн данс руу 650,000 төгрөгийг шилжүүлсэн... Э. бид хоёр тэр 9 адууг хувааж авсан... Э. надтай гар утсаар холбогдоод надаас цагдаа нар мэдүүлэг аваад бид хоёрын *******, ******* нараас худалдан авсан 9 адууг хулгайд алдагдсан адуунууд байна энэ хүн эзэн нь байгаа юм гээд нэг ахад хүлээлгэж өгөөд нөгөө ах туугаад явсан гэж ярьсан. Одоо хаана байгааг нь би мэдэхгүй. Би тэгээд тэр орой *******ийн дугаарын утсаар холбогдоод чи надад хулгайны адуу авчирч өгсөн байна гэж хэлтэл за ахаа ёстой муухай юм боллоо. Намайг уучлаарай гээд би хаана очиж уулзах уу гэхээр нь аймагт хүрээд ир гэтэл за гээд утсаа салгасан... Би өөс адуу худалдаж авсан мөнгө болох 650,000 төгрөгөө олж авч, хохиролгүй болмоор байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 231-233/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..., нар мотоцикл уначихсан нэг морь хөтөлчихсөн хамт ирсэн. ******* чамаас зээлж авсан 1,000,000 төгрөгийнхөө өгөлд энэ адууг өгч байгаа гээд хөтөлж ирсэн адуугаа өгсөн. Тэгээд тэр адууг би өрөндөө авсан... Хөх бор зүсмийн зөв талын гуяндаа бүдэг тамгатай нас гүйцсэн морь байсан... аймгаас цагдаа нар ирээд тэр авч явах үед ******* надад хандан өөрт чинь өгсөн хөх бор морь хулгайн адуу байгаа юм. Би 1,000,000 төгрөгөө ааваас авч өгнө гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 240-241/,
Гэрч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. той таараад энд 2 адуу Оргихын эхээр өглөө давж орж ирээд байгаад байна гэж хэлсэн. хоёулаа очоод үзээдэхье гээд бид хоёр очиж үзээд ахын адуу байсан. Бид хоёр адууг нь тууж ирээд 2 гүүг нь адуунд нь нийлүүлсэн. Тэгсэн ах адуугаа бүртгэснээ 1 гүү, 3 даага алга байна... 2 гүү гүйж ирсэн... ул мөр хайгаад явсан боловч ямар нэгэн ул мөр гэх зүйл мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-60/,
.Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“..ийн дугаар луу залгаад яасан шөнө залгасан байна гэж асуухад нөгөө 1000000 төгрөгийн адуугаа аваадах би танай урдхан талд байна та хоёр хүрээд ир би аймагт байна гэж хэлээд утсаа таслаад хөдөө гэртээ иртэл араас , хоёр ирж би тэр хоёртой тууж ирсэн адуун дээр очсон чинь 6 тооны Халиун гүү, шарга даага, хүрэн халзан гүү, зээрд даага, цавьдар гүү, хээр даага зэрэг адуунууд байсан. Тэгсэн надад нөгөө найзаас чинь авсан 1000000 төгрөгийн оронд энэ цавьдар гүү, хээр даага 2-ыг ав гээд өөрөө тууж ирсэн 6 адуунаас салгаж өгсөн. намайг халиун гүүг аваад үлдчих чи адуундаа байлгаж бай би хоёр хоногийн дараа ирж авъя гэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь өөрөө аймаг оруулаад аргалъя гэж хэлээд 4 тооны адуугаа тэр хоёр туугаад явсан. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өглөө , нарын тууж явсан халиун гүү, хүрэн халзан гүү 2 манай гэрийн хажуу талаар гараад хоолтын гарам гараад явсан. , нар манайд 6 адуу тууж ирэхдээ шарга даага, сартай зээрд даага хоёрыг Баянхонгор аймагт Азаа цагдаад өгнө гэж ярьж байсан. Тэр хоёр нэг мотоциклтой 6 адуу туучихсан ирсэн. Өөр хүн ирээгүй. Намайг таньдаг хүмүүс бүгд Дэржка гэж дууддаг гэдэг нэрээр намайг бараг хүмүүс танихгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-76/
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаартай... цавидар гүү нас гүйцсэн 1,100,000, 2 настай даага 1 тооны үнэ 600,000 төгрөг, 3 тооны даага 1,800,000 төгрөг нийт 2,900,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 98/,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай “...шүдлэн үрээ 1 тооны 600,000 төгрөг, 3 тооны үрээ 1,800,000, даага 8 тооны 3,200,000 төгрөг, хулгайд алдсан гэх малын нийт үнэ цэнэ 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 5,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /2 хх-ийн 13 /,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 175 дугаартай.. мустанг маркийн мотоциклийн үнэ 200,000 төгрөг, Талын монгол мотоциклийн үнэ 300,000 төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /1 хх-ийн 106/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 35, 208/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 07-11, 16-19, 22-26, 28-32, 181-185, 188-192, 194-199, 201-205/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 36-41/, шүүгдэгч нарын оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 129-131/, шүүгдэгч нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / 1 хх-ийн 134, 138, 142/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн135, 140, 143/, шүүгдэгч нарын депозит дансны хуулганууд / 1 хх-ийн 147-149/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 150-153/, Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол / 1 хх-ийн 172-173/, / болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ
Шүүгдэгч *******, *******, *******, нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 27- ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газарт бэлчиж байсан хохирогч эзэмшлийн Хонгор азаргатай адуунаас улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикл, талын монгол загварын мотоцикл зэрэг нийт 2 тооны машин механизм ашиглан, цавьдар зүсмийн 1 гүү, шарга, зээрд, хээр зүсмийн 3 даага зэрэг нийт 4 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч д 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, , *******, ******* нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан, хохирогч гийн эзэмшлийн адуунаас 2 тооны мотоцикл буюу машин механизм ашиглан, буурал халзан шүдлэн үрээ, хойд хоёр хөл шийр цагаан, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, хүрэн үрээ, хул зүсмийн 3 тооны даага, хонгор алаг даага, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай зэрэг нийт 11 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч д 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ийн...ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн учраас тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна..гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-122 /,
Шүүгдэгч *******ын...ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн учраас тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Надад нэмж ярих зүйл болон цаашид гаргах санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-125 /,
Шүүгдэгч *******ын ... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн учраас тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 127-128 /,
Хохирогч гийн... “Агьт” гэдэг газар миний эзэмшлийн 63 орчим тооны 2 азаргатай адуунаас 2023 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 11 тооны адуу хулгайд алдагдсан...хулгайд алдсан 11 тооны адуунаасаа 9 тооны адууг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 179 тоот хашаанд байхад нь бүрэн бүтэн хүлээн авсан...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 213-214, 217-218/,
Хохирогч ...д адуугаа бүртгэсэн чинь 6 тооны адуу дутаад 2 гүү нь буцаж гүйж ирсэн. Одоо 4 тооны адуугаа хайгаад олохгүй байна. Цагаан амтай цавьдар гүү зүүн талынхаа хаан дээр онги тамгатай. Боовон чихтэй шарга даага охин духан дээрээ цагаар сартай им тамгагүй. Улаан хээр охин даага им тамгагүй. Сартай цавьдар даага им тамга байхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47, 49-50/,
Иргэний нэхэмжлэгч Э.ийн .... цагдаа нар адуугаа хулгайд алдсан гэх нэг хүнтэй ирээд адууг нь таниулан тэр хүнд ах бид хоёрын , нараас худалдан авсан 9 тооны адууг хүлээлгэн өгч, хамт ирсэн ах адуугаа туугаад явсан... Би сая эзэнд нь хүлээлгэн өгсөн 9 адууны 4 адууг оос 1 даага 250,000 төгрөгөөр, оос 2 даага нийт 450,000 төгрөгөөр,нээд урьд нь өгсөн 300,000 төгрөгөндөө шүдлэн байдас авсан байсан тул миний хохирлыг барагдуулж өгнө үү..гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-71, 225-227/,
Иргэний нэхэмжлэгч ын..******* надтай холбогдоод та энэ хэдэн даагыг хямдхан ав гэхээр нь нийтэд нь 5 даага 650,000 төгрөгөөр авахаар болоод эхнэрийн дансаар *******ийн хэлсэн данс руу 650,000 төгрөгийг шилжүүлсэн... Э. бид хоёр тэр 9 адууг хувааж авсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 231-233/
Гэрч ..., нар мотоцикль уначихсан. Нэг морь хөтөлчихсөн хамт ирсэн,...******* чамаас зээлж авсан 1,000,000 төгрөгийнхөө өгөлд энэ адууг өгч байгаа гээд хөтөлж ирсэн адуугаа өгсөн,...аймгаас цагдаа нар ирээд тэр авч явах үед ******* надад хандан өөрт чинь өгсөн хөх бор морь хулгайн адуу байгаа юм... гэх мэдүүлэг /1 хх-ийн 240-241/
Гэрч Н.ийн... той таараад энд 2 адуу Оргихын эхээр өглөө давж орж ирээд байгаад байна очоод үзээдэхье гээд бид хоёр очиж үзээд ахын адуу байсан. Бид хоёр адууг нь тууж ирээд 2 гүүг нь адуунд нь нийлүүлсэн. Тэгсэн ах адуугаа бүртгэснээ 1 гүү, 3 даага алга байна... 2 гүү гүйж ирсэн... ул мөр хайгаад явсан боловч ямар нэгэн ул мөр гэх зүйл мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-60/,
Гэрчын... , хоёр ирж би тэр хоёртой тууж ирсэн адуун дээр очсон чинь 6 тооны Халиун гүү, шарга даага, хүрэн халзан гүү, зээрд даага, цавьдар гүү, хээр даага зэрэг адуунууд байсан,... найзаас чинь авсан 1000000 төгрөгийн оронд энэ цавьдар гүү, хээр даага 2-ыг ав гээд өөрөө тууж ирсэн 6 адуунаас салгаж өгсөн,... өөрөө аймаг оруулаад аргалъя гэж хэлээд 4 тооны адуугаа тэр хоёр туугаад явсан....гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-76/
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаартай...цавидар гүү нас гүйцсэн 1,100,000, 2 настай даага 1 тооны үнэ 600,000 төгрөг, 3 тооны даага 1,800,000 төгрөг нийт 2,900,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 98/,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай “...шүдлэн үрээ 1 тооны 600,000 төгрөг, 3 тооны үрээ 1,800,000, даага 8 тооны 3,200,000 төгрөг, хулгайд алдсан гэх малын нийт үнэ цэнэ 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 5,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /2 хх-ийн 13 /,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 175 дугаартай.. мустанг маркийн мотоциклийн үнэ 200,000 төгрөг, Талын монгол мотоциклийн үнэ 300,000 төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /1 хх-ийн 106/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.
Мал хулгайлах гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бэлчээрт байгаа адууг туух зорилгоор мотоцикл ашигласан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн машин механизм ашиглан үйлдэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б *******, *******, ******* нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж иргэн 4 тооны адуу, иргэн гийн 11 адууг хулгайлан авсан үлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар нь нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, машин механизм ашиглан эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн,
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.... эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Тус прокурорын 2023 оны 10 дугаар сарын 03 -ны өдрийн № 7 дугаар.. зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох .... тогтоол хэрэгт авагдсан ба яллагдагч д яллах дүгнэлт гардуулаагүй байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, улмаар нас барсан болох нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн маягтаар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар яллагдагч нас барсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
.Шүүгдэгч *******, *******, ******* нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч 2,900,000 төгрөг, хохирогч гийн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан,
түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгч *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч , Э. нарт хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч *******, ******* бусдад төлбөргүй,
Харин шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******өөс нийт 750,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.т 250,000 төгрөг, т 500,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад малаа, эрж, хайсны зардал болох 2,700,000 төгрөгийн, хохирогч гийн Галуут сумын 1 дүгээр баг руу ачааны машинаар адуугаа ачиж хүргэсэн шатахууны үнэ нэхэмжилсэн боловч үнийн дүн тодорхойгүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хохирогч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч , нар нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгож ,
шүүгдэгч ******* нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талын монгол улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 200000 төгрөгийг Баянхонгор аймгийн ШШГГазрын 230000037952 тоот дансанд тушаасан баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хариуцлага *******, *******, ******* нар нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах... дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, Г.Дуламсүрэн, Д.Уранчимэг нараас...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доош хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.12.2,2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,
- 1.3 дах заалтад...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно...гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч ******* нь бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох иргэний нэхэмжлэгч Э.т 250,000 төгрөг, т 500,000 төгрөг нийт 750000 төгрөгийг төлж барагдуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүхээс хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Холбогдогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг... гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч *******ын оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт авагдсан боловч хүүхдийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдаагүй, түүний асрамжид охин Б.Ууганцэцэг нь байдаг талаар албан ёсны шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д”...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “...Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч , шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна
Шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн , ******* овогт *******ын , овогт ы нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* 1 жил 10 сарын хорих ялаар, шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 200,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч *******өөс нийт 750,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.т 250,000 төгрөг, т 500,000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Хохирогч 2,700,000 төгрөг, хохирогч гийн шатахууны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч , нар нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болох мотоциклийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******т нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА