| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Н.Цогням
Шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д,
Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000112 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.******* Улсын иргэн, ******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаартай,
2.******* Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөрт шилжих шөнийн 2 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн нутагт барилгын ажил явагдаж байгаа 2 давхар барилгын 2 давхарт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа айж, ичихгүй талаар илэрхийлэхэд хоорондоо маргалдаж, улмаар нүүр хэсэгт 1 удаа цохисны дараа түүний нүүр хэсэгт гараараа халдаж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөрт шилжих шөнийн 2 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн нутагт барилгын ажил явагдаж байгаа 2 давхар барилгын 2 давхарт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан *******, нар нь хоорондоо маргалдан барьцалдахад салгах зорилгоор ийг барин авч, хавсарч унагаан түүний эрүүл мэндэд баруун шилбэ яс доод 3/1 хэсгээр ташуу, бага эрэг хөндлөн зөрүүтэй, тахилзуур яс дээд 3/1 хэсгээр сэлтэрхийтэй, бага зэрэг уртын зөрүүтэй, ташуу хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тухайн үед хоорондоо маргалдсан. Би хөлөө моторт цохисон зүйл байхгүй.******* 1,500,000 төгрөг төлсөн. Би нийт 7000000-8000000 төгрөг авахаар тохиролцсон байгаа гэв.
Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажлаа тараад хамт байрладаг хүмүүстэйгээ архи уугаад *******тай муудалцаж зодолдсон. ******* гэх найз нь намайг араас боогоод хавсарч унагасан. Тэгсэн чинь ******* миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохичхоод яваад өгсөн. Тэгээд явсны дараа нь би босох гэсэн чинь босож болохгүй миний хөл хугарсан байсныг мэдсэн. Тухайн үед , *******ыг салгаад намайг ******* салгасан. Миний нүүр хэсэг рүү ******* 3-4 удаа цохисон. Миний зүүн талын нүд хөхөрсөн байна. Миний баруун талын хөл хугарсан. Хөлийг ямар ч байсан ******* намайг салгах дээ хавираад савж унагасан. Тэр үед хөл эвгүй болсон. Тухайн үеийн болсон зүйлийг бүгдийг мэдэх хэмжээний байсан. Согтолтын хэмжээ бага зэрэг байсан. Би хөлдөө учирсан гэмтлийг барагдуулмаар байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
....Байрлаж ажиллаж байгаа хүмүүсээрээ нийлээд архи согтууруулах ундаа хэрэглээд яриад сууж байсан чинь *******ыг үгээр идээд би таниас айхгүй шүү гээд байсан. Тэгээд хоорондоо муудалцаад цохилцоод эхлэхээр нь бид хоёр дундуур нь ороод *******ыг салгаад би Төмөрхуягийг аваад коридор руу гаргасан. Тэгсэн чинь араас , ******* хоёр гарч ирсэн. Тэгээд би ийг салгах үед өрөөний үүдэнд гарч ирээд дайраад байхаар нь би угзраад мушгих маягтай татах үед өрөөний үүдэнд байсан моторонд хөлөө саваад унасан. Тэгээд би цаашаа *******ыг аваад явсан. газраа хэвтээд ёолоод үлдсэн... Би эхнэртэй нь холбогдож хохирол барагдуулах талаар ярилцсан. Бид нар Баянхонгор аймагт барилгын ажил хийхээр ирсэн барилгын ажлын цалин орохоор шууд компанийн зүгээс хохирлыг бүрэн гаргах өгөхөөр тохиролцсон. Би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Өрөөндөө ороод амрах гээд орон дээрээ хэвтээд хүнтэй утсаар ярьж байсан чинь орж ирээд хамт сууя гээд орж ирээд хоргоогоод байхаар нь би эрс дургүйцээд бага зэрэг уурласан өнгө аястай байж байгаад гаргаад явуулсан чинь удалгүй дахиж орж ирээд оръё гээд байхаар нь хамт ороод сууж байснаа та ер нь өөрийгөө юу гэж бодоод байгаа юм гээд хэрүүл өдөөд байхаар нь ярих юм байвал эрүүл дээрээ ярья гээд босоод явах гэсэн чинь одоо зүгээр ярья та суучих гээд байхаар нь буцаад сууж байсан чинь 5 минут орчим гайгүй байснаа дахиад хэрүүл хийгээд зангаад байхаар нь боль гэсэн чинь заамдаад авахаар нь боль гээд гарыг нь тавиулсан чинь буцаж заамдаж аваад намайг цохиод авахаар нь би зөрүүлээд түлхээд нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон чинь намайг үсдэж дараад нэлээн хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь салгаад ийг******* салгаад аваад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 124-126/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Баянхонгор аймгийн номгон багт байрлах цэцэрлэгийн барилгын бригадыг ахлаад Улаанбаатар хотоос 6 хүн авч ирээд тэдэндээ байрлаж ажилладаг. Тухайн үед бид нар архи согтууруулах ундаа хэрэглээд байж байсан чинь *******, 2 хоорондоо маргаад эхэлсэн. Би хэвтэж байснаа босоод гутлаа өмсөөд ирэх хооронд тэр хоёр барилцаад авсан байхаар нь би *******ыг хойш нь татаж аваад салгах үед ийг******* салгаад аваад гарсан. *******, руу дахиад гүйгээд очихоор нь би ойртуулалгүй салгаад хол авч очсон. Тэгээд эргээд харсан чинь газар хэвтэж байхаар нь яваад очсон чинь хөл нь хугарсан байсан. Би аваад эмнэлэгт ирээд Рентген зураг авхуулахад баруун талын хөл шилбэ хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн. Бид нар согтохоор хэмжээнд архи уусан зүйл байхгүй. ийн баруун хөл хугарч, зүүн талын нүд хөхөрсөн байсан. *******ын биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. байрлаж ажиллаж байгаа хүмүүсээрээ нийлээд архи согтууруулах ундаа хэрэглээд яриад сууж байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад өрөөнөөс 2 аяга аваад коридор луу шидсэн. Тэгэхээр нь би уурлаад байгаа юм байна гэж бодоод байж байтал *******, 2 маргалдаад байснаа намайг барах хүн байхгүй гээд байснаа тэр хоёр зодолдоод эхэлсэн. ******* нь ийг салгаад аваад гарсан чинь *******ыг Г. салгаад гарсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарсан чинь зодолдоод дууссан байсан. Намайг гарахад коридорт ертөнцийн зүгээр зүүн талд *******,******* 2 зогсож байсан. Г. ийг аваад эмнэлэг явснаа над руу залгаад ийн хөлийг хугалчихсан байна гэж хэлсэн. Би тэрийг хараагүй араас нь хувцаслаад гарахад зодоон болоод дууссан байсан. Бид нар согтохоор хэмжээнд хэрэглэсэн зүйл байхгүй. Өөр зодуулж цохиулсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би ийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,439,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-92/,
Шинжээч С.Каделийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн зүүн нүдний дээд, доод зовхины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад баруун дал, хүзүү тохой, шууны цус хуралт 'эмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Шүүхийн Шинжилгээний газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 129 дугаартай.
1.ийн биед баруун шилбэ яс доод 3/1 хэсгээр ташуу, бага зэрэг хөндлөн зөрүүтэй, тахилзуур яс дээд 3/1 хэсгээр сэлтэрхийтэй, бага зэрэг уртын зөрүүтэй, ташуу хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дал, хүзүү, тохойны зулгаралт, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 3-5 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
З.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,
Шүүхийн Шинжилгээний газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай
1.5.ийн биед өмнөх 129 дугаартай дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...
2. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюулгүй болно.
З.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4 Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 43-45/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 06-09/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-32/, шүүгдэгч Х.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, холбогдогч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51, 65/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 52, 66/, депозит дансны хуулгууд /хх-ийн 54-61, 63-84/, шүүгдэгч*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, холбогдогч*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 97-10/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 119-122/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөрт шилжих шөнийн 2 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн нутагт барилгын ажил явагдаж байгаа 2 давхар барилгын 2 давхарт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа айж, ичихгүй талаар илэрхийлэхэд хоорондоо маргалдаж, улмаар нүүр хэсэгт 1 удаа цохисны дараа түүний нүүр хэсэгт гараараа халдаж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөрт шилжих шөнийн 2 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн нутагт барилгын ажил явагдаж байгаа 2 давхар барилгын 2 давхарт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан *******, нар нь хоорондоо маргалдан барьцалдахад салгах зорилгоор ийг барин авч, хавсарч унагаан түүний эрүүл мэндэд баруун шилбэ яс доод 3/1 хэсгээр ташуу, бага эрэг хөндлөн зөрүүтэй, тахилзуур яс дээд 3/1 хэсгээр сэлтэрхийтэй, бага зэрэг уртын зөрүүтэй, ташуу хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч*******гийн.. би ийг салгах үед өрөөний үүдэнд гарч ирээд дайраад байхаар нь би угзраад мушгих маягтай татах үед өрөөний үүдэнд байсан моторонд хөлөө саваад унасан.. газраа хэвтээд ёолоод үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/,
Шүүгдэгч *******ын... хэрүүл хийгээд зангаад байхаар нь боль гэсэн чинь заамдаад авахаар нь боль гээд гарыг нь тавиулсан чинь буцаж заамдаж аваад намайг цохиод авахаар нь би зөрүүлээд түлхээд нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон чинь намайг үсдэж дараад нэлээн хэдэн удаа цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 124-126/
Хохирогч ийн...******* гэх найз нь намайг араас боогоод хавсарч унагасан. ******* миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохичхоод яваад өгсөн. Миний баруун талын хөл хугарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч .... газар хэвтэж байхаар нь яваад очсон чинь хөл нь хугарсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/
Гэрч ын... Г. нь ийг аваад эмнэлэг явснаа над руу залгаад ийн хөлийг хугалчихсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Иргэний нэхэмжлэгч ын...ийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,439,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг/хх-ийн 91-92/
Шинжээч С.Каделийн...Тухайн зүүн нүдний дээд, доод зовхины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад баруун дал, хүзүү тохой, шууны цус хуралт 'эмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Шүүхийн Шинжилгээний газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 129 дугаартай...ийн биед баруун шилбэ яс доод 3/1 хэсгээр ташуу, бага зэрэг хөндлөн зөрүүтэй, тахилзуур яс дээд 3/1 хэсгээр сэлтэрхийтэй, бага зэрэг уртын зөрүүтэй, ташуу хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дал, хүзүү, тохойны зулгаралт, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 3-5 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/
Шүүхийн Шинжилгээний газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай...ийн биед өмнөх 129 дугаартай дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 43-45/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч******* нь хохирогч ийн биед баруун шилбэ яс доод 3/1 хэсгээр ташуу, бага зэрэг хөндлөн зөрүүтэй, тахилзуур яс дээд 3/1 хэсгээр сэлтэрхийтэй, бага зэрэг уртын зөрүүтэй, ташуу хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дал, хүзүү, тохойны зулгаралт, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр учирсан, /хх-ийн 33-34/,
Шүүгдэгч ******* нь хохирогч ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болох нь хэргийн /хх-ийн 43-45/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй,
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч*******, ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар нийт 882700 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******, ******* нар нь 1,500,000 төгрөгийг хохирогч т төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Хохирогч Э.Ариунболд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1439000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч*******, ******* нараас 1439000 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Улсын яллагч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял” оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгч*******, ******* нараас барилгын ажил хийж байгаа, сарын бүр 1500000 төгрөгийн цалинтай тул торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.*******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..******* Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... ******* Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6. зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал / хувиараа барилгын ажил хийдэг, одоогоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн нутагт байрлах 2 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа, сарын 1500000 төгрөгийн цалинтай, тогтмол орлоготой, хувьд ноогдох хөрөнгөтэй /, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч*******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
******* Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА